Тэжээлийн тухай судалж байхад зарим хүнс тодорхой амин дэм, эрдэс бодис агуулдаг гэж сонсдог. Ялангуяа жимс, ногоо гэх мэтэд, гэхдээ цөөхөн хүн л энэ мэдээллийн үнэн эсэхийг ойлгодог. Ялангуяа эрдэс бодисын тухай.
Дэлгүүр, супермаркетуудад зардаг ихэнх хүнсний ногоо, жимсэнд агуулагдах ёстой гэж номон дээр бичсэн байдаг шиг тэжээл, эрдэс бодисууд агуулагддаггүй. Яагаад гэвэл ургамал амин дэм, фитотэжээл боловсруулж гаргаж чадах ч эрдэс бодисийг үйлдвэрлэж чаддаггүй.
Амин дэм, тэжээлийг ургамал гайхамшиг л гэж хэлэхээс аргагүй хими, энергийн процессоор нийлэгжүүлэ гаргадаг. Харин эрдэс бодисыг тэд бүтээж чаддаггүй. Эрдэс бодисыг хөрсөөр шингээж авдаг, хэрвээ хөрсөнд эрдэс бодис байхгүй бол ургамалын үндэс авч чадахгүй.
Тиймээс ургамалын тэжээллэг чанар эцсийн эцэст хөрсний эрдэслэг байдлаас л хамаардаг. Өнөөгийн хөрсийг дэндүү их талхилж цөөхөөн хэдхэн үндсэн эрдэсээс бусдыг шавхан цөлмөснөөс бол одоогийн хүнсний бүтээгдэхүүн эрдэс бодис дутагдалтай болжээ. Жишээ нь: олон ургамал Селенийг хөрснөөс шингээж авдаг. Харин хөрсөнд селени байхгүй бол, мэдээж ургамалд ч бас байхгүй гэсэн үг. Ургамал ургадгаараа ургаж дэлгүүр уруу ачигдана, номон дээр бичсэн байдаг шиг селени байхгүй ч гэсэн хүмүүс түүнийг аваад л хэрэглэнэ.
Сонирхолтой нь, улаан лоольд селени болон бусад агуулагдах ёстой эрдэс бодис байхгүй байлаа ч гэсэн гаднаас нь харахад мэдэгдэхгүй, гоё сайхан харагддаг. Учир нь улаан лооль болон бусад хүнсний ногоог ургуулахад хамгийн чухал гурван эрдэс бодис байхад л ургачихдаг болохоор. Эдгээр ургамал мэдээж тэжээлийн дутагдалтай тул эрүүл ургамалаас хамаагүй сул дорой. Тэд эрүүл ургамалтай харьцуулахад өвчин, хортон шавьжийг тэсвэрлэх чадвар муу, амт шимтгүй байдаг. Тэгэхээр өнөөгийн дэлгүүр, супермаркетад зарагддаг тэжээлийн дутагдалд орсон хөрсөнд ургасан ургамалууд бол дорд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд юм.
Ургамал ямар эрдэс бодисийг хөрснөөс татаж шингээж авахаа яаж мэддэг юм бол? Ургамал бүрт өөрийн гэсэн онцлогтой ямар эрдэс татаж шингээх программ бичигдсэн байдаг. Улаан лооль гэхэд 56 орчим төрлийн эрдэс сорж авдаг байна, үүнээс илүүг шингээж авахгүй. Программчлагдсан 56гаа л авна.
Өвс гэхэд 70 гаруй эрдэс татдаг. Амтат төмс жирийн төмснөөс илүү эрдэс татдаг бол зарим ургамал цөөхнийг 20 юмуу 30 эрдэс татдаг. Гэхдээ мэдээж хөрсөнд байгааг нь л татна. Дэлгүүрт зарагдаж байгаа улаан лооль 56 биш 10хан эрдэс агуулж байхад үлдсэн 46г улаан лоольд ч, улаан лоолийг идсэн хүнд ч дутагдана гэсэн үг.
