Wednesday, December 26, 2012

Том, тарган, жаргалтай чийгийн улаанууд

Сайн хөрстэй байх нь сайн цэцэрлэгтэй байхад маш чухал. Эрүүл хөрсөнд амьд бичил биетүүд байдаг. Хөрснийг чийг, бордоог зөв зохицуулж хөрсийг тэжээхэд бичил биетүүд түргэн үрждэг.
Сүрэл, хоол хүнсний органик үлдэгдэлээр бордоо хийнэ.

Бордоог хувин саванд хийж болох ч газар дээр хамгийн сайн. 1м x 1м харьцаатай 15 см гүнтэй газар ухаад, тэндээ ухаж гаргасан шорооноосоо нэг хувинг нэг хувин хоол хүнс юмуу ногооны үлдэгдэл, нэг хувин сүрэл юмуу навч өвстэй зөөлөн холино. Ингэхэд бичил биетүүд маш идэвхтэй болно. Ухаж гаргасан шорооны үлдсэнийг нь нүхэн дээгүүрээ овоолж үнэр гарахаас сэргийлнэ. Дээгүүр нь сүрэл юмуу навч өвсийг зузаан давхарга үүсгэн тавьснаар  чийг хадгалагдаж, хогийн ургамал ургахаас сэргийлнэ. Доод тал нь сар гаруй болсны дараа хэдэн чийгийн улаан аваачиж тавина. Маш халуун учраас нүх уруу амьд чийгийн улаан хийж болохгүй. Бордооны овоо маш өндөр температурт хүрч халах учраас зөв хянахгүй бол гал авалцах аюултай. Сайн хутгаж услах юм бол температур хурдан буурдаг. Сэрүүн өглөө уур гарах нь зүгээр. Халуун температуртай байх тусам их хэмжээний бордоог хурдан боловсруулна. Сурахад хурдан. Хүйтэн, бороотой улиралд хийхэд амаргүй ч нэг сурчих юм бол бүтэн  жилжингээ ямар ч цаг агаарын нөхцөлд хийж болно.

Чийгийн улааныг нэмэх
Цэцэрлэгт тавих чийгийн улааныг найзаасаа ч юмуу загасны дэлгүүр ч юмуу хаанаас ч авч болно. Загасны хоол болгох гэж байсан чийгийн улаан өтийг жаргалтай амьдралтай болгож тавих нь үнэхээр сайхан. Урт насалж удаан жаргаарай, улаан шарваганууруудаа!

Бордоондоо чийгийн улаан тавьсан бол үргэлж бага зэргийн чийгтэй байлгаж навч өвс нэмж байх хэрэгтэй, хатааж орхиж хэрхэвч болохгүй. Чийгийг нь шалгаж навч нэмэхээс бусад үед өөрөөр нь байлга. Хугацаа өнгөрөх тусам навчийг сөхөж харахад хөрсний гадаргуу дээр маш олон чийгийн улаан гарч ирсэн байхыг харна. Хоол хүнс, ногооны хаягдал задраад юу ч үлдээгүй бол бага зэргийг нэмж хий. Шинэхэн ногооны хэсгүүдийг дээгүүр нь нимгэн давхарга үүсгэж тавиад харагдахгүй болтол нь ахиухан навчаар хуч. Бордооны овоо маань яг сайхан болоод ирэхээр долоо хоног болоод нэг удаа 10 литрийн хувингаар нэг ногоо, хүнсний органик үлдэгдэл нэмээд байхад болно. Тэгээд л та чийгтэй хар хөрсөнд найрлаж буй жаргалтай өтнүүдийг олж харах болно. Чийгийн улаан өтний ялгадас нь алт л гэсэн үг; мөнгөөр худалдаж авч болдоггүй хамгийн сайн бордоо гэдэг энэ дээ. Энэ бордоогоо ногоо ургамал тарьсан газрынхаа дээгүүр жилд 5ммээр нэмнэ. Чийгийн улааны ялгадас хар өнгөтэй, чийглэг, замбараагүй байдаг. Хуруугаар хүрэх юм бол угааж арилгахад амаргүй хар өнгө нялагдана.

Хэрвээ та зөгий тэжээе гэж бодож байгаа бол бордооны овоог зөгийний үүрний ойролцоо байлгаад хэрэггүй. Зөгийнүүд дургүйцлээ илэрхийлэх болно. Чийгийн улаанаас гадна өөр бичил биетүүдийг ашиглах нь сайн хөрстэй болох үйл явцыг түргэсгэнэ. Тухайн нутгийн цаг агаараас бас хамаарна. "Teaming with Microbes" гэдэг номноос бичил биетүүдийн тухай дэлгэрэнгүй уншиж болно.

Эх сурвалж: http://www.naturalnews.com/


No comments:

Post a Comment

UA-46879708-1