Tuesday, December 17, 2013

"Пиавар" шанага

Наадам болж энд тэндгүй айраг сэнгэнээд сайхан цаг. Зуны халуун өдөр айраг авч уух гээд дөхөж очиход урд нь ямар бодис хадгалж байсан нь үл мэдэгдэх зузаан хуванцар торхон дотроос мөн л хуванцар буюу "пиавар" шанагаар аягалахыг харахад л нөгөө сайхан айраг маань нүдний өмнө маш том "?"-тэй шингэн бодис болж хувирлаа.

Ойрд уулзаагүй хамаатныхаараа ороод гарлаа. Пиавар саванд талх, чихэр хийж, пиавар халуун савнаас цай аягалж, пиавар жигнүүрэн дээр бууз жигнэж өгөх юм. Хүүхдэдээ бас пиавар жижиг аяганд хоол хийж өгсөн байна. "Халуун савныхаа ядаж тагийг нь үйсэн бөглөөгөөр солиод, модон юмуу ган жигнүүр аваад, бас хүүхдэдээ битгий пиавар аяганд хоол өгч байгаарай. " гэж зөвлөлөө.

Ажлын газар дээр хүмүүс пиавар ус буцалгагчид ус буцалгаж уух юм, бас нэг удаагийн пиавар халбагаар тэр усандаа сахар хийж кофе найруулж уугаад байх юмаа. Пиавран эдлэлд халуун хоол, цай битгий хийж уугаачээ, пиавран халбага, сэрээ битгий хэрэглээч гэж аль болох ойлгуулахыг хичээж хэлэх л юм.

Монгол ахуй, зан заншил харуулсан нэвтрүүлгүүд зөндөө гардаг болжээ. "Ямар гоё юм бэ?" гээд үзээд л явж байтал нөгөө гал дээр буцлаж байгаа тогоо дүүрэн сүүтэй цай, хөөрүүлж байгаа сүүгээ өнгө өнгийн пиавран шанагаар самарч гарах юмааа! Бүр хайлтал нь самрах юм. 

Өдөр бүр компьютерийн гар, хулгана, утас, зуны углааш, шүршүүрийн хөшиг, үзэг бал, CD/DVD гээд тоо томшгүй олон замаар хуванцар эдлэл тодорхой температур хүртэл халаалт авч бидний биед нэвчин орж байдаг ч хамгийн аюултай нь хоол, хүнс хийдэг аяга, саваар дамжин биед шууд орох юм.


BPA (BPS ... BPx), PCB, Phthalates зэрэг химийн бодисууд нь бүгд хуванцар, хулдаасан, гялгар материалаар хийсэн сав, уут, бүрээс зэрэг бүтээгдэхүүн хийхэд ордог. Эдгээр нь бүхий л хүний биед байдаг эстроген буюу эмэгтэй гормоныг дууриадаг аюултай. Өөрөөр хэлбэл, эдгээр нь хүний биед орсон хойноо эстрогений очих газар түрүүлж очсон бол эстрогений оронд нь орж байрыг нь эзлэж авдаг ба ингэснээр хүний биеийн гормоны тэнцвэр алдагдаж эрэгтэй хүн илүү эмэгтэйлэг шинжтэй болж "хөх" ургах, харин эмэгтэй хүн хөхний хорт хавдар гэх мэт аюулт өвчин тусах магадлал өндөрсдөг байна. Гормон дууриана гэдэг нь яаж ч бодсон маш аюултай ба таны бие доторх үйл ажиллагааг зохицуулах ёстой гормоны оронд хуванцар урсана гээд төсөөлөхөд л ямар хөнөөлтэй нь ойлгомжтой. Одоо эдгээр бодисуудыг нэг нэгээр авч үзье:

BPA /Бий-Пий-Эй/ (Bisphenol-A): гэдэг нь хүний биед ороод гормоныг дууриадаг, эндокриний системийн (бамбай булчирхай) үйл ажиллагааг алдагдуулдаг бөгөөд маш олон төрлийн хуванцар сав, бүтээгдэхүүн хийхэд ашигладаг химийн бодис юм. Энэ нь хоёр фенолын химийн бүлэгтэй өнгөгүй, хатуу химийн нэгдэл ба хуванцар хийхэд ордог поликарбонат полимер, эпоксидийн резин хийхэд өргөнөөр ашиглагддаг. Өндөр юмуу тодорхой температурт халахаараа хүний бие уруу, үүгээр хийсэн саванд удаан хугацаагаар хадгалахад хоол хүнс уруу нэвчиж ордог. Ингэж арьсаар юмуу хоол хүнсээр дамжин хүний биед нэвчиж орох юм бол эстрогентэй андуурагддаг ба эстрогений оронд нь очиж байрыг нь эзлэснээр гормоны тэнцвэрийг алдагдуулдаг. Энэ бодис орсон бүтээгдэхүүнүүд сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээнд ихээр нэвтэрсэн нь зүрх судас, мэдрэлийн өвчин, хорт хавдар, чихрийн шижин, нөхөн үржихүйн асуудлууд ихэссэнтэй уялдаатай байх өндөр магадлалтай байна. BPA нь өдөр тутмын хэрэглээнд ингэж өргөнөөр нэвтэрсэн болохоор гэр доторх тоос/ агаарт агуулагддаг ба улмаар хүний биед амьсгалын замаар мөн орж хуримтлагддаг. Хуримтлагддаг гэдэг нь хүний биед орчихоод хэмжээ нь удаан хугацааны туршид улам л нэмэгдсээр байдаг гэсэн үг.  Европын Холбоо болон Канадад үүнийг тодорхой төрлийн хүүхдийн зориулалттай бараа, бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон байдагМичиганы их сургуулийн эрдэмтэн судлаачид 6 хүртэлх сартай 50 ургийн элгийг судлахад BPA их хэмжээгээр хуримтлагдсан болох нь тогтоогдсон ба маш олон судалгаагаар BPA нь эндокриний системийг сүйтгэж, гормон ялгаруулалтад сөргөөр нөлөөлдөг гэж тогтоогоод байгаа.

Жирэмсний 16 дахь долоо хоногтойд цусанд нь их хэмжээний BPA агуулагдаж байгаа жирэмсэн эхийн тээж буй ураг төрөөд эхний зургаан сардаа хөхүүл ханиадаар өвчлөх магадлал хоёр дахин илүү байдгийг судалгаагаар олж тогтоожээ. Бага насны хүүхдийн биед BPA тодорхой хэмжээгээр орох нь гормоны болон генийн өөрчлөлт өгөх аюултай гэж зарим эрдэмтэд сануулж байна. Энэ нь тухайн хүүхэд ирээдүйдээ хөхний юмуу түрүү булчирхайн хорт хавдар тусах, наснаасаа эрт биеийн хөгжил явагдах, анхаарал сарних, бусад нөхөн үржихүйн болон мэдрэлийн хямралд өртөх хор уршигтай. BPA болон өөр янзан бүрийн химийн бодисын улмаас 7-10 настай охидуудад хэт эрт бэлгийн бойжилт явагдаж эхэлдэг болсон байна. Гэтэл нэгхэн зууны өмнө энэ нас дунджаар 16 байжээ. Ингэж эрт хөгжиж эхлэх нь гормоны тэнцвэрийг алдагдуулж хөхний хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэгЭндокриний ажиллагааг алдагдуулдаг химийн бодисууд нь үр хөврөлийн генийг өөрчилж, хүүхдийн бодисын солилцоог алдагдуулснаар мөн хэт таргалалтад хүргэдэг.  Ийм хүн хэвийн бодисын солилцоотой хүнтэй яг адил хооллож, яг адил дасгал хөдөлгөөн хийхэд нөгөө хүн нь туранхай хэвээр байхад л таргалаад байдаг. Энэ нь цаашлаад хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, даралттай болох зэрэг эрсдэлүүдийг дагуулдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд болон нялх хүүхдүүд аль болох BPA агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээх хэрэгтэй байна.

Молекул Фармакологийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаагаар судлаач Свандулла бусад эрдэмтэн судлаачидтай хамтран BPA нь хор (хүнд метал зэрэг), зарим хүчтэй эмийн (цусны даралтын болон зүрх хэмнэл алдагдахад уудаг эмүүд) адилаар эсүүдийн кальци зөөхдөө ашигладаг сувгуудийг бөглөдгийг олж мэджээ. Кальцийн ионууд нь нүх мэт “сувгийн уургуудаар дамжин урсаж энзимүүдийн үйл ажиллагаа, булчингийн агшилт (зүрхний булчин ч үүнд орно), болон мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоо харилцаа зэрэг процессуудыг зохицуулдаг. 

Ийм л учираас BPA болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийн үйлдвэрлэлийг тэр чигээр нь зогсоох хэрэгтэй ч ингэж хэрэглээнд хэт их нэвтэрсэн байгаа тул хүний организм, хүрээлэн байгаа орчиноос энэ химийн бодисыг алга болгоход их л удаан хугацаа шаардагдах бололтой гэж Свандулла хэллээ.

Хуванцар саван доторх хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа уруу BPA байнга л нэвчиж шингэж байдаг гэдгийг химичид мэдэх байх. Америкийн Хуванцар Эдлэлийн Зөвлөлөөс гаргасан BPA агуулж болзошгүй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад:
хатуу, тунгалаг хуванцараар хийсэн хүүхдийн угж
хатуу, тунгалаг, заримдаа өнгөтэй байх хуванцар усны сав
хатуу, тунгалаг хуванцараар хийсэн аяга, сав суулга, хоолны хайрцаг сав
хүнсний бүтээгдэхүүн, ундааны лаазны доторх хананд
шүд хорхой идэхээс сэргийлэх түрхлэгүүд, пломбо
электрон төхөөрөмжүүд (гар утас, компьютер), дагалдах хэрэгслүүд (CD/DVD-ний хайрцаг) 
спортын хамгаалах хэрэгслүүд
эмнэлгийн тоног төхөөрөмж
гал намжаах шүршигч 
зэрэг оржээ.


Одоо яах вэ?
Лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах. Лаазны доторх хана BPA-ээр бүрхэгдсэн байдаг. Лаазалсан хүнс хэрэглэхээр бол ядаж усаар зайлах.

Хуванцар саванд хоол, хүнс хадгалахгүй байх. Ямар ч төрлийн гялгар уутаар хүнсний ороож, баглаж, гялгар уутанд хүнсний зүйл хийхээс татгалз.

Бэлэн, савалсан хоол хүнснээс татгалзах: Бэлэн, савалсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд хуванцарын химийн бодисууд хэдийнээ нэвчиж орсон байдаг.  BPA нь янз бүрийн ундаа, хүүхдийн угж, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт савалсан хүнсний бүтээгдэхүүнээс тухайн саванд агуулагдаж буй хүнс уруу нь нэвчиж ордог. Хүүхдийг ийм саванд хийсэн юмуу савалсан хүнсний бүтээгдэхүүнээр хооллох нь нөхөн үржихүйн болон мэдрэлийн хямрал үүсгэх аюултай гэж зарим судлаачид сануулж байна.

Савалж баглаагүй, шинэхэн хоол хүнс хэрэглэхэд л цусан дахь BPA-ийн хэмжээ гуравхан өдрийн дотор 90 хүртэлх хувиар буурдаг. АНУ-ын хөхний хорт хавдарын сан болон Сайлент Спринг Институтээс 5 гэр бүл дээр судалгаа явуулж 3 өдрийн турш бүх савалсан хүнсийг хасаж зөвхөн шилэн юмуу ган саванд хадгалсан органик хүнс хэрэглэхийг зааварласан ба судалгааны өмнө, дундуур, дараа нь хэмжиж үзэхэд шээсэн дэх BPA-ийн хэмжээ 3 өдрийн дараа дунджаар 60%-иар буурчээ. Мөн фталэйтийн нэг хэлбэр болох хүнсний баглаа боодолд ордог DEHP бодисыг хэмжихэд дунджаар 50%, хамгийн ихдээ 90% буурсан. Хэдхэн өдрийн хэрэглээнээс татгалзахад ийм өндөр үр дүнд хүрсэн байна.

Хоол хүнсийг хэзээ ч хуванцар саванд хийж бичил долгионы зууханд халааж болохгүй! Бичил долгионы зуух буюу печинд хийгээд шууд халаагаад идэх зориулалттай хоол, хүнсийг ихэвчлэн BPA орсон саванд хийсэн байдаг! Тэгээд ч хуванцар саванд хоол хүнс хийж халаахад мэдээж хэрэг "хайлж" хоол хүнс уруу нэвчиж орно. 

Аль болох биедээ хүрэлцүүлэхгүй байх. Гялгар уут, receipt, мөнгөний дэвсгэрт зэргийг аль болох удаан барихгүй байх. Мөн нойлын цаасаа ч цэвэр цаасаар хийгдсэн эсэхийг шалгаж байж авах. (10 секундэд л нэлээд хэмжээний BPA биед нэвчиж амждаг) Ер нь аль болох хуванцар эд зүйлсийг удаан барихгүй, хүрэлцэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Худалдагч нар бээлий өмсөх хэрэгтэй, компьютертэй харьцдаг хүмүүс ч мөн адил.

