Sunday, December 30, 2012

Амьтад ухамсартай

Амьтад бодож тооцоолж, учир шалтгаан-үр дагаврын холбоог ухаарч, хийсвэр сэтгэхээс гадна бусдыг мэхэлж чаддагийг этологичид /амьтдын зан авирыг судалдаг эрдэмтэд/-ийн удаа дараагийн судалгаа нотолсоор байна. Амьтдын аливаа юмыг цээжилж тогтоохын зэрэгцээ ухамсартай болохыг тогтоосон гайхалтай баримтуудыг эрдэмтэд дэлгэдэг. өөрөөр хэлбэл, тэд юу мэддэгээ, юу хийж байгаагаа ухамсарлах чадвартай юм. Сүүлийн хэдэн жилд шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүд халим, зэрлэг шимпанзе өөрөө өөртөө дүгнэлт хийх чадвартайг нотолсон судалгаануудыг шүүрэн авч нийтэлсээр байна.

Харх хошин шогийн мэдрэмжтэй бол хулгана анд нөхрөө нигүүлсэх сэтгэлтэй байдаг. Шаазгай цаг хугацааны мэдрэмжтэй бөгөөд хаана өт, үр нууснаа хэсэг хугацааны дараа ч төвөггүй олдог. Гэрийн тэжээвэр муур түүнд ямар хоол өгдөг, хаана амьдардаг, ялгадасны савыг хэдэн удаа сольж байгааг ч сайн мэднэ. Судалгааны үр дүнг амьтан тэжээдэг хүмүүс сайн хүлээж авч амьтдын жинхэнэ анд болохыг хичээдэг. Учир иймд тэжээвэр амьтдаа хүнээс дутахгүй асарч хамгаалахаас эхлээд юу дуртайг нь өгдөг аж. Америкийн амьтдын хоол тэжээл үйлдвэрлэлийн ассоциацийн мэдээлснээр амьтдын хоол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд жил бүр борлуулалтаас 38 тэрбум ам.доллар олдог нь тэжээвэр амьтаддаа эзэд нь санаа тавьдгийн илрэл юм.

Эмийн үйлдвэрлэлийн компаниуд ч амьтдын төлөөх өрсөлдөөнд өвдөг сөхөрсөнгүй. Ийм компаниуд амьтдын сэтгэцийн өвчнийг эмчлэх эмийг хэдийнэ гаргажээ. Жишээ дурдахад, "Pfizer Inc" компанийн бэлдмэлийг л гэхэд 15 сая нохой хэрэглэсэн байна. Уг бэлдмэл нохойн хүмүүсийг таних чадвараа алдах болон зүг чигээ олохоо болих хам шинж өвчинд хэрэглэгддэг аж. Олонхи амьтны хүрээлэн амьтдын амьдрах орчныг орчин үежүүлж сайжруулахаас эхлээд тэдний оюун ухааны чадварыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарах болжээ. Сиэтл хот дахь "Хүн дүрст амьтад" буяны төсөл амьтдын нэрийн өмнөөс "Амьдрал, эрх чөлөө ба эрүү шүүлтээс хамгаалах нь" уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ онд Испанийн парламент амьтадтай хэрцгий харьцах, амьтдын боолчлол, эрүү шүүлт, үхэл, мөхлөөс хамгаалах тогтоолыг хэлэлцэхээр болсон зэрэг амьтдын төлөөх сайн үйлс ар араараа ундарсаар. Дээхнэ үед амьтанд ухамсар бий эсэхийг шууд үгүйсгэдэг эрдэмтэд олон байсан. Харин орчин үед амьтдын тархинд чухам юу өрнөдгийг илрүүлэх зорилготой судалгааны тоо гэрлийн хурдаар өсч байна.

Эх сурвалж: http://www.tulhuur.com/
read more ››

Wednesday, December 26, 2012

Амьтдыг бөөснөөс салгах байгалын гаралтай аргууд

Гэрийн тэжээмэл амьтдад байдаг бөөс, хачиг, ургамалын хачиг гэх мэт паразит шавьжнуудыг устгах хоргүй, байгалын гаралтай аргууд байдаг.