Тийм л учраас Бразил самарыг хааяадаа идэж байхад зүгээр. Яагаад гэвэл Бразил самар зэрлэг байгалд эрдэсээр баялаг хөрсөнд ургадаг учраас селениэр маш баялаг. Өдөрт 3 ширхэг Бразил самар идэхэд л өдөрт авах селений хэрэгцээг бүрэн хангана. Селени нь Альцгеймерийн (мартах) өвчин, хорт хавдар, өөр олон өвчинөөс сэргийлдэг, вирусын эсрэг маш чухал эрдэс бодис юм.
Тиймээс бид номноос ч юмуу интернэтээс ч юмуу Брокколи селенир баялаг, Кэйл (kale) кальциар баялаг гэж уншсан ч гэсэн тэдгээрийг ургуулсан хөрсөнд селени, кальци байсан цагт л тэдгээр ургамал селени, кальци эрдэсүүдийг агуулна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өнөөгийн газар тариалан, фермд ашигладаг аварга том төмөр машинууд, хэдэн зуу мянган га газарт ганцхан төрлийн ургамал нэвсийтэл тариалж "тэнэглэснээрээ" хөрсийг тэжээлийн дутагдалд оруулж үхүүлж буй хэрэг юм. Тийм ч учраас байгал дэлхийн үүднээс аваад үзэхэд магадгүй цунами, үер, галт уулын дэлбэрэлт нь үхсэн хөрсийг сэргээж, хөрсийг эргэлтэнд оруулан шинэ тэжээлийг авч ирдэг тул алс ирээдүйдээ сайн гэж үзэж болно.
2004 онд Тайландад болсон цунамигийн дараа ургац маш сайн гарсан учир нь тухайн газарт эрдэс бодис ихтэй далайн ус хадгалагдаж үлдсэнээс болжээ.
Нил мөрний эргээр оршдог соёл иргэншлүүд үерийн ачаар л арвин ургацтай цэцэглэн хөгждөг байсан гэхэд болно. Голын үерээр ургацын талбай уруу эрдэс тэжээл очдог байж. Тийм биш байсан бол тэдгээр иргэншилүүд тэжээлийн дутагдлаас болоод аль эрт сөнөж мөхөх байсан биз.
Яг л ийм зүйл өнөөгийн Нэгдсэн Улсад тохиолдож байна. Бидний соёл иргэншил эрүүл мэндийн олон шалтгаанаар сүйрч байна. Хүн ам маань бусад ямар ч улсын хүн амаас илүү өвчилсөн байна. Оюуны чадамж маань ч мөн адил доройтсон байна. Бид эрдэс тэжээлийн дутагдалд орон нурж унахын даваан дээр байна. Хэтэрхий энгийнээр хялбарчлан ярьж буй мэт сонсогдож болох энэ үнэн юм. Эрүүл мэнд бол элбэг дэлбэг соёл иргэншилийн гол суурь юм. Эрүүл мэндгүйгээр ямар ч худалдаа, боловсрол, энх тайван, баян тансаг гэж байхгүй. Эрдэс бодисгүйгээр эрүүл мэнд гэж байхгүй.
Дараагийн удаа дэлгүүр явахдаа та органик хүнс худалдаж аваарай. Эрдэс тэжээлтэй органик хөрсөнд ургасан органик хүнс л таны эрүүл мэндийг аварна.
Өөрийнхөө хүнсийг та өөрөө ургуулж байгаа бол шингэлсэн далай тэнгисийн усыг (ядаж далай тэнгисийн давс уусгасан ус) хөрс уруугаа хийгээрэй. Таны хөрс эрдэсээр баяжиж тэжээллэг сайхан ургац өгөх болно. Өтгөрүүлсэн далайн усыг OceanGrown.com сайтаас худалдаж авч болно.
Эх сурвалж: secrets of soil nutrition
No comments:
Post a Comment