Хуванцар саванд савалсан ус, жүүс уухаас аль болох татгалз: Хуванцар савтай ус, ундааг зөөж, тээвэрлэж, хадгалах явцад температурын янз бүрийн өөрчлөлтөд орж байдаг тул BPA/ фталэйт нэвчсэн нь гарцаагүй учираас аль болох хэрэглэхээс татгалзахыг зарим судлаачид зөвлөж эхэлсэн байна.  Шил юмуу бусад урвалд ордоггүй материалаар хийсэн савнаас ууж бай. Мөн түүнчлэн хуванцар саванд савласан жүүсийг ариутгачихаад” бактер орохоос сэргийлж маш хурдан хугацаанд савладаг бол энэ нь температур өндөртэй байхад нь савладаг гэсэн үг ба температур өндөртэй зүйлийг хуванцар саванд хийхэд BPA ялгардаг. 

Хуванцар саванд хэзээ ч сүү хийж болохгүй: Хуванцар саванд хийсэн сүүнд агуулагдах тос нь BPA-ийг ялангуяа маш хурдан шингээж авдагХаашдаа хуванцар саванд сүү, ус хийчихсэн бол нар, тень, паар зэрэг халуун эх үүсвэрээс хол хүйтэн, сэрүүн газар байлгах хэрэгтэй.

Хамгийн өндөр чанарын 304 18/8 хольцгүй ган материалаар хийгдсэн гал тогооны хэрэгсэл хэрэглэж байх.


Бактерийн эсрэг саван ч BPA агуулдаг тул аль болох органик, байгалын гаралтай/ хүнсний ногооны глицеринээр хийсэн хатуу (шингэн бус) саван хэрэглэх

BPA агуулаагүй, байгалд шингэдэг сав, уут, баглаа ашиглаж байгаарай.


BPA-free буюу BPA-гүй бүтээгдэхүүн, эд зүйлс хэрэглэж байх.


BPS... BPx /Бий-Пий-Эс... Бий-Пий-Экс/:
Хамгийн түгээмэл байдаг 8 bisphenol (бисфенол) нэгдэлүүдээсээ био задрал хамгийн муу нь BPS юм. BPA-free” буюу “BPA-агуулаагүй” гэсэн бүтээгдэхүүнүүдэд энэ бодис нуугдаж байдаг байна. BPS нь мэдээж BPA-с дутахааргүй л хорт чанартай ба 2005 оны Японд хийсэн судалгаагаар BPS нь эстроген дууриах чадвараараа BPA-с бараг дутахааргүй гэж гарсан. Мөн түүнчлэн BPA-ээс 19 дахин илүүтэйгээр арьсанд нэвчдэг тул гормоны өөрчлөлтөд илүү хүчтэй нөлөөлнө.

АНУ-ын өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвөөс санхүүжсэн судалгаагаар энэ бодис нь мөнгөн дэвсгэрт, receipt, сэтгүүл, сонин, онгоцны тээшний шошго, нойлын цаас, бичгийн цаас, салфетка гэх мэт 16 төрлийн цаасан бүтээгдэхүүнүүдэд илэрч байгаа нь сая сая хүмүүсийн хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд чимээгүй агуулагдаж байгааг илтгэнэ.



Phthalate /Фталэйт/: нь хүүхдийн тоглоом, гэр ахуйн чимэглэлийн бүтээгдэхүүнүүд, дуслын системийн уут зэрэг поливинил хлорид (polyvinyl chloride - PVC) хулдаасан, гялгар бүтээгдэхүүн хийхэд зөөлрүүлж, уян болгох зорилгоор ашиглагддаг химийн бодис юм. Phthalate нь мөн косметик, гоо сайхан, бие арчилгааны бүтээгдэхүүнүүд, модон эдлэлийн өнгөлгөө, шавьж устгалын хор зэрэгт ордог.

BPA-ийн нэгэн адил гормоны тэнцвэр алдагдуулж, эндокрины системийн ажиллагааг алдагдуулдаг.


Хуванцарын нэгдэлүүдийн бүлэгт багтдаг фталэйт / phthalate / нь обой, шалны хулдаас, тоглоом, үнэртэй ус, шампунь, дуслын систем зэрэгт ордог ба энэ нь хортой бодис юм.
 Бусад бүхий л хорт бодисын адил, энэ бодисоос нялх хүүхэд, жирэмсэн эхчүүд хол байх хэрэгтэй.  Энэ бодис үр хөврөлийн тархи, мэдрэлд нөлөөлж 3 хүртэлх насандахь зан ааш авирт нь сөргөөр нөлөөлнө. Мөн гормоныг алдагдуулж тестоэсторений хэмжээг багасгадаг.

Фталэйт нь хулдаас, хуванцараар хийсэн олон бүтээгдэхүүнд агуулагддаг химийн бодис ба биед орох юм бол эрэгтэй хүүхдийн тархинд илүү эмэгтэйлэг авир гаргах өөрчлөлт оруулж эм хүний шинжтэй болгоход нөлөөлдөг. Хулдаасан шал, PVC шүршүүрийн хөшиг, хуванцар тавилга эдлэл зэргээс олддог.  Жирэмсний үед ийм зүйлсээс хол байх нь ирээдүйд төрөх хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдийн хувь заяанд чухал нөлөөтэй.

“Энтерик (enteric буюу гэдсэнд орж байж задардаг бүрээс) бүрээстэй эм уудаг хүмүүс өөрийн мэдэлгүйгээр фтайлэйт ууж байна гэсэн үг. Жирэмсэн эмэгтэй иймэрхүү эмнээс зайлсхийснээр удахгүй төрөх хүүдээ том хөрөнгө оруулалт хийнэ. Эрэгтэй үр хөврөлийн гормонд өөрчлөлт орох юм бол тэнцвэр нь алдагдаж нөхөн үржихүйн хэвийн бус байдал, үргүйдэл зэрэгт хүргэх аюултай.


Шинэ машины үнэр ч гэсэн хуванцараар хийсэн хяналтын самбар наранд халснаас болж гардаг үнэр ба машины урд шилний дотор талд нимгэн давхарга үүсгэдэг.

Цусанд нь их хэмжээний фталэйт агуулагддаг эмэгтэйчүүд дунджаар ердийнхөөс 2.3 жилийн өмнө цэвэршилт явагдах, цэвэршилтийн шинж тэмдэгүүд илэрдэгийг судалгаагаар үзүүлсэн байна. Пуэрто Рикод хийсэн судалгаагаар хэвийнхээс 7 дахин их фталэйтийн төвшинтэй охидод нас нь болоогүй байхад буюу 8 нас хүрэхээсээ өмнө (хамгийн багадаа 2 настайдаа!) хөхний хөгжил явагдаж байж. Мөн анхаарал тогворгүй, хэт идэвхтэй болоход нөлөөлдөг байж болзошгүй

Фталэйт нь хувийн гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнүүдэд мөн ордог. Ийм бодис орсон бүтээгдэхүүнийг авч, хүүхдэдээ хэрэглүүлж болохгүй. Хумсны будаг, үнэртэй ус, лосьон, үнэр дарагч, шампунь, дезодорант, саван, гоо сайхны бүтээгдэхүүн, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд, хүүхдийн тоглоом, дуслын систем. АНУ-д үүнийг хүүхдийн тоглоомд хийхийг 2008 оноос хойш хориглосон.

Фталэйт-агуулаагүй гэсэн шошгогүй бол янз бүрийн үнэр дарагч, үнэртэй ус авахгүй байх хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүнд фталэйтийг тогтворжуулаг болгон ашигладаг.
Элэг, бөөр, уушгины эд эсийг гэмтээж астма зэрэг өвчлөл үүсэхэд нөлөөлдөг.
 Хувийн гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний жорыг шалгая гэвэл доорх вэб хаягаар орно уу:
www.personalcaretruth.com
эмний орцонд доорх үгс орсон бол фталэйт агуулагдсан байх магадлалтай.
"delayed-release," "controlled-release," "time-release," "targeted-release,"  "enteric coatings"
Эмээр зогсохгүй зарим витаминийг ийм орцтой түрхлэгээр бүрсэн байдаг.

Фталэйтийн өөр янз бүрийн хэлбэрээр байдаг химийн нэрсийг дурдвал:
DBP (di-n-butyl phthalate)
DEP (diethyl phthalate)
DEHP (di-(2-ethylhexyl) phthalate/ Bis (2-ethylhexyl) phthalate) (PVC хуванцар материалаар хийсэн бүтээгдэхүүнүүд. Ж нь: зарим эмнэлгийн төхөөрөмж).
BzBP (benzylbutyl phthalate) (зарим шал, машины тоноглол, гоо сайхан бие арчилгааны бүтээгдэхүүнд)
DMP (dimethyl phthalate): шавьж үргээгч болон зарим хуванцар эдлэл, пуужин хөөргөгч түлш.
Мөн "fragrance" буюу "үнэртэн" гэж бичсэн үнэртэй уснуудын заримд фталэйт агуулагддаг.

1, 2 юмуу 5 гэсэн дахин боловсруулах кодтой хуванцарыг сонгох хэрэгтэй. 3, 7 гэсэн кодтой бол ихэнхдээ BPA/ фталэйт агуулсан байдаг.

PCB /Пий-Сий-Бий/ (polychlorinated biphenyls):
Өмнөд, хойд Америкийн хамгийн өндөр уулнуудын олонх нь PCB(polychlorinated biphenyls) агууламжтай. 2001 оноос хойш дэлхий даяар хорьчихоод байгаа ч одоог хүртэл уул нуруудад их хэмжээгээр байдаг нь тогтоодлоо. 

1980-аад оныг хүртэл PCB нь трансформатор болон конденсаторын тусгаарлагч шингэн хийхэд өргөнөөр ашиглагддаг байжээ. Мөн будаг, цемент, пестицид зэргийг хийхэд маш их хэмжээгээр ашигладаг байж. Хуучин байшингийн модон шалны өнгөлгөө нь хорт хавдар үүсгэх аюултай PCB агуулдаг байж болзошгүй. Энэ бодис нь элэг гэмтээдэг, үр тогтоох чадвар, үс унах зэрэг сөрөг нөлөөтэйг олж тогтоомогц Стокхольмын конвенцийн дагуу дэлхий даяар хориглосон юм. Гэтэл энэ бодис одоог хүртэл өндөр уул нуруудад ихээр агуулагдаж байгаа нь сэтгэл түгшүүлж байна. Дэлхийн дулааралтай холбоотой эдгээр өндөр уул нуруудын цас, мөсөн гол зэрэг хайлж доош урсах юм бол мэдээж газрын гүн уруу зарим хорт бодисын агууламжийг зөөвөрлөх ба ойрын ирээдүйд байгал орчин, хүн төрөлхтөнд ямар хор хөнөөлтэй гэдэг нь сэтгэл зовниулсан асуудал юм. Ялангуяа нөхөн үржихүйн болон төрөлхийн гажигууд үүсгэх хорт химийн бодисын бохирдолтой ирээдүй үе маань тэмцэхээс аргагүй болж байна.  Хүнс, газар тариалан, эм, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн корпорациуд зөвхөн хүмүүс биднийг ч биш амьдарч байгаа гаригаа ч хордуулчихаад байна. Энэ алсын хараагүй химийн сүйрэл нь хүн төрөлхтний оршин байх эсэхэд ч заналхийлж байна. Хиймэл, химийн бодисууд.

Хамгийн өндөр уулнаас авахуулаад хамгийн гүн далайг хүртэл хүн төрөлхтөн энэ гаригийг бүхэлд нь хордуулчихаад байгаа юм шиг.

Байгалд шингэдэггүй хуванцараас татгалзаж эх гаригаа аваръя. 

Сийрүүлж орчуулсан лавлах холбоосууд:
http://www.naturalnews.com/036497_BPA_BPS_chemical.html 
http://www.sciencedaily.com/releases/2012/07/120711210241.htm
read more ››

Saturday, November 30, 2013

EMF - Цахилгаан соронзон долгион/ цацраг (хэсэг 3)

Цахилгааны шугамын ойр амьдрах, цахилгаан шугамтай ойр өрөөнд унтах
Төмөр хүний цусанд байдаг, мөн тархинд хадгалагддаг. Энэ төмрөнд цахилгаан соронзон долгион ихээр нөлөөлдөг. Мөн мэдрэлийн судлын тусгаарлагч мембран хана, судас, арьс, болон бусад эрхтэнүүдэд, тэр ч бүү хэл ДНК-д муугаар нөлөөлдөг. Үнэндээ биеийн биомеханикийн бүх үйл явц цахилгаан соронзон давтамжийг мэдэрдэг атом, молекул, ионы хөтөлбөрчилөгдсөн хөдөлгөөн байдаг. Транцформатор, дамжууллын дэд станц, цахилгааны шугам, өндөр хүчдэлийн шугамын ойролцоо амьдрахад хүүхдүүд хорт хавдар, цусны өвчин тусах магадлал ихэсдэг. Цахилгаан соронзон орчин ихтэй газар ажилладаг хүмүүс ч мөн адил. Гауссметр ашиглаж орчин тойрны цахилгаан соронзон давтамжийг хэмжиж үзэж болно. Цахилгаан соронзон талбай болон давтамжийг (field strength, frequency,) хоёуланг үзүүлж чаддаг Гауссметр байх хэрэгтэй, хүний бие хоёуланг нь мэдэрдэг учир. 0.5 mG /миллигаус/ -аас дээш байх юм бол хүний эрүүл мэндэд маш аюултай. 0.3mG байх юм бол зөвшөөрөгдөхүйц, 0.1mG нь аюулгүй стандарт.