Бөөсний улирал эхлэхэд амьтад халдварлаад зогсохгүй гэр оронд хүртэл халдварт амьтад үүрлэх аюултай. Нийтийн хэрэглээнд байдаг гадуур зардаг бөөсний эсрэг бүтээгдэхүүнүүд бөөсийг устгаж болох ч амьтдын эрүүл мэндэд аюултай байдаг. Шавьж устгах хорт химийн бодисууд амьтдын арьс, үсээр дамжин биед нэвтэрч элгийг хордуулдаг. Зарим байгалын гаралтай гэгдэх бодисуудыг гадаа хашаанд хэрэглэж болох ч гэр дотор амьтанд шууд хэрэглэж болохгүй. Хүмүүсийн туршиж үр дүнд хүрсэн зарим аргуудаас доор бичлээ. Зарим ургамалын өтгөрүүлсэн тос буюу эссенциаль тос нь муурыг үхүүлж ч магад, мөн нохой үсээ долоохдоо үүнийг хамт залгивал өвчлүүлж ч болно. Тиймээс ямар ч арга хэрэглэсэн малын эмчтэй зөвлөж болгоомжлох хэрэгтэй.

Бөөснөөс салах процесс хоёр хэсэгтэй -- эхлээд амьтнаа эмчил, тэгээд гэрээ. Аль нэгийг нь орхигдуулж болохгүй.

Амьтаддаа лимон түрхэхэд бөөснүүд дайжих болно. Лимоны төрлийн ургамал бөөснөөс салах нэг арга юм.

Катнипын тосыг амьтдын нуруу уруу далны хооронд цацдаг. Том нохойг өдөр бүр, жижиг бол өнжөөд нэг. 

Сармис, шар айрагны хөрөнгийг хольж немц овчаркны эрлийз нохойныхоо хоолонд нялх байхаас нь хийсэн. Нохой маань 6 настай ба нэг ч удаа бөөстөж байгаагүй. Гэхдээ сармисыг нохойнд өгөхөд хортой гэдэг...

Ниймийн тос (neem oil) нь амьтан, цэцэрлэг, таныг өөрийг чинь хүртэл дотор гадаргүй цэвэрлэх сайн бүтээгдэхүүн.

Органик алимны цууг усанд хийгээд амьтдаа усанд оруулж, бас байшингийнхаа гадуур, хаалга, цонхны хавиар шүршдэг.

Хамгийн найдвартай уламжлалт арга бол нохойныхоо үсийг бөөсний самаар шүүрдээд баригдсаныг нь спиртэнд хийж устга.

Тавганд ус хийгээд хэдэн дусал аяга угаах бодис хийнэ. Тэгээд тавлаа ширээний чийдэнгийн доор тавина. Чийдэн уснаас 25 смийн дээрээс бөхийлгөж тавина. Чийдэнгийн суурийг бэхэлж хүнд ном тавьж болно. Энийгээ байшингийнхаа өрөө бүрт тавина. Муухай жижиг паразитууд, ялаа, аалз гэх мэт нь гэрэлд татагдаж очоод усанд живнэ.
read more ››

Том, тарган, жаргалтай чийгийн улаанууд

Сайн хөрстэй байх нь сайн цэцэрлэгтэй байхад маш чухал. Эрүүл хөрсөнд амьд бичил биетүүд байдаг. Хөрснийг чийг, бордоог зөв зохицуулж хөрсийг тэжээхэд бичил биетүүд түргэн үрждэг.
Сүрэл, хоол хүнсний органик үлдэгдэлээр бордоо хийнэ.

