Sunday, March 17, 2013

Цацраг идэвхит туяа, түүний аюул (хэсэг 1)

Америк, Орос, Монгол ялгаагүй ямар ч оронд хүмүүс утасгүй, үүрэн төхөөрөмжүүдийг борооны дараах мөөг шиг л хэрэглэж байна. Гучаадхан жилийн өмнө болсон Чернобылын аюулт осол, хоёрхон жилийн өмнө болсон Фукушимагийн осол болоход цацраг идэвхит туяа ямар аюултай гэдгийг сонссоор мэдсээр байсан ч аль хэдийн мартсан мэт, цацраг идэвхит туяанд донтсон мэт аашилж байна. Ердөө л хэзээ ч, хаана ч, хэнтэй ч холбогддог байх гэсэн ая тухын төлөөсийг өөрсдийн хүслээр аюулт өвчнүүд, хорт хавдраар төлж байгаагаа мэддэг болов уу. Хүмүүсийн амьдрах орчныг хэрэн сүлжсэн цацраг идэвхит долгион цацруулах цамхаг  дамжуулагчид, ажлын газар, гэр оронд нь байх утасгүй дамжуулагч төхөөрөмжүүдийн цацрагт хэр их өртөж байгаагаа мэдэхгүй байна. Гэтэл атомын цахилгаан станцын ослоос үүсдэг радиоидэвхит цацраг туяа нь бичил долгионы зуух, гар утас, утасгүй интернэт гэх мэтээс үүсдэг цахилгаан соронзон цацраг туяаны хор хөнөөл адил гэж тогтоожээ.

Холбооны хэрэгслийн антеннууд орчныг олон янзын цахилгаан соронзон давтамжаар зэрэг зэрэг хордуулж байдаг. Энэ эцэс төгсгөлгүй цацруулалтыг хүний ДНК "сонсоод"
нэг өсгөгчөөс нэгэн зэрэг хангинах асар чанга рок, каунтри, транс хөгжим чихэнд яаж нөлөөлөхтэй адилхан байдалд ордог байна. Ингэж цацрагаар шаруулсан эсүүд ийм зөрөлдсөн сүйтгэгч давтамжаас өөрийгөө хамгаалах гэж тэмцэлдэн мембранаа хатууруулдаг байна. Ингээд тэжээл авахаа, хорыг гадагшлуулахаа зогсоосноор хугацаанаасаа өмнө үхдэг. Гар утсаар 2000 цаг ярихад тархины хорт хавдарын эрсдэлийг 240 хувиар нэмэгдүүлдэг, хавдар дунджаар 10 жилийн дараа илэрдэг гэж судаачид тогтоожээ.

Иончлогдсон цацраг идэвхит туяа (атомын цахилгаан станцын осолоос үүдэлтэй радиоидэвхит иод, стронций, плутони, цезий 137 зэрэг), иончлогдоогүй цацраг туяа (гар утас, компьютер, wi-fi зэрэг) аль нь ч байсан хүний биед хор хөнөөлтэй, бамбай булчирхай, тархинд хавдар үүсгэх аюултай. Ялангуяа өсөж буй эсүүдтэй хүүхдүүдэд бүр ч аюултай.

Цацраг идэвхит туяанд "аюулгүй" доз гэж байхгүй.

Гар утас, гар утасны цамхагаас ялгарах долгион, бичил долгионууд бүгд хүний цусны эсэд гэмтэл учруулдаг ба энэ нь даамжирвал хорт хавдарын нөхцөлд ч хүргэх аюултай ба тамхины утаа, асбестод хордохоос ч илүү аюултай гэж зарим судалгаагаар үзэж байна.

Дайны хажуугаар дажин гэгчээр, энэ бүгдийг хажуугаар хятадад үйлдвэрлэгдсэн гал тогооны хэрэгсэлд радио идэвхит цацраг илэрч байна гэж дам ярьж байна. Радиоидэвхит цацрагийн хаягдалаасаа тэд ингэж салах арга олж. Цацраг идэвхит бодис юмуу өөр ямар нэг химийн бодисд хордсон усан онгоц, ган хоолой зэрэг юу ч байсан Ази уруу (Хятад, Энэтхэг ...) илгээж хайруулын таваг, гал тогооны хэрэгсэл гэх зэрэг "шинэ" бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба үүнийгээ "дахин боловсруулах" гэдэг байна. Энэ нь баталгаатай бус эх сурвалжийн мэдээ ч гэсэн юмыг яаж мэдэхэв гэж сэрэмжлээд Хятад, Энэтхэгт үйлдвэрлэсэн гал тогооны хэрэгсэл авахгүй байсан нь дээр байх. Мөн өөрийн гэсэн Гайгерын тоолууртай байхад ч илүүдэхгүй.