Цахилгаан соронзон төхөөрөмжүүд:
Цахилгаан болон соронзон гэдэг нь үндсэндээ адил шахам ойлголт. Соронзонг тойруулан утас орооход цахилгаан гүйдэл үүсгэдэг бол өндөр хүчдэлийн шугам соронзон талбай үүсгэдэг.

Цахилгаан соронзон долгион нь гэрт болон гэрийн ойролцоох электрон төхөөрөмжүүдээр үүсгэгдэж байгаа нь мэдээж. Цахилгаан соронзон долгионууд нь таны биеийн өөрийн цахилгаан системд саад болж нөлөөлж байдаг. Үүнээс болж олон өвчин, таагүй байдал үүсдэг. Хэрэглээгүй үедээ цахилгаан төхөөрөмжүүдийг салгаж байх хэрэгтэй, компьютер гар утаснаас аль болох хол байх хэрэгтэй. Цахилгаан соронзон бохирдолыг үүсгэдэг эх үүсвэрүүд:

• Smart meters (ухаалаг тоолуур)
• Mobile phones (гар утас)
• Wi-fi broadband (утасгүй интернэт)
• Circuit breaker boxes (гал хамгаалагч)
• Power supplies to computers and appliances (цахилгаан тэжээл үүсгүүрүүд)
• Treadmills and exercise equipment (гүйлтийн зам болон бусад дасгалын төхөөрөмжүүд)
• Cell phone towers (гар утасны цамхагууд)
• Commercial radio and TV transmissions (радио телевизийн долгион дамжуулагчид)
• Hair dryers, blenders and other high-amperage home appliances (үс хатаагч, холигч, бусад гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд)

цахилгаан халаагууртай хөнжил, усан ор: зэрэг цахилгаанаар ажиллаж халдаг ор, хөнжил нь хүний бие уруу нэвт ордог цахилгаан соронзон талбай үүсгэдэг. Асаагаагүй ч залгаатай байх үедээ ялгаруулсаар байдаг. Цусны өвчин, зулбалт зэрэгтэй холбосон судалгаа байдаг.

электрон цаг: нь мөн 1 метр орчим зайд цахилгаан соронзон долгио ялгаруулдаг тул электрон цаг, утас зэргийг орноос доод тал нь 2 метрийн зайтай хол тавьж унтаж байх хэрэгтэй.

цахилгаан сахлын машин, үс хатаагч: нь мөн маш хүчтэй долгион ялгаруулдаг тул хүүхдээс хол байлгах ёстой

өдрийн гэрэл: нь ердийн чийдэнгээс илүү долгион ялгаруулдаг. Диодон гэрэл хамгийн аюулгүй (www.EcoLEDS.com).

микродолгионы зуух (печь) болон цэргийн/ нислэгийн зориулалтын радар: нь бас эрүүл мэндэд маш аюултай цацраг долгион ялгаруулдаг. Ойр зогсохын хэрэггүй.

утасгүй холбооны төхөөрөмжүүд:
Том хотод эргэн тойрон 5 км орчим радиуст ойролцоогоор 30-100 микродолгионы цамхаг/ гар утасны антен байдаг. Ийм газар 10-аас дээш жил амьдрахад хүнд өвчнүүд тусах аюултай. Ямар ч төрлийн утасгүй төхөөрөмж гэрт байх нь мини цахилгаан станц/ гар утасны цамхаг байгаагаас ялгаагүй. Wi-Max (Worldwide Interoperability for Microwave Access) бол бүр ч аюултай. утасгүй технологи гэдэг бол шинэ төрлийн тамхи л гэсэн үг.

Телевизийн хиймэл дагуулын таваг нь нэг талын хүлээн авах учраас утаснаас арай хор багатай байж болно. 1 метрийн зайтай байх нь зүгээр.

Хөргөгчнөөс бусад бүх гал хамгаалагчийг шөнөд унтраах
төмөр/метал пүрштэй ор хэрэглэж болохгүй. метал оролцсон ор нь антен гэсэн үг. тиймээс ялангуяа жирэмсэн эхчүүд натурал ор гудас хэрэглэх шаардлагатай.
http://www.youtube.com/profile?user=CHIMESTERDOTCOM#p/u/2/yyrdEswSHPM

жирэмсэн үед долгион цацруулдаг үүрэн утас, компьютер хэрэглэх нь төрөх хүүхдийг анхаарал тогтохгүй, юм тогтоохдоо муу болгох аюултай

Хор нөлөө:
ургамалд:
Недерландын Wageningen их сургуулийн судалгаагаар wi-fi сигнал ойролцоох моднуудын (ash tree) холтос, мөчир хэлбэрээ алдаж навчны зарим хэсэг үхэж, харагдах байдал нь өөрчлөгдсөн болохыг тогтоожээ.

хүний эрүүл мэнд/ гоо сайханд:
Цахилгаан соронзонд мэдрэмтгий хүмүүсийн утсаар байнга удаан ярих гэх мэт цахилгаан соронзон цацрагт удаан хугацаагаар өртөхөд толгой шалтгаангүй өвдөж, толгой эргэх, зүрх цохилох, чих дүнгэнэх, жингэнээ сонсогдох, санах ой муудах, үе мөч өвдөх, нуруу өвдөх, хэл яриа өөрчлөгдөх зэргийн олон өөрчлөлт илэрдэг.

Мөн утас, компьютер их ширтэхэд царай сонин болж, арьсны уян чанар нь алдагдаж булчин суларч өөрчлөгддөг байх магадлалтай. Мөн дүрсээр чатлахдаа өөрсдийн царайг байнга хардаг хүмүүс илүү их гоо сайхны мэс засал хийлгэх сэдэл төрдөг байна.

Солонгон өнгөт хулд загасны нам давтамжийн цахилгаан соронзонг мэдрэх чадвартай байгаа нь биологийн систем цахилгаан соронзонг мэдрэх чадвартайг харуулж байна. Солонгон хулд загасанд илэрсэн энэ чадвар бас тагтаа, харх, туулайнд байдаг нь батлагдсан. Солонгон хулд загасны мэдрэх чадвартайг үндэслэн хүнийг соронзон мэдрэх эстэй гэж үзвэл тус тусад нь авч үзэхэд зүгээр мэт санагдах энэ бүгд төхөөрөмж нийлээд хүний соронзон мэдрэх эсийн мэдрэх төвшингөөс хэтрэх магадлалтай. Ингэж үзвэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь боломжит зүйл. Цаг агаарын байдал өдөр шөнөөс хамааралгүйгээр хойд зүгийг мэдрэх чадвартай хүмүүс байдаг.

Хамгаалах:
EMF filter буюу цахилгаан соронзон долгион шүүгч төхөөрөмж: Энэ төхөөрөмжөөр өөрийгөө хамгаалж болно. Цахилгаан нь хэд хэдэн өөр давтамжаар үүсгэгддэг, хүнд хортой давтамжаар үүсгэгдсэнийг нь Бохир Цахилгаан гэж нэрлэдэг. Цахилгаан соронзон долгион шүүгч нь ийм бохир цахилгаан соронзон долгионыг шүүж цэвэрлэдэг. Дунджаар 20 ширхэг шүүлтүүр нэг айлд хэрэг болдог. Анх залгахад оч гялалзаж магадгүй, түүнээс биш дуу чимээ гаргадаггүй, эвдрэхээс нааш солих шаардлагагүй.
http://www.zerosurge.com/twooutletmodels.cfm

цахилгаан соронзон цацраг (EMR) шүүдэг хамгаалалттай хувцасбайшингийн хананы хамгаалдаг будаг: EMF шүүгч гар утас/ гар утасны цамхагийн цацрагийг шүүж чадахгүй. Цацраг давтамж (RF filter) шүүгч будаг үүнийг шүүдэг ч нэг литр нь маш үнэтэй.

Faraday cage:
Faraday cage орныхоо гадуур бүрхэх мөнгөн/ мөнгөлөг утастай шумуулны тор. Энэ нь өндөр давтамжийн цахилгаан соронзон цацрагийн 99%-ийг шүүдэг. Микродолгионыг бас шүүнэ.


Гэртээ утсан интернэт ашиглаж байх:
Мөн зөөврийн компьютер. Тэжээлийн блок нь шаардлагатайгаас илүү хэмжээний гүйдэл цацруулах нь бас нөлөөтэй.

• Зөөврийн компьютерийг хэрэглэж байхдаа цэнэглэхгүй байх
• Бие компьютерийн хооронд аль болох их зайтай байх

Утсан телефон ашиглаж байх (гэр дотор барьдаг утасгүй телефон ч гар утасны дайтай цацраг ялгаруулдаг тул дан утсан телефон байх хэрэгтэй). Утасгүй төхөөрөмжүүдийн хэрэглээг багасгах, зөвхөн текст мессэж бичихээр хязгаарлах. Израйлийн компани Tawkon компани гар утасны цацрагийг хэмждэг программ бүтээснийг Apple компани App Store-д нэмэхээс татгалзаж байна. Зөвхөн jailbreak хийсэн утсан дээр л нэмж болно.

Бага насны хүүхдэд яаж ч байсан гар утас өгөх хэрэггүй
• Текст мессэж бич, битгий ярь. Илгээх товч дарахдаа утсаа биеэсээ аль болох хол барь
• Чихэвч/ чихэвчтэй төст зүйлс эсвэл speaker дээр нь тавьж ярих, товч богино ярих
• Сүлжээ сайн барьж байгаа үед л ярих, сүлжээ муу үед утас илүү их цацраг ялгаруулдаг
• аль болох телефон утас ашиглаж байх

Байгалд хөл нүцгэн явах: Хамгийн хялбар чөлөөт радикалаас салах арга бол аль болох өдөр бүр гадаа хөл нүцгэн явах эсвэл газардуулах иж бүрдэл худалдаж авах

Антиоксиадант агууламж ихтэй хүнс хэрэглэх хэрэгтэй: Байгалынхаараа түүхий, чанаж болгоогүй какао, гранат, нэрс, брокколи соёолж нь антиоксидантаар баялаг. Гэртээ олон ургамалтай байх нь мөн цацрагийг шингээж авдаг.
Цацрагаас хамгаалдаг гэх зүүлт, төхөөрөмжүүд: http://safespaceprotection.com/
read more ››

Sunday, July 7, 2013

Гоёмсог анахай загварын байшин

Та бүхэн миний Уэйлс дэхь гэр бүлийнхэндээ зориулан барьсан байшингийн зургийг харж байна. Энэ байшингаа би хадам аав, хааяа зочлох найз нөхөд болон зарим нэг сайн дурын хүмүүсийн тусламжтайгаар барьсан юм. Барьж эхэлснээсээ хойш 4 сарын дараа бид тохилог байшиндаа нүүж орсон. Миний тооцооллоор үүнийг барихад 1000-1500 цаг, 3000 фунт стерлинг зарцуулсан. Байшин худалдаж авахтай харьцуулахад энэ нь тийм ч их биш (хөдөлмөрийн хөлсийг тооцолгүйгээр 1м. кв нь 60 фунт стерлинг). Энэ байшингаа бид хүрээлэн буй орчин, хүн байгалын хоорондын шүтэлцээг дээд зэргээр тооцож барьсан тул байгалтайгаа ойр амьдрах хосгүй боломжтой олгосон юм.
read more ››

Thursday, May 9, 2013

Байгалын гаралтай пестицид, хербицид, фунгицид

Байгалын агнуурын арга

Одоогийн газар тариалан химийн гаралтай шавьж болон ургамал устгалын арга хэрэглэдэг. Харин Калифорний Их Сургуулийн судлаачид байгалын агнуурын аргаар энэ проблемыг шийдэж болохыг олж нээжээ. Энэ аргад агнагч шувуу, олзны амьтан шавьж хоёрын хооронд тэнцвэрт байдалд байхад үр дүнтэй юм. Усан үзмийн талбайд шувууны үүр байрлуулахад л энэ арга хэрэгжиж эхэлнэ. Химийн бодис ашигладаг хиймэл арга нь шавьжаар хооллогч шувуудыг ирж идэхээс нь өмнө шавьжийг хөнөөж байгалын циклийг алдагдуулдаг маш муу менежментийн арга юм.