Бордоог хувин саванд хийж болох ч газар дээр хамгийн сайн. 1м x 1м харьцаатай 15 см гүнтэй газар ухаад, тэндээ ухаж гаргасан шорооноосоо нэг хувинг нэг хувин хоол хүнс юмуу ногооны үлдэгдэл, нэг хувин сүрэл юмуу навч өвстэй зөөлөн холино. Ингэхэд бичил биетүүд маш идэвхтэй болно. Ухаж гаргасан шорооны үлдсэнийг нь нүхэн дээгүүрээ овоолж үнэр гарахаас сэргийлнэ. Дээгүүр нь сүрэл юмуу навч өвсийг зузаан давхарга үүсгэн тавьснаар  чийг хадгалагдаж, хогийн ургамал ургахаас сэргийлнэ. Доод тал нь сар гаруй болсны дараа хэдэн чийгийн улаан аваачиж тавина. Маш халуун учраас нүх уруу амьд чийгийн улаан хийж болохгүй. Бордооны овоо маш өндөр температурт хүрч халах учраас зөв хянахгүй бол гал авалцах аюултай. Сайн хутгаж услах юм бол температур хурдан буурдаг. Сэрүүн өглөө уур гарах нь зүгээр. Халуун температуртай байх тусам их хэмжээний бордоог хурдан боловсруулна. Сурахад хурдан. Хүйтэн, бороотой улиралд хийхэд амаргүй ч нэг сурчих юм бол бүтэн  жилжингээ ямар ч цаг агаарын нөхцөлд хийж болно.

Чийгийн улааныг нэмэх
Цэцэрлэгт тавих чийгийн улааныг найзаасаа ч юмуу загасны дэлгүүр ч юмуу хаанаас ч авч болно. Загасны хоол болгох гэж байсан чийгийн улаан өтийг жаргалтай амьдралтай болгож тавих нь үнэхээр сайхан. Урт насалж удаан жаргаарай, улаан шарваганууруудаа!

Бордоондоо чийгийн улаан тавьсан бол үргэлж бага зэргийн чийгтэй байлгаж навч өвс нэмж байх хэрэгтэй, хатааж орхиж хэрхэвч болохгүй. Чийгийг нь шалгаж навч нэмэхээс бусад үед өөрөөр нь байлга. Хугацаа өнгөрөх тусам навчийг сөхөж харахад хөрсний гадаргуу дээр маш олон чийгийн улаан гарч ирсэн байхыг харна. Хоол хүнс, ногооны хаягдал задраад юу ч үлдээгүй бол бага зэргийг нэмж хий. Шинэхэн ногооны хэсгүүдийг дээгүүр нь нимгэн давхарга үүсгэж тавиад харагдахгүй болтол нь ахиухан навчаар хуч. Бордооны овоо маань яг сайхан болоод ирэхээр долоо хоног болоод нэг удаа 10 литрийн хувингаар нэг ногоо, хүнсний органик үлдэгдэл нэмээд байхад болно. Тэгээд л та чийгтэй хар хөрсөнд найрлаж буй жаргалтай өтнүүдийг олж харах болно. Чийгийн улаан өтний ялгадас нь алт л гэсэн үг; мөнгөөр худалдаж авч болдоггүй хамгийн сайн бордоо гэдэг энэ дээ. Энэ бордоогоо ногоо ургамал тарьсан газрынхаа дээгүүр жилд 5ммээр нэмнэ. Чийгийн улааны ялгадас хар өнгөтэй, чийглэг, замбараагүй байдаг. Хуруугаар хүрэх юм бол угааж арилгахад амаргүй хар өнгө нялагдана.

Хэрвээ та зөгий тэжээе гэж бодож байгаа бол бордооны овоог зөгийний үүрний ойролцоо байлгаад хэрэггүй. Зөгийнүүд дургүйцлээ илэрхийлэх болно. Чийгийн улаанаас гадна өөр бичил биетүүдийг ашиглах нь сайн хөрстэй болох үйл явцыг түргэсгэнэ. Тухайн нутгийн цаг агаараас бас хамаарна. "Teaming with Microbes" гэдэг номноос бичил биетүүдийн тухай дэлгэрэнгүй уншиж болно.

Эх сурвалж: http://www.naturalnews.com/


read more ››

Tuesday, December 25, 2012

Нарны энерги хураадаг будаг

Байшингийн хана буддаг будаг эрчим хүчний үүсгүүр болдог боллоо. Удахгүй та гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ байшингийнхаа хананаас авчихдаг болохнээ.

