Үлгэрлэж амьдар
Бидний хүүхдүүд энэ дэлхийд хэрхэн амьдрахыг өөрийн асран хамгаалагчдаасаа хуулбарлан сурдаг. Тэгэхээр эхлээд, телевизээ аль болох унтраастай байлга. "Хүүхдэд зориулсан" телевизийн шоунуудаар завсар зайгүй хөврөх рекламууд нь зүгээр л хог хаягдал болж хувирах хорт бүтээгдэхүүнүүдээ борлуулахын тулд чухам л хүүхдүүдийг байгаа болгож, ятгаж сэнхрүүлж байдаг. Дэлхийгээ хамгаалах тухай өөрийнхөө мэдлэгийг тэл. Мэдлэг тэлэгдэх тусам таны үзэл бодол, үг үйлдэл ч мөн аяндаа үлгэр авахуйц болж ирнэ.
Багасга, дахин хэрэглэ, дахин боловсруул
Дахин боловсруулж болдог, дахин боловсруулагддаггүй хог хаягдлын тухай хүүхдүүддээ зааж өг. Хүүхэд бүтээлч байдал шаардсан үйл ажиллагаанд дуртай байдаг. Нэг удаагийн хэрэглээний зүйлийг дахин яаж ашиглаж болох вэ, хог хаягдлыг үнэт зүйл болгон хувиргах гэж тэднээс асууж болно. Жишээ нь, хэрэглээд дууссан нойлын цаасны гол дотор будаа юмуу шош хийгээд хоёр хажууг нь бөглөснөөр хөгжмийн зэмсэг хийж болно гэх мэт. Хүүхдүүддээ баглаа сав аль болох бага хэрэглэхийн ач тусыг, юуг дахин хэрэглэж, юуг дахин боловсруулж болох тухай ярьж өгөөрэй.

Цэцэрлэгжүүлэлт
Хүүхдээрээ үр тариулж, арчлуулан, ургаж эхлэхийг нь харуулахаас илүү ид шидийн зүйл гэж хаана байх билээ. Энэ нь тэдэнд бүх амьд оршнол цэцэглэж амьдрахын тулд хамтдаа ажилладаг гэдгийг ойлгуулдаг. Тарьсан ургамал нь ургаж буйг хараад хүүхдүүд өөрсдөөрөө их бахархаж, цэцэрлэгт цагаа өнгөрөөхдөө тун дуртай болдог. Хэрвээ цэцэрлэг тарих газаргүй бол цэцэг ногоо тарих сав өгч болно. Бас хүүхэд өөрийнхөө тарьж ургуулсан ногоогоо идэх дуртай байдаг.
Байгалд цаг өнгөрөө
Хүүхдүүдтэйгээ байгалд цаг өнгөрөө. Зүгээр л гадаа сууж, явган аялал зугаалга хийж, голын зах уруу явах гэх мэт. Дэлхий ямар үзэсгэлэнтэйг хүүхдүүддээ харуулж амьд бүхний хоорондын холбоог ойлгож ухаарахад нь тусал. Ингэж өссөн хүүхэд гариг дэлхийгээ үзэсгэлэнтэй хэвээр нь байлгаж ухамсартайгаар хадгалж хамгаалах болно.
Амьтадтай цаг өнгөрүүл
Амьтдын хоорондын энгийн холбоо нь бидэнд байгал ямар нууцлаг оньсого шиг байдаг, байгалд бид ямар их баяр хөөртэйгээр хоорондоо харилцан оршдогийг сануулдаг. Хүүхдүүд амьтадтай хамт байснаар хариуцлага, нигүүлсэнгүй сэтгэлийг сурдаг. Зүгээр л хамт байхад л хүүхдүүд амьтдыг хүндэлж сурдаг.
Шороонд хутгалдахыг нь зөвшөөр
Хүүхдүүдээ гадаа тоглоход нь хөл нүцгэн явуул, шороон дээр тоглуул. Эх дэлхийтэйгээ жинхэнээрээ холбогдоно, эрүүл мэндэд нь ч тустай.
Сайн дурын цэвэрлэгээ
Голын эрэг цэвэрлэх гэх мэт сайн дурын цэвэрлэгээнд хүүхдүүдийн хамт оролцсоноор хүрээлэн байгаа орчинд ямар өөрчлөлт болоод байгааг өөрийн нүдээр үзэх боломж хүүхдүүдэд олгох ба энэ нь тэдний улам ихийг хийх хүслийг төрүүлнэ.
Дэлхийнхээ тухай хүүхэддээ зааж өгөхөд та заавал нарны хавтантай байшинд амьдарч, өөрийн газар дээр ургуулсан цэцэрлэгтэй байх албагүй. Энгийн зүйлээс бүгд эхлэнэ: дэлгүүр явахдаа өөрөө тороо авч очихоос л эхэлж болно. Өөрийн байгаа газраас, эргэн тойронд байдаг зүйлээс л эхэл.
http://www.naturalnews.com/

No comments:
Post a Comment