Sunday, December 30, 2012

Амьтад ухамсартай

Амьтад бодож тооцоолж, учир шалтгаан-үр дагаврын холбоог ухаарч, хийсвэр сэтгэхээс гадна бусдыг мэхэлж чаддагийг этологичид /амьтдын зан авирыг судалдаг эрдэмтэд/-ийн удаа дараагийн судалгаа нотолсоор байна. Амьтдын аливаа юмыг цээжилж тогтоохын зэрэгцээ ухамсартай болохыг тогтоосон гайхалтай баримтуудыг эрдэмтэд дэлгэдэг. өөрөөр хэлбэл, тэд юу мэддэгээ, юу хийж байгаагаа ухамсарлах чадвартай юм. Сүүлийн хэдэн жилд шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүд халим, зэрлэг шимпанзе өөрөө өөртөө дүгнэлт хийх чадвартайг нотолсон судалгаануудыг шүүрэн авч нийтэлсээр байна.

Харх хошин шогийн мэдрэмжтэй бол хулгана анд нөхрөө нигүүлсэх сэтгэлтэй байдаг. Шаазгай цаг хугацааны мэдрэмжтэй бөгөөд хаана өт, үр нууснаа хэсэг хугацааны дараа ч төвөггүй олдог. Гэрийн тэжээвэр муур түүнд ямар хоол өгдөг, хаана амьдардаг, ялгадасны савыг хэдэн удаа сольж байгааг ч сайн мэднэ. Судалгааны үр дүнг амьтан тэжээдэг хүмүүс сайн хүлээж авч амьтдын жинхэнэ анд болохыг хичээдэг. Учир иймд тэжээвэр амьтдаа хүнээс дутахгүй асарч хамгаалахаас эхлээд юу дуртайг нь өгдөг аж. Америкийн амьтдын хоол тэжээл үйлдвэрлэлийн ассоциацийн мэдээлснээр амьтдын хоол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд жил бүр борлуулалтаас 38 тэрбум ам.доллар олдог нь тэжээвэр амьтаддаа эзэд нь санаа тавьдгийн илрэл юм.

Эмийн үйлдвэрлэлийн компаниуд ч амьтдын төлөөх өрсөлдөөнд өвдөг сөхөрсөнгүй. Ийм компаниуд амьтдын сэтгэцийн өвчнийг эмчлэх эмийг хэдийнэ гаргажээ. Жишээ дурдахад, "Pfizer Inc" компанийн бэлдмэлийг л гэхэд 15 сая нохой хэрэглэсэн байна. Уг бэлдмэл нохойн хүмүүсийг таних чадвараа алдах болон зүг чигээ олохоо болих хам шинж өвчинд хэрэглэгддэг аж. Олонхи амьтны хүрээлэн амьтдын амьдрах орчныг орчин үежүүлж сайжруулахаас эхлээд тэдний оюун ухааны чадварыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарах болжээ. Сиэтл хот дахь "Хүн дүрст амьтад" буяны төсөл амьтдын нэрийн өмнөөс "Амьдрал, эрх чөлөө ба эрүү шүүлтээс хамгаалах нь" уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ онд Испанийн парламент амьтадтай хэрцгий харьцах, амьтдын боолчлол, эрүү шүүлт, үхэл, мөхлөөс хамгаалах тогтоолыг хэлэлцэхээр болсон зэрэг амьтдын төлөөх сайн үйлс ар араараа ундарсаар. Дээхнэ үед амьтанд ухамсар бий эсэхийг шууд үгүйсгэдэг эрдэмтэд олон байсан. Харин орчин үед амьтдын тархинд чухам юу өрнөдгийг илрүүлэх зорилготой судалгааны тоо гэрлийн хурдаар өсч байна.

Эх сурвалж: http://www.tulhuur.com/

No comments:

Post a Comment

UA-46879708-1