Америкийн Индиана мужийн Нотр Дамын Их Сургуулийн судлаачид нано технологи ашиглан цахилгаан гаргаж авах цоо шинэ арга олжээ. Уламжлалт нарны хавтан нь силиконд суурилсан, үнэтэй тусдаг бол нано технологи

Ус, спиртэн суурьтай энэ будгийг тэд гэрийн эрчим хүчний үүсгүүрийн ирээдүйг өөрчилж чадна гэж үзэж байна. Энэ будаг нь кадмийн сульфид юмуу кадмийн селенидээр бүрхсэн цахилгаан үүсгэгч титаний диоксидийн хэсгүүдийг агуулдаг байна.

Эрчим хүч үйлдвэрлэгч квант цэгүүд гэгдэх нано хэсгүүдийг тарааж түрхэж болох нэгдэл болгосноороо ямар ч төрлийн дамжуулагч хавтан дээр түрхээд нарны эрчим хүч гарган авч болохоор боллоо гэж судлаачид үзэж байна.


Одоохондоо уламжлалт нарны хавтанг бодвол эрчим хүч үүсгэх чадвар нь 10-15 дахин бага байгаа ч судалгааны явцад сайжруулж үр ашгийг нэмэгдүүлж хэн ч аваад гэртээ ашиглаж болох хямд төсөр энергийн үүсгүүр болох юм.

Эх сурвалж: http://www.naturalnews.com/
read more ››

Friday, December 21, 2012

Мөнгө баялаг гэж үү?

Мөнгө байхгүй байсан ч бид байгал эхийн газар дээрх арвин их баялагийг өөр өөрсдийн шанаганы хэмжээгээр эрх тэгшээр хуваан амьдрах боломжтой.

Амьдралаа арай утгатай болгож мөнгө, ашгийг тойрон эргэлдэхгүйгээр арай өөрөөр яаж амьдрах вэ?

Зүгээр л мөнгөний төлөө улайрсан бүгдээс хол байж, хэт их төвлөрсөн бүгдээс татгалзахад болно.

Өөрийнхөө байгаа газарт нэр хүндтэй жижиг компаниудын үйлдвэрлэсэн органик, байгалын гаралтай бүтээгдэхүүнийг сонгоно уу. Та өөрөө хүнсээ ургуулдаг бол бүүр ч сайн. Том том корпорациуд байгалыг ч бодохгүй, хүнийг ч бодохгүй, мөнгө л боддог. Систем томорч төвлөрөх тусам хяналтнаас гарч, гарах сөрөг үр дагавар нь ч бас засаж болшгүй том болдог.

Олонд танигдаж баталгаажсан компаний байгалын гаралтай эмчилгээний аргыг аль болох сонгоно уу. Химийн, синтезийн аргаар гаргаж авсан эмнээс аль болох татгалзах боломжтой. Эмийн үйлдвэр, компаниуд бусад бизнесийн л адил таны эрүүл мэндэд биш, мөнгөнд илүү сонирхолтой байдаг.

Хэнээс ч хамааралгүй, хэний ч захиалгагүй жинхэнэ мэдээ мэдээллийг интернэтээс сонгож үзэж болно. Харин ашиг, мөнгөний төлөө үйлчилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээс татгалзах сонголт танд бий. Мөнгийг үнэ цэнэтэй гэсэн мессэж тараахад тэд хамгийн гол үүрэгтэй оролцдог.

Зөвхөн өөрийн дуртай зүйлийг хийж, хүсэл мөрөөдлөө даган ганц олдох амьдралаа утгатай, учиртай болгох аргыг сонгоно уу. Мөнгөний төлөө, газрын тосны төлөө, газар доорх баялгийн төлөө дайн хийдэг, хүмүүсийг хагаралдуулж хонжоо гаргадаг, хэт их төвлөрөлийг гартаа оруулсан байгууллагуудаас аль болох холуур явж, тэдний төлөө ажил хөдөлмөр хийхээс татгалзах боломж хэзээд бий.

