Wednesday, March 27, 2013

Орон гэрээ цэвэршүүлэх

Байр сууц, оффис доторх агаар гадаа агаараас муу гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм учраас доторх агаарыг сайжруулах хэрэгтэй гэдэг нь мэдээжийн.

Чийг ихтэй, сүүдэр өрөөнд хөгц мөөгөнцөр үүрлэж ургадаг. Хөгц мөөгөнцөр эрүүл мэндэд маш хортой учраас нэн даруй үүнээс салах хэрэгтэй. Байгалын гаралтай аргаар устгах арга нь бактерийн эсрэг үйлчилгээтэй ургамалын эссенциаль/ өтгөрүүлсэн тосыг цагаан цуу, сод, борын хүчил зэрэгтэй хольж шаардлагатай бага зэргийн хөөсрүүлэгч нэмээд ширүүн сойзоор үрж угаах.

Будаг шингэлэгч, лак нь гэрт ямар ч хэлбэрээр байх ёсгүй. Шавьж устгадаг хорнуудаа хаяад ялааны цохиураа хэрэглэ. Ийм хорт бодисууд гэрт байтугай гаражид ч байх ёсгүй.

Гэрээ цэвэрхэн байх нь чухал. Гэхдээ та цэвэрлэхдээ нийтийн худалдаанд байдаг цэвэрлэгээний бодис хэрэглэдэг бол тоос шороотойгоо байсан нь илүү өлзийтэй. Тэдгээр бодисыг химийн хорт бодисоор хийдэг нь амьсгалын замаар, арьсаар дамжиж таны эрүүл мэндийг сүйтгэж байдаг. Органик, байгалд ээлтэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Жирийн цагаан цуу, хүнсний сод ч сайн цэвэрлэгч болдог.

Химийн бодисоор хийсэн агааржуулах, үнэр дарах цацдаг бодисуудыг гаргаж хая. Ургамалын гаралтай органик өтгөрүүлсэн тосыг шингэлж агаарт цацах, арц хүж зэргийг ашиглаж, бас үнэртэн ургамал тарих хэрэгтэй.

Америкийн Сансар Судлалын Агентлаг судалгаа явуулж сансрын хөлөг доторх агаарыг шинэхэн, хүчилтөрөгчөөр баялаг байлгаж, агаар дахь бохирдолыг арилгаж чадах ургамалуудыг судлаад жагсаалт гаргажээ. 167 м.кв талбайтай оффис юмуу өрөөнд 15 -18 ургамал тавих хэрэгтэй ба мэдээжийн хэрэг үүнээс жижиг өрөөнд арай цөөхөн ургамал тавина. Эдгээр ургамалууд нь агаар бохирдуулагчид, тэр дундаа бензин, формальдегид, трихлороэтилин, өвчин үүсгэгч бактериудыг хүртэл устгаж чадна. Ургамалууд хүчилтөрөгчийг нэмэгдүүлж агаарыг чийгшүүлнэ. Сансар судлалын хүрээлэнгийн сонгосон ургамалууд:

* English ivy (Hedera helix) - Авиргана
* Spider plant (Chlorphytum comosum) ногоодой
* Golden pothos (Epipemnum aureum) - Сциндапсус - Потос
* Peace lily (Spathiphyllum Mauna Loa) - нөмөргөнө
* Chinese evergreen (Aglaonema modestum) - Аглаонема
* Bamboo or reed palm (Chamaedorea sefritzii) - далдуу хулс
* Snake plant (Sansevieria trifasciata) мөнхрөө
* Heartleaf philodendron (Philodendron scandens oxycardium) Зүрхэн навчит филодендрон
* Selloum philodendron (Philodendrum selloum) филодендрон
* Elephant ear philodendron (Philodendrum domesticum) зааны чихэн филодендрон
* Red-edged dracaena (Dracaena marginata) улаан хүрээт драцена
* Cornstalk dracaena (Dracaena fragrans Massangeana) эрдэнэ шишийн ишт драцена
* Janet Craig dracaena (Dracaena deremensis Janet Craig) Жанет Крейг драцена
* Warneck dracaena (Dreacaena dermenisis Waneckii) Варнек драцена
* Weeping fig (Ficus benjamina) Удамбор

Зуун наст сайн агаар цэвэршүүлдгээрээ эд нар дунд хүндэт байр суурь эзлэнэ.

Эдгээр ургамалын зарим нэг нь идэж болохгүй хортой. Тэгэхээр гэртээ жаахан хүүхэд, амьтантай бол энэ талыг нь бодолцож сонгох хэрэгтэй. Ихэнх нь арчилгаа бага шаарддаг. Ургамалдаа сайн хандаж, сайхан хөгжим сонсговол мэдээжийн хэрэг тэдний амьдралын хүчийг өсгөнө.

No comments:

Post a Comment

UA-46879708-1