Солт Спринг, Канад. Ганжигийн зах дээр арлынхан гоёмсог гар урлалын аяга таваг зарна.
Цэцэрлэгч Дан Жэйсон энд үрийн диваажин байгуулж байна. Тэр үүнийгээ Garden dome гэж нэрлэжээ. Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байгаа тул бид ч мөн адил өрсөж үрээ нөөцөлж авах хэрэгтэй. Тиймээс бид устаж мөхөх аюулд ороод байгаа үрийг хамгаалж улс орон даяар фермер бүрээс, хүн бүрээс үр цуглуулж нөөцлөн, амьд генийн сан үүсгэж байна.
Түүний санаачилсан Garden Dome-д хүн бүр сайн дураараа ажилладаг тул интернэт дэх мэдээллийн сангаа хадгалахаас өөр зардал бараг байхгүй юм.
Энэ гариг дээрх бүхий л хүнсийг шинжлэх ухаан сүйтгэж байна, тийм учраас бид хоол хүнснийхээ үрийг хамгаалж аврах хэрэгтэй.
Хэдийгээр бид хотуудыг ногооруулж, тэнд ногоо тарьж чадах ч гэсэн, бид жижиг жижиг коммюнити (хамтрал, нөхөрлөл), эко тосгон байгуулж, хүмүүс өөрсдөө газар дэлхийтэйгээ харилцаж хоол хүнсээ ургуулж амьдрах талаар бас бодолцох хэрэгтэй. Бид дэлхийнхээ хоосон байгаа газруудаар бүрэн нутагшиж суурьших хэрэгтэй байна.
Илүү олон хүмүүс хөдөө уруу нүүж органик хүнс тариалах хэрэгцээтэй байна, учир нь органик хүнс тариалахад нэг акр газар нэгхэн төрлийн ургамал байж болдоггүй, органик хүнс ургуулахад 1хэн акр газарт мянга мянган төрөл зүйлийн ургамал ургуулж байж органик болдог. Тиймээс органик хүнсийг их хэмжээгээр ургуулахын тулд илүү олон хүмүүс хөдөөд хэрэгтэй байна.
Ногоон ургамал, шошыг ургуулахад тийм ч их ус шаарддаггүй, бид mulching буюу эдгээрийг тойруулж навч гэх мэт хөрсөнд чийг шингэн хадгалах зүйлсийг тойруулан тавьдаг болохоор ус цацруулдаг энгийн системийг л усалгаанд ашигладаг. Тийм болохоор нэг л төрлийн ургамал тариалдаг том том газар тариалангийн аж үйлдвэрүүд шиг нүсэр усалгааны системийн хэрэг байхгүй, газар доорх усны нөөцөд ч маш их хэмнэлттэй. Жижиг фермүүд ихэвчлэн хэдхэн акр л газартай байдаг тул усалгааг үр ашигтай байлгах талаар хяналттай байж болдог. Ирээдүйд жижиг фермүүд л үлдэж хамтран ажиллах болно. Жижиг фермд модод борооноос усаар тэжээгдчихнэ, хөрсөнд хийсэн органик бордооны зүйлс нь өвсөнд ус чийг хадгалчихна. Үнэхээр байгалд ээлтэй.
Том аж үйлдвэрүүд механикаар ургац хураадаг, энэ нь их аюул хөнөөлтэй юм. Яагаад гэвэл ухамсаргүй машинууд бүгдийг яг ижил өндөртэйгээр хяргаж тайрдаг ба ижил хэмжээтэй нэгэн хэвийн бүхэн проблем үүсгэдэг. Өөр өөр, янз бүрийн төрөл зүйлс зэрэгцэн орших хэрэгтэй байдаг. Органик ногоочид олон төрлийн ургамал тарьж хортон шавьж мөөгөнцөрийн эсрэг байгалын гаралтай арга хэрэглэх хэрэгтэй. Байгалд ургамал зүйл бүрээрээ зэрэгцэн оршдог нь цаанаа учиртай. Мөөгөнцөр талбайд бий боллоо ч хэзээ ч 10 хувиас хэтэрдэггүй.
