Tuesday, December 18, 2012

Дельфинүүд хүнтэй адил нийгмийн бүлэг үүсгэдэг

Манай гариг дээрх хамгийн ухаантай хөхтөн амьтдын нэг болох дельфин оюун ухааны гайхалтай чадвар, сэтгэл хөдлөл зэргээрээ үргэлж л эрдэмтэдийн гайхшыг төрүүлсээр ирсэн.

Саяхны судалгаагаар дельфинүүд хүмүүстэй адил нийгмийн элит бүлэглэл үүсгэж өөртэйгээ адил дельфинүүдтэй нийлэх дуртайг тогтоожээ.

Жоржтаун Их Сургуулийн Жанет Манн нөхдийн хамт 22 жилийн турш Австралийн Шарк Бэйд амьдардаг дельфинүүдийн хоорондын нийгмийн харилцааг судалжээ. Багийнхан хоол хүнс ангуучилж явахдаа гэмтэж бэртэхээс хамгаалан хамрандаа далайн хөвөн хэрэглэж сурсан 36 дельфин, адилхан газар амьдарч байгаа ч энэ чадварыг сураагүй 69 дельфинийг судалжээ.

Энэ аргыг хоол хайж байхдаа арзгар элсэнд хамраа шалбалсан нэг дельфин эхэлж нээж олсон ба багийнхан түүний энэ аргыг бусад амьтад шиг Шарк Бэй дэхь бүх дельфин сураад бүүр цаашаагаа ч дамжих байх гэж таамаглаж байтал эсрэгээрээ нээлт хийсэн дельфиний дотны найз, үр хүүхэд нь л энэ аргыг сурсан ба бусад дельфин огтхон ч мэдээгүй гэнэ.

Эндээс харахад дельфинүүд хүнтэй адил өөртэйгээ адил нийгэм, соёлын бүлэгт хуваагдаж, ойр дотны, өөртэй адил төстэй дельфинүүдтэйгээ харилцахыг илүүд үзэж, сурсан мэдсэнээ хуваалцдагаараа дахиад л бусад амьтдаас хамаагүй илүү оюуны чадамжтай гэдгээ харууллаа

Эх сурвалж: http://www.naturalnews.com/

No comments:

Post a Comment

UA-46879708-1