Худалдааны зориулалттай гүзээлзгэнийг органикаар ургуулж болно гэж фермерүүд бараг итгэдэггүй. Харин ингэж болно гэдгийг Калифорний фермер Кокран харуулжээ. Тэр бусдын адил пестицид хэрэглэдэг байсан ч өөрөө хордож эрүүл мэндээрээ хохирсны дараа л органикаар яаж ургуулах тухай судалж эхэлсэн байна. Судалгааны явцад тэр гүзээлзгэнийг нэг нэг эгнээгээр тарихад агаарын эргэлт сайн байдаг гэх мэтээр олж мэдэж туршлага нэмсээр органикаар ургуулж чаддаг болжээ.

Ногоон цэцэрлэгжүүлэлтийн нууц: хор хэрэглэлгүйгээр хорхой шавьжнаас ангижрах. Урьдчилан сэргийлэх арга хэрэглээд болохгүй бол химийн бодисгүй гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох аргыг туршаад бүр болохгүй бол органик пестицид хэрэглэж болно. 

Урьдчилан сэргийлэх
Хортон шавьжны проблемыг эхлэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн шилдэг арга. Үүнд: аль хэдийн өвчилсөн, муу ургамалыг авч хаях, эрүүл хүчтэй ургамал ургуулахын тулд эрүүл хөрс бэлдэх, өвчтэй ургамалд ашиглсан багаж төхөөрөмжийг халдваргүйжүүлэх, хортон шавьж үржих магадлалтай шаардлагагүй газар юм тарихгүй байх. Олон ургамал хольж тариалах, нэг газар давтан ижил ургамал тарилгүй ээлжилж сэлгэх зэрэг нь зөвхөн нэг ургамалаас хамааралтайгаар үүсдэг хортон шавьжийн тархалтыг зогсооно.

Хортон шавьжаар хооллодог ашигтай шавьжийг (агнуурчин шавьж) татах ургамал тариалах юмуу агнуурчин шавьжийг физикээр авч ирж цэцэрлэгтээ тавих. Хамгийн түгээмэл агнуурчин шавьжууд нь алтан цох, торон далавчит (lacewing) хоёр юм. Алтан цох нь цагаан ялааны бүрхүүл хальс, хачиг, ургамалын ширх зэргийг иддэг ба хурц үнэрт танзи (tansy) гэдэг ургамал, хонин нүдэн цэцэг, олон навчит(yarrow) зэрэгт татагддаг. Торон далавчит нь мөн олон навчит(yarrow), goldenrod, гэсэрт цэцэг(aster), Бүлтэн (Rudbeckia hirta) зэрэгт татагддаг. Рөүд Айландын Их Сургуулийн Цэцгийн аж ахуйн хөтөлбөрөөс цэцэрлэгийнхээ 5-10 хувийн зайг ашигт шавьж татах цэцэг ургуулахад зориулахыг зөвлөж байна. Тэд доорх жагсаалтад байх ашигт шавьж татдаг дараах нэг наст цэцгүүдийг ургуулахыг зөвлөж байна:

Хавар: улаан манжин (alyssum), гурвалжин будаа (buckwheat)
Зун эрт: үсүү (coriander), ногоон гоньд (dill), олон навчит (yarrow), гурвалжин будаа (buckwheat) 
Зун дунд: үсүү (coriander), амтат гоньд (fennel), ногоон гоньд, гоньд (caraway), бүлтэн, олон навчит, давжаа наранцэцэг
Зуны сүүл: үсүү, ногоон гоньд, бүлтэн, давжаа наранцэцэг
Намар: улаан манжин, гурвалжин будаа, давжаа наранцэцэг

Гэрийн нөхцөлд хийх хортон шавьж үргээгч
Урьдчилан сэргийлээд болохгүй бол гэрийн нөхцөлд хийсэн бэлдмэлүүдээр үргээх гээд үз.
Шоргоолж цуу, кофены нунтгаас дайждаг, ширх нь сармис, кайен перцнээс, нялцгай биет өндөгний хальснаас дайждаг. Маш олон янзын шавьж устгалын арга байдаг. Сонгино юмуу сармисыг нунтаглаж нухаш болгоод бүлээн усанд дэвтээж хонуулаад шүүнэ. Энэ шингэнийг сарнай, жимсний мод, цэцэг уруугаа шүршинэ

Бүүр болохгүй бол органик пестицид хэрэглэнэ. Гэтэл органик гэсэн нэртэй л бол байгал орчинд хоргүй гэж ойлгож болохгүй. Харин ч эсрэгээрээ органик пестицид нь заримдаа худалдааны пестицидээс илүү хорт нөлөөтэй байдаг байна. Учир нь органик бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх болдог, мөн органик пестицид хийдэг компаниуд гол орцуудаа л (1-2%) шошгонд бичдэг тул үлдсэн 98-99% нь юу болохыг тааварлашгүй.

Пестицидэд тэсвэртэй шавьжуудыг устгаж ашигтай шавьжуудад хор учруулдаггүй органик пестицид нь нийм тос (neem oil) юм. Байгалд бүрэн задардаг. Устай холихын тулд эмульс хэрэгтэй, органик саван ашиглаж болно.

Байгалын гаралтай шоргоолж устгагч бүтээгдэхүүн
Хуурай дрожжийг адил хэмжээний зөгний балтай холино. Багахаан ус нэмж болох ч шингэрүүлэхгүй өтгөн түрхэц бэлдэх зорилготой. Энийгээ 5 смийн дөрвөлжин картонууд дээр түрхээд хүүхэд, амьтнаас хол газар энд тэнд тавина. 

Шоргоолжны үүр, зам дээр шинэхэн catnip цацаж тавь. Шоргоолж энэ ургамалд дургүй. Бас түрүүтэй гааны навч (spearmint) мөн адил байшингаа тойруулж тавих.

Хогийн ургамалыг хаварын улиралд бага хэмжээтэй байхад зулгаасан нь хамгийн үр дүнтэй, хавар мөн хөрс зөөлөн хогийн ургамалын үндэс богино байх тул зулгаахад амархан. Бороо орсон үед зулгаахад ч мөн хөрс зөөлөрсөн байдаг тул илүү амархан. Хөрсийг зөөллөхийн тулд хогийн ургамалын үндэс уруу ус хийж бас болно. Халуун ус хийж бас болно. Хогийн ургамалыг цэцэглэж, Үр гаргахаас нь өмнө цуугаар устгаж болно. Дахин шинэ хогийн ургамал ургахаас сэргийлнэ. Цуугаар устгахад салхигүй, нартай өдөр илүү тохиромжтой. Учир нь цууг зөвхөн хорт ургамалд түрхэх/цацах ёстой учраас салхиар дамжин өөр ургамал уруу үлээгдэж хүрэхээс сэргийлнэ. Мөн нарны гэрэл цууг идэвхжүүлдэг. Цацсаны дараа нэгээс хоёр өдөр бороо орохооргүй өдөр сонгох хэрэгтэй. Цуу урсаж орсон хөрсөнд дараа ямар нэг юм ургахгүй тул хөрс уруу оруулж болохгүй. Яг устгах гэж байгаа хогийн ургамал дээрээ будаг түрхдэг багсаар болгоомжтой өөр ургамалд хүргэлгүй түрхэнэ. Навч ишэн дээр сайн түрхэнэ. Тэгээд нэг юмуу хоёр өдөр болсоны дараа хогийн ургамал хатсан байна. Дахин түрхэх хэрэг гарвал дахин дахин түрхэнэ. Ямар ч төрлийн цуу байж болно. Жүржийн юмуу нимбэгийн ч юмуу өтгөрүүлсэн эссенциаль тос түрхэж болно.

Эх сурвалж:
http://www.naturalnews.com/032276_gardening_natural_pesticides.html#ixzz2HU238ase
http://www.naturalnews.com/035708_ant_killer_natural_boric_acid.html#ixzz2HU47Tnzf
read more ››

Thursday, April 18, 2013

Пестицид, хербицид, фунгицид: хөнөөгчид!

Та пестицид идэж байгаа юм биш биз? Америк, Австрали зэрэг орнуудын хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох Канола (Рапсын) тос, Шар буурцагийн тос нь пестицидтэй бүтээгдэхүүнүүдийн гол орц юм. Учир нь энэ тоснууд хорхой шавьжийг маш үр дүнтэйгээр устгадаг байна. Нэгэн хортон шавьж устгалын бүтээгдэхүүн 96% канола тосоор хийгдсэн ба дээр нь "Хүн, гэрийн тэжээвэр амьтдад аюултай", "АНХААР: Арьс, хувцсандаа хүргэхээс болгоомжил", "Хүрээлэн байгаа орчны аюул: Ус уруу шууд хийж бохирдуулж болохгүй." гэж бичсэн байна. Тэгээд цааш нь, биедээ хүргэсэн бол бохирдсон хувцасаа тайлж, 15-20 минут шүршүүрт орж арьснаасаа "канола тосыг" арилгаад "Хоргүйжүүлэх төв юмуу эмчтэй холбогдож зөвөлгөө ав" гэсэн байна. Богино видео NaturalNews.TV

Гэтэл энэ тос нь хүнсний бүтээгдэхүүнд маш ихээр хэрэглэгддэг, хүмүүс хямд тос гэж маш ихээр худалдан авдаг тэр л тос шүү дээ.

Шар буурцгийн тос нь пестицидийн идэвхит орц юм. Bayer гэдэг химийн компани Натриа хэмээх "байгалын гаралтай" шавьж устгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба хамгийн гол орц нь (генийн өөрчлөлттэй) шар буурцгийн тос юм. Америкад шар буурцгийн тосоор маш их хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бусад орнууд ч энэ бүтээгдэхүүнүүдийг тодорхой хэмжээгээр импортлож байгаа.

Хэрвээ энэ тоснууд шавьжийг устгаж чаддаг, хүн амьтанд ийм аюултай юм бол яагаад эдгээрийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглээд байгаа юм бэ гэж Майк Адамс дээрх видео бичлэгт асуужээ. Мөн тэрээр "Хэрвээ танд үнэ өртөг багатай ч үр дүнтэй хортон шавьж устгах бүтээгдэхүүн хэрэгтэй бол канола тос аваад цацчих. Бид туршиж үзсэн, болж байсан шүү." гэж зөвлөж байна.

Пестицид бол манай гариг дээрх хамгийн хорт 3 бохирдолын нэг юм гэж ашгийн бус байгууллагууд хэлж байна. Blacksmith Institute (BI) олон улсын ашгийн бус байгууллага, Green Cross Switzerland (GCS) бохирдолыг цэвэрлэхэд тусалдаг групптэй хамтран гурван жилийн туршид бага, дунд орлоготой орнуудын хамгийн их бохирдолтой "халуун цэгүүд"-ийг судалж өгөгдөл цуглуулсны үндсэн дээр ингэж мэдээлжээ.

Тэд хамгийн хорт бодисууд болох хүнд метал, радионуклид, олон-үнэрт гидрокарбон, дэгдэмхий органик нэгдэлүүд, фтор, асбесто, цианид, тэсвэртэй органик бохирдуулагчид (полихлорт бифенил), пестицид зэрэгт гол анхаарлаа хандуулжээ. Өгөгдөлд анализ хийсний үндсэн дээр багийнхан алтны уурхайн мөнгөн усны бохирдол, аж үйлдвэрийн паркийн тугалгын бохирдол, пестицид гурвыг хамгийн аюулт бохирдуулагчид болохыг илрүүлжээ.

Дэлхийн нөөцийн институтээс пестицидийн бараг 75 хувийг Хойд Америк, Баруун Европ, Япон зэргийн хөгжилтэй орнуудад хэрэглэж байгааг мэдээлжээ.

Олон пестицид цианид, арсений гэхчлэн олон хорт бодис агуулдаг. 

Зарим пестицид хүний бүдүүн гэдсэнд хадгалагдаж удаанаар хордуулж эхэлдэг. Органик биш нэг алим идэхэд та тэр алим дээр цацагдсан 30 төрлийн хорт пестицидийг бас идэж байна гэсэн үг. Хамгийн их пестицидтэй байдаг жимснүүдэд гүзээлзгэнэ, алим, лууван, цоохор майлз (celery), бууцай, усан үзэм, өгөрций. Та эдгээр жимснүүдийг заавал органик дэлгүүрээс худалдаж авах юмуу өөрөө тарих эсвэл цэвэр байгалаас түүж идэх хэрэгтэй. 