Нар, салхи, ус гээд энерги, эрчим хүчний арай өөр эх үүсвэрийг сонгоно уу. Дуу чимээ багатай байх тусмаа төхөөрөмж цэвэр байдаг. Машины оронд дугуй, болж өгвөл алхаж байхад эрүүл мэндэд тустайг хэн ч мэднэ. Нүүрсний, атомын гээд бохир энергийн эх үүсвэрүүдээр ажиллах төвлөрсөн системээс татгалзах боломжтой. Төвлөрөл томрох тусам хяналтаас гардаг.

Үнэн зүрхнээсээ эх дэлхийдээ оруулах таны хувь нэмэр юу вэ? Чин сэтгэлээсээ бүтээж чадах дуртай зүйл тань юу бол? Тэр зүйлээ хийж байгаа бол та дэлхийгээ өөрийнхөө ертөнцөөр өөрчилж байна.

Таны бодол, хүсэл, мөрөөдлийг хязгаарладаг хоцрогдсон үзэлүүдийг зүгээр битгий тоо. Магадгүй танд одоо цоо шинэ хүсэл төрж байгаа ч юм билүү. Тэр хүслээ л дагаж, түүндээ анхаарлаа хандуулж хийсэн бүхэн алдаа ч байсан амттай. Яагаад гэвэл таны өмнөөс ямар нэгэн мөнгөний сонирхолтой корпораци шийдээгүй, та өөрөө сонгосон, таных учраас. Манай дэлхийн арвин, элбэг дэлбэг баялаг, газрын шим хүн бүхэнд хүрэлцээтэй. Мөнгө биш газрын шимийг дээдэлж амьдрая.

Энэ нийтлэлийг уншаад магадгүй таны итгэл үнэмшилийн хоцрогдсон хэсэгт update хийгдсэн гэж найдья.
read more ››

Tuesday, December 18, 2012

Дельфинүүд хүнтэй адил нийгмийн бүлэг үүсгэдэг

Манай гариг дээрх хамгийн ухаантай хөхтөн амьтдын нэг болох дельфин оюун ухааны гайхалтай чадвар, сэтгэл хөдлөл зэргээрээ үргэлж л эрдэмтэдийн гайхшыг төрүүлсээр ирсэн.

Саяхны судалгаагаар дельфинүүд хүмүүстэй адил нийгмийн элит бүлэглэл үүсгэж өөртэйгээ адил дельфинүүдтэй нийлэх дуртайг тогтоожээ.

Жоржтаун Их Сургуулийн Жанет Манн нөхдийн хамт 22 жилийн турш Австралийн Шарк Бэйд амьдардаг дельфинүүдийн хоорондын нийгмийн харилцааг судалжээ. Багийнхан хоол хүнс ангуучилж явахдаа гэмтэж бэртэхээс хамгаалан хамрандаа далайн хөвөн хэрэглэж сурсан 36 дельфин, адилхан газар амьдарч байгаа ч энэ чадварыг сураагүй 69 дельфинийг судалжээ.

Энэ аргыг хоол хайж байхдаа арзгар элсэнд хамраа шалбалсан нэг дельфин эхэлж нээж олсон ба багийнхан түүний энэ аргыг бусад амьтад шиг Шарк Бэй дэхь бүх дельфин сураад бүүр цаашаагаа ч дамжих байх гэж таамаглаж байтал эсрэгээрээ нээлт хийсэн дельфиний дотны найз, үр хүүхэд нь л энэ аргыг сурсан ба бусад дельфин огтхон ч мэдээгүй гэнэ.

Эндээс харахад дельфинүүд хүнтэй адил өөртэйгээ адил нийгэм, соёлын бүлэгт хуваагдаж, ойр дотны, өөртэй адил төстэй дельфинүүдтэйгээ харилцахыг илүүд үзэж, сурсан мэдсэнээ хуваалцдагаараа дахиад л бусад амьтдаас хамаагүй илүү оюуны чадамжтай гэдгээ харууллаа

Эх сурвалж: http://www.naturalnews.com/
read more ››

Tuesday, December 4, 2012

Garden dome (баримтат киноноос түүвэр)

Солт Спринг, Канад. Ганжигийн зах дээр арлынхан гоёмсог гар урлалын аяга таваг зарна.