Бид маш их цэцэг тарьсан. Цэцэг их байх тусам, тэр тусмаа олон төрлийн цэцэгтэй байхад олон төрлийн шавьжтай болно. Олон төрлийн шавьжтай байхад хортон шавьжийн асуудал гэж огт байхгүй. Ганцхан төрлийн ургамал ганцхан төрлийн шавьж татна. Ганцхан төрлийн шавьж байхад тэр шавьж хортон шавьж болж хувирдаг.
Олон шавьжтай байхад, шувуу, зөгий, эрвээхий ирээд үрийг тараахад тусална. Ийш тийшээ тоос хүртээнэ. Персийн carpetzenia бол өндөр ургамалуудтай хүрээлүүлж ургуулдаг сайхан ургамал.
Сармисийг нэг жижигхэн саравчны дээврээс унжуулаад зүүчихсэн, урд нь наранд тавьж болдог байсан бол нар хурц болон озоны цоорхой зэргээс болоод наранд хамаагүй зүүж болохоо байсан.
Африкийн Климанжаро базиллик, маш хурц грек базиллик greek basil бас тарьсан.
Milk thistle (Монголоор юу гэдэг юм бол? Өргөст халгай мөн үү?) гэгч энэ ургамал элэг ходоодонд сайн. Манай нэг найз хорт хавдартай хэдхэн долоо хоногийн настай байсан ба тэр milk thistle-ийн үрийг судлаад надаас үр байна уу гэж асуусан. Надаас milk thistle-ийн үр аваад өдөр бүр зажилж эхэлсэн, тэгээд эмч нарын таамаглаж байснаас хамаагүй олон сар амьдарсан даа. Ийм олон олон эмийн ургамал байдаг ч хорт хавдар гэх мэт янз бүрийн өвчнүүдэд органик хүнс их чухал. Органик хүнсэнд байдаг чухал элементүүд өнөөгийн газар тариалангийн аргаар хор цацаж ургуулсан хүнсэнд мэдээж байдаггүй. Milk thistle-ийн үрийг болгоомжтой хураах хэрэгтэй. Үрийг нь шууд идэж болно, дээгүүрх хөвсгөр зүйлийг нь аваад л идчихнэ.
Cilantro=coriander (cilantro: навч, coriander: үр) хоолонд амт оруулна, хоолны дуршил сайжруулна. Шавьж, зөгийнүүд үүнд их дуртай.
Calendula - арьсны проблемуудад сайн, салатанд бас хэрэглэнэ. Ногоон салаттай хэрэглэж болох хамгийн сайн цэцгүүдийн нэг. Дэлбээг нь тасалж аваад салатан дээгүүрээ цацаад бага зэрэг жүрж нэмэхэд болно.
Сүрэл шиг юман дунд нүхэнд байгаа юм шиг помидорыг ургуулсан. Поллак төрлийн помидор нь хүйтэн (бас чийгтэй) уур амьсгалд маш сайн зохицох хамгийн сайн помидор. Энди Поллак/ Andy Polluck энэ помидорыг гаргаж авахын тулд 35 жил зарцуулсан тул түүний нэрээр нэрлэсэн.
Буржгар байцаа /kale/, брокколи хоёрын эрлийз, навчыг нь түүхийгээр нь идэж болно их амттай, тэгээд брокколиг нь бас хүнсэнд хэрэглэчихнэ.
Дан нэг удаа Этиоп улс уруу арвайн үр олж авахаар очоод үрээ авчихаад их л бахархалтай байсан чинь Этиопчууд түүнийг шоолоод 10 минутын турш инээжээ, яагаад вэ гэсэн чинь Этиопид 6000 төрлийн арвай байдаг гэжээ. Дэлхий даяар улаан буудай, спелт буудай, арвай, овъёосны 60 гаруй үндсэн уугуул төрөл байдаг. Зарим нь бүүр 10000 жилийн настай.
Үр үнэхээр бага зай эзэлдэг. Жижигхээн саванд мянга мянган үр хадгалж болно. Энэ жижигхэн өрөөнд түрүү жилийн бүх үр, мянга мянган үр байна. Тохирох саванд хадгалахгүй бол хатчих гээд байдаг. Үр нь амьд, тэр соёолох нөхцөл бүрдэхийг л хүлээж байдаг.
Органик цэцэрлэг маш их үр ашиг, өгөөжтэй.