Гүзээлзгэнэ дээр цацдаг метил иодид нь дэлхий дээрх хамгийн хорт химийн бодисуудын нэг юм. Метил иодид нь хорт хавдар, хожуу зулбалт үүсэхэд нөлөөлж гүний усыг бохирдуулдаг. Үнэндээ энэ нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь "найдвартай" болохоор эрдэмтэд лабораторид хорт хавдарын эс үүсгэхдээ үүнийг ашигладаг. Гүзээлзгэний талбайд метил иодидыг цацсаны дараа энэ нь хий болж дэгдээд талбайн ойролцоо орших ажилчид, байр сууц, сургууль уруу тарж фермийн ажилчид, хөдөөгийн суурингуудыг өндөр эрсдэлд оруулдаг. Хорт бодис хэрэглэхийн оронд тэсвэртэй сорт, ургац ээлжлэх арга, ургац давхарлах арга, хөрсийг уураар утах гэх мэт янз бүрийн аргыг ашиглаж болно

Шавьж, ургамал, мөөгөнцрийн эсрэг химийн бүтээгдэхүүнүүд маш олон сөрөг дагавартай хортой байгаад зогсохгүй, тэдэнд аюулт фтор хүртэл агуулагдаж байдаг байна. Энэ химийн бодисуудыг ямар ч оронд орж ирэх импортын алим, алимны шүүс, усан үзэм, усан үзэмний шүүс, салатны байцаа, улаан лооль зэргийг шинжлээд илрүүлж болно. Ийм хор цацаж ургуулсан хүнсийг хэрэглэсэн хүмүүс чихрийн шижингээс авахуулаад элдэв бусын өвчинд өртсөөр байна. 

Газар тариалангийн компани, корпораци, аж үйлдвэрүүд тарьж буй нэгэн төрлийн тариалан уруугаа их хэмжээний хор цацдаг. Цацсан хор хөрсөөр дамжин гүний ус уруу, газрын гүн уруу орно. Тэгээд газар доогуур дамжиж явсаар байгаад Мексикийн булан гэх мэт төгсгөлийн цэг дээр очоод тэр газрыг бүүр юу ч үгүй амьдралгүй аймшгийн газар болгож хордуулж байна, их хэмжээгээр нэг төрлийн ургамал тариалахын хор уршиг энд л байгаа юм. Тэгэхээр хортон шавьж устгах химийн бодисууд буюу пестицид нь нь зөвхөн хортон шавьж устгаад зогсохгүй дэлхийн зарим хэсгийг давхар устгаж байна. Жирэмсэн эмэгтэйн доторх үр хөврөлийг эрүүл авч үлдэхийн тулд пестицидийг хориглох хэрэгтэй, татгалзах хэрэгтэй.

Аж үйлдвэрийн фермээс гаралтай эрдэнэ шишийн печень коллагений эсрэг, цусыг шингэрүүлэх, жирэмслэлтээс хамгаалах эм агуулсан байдаг. Амьтад бас пестицидэд хордож үхдэг. Энэтхэгт генийн инженерчлэлээр гаргаж авсан bt cotton хөвөнгийн ургац хураадаг хүмүүс өвчилж, гений өөрчлөлт орж илүү эрхтэн хүртэл ургасан тохиолдол гарсан, bt cotton хэмээх энэхүү хөвөнг эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, эмнэлгийн боолт зэргийг хийхэд ашигладаг.

Пестицидийг зөвхөн шавьжний эсрэг биш загасанд хүртэл, ялангуяа яргай загасанд, бас ашиглаж байна. Загасны фермүүд маш их загасыг нэг дор шахцалдуулж байлгаснаас загас, хавч бөөстдөг. Тэгээд бөөсийг арилгахын тулд фермерүүд пестицид ашигладаг. Тэгэхэд нялх загас, хавчнууд хорыг даалгүй үхдэг байна. Тэд загасанд ашиглаад үлдсэн пестицидийг далай, тэнгис уруу хийдэг нь бас л тухайн орчиноо сүйтгэх ажиллагаа болдог.

Глифосат хэмээх бодис орсон Roundup гэдэг пестицидийг генийн инженерчлэлтэй ургамалд их ашигладаг ба зарим гений инженерчлэлтэй ургамалын дархлааг устган, тодорхой витамин эрдэс бодисыг шингээж авах чадваргүй болгодог нь тухайн ургамалд нэг ёсны ДОХ шиг өвчин үүсгэж байсан гэсэн үг. Тийм ургамалыг идсэн амьтад ямар байх уу?

Хамгийн их хордуулагчид: хүнд метал, радионуклид, олон үнэрт гидрокарбон (PAH), тогтворгүй органик нэгдэлүүд (VOC), фтор, асбесто, цианид, зогсолтгүй органик хордуулагч (POP: PCB - полихлорт бифенил), пестицид. 

Дэлхий дээрх хамгийн их байгал орчныг бохирдуулдаг хоронд алтны уурхайд ашигладаг мөнгөн ус, аж үйлдвэрийн тугалгын бохирдол, газар тариалангийн хортон шавьжийн эсрэг ашигладаг пестицидийн бохирдол ордог. Дэлхийн нөөцийн институт (World Resources Institute) энэ хорт пестицидийн бохирдол 75 хувь нь хөгжилтэй орнуудад, Хойд Америк, Баруун Европ, Япон зэрэг орнуудад байдгийг тогтоосон. Пестицидэд хамгийн их хорддог хүмүүс нь түүнийг хэрэглэдэг фермерүүд өөрсдөө, бас пестицидтэй фермүүдийн эргэн тойронд оршин суугчид, цацсан пестицид гүний усыг бохирдуулж улмаар цааш дамжин гол усыг бохирдуулдаг тул пестицид ус хэрэглэгчид юм. Пестицид цацсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчид ч хорддог нь мэдээж.

Шавьж хөнөөгч, ургамал хөнөөгч зэрэг хөнөөгчидийг газар дэлхий тэнгэр уруу цацлаа гээд эцсийн эцэст хүн өөрөө хохирогч болж байна!

Органик гэдэг бол пестицид хэрэглээгүй гэсэн үг. Нэг ургамалд маш олон төрлийн пестицид цацдаг. Органик биш алиманд ойролцоогоор 30 өөр хорт пестицид цацсан байдаг. Улиралд 15 хүртэлх удаа цацдаг. Пестицид цацахад хамгийн их шингээж авдаг ногоо жимс: гүзээлзгэнэ (метил иодид: хорт хавдар, зулбалт), алим, лууван, цоохор майлз, бууцай, усан үзэм, өгөрций. Нэгэнт пестицидтэй хүнс идсэн бол хоргүйжүүлэх нь чухал.

Мөөгөнцөр хөнөөгч (fungicide). Түгээмэл хэрэглэгддэг толифлуанид (фторын нуугдсан бас нэг хэлбэр) гэх мэт нь чихрийн шижин, бамбай, бөөр, хорт хавдар үүсгэдэг. Алим, усан үзэм, салатны байцаа, зөрөг цэцэг, улаан лооль зэрэгт хамгийн их цацдаг.

Түүгээр зогсохгүй Америк зэргийн орнуудад супермаркетад пестицидүүдийг зардаг болсон нь хүмүүс пестицидийг аюултай гэж ойлгохгүй энгийн хэрэглээ мэт үзэх бодлыг хүмүүст суулгах гэсэн бодлого ч байх магадлалтай гэж пестицидийн цагдаа үзэж байна. Гэтэл пестицид бол амьтай амьтан шавьжийг хөнөөх зориулалттай арсени, цианид зэргийн маш хорт бодисууд агуулдаг. Та пестицид хэрэглээд зөвхөн шавьж устгаж байна гэж бодвол эндүүрэл. Юм бүхэн холбоотой бас учиртай байдаг болохоор хортон шавьж устгах гэж цацсан хор хүнсний ногоо, жимсэнд нэвчиж орно. Хүнсний ногоо ч гэсэн амьтай амьд биет. Хордсон амьд биетийг идсэн бүхэн ч хордоно, харин хор нь хэзээ ч илэрч магадгүй. Илрэх хэлбэр нь янз бүрийн хорт өвчин, хорт хавдар гэх мэт. Түүгээр ч зогсохгүй жирэмсэн эхийн үр хөврөлд нөлөөлөх аюултай.

Хоол хийхэд ашигладаг канола гэх мэт зарим тосыг бас шавьж устгахад ашигладаг. Учир нь тэр тос жинхэнэ хүн хооллох хүнсний зориулалтын биш юм.

Генийн бохирдол, пестицид гэх мэтээс болоод юу нь мэдэгдэхгүй хүнс, юу нь мэдэгдэхгүй амьтан ургамал үүсэж байна.

Савлаж пакетласан сүү, хүнсний бүтээгдэхүүн хорт химийн бодисоор дүүрэн байгаад зогсохгүй тэр хайрцган дотор юу хийхийг та биш сүүний компани, засгийн газар, том корпорациуд мэднэ. Тэд сүүнд "иод" хийж болно, химийн бодис хийж болно, өнгө оруулагч будаг юмуу цайруулагч хийж болно, эм антибиотик хийж болно, бас өвчин ч хийж магад. Бэлэн савласан зүйл бол таны хяналтнаас гадуурх зүйл. Таны нүднээс далд хэдий хэрийн хугацаанд ямар ямар процесс болж байж таны гар дээр "ямар үнээр" энэ бүтээгдэхүүн байж байгааг ТА МЭДЭХГҮЙ.

Ийм аймшигт аргууд хэрэглэж асар хямдаар ургуулсан зүйлээр хийсэн печень, чихэр, шоколад, чипс, попкорн гэх мэт хогийн хоолнуудын сурталчилгааг хүүхдүүддээ үзүүлэхгүй байх хэрэгтэй.

Сийрүүлж орчуулсан Эх сурвалж:
http://www.naturalnews.com/032853_canola_oil_pesticides.html#ixzz2HTw4Wnmu
http://www.naturalnews.com/036337_crop_pesticide_diabetes.html#ixzz2HTwk2Yd5
read more ››

Tuesday, April 2, 2013

Хөрсний тэжээлийн нууц

Тэжээлийн тухай судалж байхад зарим хүнс тодорхой амин дэм, эрдэс бодис агуулдаг гэж сонсдог. Ялангуяа жимс, ногоо гэх мэтэд, гэхдээ цөөхөн хүн л энэ мэдээллийн үнэн эсэхийг ойлгодог. Ялангуяа эрдэс бодисын тухай.

Дэлгүүр, супермаркетуудад зардаг ихэнх хүнсний ногоо, жимсэнд агуулагдах ёстой гэж номон дээр бичсэн байдаг шиг тэжээл, эрдэс бодисууд агуулагддаггүй. Яагаад гэвэл ургамал амин дэм, фитотэжээл боловсруулж гаргаж чадах ч эрдэс бодисийг үйлдвэрлэж чаддаггүй.

Амин дэм, тэжээлийг ургамал гайхамшиг л гэж хэлэхээс аргагүй хими, энергийн процессоор нийлэгжүүлэ гаргадаг. Харин эрдэс бодисыг тэд бүтээж чаддаггүй. Эрдэс бодисыг хөрсөөр шингээж авдаг, хэрвээ хөрсөнд эрдэс бодис байхгүй бол ургамалын үндэс авч чадахгүй.

Тиймээс ургамалын тэжээллэг чанар эцсийн эцэст хөрсний эрдэслэг байдлаас л хамаардаг. Өнөөгийн хөрсийг дэндүү их талхилж цөөхөөн хэдхэн үндсэн эрдэсээс бусдыг шавхан цөлмөснөөс бол одоогийн хүнсний бүтээгдэхүүн эрдэс бодис дутагдалтай болжээ. Жишээ нь: олон ургамал Селенийг хөрснөөс шингээж авдаг. Харин хөрсөнд селени байхгүй бол, мэдээж ургамалд ч бас байхгүй гэсэн үг. Ургамал ургадгаараа ургаж дэлгүүр уруу ачигдана, номон дээр бичсэн байдаг шиг селени байхгүй ч гэсэн хүмүүс түүнийг аваад л хэрэглэнэ.

Сонирхолтой нь, улаан лоольд селени болон бусад агуулагдах ёстой эрдэс бодис байхгүй байлаа ч гэсэн гаднаас нь харахад мэдэгдэхгүй, гоё сайхан харагддаг. Учир нь улаан лооль болон бусад хүнсний ногоог ургуулахад хамгийн чухал гурван эрдэс бодис байхад л ургачихдаг болохоор. Эдгээр ургамал мэдээж тэжээлийн дутагдалтай тул эрүүл ургамалаас хамаагүй сул дорой. Тэд эрүүл ургамалтай харьцуулахад өвчин, хортон шавьжийг тэсвэрлэх чадвар муу, амт шимтгүй байдаг. Тэгэхээр өнөөгийн дэлгүүр, супермаркетад зарагддаг тэжээлийн дутагдалд орсон хөрсөнд ургасан ургамалууд бол дорд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд юм.

Ургамал ямар эрдэс бодисийг хөрснөөс татаж шингээж авахаа яаж мэддэг юм бол? Ургамал бүрт өөрийн гэсэн онцлогтой ямар эрдэс татаж шингээх программ бичигдсэн байдаг. Улаан лооль гэхэд 56 орчим төрлийн эрдэс сорж авдаг байна, үүнээс илүүг шингээж авахгүй. Программчлагдсан 56гаа л авна.