Цэцэрлэгч Дан Жэйсон энд үрийн диваажин байгуулж байна. Тэр үүнийгээ Garden dome гэж нэрлэжээ. Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байгаа тул бид ч мөн адил өрсөж үрээ нөөцөлж авах хэрэгтэй. Тиймээс бид устаж мөхөх аюулд ороод байгаа үрийг хамгаалж улс орон даяар фермер бүрээс, хүн бүрээс үр цуглуулж нөөцлөн, амьд генийн сан үүсгэж байна.

Түүний санаачилсан Garden Dome-д хүн бүр сайн дураараа ажилладаг тул интернэт дэх мэдээллийн сангаа хадгалахаас өөр зардал бараг байхгүй юм.

Энэ гариг дээрх бүхий л хүнсийг шинжлэх ухаан сүйтгэж байна, тийм учраас бид хоол хүнснийхээ үрийг хамгаалж аврах хэрэгтэй.

Хэдийгээр бид хотуудыг ногооруулж, тэнд ногоо тарьж чадах ч гэсэн, бид жижиг жижиг коммюнити (хамтрал, нөхөрлөл), эко тосгон байгуулж, хүмүүс өөрсдөө газар дэлхийтэйгээ харилцаж хоол хүнсээ ургуулж амьдрах талаар бас бодолцох хэрэгтэй. Бид дэлхийнхээ хоосон байгаа газруудаар бүрэн нутагшиж суурьших хэрэгтэй байна.

Илүү олон хүмүүс хөдөө уруу нүүж  органик хүнс тариалах хэрэгцээтэй байна, учир нь органик хүнс тариалахад нэг акр газар нэгхэн төрлийн ургамал байж болдоггүй, органик хүнс ургуулахад 1хэн акр газарт мянга мянган төрөл зүйлийн ургамал ургуулж байж органик болдог. Тиймээс органик хүнсийг их хэмжээгээр ургуулахын тулд илүү олон хүмүүс хөдөөд хэрэгтэй байна.

Ногоон ургамал, шошыг ургуулахад тийм ч их ус шаарддаггүй, бид mulching буюу эдгээрийг тойруулж навч гэх мэт хөрсөнд чийг шингэн хадгалах зүйлсийг тойруулан тавьдаг болохоор ус цацруулдаг энгийн системийг л усалгаанд ашигладаг. Тийм болохоор нэг л төрлийн ургамал тариалдаг том том газар тариалангийн аж үйлдвэрүүд шиг нүсэр усалгааны системийн хэрэг байхгүй, газар доорх усны нөөцөд ч маш их хэмнэлттэй. Жижиг фермүүд ихэвчлэн хэдхэн акр л газартай байдаг тул усалгааг үр ашигтай байлгах талаар хяналттай байж болдог. Ирээдүйд жижиг фермүүд л үлдэж хамтран ажиллах болно. Жижиг фермд модод борооноос усаар тэжээгдчихнэ, хөрсөнд хийсэн органик бордооны зүйлс нь өвсөнд ус чийг хадгалчихна. Үнэхээр байгалд ээлтэй.

Том аж үйлдвэрүүд механикаар ургац хураадаг, энэ нь их аюул хөнөөлтэй юм. Яагаад гэвэл ухамсаргүй машинууд бүгдийг яг ижил өндөртэйгээр хяргаж тайрдаг ба ижил хэмжээтэй нэгэн хэвийн бүхэн проблем үүсгэдэг. Өөр өөр, янз бүрийн төрөл зүйлс зэрэгцэн орших хэрэгтэй байдаг. Органик ногоочид олон төрлийн ургамал тарьж хортон шавьж мөөгөнцөрийн эсрэг байгалын гаралтай арга хэрэглэх хэрэгтэй. Байгалд ургамал зүйл бүрээрээ зэрэгцэн оршдог нь цаанаа учиртай. Мөөгөнцөр талбайд бий боллоо ч хэзээ ч 10 хувиас хэтэрдэггүй.

Бид маш их цэцэг тарьсан. Цэцэг их байх тусам, тэр тусмаа олон төрлийн цэцэгтэй байхад олон төрлийн шавьжтай болно. Олон төрлийн шавьжтай байхад хортон шавьжийн асуудал гэж огт байхгүй. Ганцхан төрлийн ургамал ганцхан төрлийн шавьж татна. Ганцхан төрлийн шавьж байхад тэр шавьж хортон шавьж болж хувирдаг.