Өнөөгийн энэ их цацраг туяа хаа сайгүй байгаа үед бүх цацрагийг тэр чигээр нь арилгах боломж байхгүй болохоор аль болох цацраг идэвхит туяаны эх үүсвэрээс хол байж, өртөхгүй байхыг хичээх нь хамгийн сайн хамгаалалт юм. Үүний хажуугаар хоол хүнс бусад аргыг хослуулах нь үр дүн сайтай.

Цацраг идэвхит туяаны хордлогын шинж тэмдэгүүд:
Цацраг идэвхит туяанд өртөхөд бие махбодод юу болдог вэ? Энэ туяа нь байшинг шатааж байгаа юм шиг л эсийг шатаадаг. Цацраг идэвхит туяа нь хэтэрхий их чөлөөт радикалын гэмтэл учруулж эсүүдийг шатаадаг байна.

Цацраг идэвхид хэт их өртвөл зүрхний хэмнэл алдагдах, сонсгол муудах, толгой өвдөх, нойр муудах, ядрах, ой муудах, бамбай булчирхайны ажиллагаа муудах, халдварт өртөмтгий болох, нөхөн үржихүйн асуудлууд, танин мэдэхүйн чадвар муудах, мэдээлэл хурдан боловсруулах чадвар муудах гэх мэт олон шинж тэмдэг илэрдэг байна. Бүр цаашлах юм бол эсийн буруу хөгжил буюу хорт хавдар ч үүсэх аюултай байж болно. Цацраг идэвхит туяа нь хурдан нөхөн төлждөг эсүүдийг "байгаа" болгодог. Ийм эсэд цусны эс, нарийн гэдэсний эсүүд ордог тул цусаар суулгах нь ч бий.

Хүн бүрт хордлого өөрөөр илрэх нь хүн бүрийн биеийн эсэргүүцэл, бусад хүчин зүйлээс хамаарна. Зарим хүмүүс яах ч үгүй байхад зарим хүмүүс маш амархан хорддог. Хордлогод орсны эхний шинж дотор муухайрах, бөөлжих, суулгах. Цацраг туяанд өртсөний дараа хэдхэн минутаас хэдэн өдрийн дараа дээрх шинж тэмдэгүүд илэрч болно. Илрээд алга болоод байж болно. Хэсэг зуур эрүүл мэт байснаа дахин өвчилж, хоолны дуршил алдагдаж, ядарч, халуурч, дотор эвгүйрч, суулгаж, хүнд хэлбэрээр бол таталт өгч, комд ч орж болзошгүй. Энэ үе шат нь хэдэн цагаас хэдэн сар хүртэл үргэлжлэнэ. Мөн ихэвчлэн арьсны гэмтэл учирсан байдаг. Туяанд өртсөнөөс хэдэн цагийн дотор илэрч болно. Арьс хөөх, загатнах, цэврүүтэх, улайж түлэгдэх (хурц наранд түлэгдсэн мэт) шинж тэмдгүүд илэрнэ. Үс унаж болно. Бусад шинж тэмдгийн адил арьс нь хэсэг хугацаанд эдгэсэн мэт болоод хэдэн өдөр юмуу хэдэн долоо хоногийн дараа буцан ирдэг. Хэр их цацрагт өртсөнөөс хамаарч арьс бүрэн эдгэртэл хэдэн долоо хоногоос хэдэн жил ч шаардагдаж болно.

Эмчилгээ авах боломжгүй бол хэдэн сарын дотор нас бардаг. Үхлийн шалтгаан нь ясны чөмөг устсантай холбоотой үрэвслүүд, дотуур цус алдалт. Хордсоноос хоёр цагийн дотор бөөлжиж эхэлбэл үхэлд хүрэх аюултай. Амьд үлдсэн хүмүүс эдгэрэхэд хэдэн долоо хоногоос хоёр жил хүртэлх хугацаа ордог.

Хэсэг 2Хэсэг 3

No comments:

Post a Comment

UA-46879708-1