Өвс гэхэд 70 гаруй эрдэс татдаг. Амтат төмс жирийн төмснөөс илүү эрдэс татдаг бол зарим ургамал цөөхнийг 20 юмуу 30 эрдэс татдаг. Гэхдээ мэдээж хөрсөнд байгааг нь л татна. Дэлгүүрт зарагдаж байгаа улаан лооль 56 биш 10хан эрдэс агуулж байхад үлдсэн 46г улаан лоольд ч, улаан лоолийг идсэн хүнд ч дутагдана гэсэн үг.

Тийм л учраас Бразил самарыг хааяадаа идэж байхад зүгээр. Яагаад гэвэл Бразил самар зэрлэг байгалд эрдэсээр баялаг хөрсөнд ургадаг учраас селениэр маш баялаг. Өдөрт 3 ширхэг Бразил самар идэхэд л өдөрт авах селений хэрэгцээг бүрэн хангана. Селени нь Альцгеймерийн (мартах) өвчин, хорт хавдар, өөр олон өвчинөөс сэргийлдэг, вирусын эсрэг маш чухал эрдэс бодис юм.

Тиймээс бид номноос ч юмуу интернэтээс ч юмуу Брокколи селенир баялаг, Кэйл (kale) кальциар баялаг гэж уншсан ч гэсэн тэдгээрийг ургуулсан хөрсөнд селени, кальци байсан цагт л тэдгээр ургамал селени, кальци эрдэсүүдийг агуулна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өнөөгийн газар тариалан, фермд ашигладаг аварга том төмөр машинууд, хэдэн зуу мянган га газарт ганцхан төрлийн ургамал нэвсийтэл тариалж "тэнэглэснээрээ" хөрсийг тэжээлийн дутагдалд оруулж үхүүлж буй хэрэг юм. Тийм ч учраас байгал дэлхийн үүднээс аваад үзэхэд магадгүй цунами, үер, галт уулын дэлбэрэлт нь үхсэн хөрсийг сэргээж, хөрсийг эргэлтэнд оруулан шинэ тэжээлийг авч ирдэг тул алс ирээдүйдээ сайн гэж үзэж болно.

2004 онд Тайландад болсон цунамигийн дараа ургац маш сайн гарсан учир нь тухайн газарт эрдэс бодис ихтэй далайн ус хадгалагдаж үлдсэнээс болжээ.

Нил мөрний эргээр оршдог соёл иргэншлүүд үерийн ачаар л арвин ургацтай цэцэглэн хөгждөг байсан гэхэд болно. Голын үерээр ургацын талбай уруу эрдэс тэжээл очдог байж. Тийм биш байсан бол тэдгээр иргэншилүүд тэжээлийн дутагдлаас болоод аль эрт сөнөж мөхөх байсан биз.

Яг л ийм зүйл өнөөгийн Нэгдсэн Улсад тохиолдож байна. Бидний соёл иргэншил эрүүл мэндийн олон шалтгаанаар сүйрч байна. Хүн ам маань бусад ямар ч улсын хүн амаас илүү өвчилсөн байна. Оюуны чадамж маань ч мөн адил доройтсон байна. Бид эрдэс тэжээлийн дутагдалд орон нурж унахын даваан дээр байна. Хэтэрхий энгийнээр хялбарчлан ярьж буй мэт сонсогдож болох энэ үнэн юм. Эрүүл мэнд бол элбэг дэлбэг соёл иргэншилийн гол суурь юм. Эрүүл мэндгүйгээр ямар ч худалдаа, боловсрол, энх тайван, баян тансаг гэж байхгүй. Эрдэс бодисгүйгээр эрүүл мэнд гэж байхгүй.

Дараагийн удаа дэлгүүр явахдаа та органик хүнс худалдаж аваарай. Эрдэс тэжээлтэй органик хөрсөнд ургасан органик хүнс л таны эрүүл мэндийг аварна.

Өөрийнхөө хүнсийг та өөрөө ургуулж байгаа бол шингэлсэн далай тэнгисийн усыг (ядаж далай тэнгисийн давс уусгасан ус) хөрс уруугаа хийгээрэй. Таны хөрс эрдэсээр баяжиж тэжээллэг сайхан ургац өгөх болно. Өтгөрүүлсэн далайн усыг OceanGrown.com сайтаас худалдаж авч болно.

Эх сурвалж: secrets of soil nutrition
read more ››

Wednesday, March 27, 2013

Орон гэрээ цэвэршүүлэх

Байр сууц, оффис доторх агаар гадаа агаараас муу гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм учраас доторх агаарыг сайжруулах хэрэгтэй гэдэг нь мэдээжийн.

Чийг ихтэй, сүүдэр өрөөнд хөгц мөөгөнцөр үүрлэж ургадаг. Хөгц мөөгөнцөр эрүүл мэндэд маш хортой учраас нэн даруй үүнээс салах хэрэгтэй. Байгалын гаралтай аргаар устгах арга нь бактерийн эсрэг үйлчилгээтэй ургамалын эссенциаль/ өтгөрүүлсэн тосыг цагаан цуу, сод, борын хүчил зэрэгтэй хольж шаардлагатай бага зэргийн хөөсрүүлэгч нэмээд ширүүн сойзоор үрж угаах.

Будаг шингэлэгч, лак нь гэрт ямар ч хэлбэрээр байх ёсгүй. Шавьж устгадаг хорнуудаа хаяад ялааны цохиураа хэрэглэ. Ийм хорт бодисууд гэрт байтугай гаражид ч байх ёсгүй.

Гэрээ цэвэрхэн байх нь чухал. Гэхдээ та цэвэрлэхдээ нийтийн худалдаанд байдаг цэвэрлэгээний бодис хэрэглэдэг бол тоос шороотойгоо байсан нь илүү өлзийтэй. Тэдгээр бодисыг химийн хорт бодисоор хийдэг нь амьсгалын замаар, арьсаар дамжиж таны эрүүл мэндийг сүйтгэж байдаг. Органик, байгалд ээлтэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Жирийн цагаан цуу, хүнсний сод ч сайн цэвэрлэгч болдог.

Химийн бодисоор хийсэн агааржуулах, үнэр дарах цацдаг бодисуудыг гаргаж хая. Ургамалын гаралтай органик өтгөрүүлсэн тосыг шингэлж агаарт цацах, арц хүж зэргийг ашиглаж, бас үнэртэн ургамал тарих хэрэгтэй.

Америкийн Сансар Судлалын Агентлаг судалгаа явуулж сансрын хөлөг доторх агаарыг шинэхэн, хүчилтөрөгчөөр баялаг байлгаж, агаар дахь бохирдолыг арилгаж чадах ургамалуудыг судлаад жагсаалт гаргажээ. 167 м.кв талбайтай оффис юмуу өрөөнд 15 -18 ургамал тавих хэрэгтэй ба мэдээжийн хэрэг үүнээс жижиг өрөөнд арай цөөхөн ургамал тавина. Эдгээр ургамалууд нь агаар бохирдуулагчид, тэр дундаа бензин, формальдегид, трихлороэтилин, өвчин үүсгэгч бактериудыг хүртэл устгаж чадна. Ургамалууд хүчилтөрөгчийг нэмэгдүүлж агаарыг чийгшүүлнэ. Сансар судлалын хүрээлэнгийн сонгосон ургамалууд:

* English ivy (Hedera helix) - Авиргана
* Spider plant (Chlorphytum comosum) ногоодой
* Golden pothos (Epipemnum aureum) - Сциндапсус - Потос
* Peace lily (Spathiphyllum Mauna Loa) - нөмөргөнө
* Chinese evergreen (Aglaonema modestum) - Аглаонема
* Bamboo or reed palm (Chamaedorea sefritzii) - далдуу хулс
* Snake plant (Sansevieria trifasciata) мөнхрөө
* Heartleaf philodendron (Philodendron scandens oxycardium) Зүрхэн навчит филодендрон
* Selloum philodendron (Philodendrum selloum) филодендрон
* Elephant ear philodendron (Philodendrum domesticum) зааны чихэн филодендрон
* Red-edged dracaena (Dracaena marginata) улаан хүрээт драцена
* Cornstalk dracaena (Dracaena fragrans Massangeana) эрдэнэ шишийн ишт драцена
* Janet Craig dracaena (Dracaena deremensis Janet Craig) Жанет Крейг драцена
* Warneck dracaena (Dreacaena dermenisis Waneckii) Варнек драцена
* Weeping fig (Ficus benjamina) Удамбор

Зуун наст сайн агаар цэвэршүүлдгээрээ эд нар дунд хүндэт байр суурь эзлэнэ.

Эдгээр ургамалын зарим нэг нь идэж болохгүй хортой. Тэгэхээр гэртээ жаахан хүүхэд, амьтантай бол энэ талыг нь бодолцож сонгох хэрэгтэй. Ихэнх нь арчилгаа бага шаарддаг. Ургамалдаа сайн хандаж, сайхан хөгжим сонсговол мэдээжийн хэрэг тэдний амьдралын хүчийг өсгөнө.
read more ››

Wednesday, March 20, 2013

Цацраг идэвхит туяанаас хамгаалах, эмчлэх (хэсэг 2)

Радио идэвхит туяа цацруулдаг төхөөрөмж, эх үүсвэрээс хол бай:
Рентгэн зураг, компьютер томографын зураг авахуулах, бүтэн биеийн рентгэн шалгалт (онгоцонд суухын өмнө), радио идэвхит цацрагаар хордсон ургамлаар хийсэн тамхины утаа, бичил долгионы зуух, цөмийн зэвсэгийн дайралт, атомын цахилгаан станцын осол, угтаа бүгд нэг зүйлээр холбогдож байна. Юу вэ гэвэл бүгд таны, бидний амьдарч байгаа орчин, бие махбодийг хордуулах.

утасгүй хэрэглээгээ багасга:
Утасгүй төхөөрөмжүүд, утасгүй интернэт, үүрэн телефоны хэрэглээгээ багасга. Дэлхий нийтээрээ бид хөдөлгөөнт утас гэнэтийн аюултай үед хэрэгтэй гэсэн сурталчилгаанд автагдчихаад байна. Гэтэл тэр гэнэтийн аюул нь хөдөлгөөнт утас өөрөө болчихоод байна. Утасгүй төхөөрөмж эрүүл мэндэд ямар их гай учруулж болохыг мэдчих л юм бол дэлгүүр хэсэж явахдаа гар утсаараа чалчих нь тийм ч хөгжилтэй биш байх болно. WiMAX төхөөрөмж худалдаж авахгүй байх юм бол мэдээж бид илүү цэвэр орчинд амьдарна.

 Хэрэглээгүй үедээ гар утсыг биеэсээ аль болох хол байлга. Хөдөлгөөнт утас хэрэглээгүй үед ч сүлжээнд холбогдохын тулд сүлжээний долгион цацдаг цамхагтай цаг үргэлж холбогдож байдаг тул аюулт цахилгаан соронзон долгионыг байнга цацруулж байдаг. Шөнө гар утсаа цэнэглэж байхдаа биеэсээ доод тал нь 1.5 метрийн зайд байлга. Гар утсаар ярьж байхдаа чихэвч ашиглаж бай.

Амарчилсан хэрэглээ нь одоо өсвөр насныханы донтолт болж байна. Тэд нүүр тулан ярилцахын оронд сарвууны синдром тустлаа эцэс төгсгөлгүй мессэж бичилцдаг болжээ. Ингэхгүй байх боломжтой. Хэрвээ энэ донтолтоо хүн төрөлхтөн өөрсдөө зогсоож чадахгүй бол Байгал эх өөрөө зохицуулчих болов уу. Цацраг идэвхит бодист дасан зохицож чадсан азтай хүмүүс нь үлдэж, чадахгүй нь динозаврууд шиг л мөхөж алга болох байх даа.

цацраг туяаны эх үүсвэрээс хол ажиллаж амьдар:
Цацраг идэвхит туяаны мэдлэгээ зузаатгасан хүмүүс өөрийн эрүүл мэндэд аюул учруулж болохуйц төхөөрөмж суурилуулсан газар ажиллахаас, тийм дэлгүүрээр үйлчлүүлэхээс татгалзаж чадна. Тийм сургуульд хүүхдүүдээ өгөхгүй байх юмуу, сургуулийн захиргааг утасгүй төхөөрөмжөө авахыг шаардаж болно.

Атомын цахилгаан станцад, шумбагч онгоц (submarine) юмуу эмнэлгийн зарим оношлогооны төхөөрөмжтэй ажиллахад ямар нэг осол гараагүй байсан ч гэсэн туяанд өртөж хордож байдаг.

цэргийн бааз байрладаг газраас холхон амьдрах хэрэгтэй.