Олон шавьжтай байхад, шувуу, зөгий, эрвээхий ирээд үрийг тараахад тусална. Ийш тийшээ тоос хүртээнэ. Персийн carpetzenia бол өндөр ургамалуудтай хүрээлүүлж ургуулдаг сайхан ургамал.



Сармисийг нэг жижигхэн саравчны дээврээс унжуулаад зүүчихсэн, урд нь наранд тавьж болдог байсан бол нар хурц болон озоны цоорхой зэргээс болоод наранд хамаагүй зүүж болохоо байсан.

Африкийн Климанжаро базиллик, маш хурц грек базиллик greek basil бас тарьсан.

Milk thistle (Монголоор юу гэдэг юм бол? Өргөст халгай мөн үү?) гэгч энэ ургамал элэг ходоодонд сайн. Манай нэг найз хорт хавдартай хэдхэн долоо хоногийн настай байсан ба тэр milk thistle-ийн үрийг судлаад надаас үр байна уу гэж асуусан. Надаас milk thistle-ийн үр аваад өдөр бүр зажилж эхэлсэн, тэгээд эмч нарын таамаглаж байснаас хамаагүй олон сар амьдарсан даа. Ийм олон олон эмийн ургамал байдаг ч хорт хавдар гэх мэт янз бүрийн өвчнүүдэд органик хүнс их чухал. Органик хүнсэнд байдаг чухал элементүүд өнөөгийн газар тариалангийн аргаар хор цацаж ургуулсан хүнсэнд мэдээж байдаггүй. Milk thistle-ийн үрийг болгоомжтой хураах хэрэгтэй. Үрийг нь шууд идэж болно, дээгүүрх хөвсгөр зүйлийг нь аваад л идчихнэ.
Cilantro=coriander (cilantro: навч, coriander: үр) хоолонд амт оруулна, хоолны дуршил сайжруулна. Шавьж, зөгийнүүд үүнд их дуртай.

Calendula - арьсны проблемуудад сайн, салатанд бас хэрэглэнэ. Ногоон салаттай хэрэглэж болох хамгийн сайн цэцгүүдийн нэг. Дэлбээг нь тасалж аваад салатан дээгүүрээ цацаад бага зэрэг жүрж нэмэхэд болно.

Сүрэл шиг юман дунд нүхэнд байгаа юм шиг помидорыг ургуулсан. Поллак төрлийн помидор нь хүйтэн (бас чийгтэй) уур амьсгалд маш сайн зохицох хамгийн сайн помидор. Энди Поллак/ Andy Polluck энэ помидорыг гаргаж авахын тулд 35 жил зарцуулсан тул түүний нэрээр нэрлэсэн.

 Буржгар байцаа /kale/, брокколи хоёрын эрлийз, навчыг нь түүхийгээр нь идэж болно их амттай, тэгээд брокколиг нь бас хүнсэнд хэрэглэчихнэ.

Дан нэг удаа Этиоп улс уруу арвайн үр олж авахаар очоод үрээ авчихаад их л бахархалтай байсан чинь Этиопчууд түүнийг шоолоод 10 минутын турш инээжээ, яагаад вэ гэсэн чинь Этиопид 6000 төрлийн арвай байдаг гэжээ. Дэлхий даяар улаан буудай, спелт буудай, арвай, овъёосны 60 гаруй үндсэн уугуул төрөл байдаг. Зарим нь бүүр 10000 жилийн настай.

Үр үнэхээр бага зай эзэлдэг. Жижигхээн саванд мянга мянган үр хадгалж болно. Энэ жижигхэн өрөөнд түрүү жилийн бүх үр, мянга мянган үр байна. Тохирох саванд хадгалахгүй бол хатчих гээд байдаг. Үр нь амьд, тэр соёолох нөхцөл бүрдэхийг л хүлээж байдаг.

Органик цэцэрлэг маш их үр ашиг, өгөөжтэй.
read more ››
UA-46879708-1