Мөн атомын цахилгаан станц, нүүрсээр ажилладаг үйлдвэр/ станц, цацраг туяа туршдаг байсан (АНУ-ын Невада, Нью Мексик мужуудад байдаг шиг) газруудын ойролцоо амьдарснаар цацраг туяанд өртдөг. Ураны уурхай, уран плутони боловсруулах үйлдвэр, зэвсэг үйлдвэрлэлд ажилладаг, дайнд оролцоход бол хордлогод бүр их өртдөг. 1985 хүртэл 15 жилийн хугацаанд судалгаа явуулахад барууны 15 оронд 151 цөмийн томоохон осол, 27000 янз бүрийн осол эндэгдэл атомын цахилгаан станцуудад гарчээ.

Герман улс 2020 он гэхэд бүх атомын цахилгаан станцуудаа хаахаар болсон нь сая сая дахин сайшаалтай алхам болсон.

Тамхины утаагаар Радий 226 хэмээх радио идэвхит бодис агаарт цацагддаг, учир нь энэ бодис тамхийг тариалахад ашигладаг фосфатын бордоонд байдаг

зайлшгүй шаардлагагүй л бол цацрагт шинжилгээнд хамрагдах хэрэггүй: Аюулгүй мэт санагдаж болох ч рентгэн болон компьютерийн шинжилгээ, туяаны эмчилгээ нь цацрагаар хордуулдаг аж.

Цөмийн эпидиомологийн нэрт судлаач доктор Алис Стьюарт жирэмсэн үедээ рентген шинжилгээнд орсон эмэгтэйчүүдийн төрсөн хүүхэд бусад хүүхэдтэй харьцуулахад хоёр дахин их цус багадах өвчин тусах магадлалтай болдог гэдгийг олж илрүүлжээ.

Хүүхдийг аль болох рентгэн зураг авахуулалгүй, компьютер томографд оруулахгүй байх хэрэгтэй, учир нь хүүхдийн эс хуваагдаж өсөж байгаа болохоор цацраг туяаны шинжилгээ хийлгэхэд авсан туяаны хордлогоос болж цусны өвчин, хавдар тусах магадлал хүүхдэд 3 дахин өндөр байдаг. Хувийн эмнэлгүүд ашгийн төлөө байдаг тул үнэтэй компьютерийн шинжилгээ хийж үнэтэй аппаратныхаа мөнгийг олж авах сонирхол илүү байдаг тул ийм шинжилгээ хийлгэх бол сайтар судалж, бодож, асууж шалгааж байж шийдэх хэрэгтэй. 20 жилийн дараах хавдарын шалтгааныг хайж олоход амаргүй л байх болов уу.

шаардлагагүй бол онгоцоор аялахаа багасга: Онгоцноос бас цацраг ялгардаг, удаан хугацаагаар байнга ийм цацрагт өртөх нь хожим хойно проблем үүсгэх магадлалтай.  Далайн төвшнөөс өндөрт амьдрах, ойр ойрхон онгоцоор нисэх нь иончлогдсон цацраг идэвхит туяанд ихээр өртөх шалтгаан болдог байна.

цэцэрлэг болон өөрсдийгөө агаар, салхиар дамжин ирэх цацрагт туяанаас хамгаалах:
Германы Хайделбергийн Их сургуулийн судалгаагаар агаарт радиоидэвхит бодис их хэмжээгээр бий болоход навчлаг ногоон ургамалынхаас үхрийн сүүнд 15 дахин их, үхрийн маханд 30 дахин их радиоидэвхит материал төвлөрсөн байжээ. Хүнсний гинжин хэлхээнд доогуур байрлах организмаар хооллох нь логикийн үүднээс ч бага хордсон байдаг байна (өвсөөр үхэр хооллож, үхрээр хүн хооллоход өвсөнд хуримтлагдсан цацраг идэвхийг үхэр авч цааш нь дамжуулахад хүнд өвс, үхэр хоёрын хоёуланд нь хуримтлагдсан цацраг идэвх очино гэсэн үг, харин хүн өвс ургамалаар шууд хооллох юм бол зөвхөн тухай ургамалаас л хамаарна).

Цацраг идэвхит туяа агаараар хурдан тархдаг. Цэцэрлэгээ гялгар уутаар ч юмуу бүтээвэл тоос, бороо, манан зэргээр дамжин ирж болзошгүй радио идэвхит бодисоос хамгаална.

Цацраг идэвхит бороонд зогсохгүй байх нь дээр. Гэтэл энэ бороо тарьсан ногоо, өвсөн дээр унаж, амьтад үүнийг идэн бас хордоно. Тийм амьтдын бүтээгдэхүүн илүү хортой. Цацраг идэвхит ус уух, хоол хүнс хэрэглэх нь илүү аюултай. Хүлэмжинд тарьсан ногоо энэ тохиолдолд гадаа ургуулснаас хор багатай болох нь.

хоргүйжүүлэх ургамал тарих:
Япон улс хөрсний цацраг идэвхит туяаг арилгахын тулд иргэдээ наранцэцэг тарихыг уриалж байна. Японд болсон цунамигаас болж үүссэн цөмийн аюулын улмаас Фукушимагийн эргэн тойрны хөрсөнд их хэмжээний радиоидэвхит цезий болон бусад хор бий болжээ. Харин энэ бүсээс наранцэцэг ашиглан хорыг нь цэвэрлэхийг саяхнаас уриалж эхэлжээ.

Энэ бүсэд сайн дураараа наранцэцэг тарих иргэд, сайн дурынхан үрийг аваад аль болох олон газар тарих юм. Наранцэцэг ургахаараа хөрснөөс цезийг шингээж авдаг. Украйны Чернобылын ослын дараа радиоидэвхит цэвэрлэгээ хийхэд наранцэцэг болон биологийн адил төстэй бусад ургамалуудыг ашиглажээ.

Гэрийнхээ хөрс, усанд байх багахан хэмжээний цацраг идэвхит бодисыг цэвэрлэхэд наранцэцэг, арвай, альфальфа, гоньд, чихэрлэг хүрэн манжин, бууцай, леттус/ салатны байцаа, гич зэргийг ургуулж болно. Эдгээрийг ургуулаад хурааж авсны дараа ямар нэг хэлбэрээр хэрэглэж болохгүй, бордоо болгож болохгүй, мөн эдгээр ургамалыг ургаж байхад амьтад идэж болохгүй.

Байгалын гаралтай иод, цацрагийг хоргүйжүүлэх супер хүнс хэрэглэх:
Бусад өвчинтэй тэмцдэгийн адил хамгийн сайн тохирох хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Нэгэнт хордлогод орсон бол хоргүйжүүлэх эмчилгээ хийж өөрийгөө эдгээхгүй бол эрүүл мэндийг чинь аажмаар сүйрүүлж яваандаа тайлбарлаж боломгүй ядаргаа, эмгэг нойрсолт, сул дархлаа, хавдар, ойлгомжгүй өвчин, хоолны дуршилгүй болох (анероксиа), шингэний дутагдал, эдийн үрэвсэл (хөөх, улайх, өвчин орох), цус багадалт, хэт цус алдалт (хамар, буйл, амнаас), арьсны доор цус харвах, цусны ялтас буурах, үс унах, генийн гэмтэл, хорт хавдар, цусны өвчин, нүд цийх, согогтой хүүхэд зэрэг аюулд хүргэдэг. Эмэнд ч хариу үйлдэл үзүүлдэггүй ийм ойлгомжгүй шинж тэмдгүүдэд хүргэх аюултай.

Бамбай булчирхай хэвийн ажиллахын тулд тэжээллэг иод хэрэгтэй. Хангалттай хэмжээний иод авч чадахгүй бол иодтой адил бүтэцтэй бодисууд болох фтор, гамма цацрагийг амархан шингээж авдаг. Радиоидэвхит иод-131 (атомын цахилгаан станцаас ууршсан уур) болон цахилгаан соронзон давтамж (гар утас, wi-fi зэрэг) -с хамгаалах хамгийн сайн хамгаалалт бол эрүүл, хүчтэй бамбай булчирхай юм. "Хоол хүнс, эмийн ургамал, амин дэмээр цацраг идэвхит туяатай тэмцэх нь" гэдэг номыг зохиосон Стивэн Шактер хэлэхдээ "Хангалттай хэмжээний байгалын гаралтай иод байхад радиоидэвхит иодыг шингээж авахгүй" гэжээ. Тэр далайн байцаа (келп) хэрэглэхийг зөвлөжээ.

Potassium iodide (калийн иодид) нь хамгийн түгээмэл хамгаалалт, хэт идэвхтэй бамбай булчирхайг эмчлэхэд бас ашиглана. Харин хамаагүй их, удаан хэрэглэвэл бамбай булчирхайг гэмтээх аюултай, харшил, үе мөчний өвчин, бие хөөх зэрэг сөрөг үр дагавартай.
Байгалаасаа иодоор баялаг хүнс хэрэглэх нь бамбай булчирхайг тохирох иодоор хангаж өгнө. Доорх хүнс иодоор баялаг:

• Цэвэр бохирдолгүй далайн ургамал, ногоо
• Цангис жимс, түүний шүүс
• Хальстай төмс
• Шош - ялангуяа тэнгисийн шош (navy bean)
• Гималайн талстат давс (монголын жамц давс)

Цацраг идэвхит туяа генийн төвшинд ч өөрчлөлт оруулах магадлалтай. Кальци, Селени сайн.
ДНК үүнтэй яг адил. Кальци, магни хангалттай байхад хэвийн байна. Кальци, магни дутагдахад ДНК-ийн мэдрэгч хүлээн авагчууд нь адилхан бүтэцтэй радионуклид ионыг андуураад авчихдаг байна. Тиймээс эсийн ДНК-д радиоидэвхит бодис оруулахгүйн тулд Кальци сайн хэрэглэх хэрэгтэй. Кальци Магни хоёр хамтарч ажилладаг болохоор цугт нь хэрэглэх хэрэгтэй. Селени болон цезийн давс (радиоидэвхит цезий 137-с өөр) мөн биеийн бусад хэсэг, булчин, зүрхийг радиоидэвхит цацрагаас хамгаалах тэжээл өгнө.

Ангижруулсан иод (Nascent Iodine) - хүнсэнд хэрэглэхэд аюулгүй өтгөрүүлсэн шингэн иод
Модифилан далайн байцаа/ ургамал
Органик нунтагласан келп/ далайн ургамал
Далайн гоймон - Далайн байцаагаар хийсэн гоймон орлуулагч.
Далайн байцаа
далайн бүтээгдэхүүнийг авч буй далайн ус цэвэр байх хэрэгтэй. Цэвэр бус далайн уснаас авсан бол эрүүл мэндэд тус болохоосоо ус болно.
Зарим хоол хүнс өөртөө радио идэвхит материалыг татаж аваад биенээс ялгадасаар дамжуулж гаргаж чаддаг. Хүрэн замаг (kelp) барий, тугалаг, плутон, цезий, кадмий зэрэг илүүдэл хүнд металлуудыг наалдуулж биеээс авч гардаг. Хамгийн гол нь цэвэр, аюулгүй далайгаас авсан ургамал байх хэрэгтэй.

Иодын бэлмэлүүд/Калийн иодыг өндөр тунгаар уух нь бамбай булчирхайг хамгаална, харин биеийн бусад хэсгийг цацрагийн аюулаас хамгаалж чадахгүй. иодын харшилтай хүмүүс өөр арга хайх хэрэгтэй, гэнэтийн аюулын үед л илүү зүгээр өдөр тутам биш, иодын агууламж нь стандартын үүднээс маш бага нэмэгдэл олон дүүргэгч элементүүд агуулсан нэг таблет нь. доод тал нь хагас жилийн хүнс, эмийн ургамал, эмийн нөөцтэй байх нь юмыг яаж мэдэхэв гэсэн үүднээс.

Спирулина, Клорелла хэмээх хоёр гоё суперхүнс аюулт цацраг туяанаас баттай хамгаалдаг. Энэ хоёр нь цацраг туяанд өртсөний дараа биеийг хоргүйжүүлж, иодоор хамгаалагдаж чаддаггүй биеийн бусад хэсгийг үр дүнтэйгээр хамгаалдаг тухай доор дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

Антиоксидант холимог бэлдмэл: Канадын Торонтогийн Их Сургуулийн судлаачид эмнэлгийн шинжилгээний цацрагт аппаратуудад (рентген, компьютер томограф) оруулахын өмнө антиоксидантуудын холимог бэлдмэл уусан өвчтөнүүд бусад уугаагүй өвчтөнүүдээс ДНК нь хамаагүй бага, тодруулбал 50 хүртэлх хувиар бага гэмтдэг. Тэд энэ бэлдмэлээ патентжуулахах гэж байгаа ч суперхүнсэнд байдаг олон төрлийн антиоксидантуудыг хольж ихээр хэрэглэх нь тустай гэж байна.

Антиоксидант тэжээллэг бодис, энзимүүд ихээр хэрэглэх нь цацраг идэвхит бодист хордсоноос үүссэн чөлөөт радикалуудыг устгана. Тийм хүнс тэжээлд: спирулина, клорелла, навчлаг ногоон ургамал, тоонолжин ногоо (байцаа, брокколи), зөгийн тоос (өдөрт 2 удаа 2 амны халбага), сонгино сармис, сибирийн хүн орхоодой, хүн орхоодой, розмарий. Органик, ургамалын гаралтай хоол хүнс хэрэглэж бие махбодио шүлтлэг болгох хэрэгтэй. Эсийн шингэн ялихгүй илүү шүлтлэг байхад цацраг идэвхит туяанаас эсийг хамгаалж байдаг. Шүлтлэг хоол буюу амьд хоол болох ургамалын гаралтай хоол нь энэ зорилгод хамгийн сайн нийцдэг.

Спирулина: Спирулина бол Чернобылын хохирогч хүүхдүүдийг эмчлэхэд хэрэглэдэг байсан эмчилгээний хүнс юм. Энэ хөх ногоон замган хоол нь амин дэм, эрдэм бодис, антиоксидантаар баялаг байдаг нь хөгшрөлт, хорт хавдарын эсрэг өндөр үр дүнтэй супер хоргүйжүүлэх хүнс юм. Үүний радио идэвхит цацрагаас хамгаалдаг шинж чанарыг тэр болгон мэддэггүй. Хамгаалаад зогсохгүй эмчлэх увидастай. Ясны чөмөг нь шинэ цусны эс бий болгож, тунгалгийн системийн хэвийн ажиллуулдаг. 1989 онд Хятадын Газар тариалан Технологийн коллежийн судлаачид хордсон хулганы чөмгөн дэх гамма цацрагаас үүдэлтэй бичил бөөмийн давтамжийг эрс бууруулж байгааг илрүүлсэн. 1993 онд Беларусыт радио идэвхит цацрагаар бохирдсон хүнсийг хэрэглэхэд биеийн хүлээж авах хордлогыг спирулина үр дүнтэйгээр бууруулж байгааг мэдээлсэн. Өдөр бүр 5 грамм спирулина уусан хүүхдүүд хорьхон хоногийн дараагаас шээсэнд нь илрэх радио идэвхийн төвшин 50 орчим хувиар буурсан. Украйны Одессын Их Сургуульд 2000 онд хийсэн судалгаагаар 14 хоногийн дотор үхэлд хүргэх аюултай цацрагт хордсон хархнуудад спирулина өгөхөд бие дэх фосфат, антиоксидантын төвшин нэмэгдэж үхлийн аюулаас аврагдсан байна. Гамма цацраг, химийн эмчилгээний хордлогоос үүдэх хор нөлөөнөөс хамгаалдаг. Чернобылын сүйрлээр хордсон хүүхдүүдийн дархлааг сайжруулсан тул 1995 онд Оросод спирулинаг патентжуулжээ. Олон хүүхэд хордлогын улмаас архаг өвчин, иммуноглобулин E (IgE)-ийн төвшин өндөр, харшилын мэдрэг чанар өндөр болсон байж. Харин 45 хоногийн туршид өдөрт 5 грамм Спирулина уугаад хүүхдүүдийн иммуноглобулин, харшилын мэдрэг чанар нь буцаж хэвийн болжээ. Спирулинаг өдөр тутам хэрэглэхэд дархлааны системийг сайжруулж, хэвийн болгон цацраг идэвхийн хордлогыг багасгадаг, эрүүл мэндийн өөр олон ач холбогдолтой.

Клорелла: Клорелла нь Спирулинатай адил биеийг радиоидэвхит цацраг, хүнд металын хордлогоос хоргүйжүүлэх олон олон амин дэм, эрдэс бодис, тэжээл агуулдаг. Энэ нэг эст замаг нь ДНК-гийн гэмтэлээс сэргийлж, засах, биеийн хүчил шүлтийн төвшинг тэнцвэржүүлэх, үрэвсэлтэй тэмцэх, хоолны шингэцийг сайжруулах, дархлааны үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг. Радиоидэвхит цацрагийн гэмтлээс урьдчилан сэргийлж хордсон бол эмчлэх чадалтай. 1989 оны Чехсловакын Шинжлэх Ухааны Академийн судалгаагаар Клорелла ясны чөмөгний эсүүдийг үр дүнтэйгээр бий болгож ихэсгэж байсан.

1993 онд Энэтхэгийн Жавахарлал Неругийн Их Сургуулийн судлаачид Клореллаг хурц болон архаг хэлбэрийн радиоидэвхит хордлогоос үүдэлтэй өвчлөлийг үр дүнтэйгээр бууруулж байгааг тогтоосон. Энэ мэтчилэн Клореллагийн хоргүйжүүлэх чадвар нь зөвхөн мөнгөн ус, хөнгөнцагаан, фтороор хязгаарлагдахгүй цацрагийн хордлогыг ч эмчилдэг гэдгийг судалж байна. Хүнд металыг цэвэрлэдэгтэйгээ адил Клорелла радиоидэвхит хэсгүүдийг наалдуулж аваад биеэс гадагшилдаг.

Спирулина, Клореллаг хэмээх энэхүү хоёр далайн гаралтай тэжээлүүд нь биед гэмтэл учруулахуйц цацрагийн болон өөр олон хорыг гадагшлуулдаг.

Розмари: Энэ эмийн ургамал цацраг идэвхит туяаны эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй ургамалуудын нэг юм. Энэ ургамалд байдаг карносийн хүчил, карносол нь тосонд уусдаг тул бусад усанд уусдаг антиоксидантуудаас илүү гарч гамма туяанаас үүсэх гэмтлээс хүртэл хамгаалдаг байна. (Британий радиологийн сэтгүүл, 2 сарын 2ны дугаар). Мөн розмарийн хүчил нь хэт ягаан туяанаас болсон арьсны өөрчлөлтийг дардаг байна. Шинэхэн розмари эмийн ургамалыг хэрэглэх нь цацраг туяаны хордлогоос хамгаална. Карносик, розмарийн хүчил агуулсан розмарийн бэлдмэл ууж болно.

Алим, нимбэгний төрлийн жимсүүд, брокколи гэх мэт тоонолжин овгийн ногоонуудад байдаг каффейн хүчил мөн гамма туяанаас үүдэлтэй эсийн өөрчлөлтөд сайн гэж Энэтхэгийн эрдэмтэд судалжээ. Мөн улаан дарс. Долоо хоногт хэд хэдэн удаа шинэхэн ногооны шүүс гаргаж гэр бүлээрээ уух нь маш тустай. Ногооны шүүсний ихэнх нь брокколи, байцаа гэх мэт тоонолжин овгийн ногооны шүүс байх хэрэгтэй. Шүүсэндээ бага зэрэг цагаан гаагаар амт оруулж болно. Болж өгвөл өөрийн орон нутагт ургасан органик хүнсний ногооноос шүүсээ гаргаарай.

Туяаны хордлогоос үүдэлтэй хорт хавдраас хамгаалахад олон төрлийн гүн ногоон навчлаг ургамал, улбар шар өнгийн цардууллаг хүнс (амтат төмс, өвлийн хулуу/ winter squash, лууван зэрэг) сайн.

Цацраг идэвхит туяаны хордлого болоход Кали, Магни, Зэс, Кальци, Селени(иодтой хамтран эсийг дахин төлжүүлж хамгаалдаг) зэрэг амин чухал эрдэс бодисийг биеэс түлхэж гаргадаг. Бие махбод тэр чигээрээ синергетикээр буюу нэгдмэл ажиллаж байж эдгэрч өөрийгөө хамгаалдаг тул янз бүрийн органик байгалынхаараа байгаа олон өнгийн ургамал хүнс хэрэглэвэл антиоксидант авч чөлөөт радикалуудыг гаргана.

Мультивитамин нь тун арга ядсан үед дутагдаж байгаа амин дэмийг орлуулахаар хэрэглэнэ.

Биед хангалттай эрдэс бодисоор дүүрэн байхад эсүүд эрүүл эрдэс бодисоор ханатлаа дүүрдэг. Эрдэс бодисыг ингэж эсийн төвшинд хангалттай авсан байхад радио идэвхит эрдэс бодисууд бие махбодь уруу орох боломжгүй бараг байхгүй.

Нэмэлт хамгаалалт:
• Milk thistle - батлагдсан хоргүйжүүлэгч
• Сибирийн хүн орхоодой - ерөнхий эсийн эрүүл мэндийг дэмжиж, бие махбодыг бүх төрлийн стрессийн (хорт хавдрын эмчилгээ) эсрэг тамиржуулна.
• Curcumin/ Куркумин - антиоксидант, шинжлэх ухаанаар баталгаажсан үрэвслийн эсрэг, эдийг эдгэрэхэд тустай
• Өдөрт хангалттай хэмжээний цэвэр ус уух нь хорыг гадагшлуулна
• Төсөөлөн бодох: өөрийгөө эрүүл сайхан байна гэж өөдрөгөөр төсөөлөн бодох нь хүчтэй

Физик бус эмчилгээ: Хайр
Хүн Физик бие махбодтойгоо гадна бас сэтгэлээр амьдардагтай хэн ч санал нийлнэ бизээ. Тиймээс дээрх физик биеэ хамгаалах аргуудаас гадна сэтгэлээ хамгаалж цэвэрхэн байлгах юм бол цацраг туяаны хордлогонд өртөхгүй хамгаалагддаг гэнэ. Гэгээрсэн хүмүүс хордлогод өртдөггүй гэнэ. Оюун ухааны өндөр чадамжтай хүмүүсийг атомын хорт хэсгүүд тойрон өнгөрөх юмуу бие махбод нь хордлогыг хэрхэн зайлуулахаа мэддэг гэнэ.

Хүнийг гэгээрсэн гэдийг яаж мэдэх юм бэ? Хүний зүрх сэтгэл гэрэлтэж байгааг бид анзаарч мэдэрдэг, нүүрэн дээр нь л бичээстэй байдаг. Цэвэр, чөлөөт зүрхэн дотор тунгалаг гол урсаж байдаг, амьдрах эрмэлзэлээр дүүрэн байдаг, ямар ч эмтэй зүйрлэшгүй эдгээх увидас байдаг. Хүний эрүүл мэндийн хамгийн агуу хамгаалагч нь хүний зүрх сэтгэл юм. Хайр бол хамгийн "хямд" эм юм.

Бидний эргэн тойронд маш их хорт бодис байгаа учраас хоргүйжүүлэх, цэвэрлэж, бие махбодоо эрдэсжүүлж байх нь өөрийгөө хайрлахын салшгүй хэсэг.
Зөв хоол тэжээл хэрэглэж, дасгал хийж, амин дэм эрдэс бодис хэрэглэж, гэдэс дотроо цэвэр эрүүл байлгаж, эм танг тохируулж хэрэглэн, арьсаараа дамжуулан хоргүйжүүлж, зүү тавиулах, аарцаг нурууны бариа засал, массаж гээд маш олон арга байна. Энэ бүгд физик бие махбодыг анхаарч буй хэлбэрүүд юм.

Гэтэл "хайр" хэмээх чухал хэсгийг ихэнхдээ орхигдуулдаг. Гэтэл хайр нь дархлалын системийг эрүүлжүүлэхэд маш чухал нөлөөтэй. Болзолгүй хайр хамгийн сайн дархлаажуулагч. Доктор Берни Сийгэл. Хайрын эмчлэх энергийг физик эмчилгээтэй хослуулах хэрэгтэй.

Сэтгэл, бие махбод хоёр салшгүй холбоотой. Хүн гуниглаж, cтрессдээд байх юм бол бие махбодод илэрч зүрх өвдөж эхэлдэг. Баяр хөөртэй, аз жаргалтай байхад маш түргэн эдгэрдэг.

Бидний бие махбод эрүүл сайхан явахад бидэнд физик хэрэгцээнээс гадна итгэл, хайр, ойлголцол, дулаан сэтгэл хэрэгтэй.

Хэсэг 1Хэсэг 3

Эх сурвалж:
http://www.naturalnews.com/026079_radiation_exposure_rosemary.html#ixzz2HI1QKVaR
http://www.naturalnews.com/019910_ultrasound_infant_health.html
http://www.naturalnews.com/028853_ultrasound_fetus.html#ixzz2HI1h78sd
http://www.naturalnews.com/031730_iodine_radiation_poisoning.html#ixzz2HI4eqP00
http://www.naturalnews.com/027361_chlorella_natural_detox.html
http://www.naturalnews.com/031779_spirulina_radiation.html#ixzz2HI5GoCEj
http://www.naturalnews.com/032087_radiation_sickness_symptoms.html#ixzz2HI5pN747
http://www.naturalnews.com/032747_phytoremediation_radiation.html#ixzz2HI644FYN
http://www.naturalnews.com/032747_phytoremediation_radiation.html#ixzz2HI67MKqI
http://www.naturalnews.com/034142_radiation_damage_protection.html#ixzz2HI6MUEyD
http://www.naturalnews.com/036492_radiation_protection_natural_remedies.html#ixzz2HI9emf5C

read more ››
UA-46879708-1