Tuesday, April 22, 2014

Эх дэлхийн өдрийн мэнд!

Эх дэлхийн өдрийн мэнд хүргэе! Эх дэлхийгээ хайрладаг хүн бүхэн энэ өдрийг дэлхийн 192 гаруй оронд жил бүр тэмдэглэдэг. Энэ өдрөөр дэлхийг хайрлах ухамсрыг нэмэгдүүлэх, дэлхийн төлөө хийж чадах бүхнээ хийхийг хичээдэг. Та ч бас гялгар тор хэрэглэхээ больж даавуун тор хэрэглэж заншвал маш их хувь нэмэр оруулж байна гэсэн үг шүү. Энэ өдөрт зориулж хийсэн анимэйшнийг маань сонирхоно уу.




read more ››

Thursday, February 20, 2014

Бүсгүйчүүдийг 307 төрлийн ажил эрхлэхийг хориглов

Молдав улсын хууль тогтоогчид эмэгтэйчүүдийг 307 төрлийн ажил эрхлэхийг хориглосон байна. Тус ул­сын парламентаас хүнд, хор­­­той, аюултай нөх­цөлд эмэгтэй хүн ажиллуу­лахыг хориглосон хуулийг баталсан аж.

Хуу­лийн дагуу эмэгтэй­чүүд хүнд хүчир зүйл өргөх, газ­­рын гүнд, төмөрлөг бо­ловс­­­руулах үйлдвэрт ажил­лах, гагнуурчин, мал­­чин, чулуу­чин, зүтгүү­рийн ма­шинч, цахилгаанчин, ачааны машины жолооч зэрэг ажил хийж болохгүй гэнэ. Тиймээс ажил олгогчид дээрх ажилд эмэгтэй хүн ажиллуулах боломжгүй болж байна.

Эх сурвалж: http://www.olloo.mn/
read more ››

Wednesday, February 19, 2014

Оросод синтетик материалтай дотуур хувцас импортоор оруулахыг хориглов

Манай хойд хөршийнхөн синтетик материалтай эмэгтэй хүний дотуур хувцас улс орондоо нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргажээ. Чанар муутай барааг хориглох зорилгын хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан байна. Дээрх шийдвэр Гаалийн холбоонд нэгдсэн Казахстан, Белорусь улсад мөн хамаарна. Агаар нэвтрүүлдэггүй материал нь эрүүл мэндийн шаардлагад тэнцэхгүй хэмээн дээрх шийдвэрийг гаргасан шийдвэрт онцолсон байна. Зургаан хувиас дээш орцтой синтетик материалаар хийсэн бүтээгдэхүүнд ор дэрний хэрэгсэл бусад хувцас ч хамаарах аж.

Эх сурвалж: Оллоо.мн
read more ››

Tuesday, December 17, 2013

"Пиавар" шанага

Наадам болж энд тэндгүй айраг сэнгэнээд сайхан цаг. Зуны халуун өдөр айраг авч уух гээд дөхөж очиход урд нь ямар бодис хадгалж байсан нь үл мэдэгдэх зузаан хуванцар торхон дотроос мөн л хуванцар буюу "пиавар" шанагаар аягалахыг харахад л нөгөө сайхан айраг маань нүдний өмнө маш том "?"-тэй шингэн бодис болж хувирлаа.

Ойрд уулзаагүй хамаатныхаараа ороод гарлаа. Пиавар саванд талх, чихэр хийж, пиавар халуун савнаас цай аягалж, пиавар жигнүүрэн дээр бууз жигнэж өгөх юм. Хүүхдэдээ бас пиавар жижиг аяганд хоол хийж өгсөн байна. "Халуун савныхаа ядаж тагийг нь үйсэн бөглөөгөөр солиод, модон юмуу ган жигнүүр аваад, бас хүүхдэдээ битгий пиавар аяганд хоол өгч байгаарай. " гэж зөвлөлөө.

Ажлын газар дээр хүмүүс пиавар ус буцалгагчид ус буцалгаж уух юм, бас нэг удаагийн пиавар халбагаар тэр усандаа сахар хийж кофе найруулж уугаад байх юмаа. Пиавран эдлэлд халуун хоол, цай битгий хийж уугаачээ, пиавран халбага, сэрээ битгий хэрэглээч гэж аль болох ойлгуулахыг хичээж хэлэх л юм.

Монгол ахуй, зан заншил харуулсан нэвтрүүлгүүд зөндөө гардаг болжээ. "Ямар гоё юм бэ?" гээд үзээд л явж байтал нөгөө гал дээр буцлаж байгаа тогоо дүүрэн сүүтэй цай, хөөрүүлж байгаа сүүгээ өнгө өнгийн пиавран шанагаар самарч гарах юмааа! Бүр хайлтал нь самрах юм. 

Өдөр бүр компьютерийн гар, хулгана, утас, зуны углааш, шүршүүрийн хөшиг, үзэг бал, CD/DVD гээд тоо томшгүй олон замаар хуванцар эдлэл тодорхой температур хүртэл халаалт авч бидний биед нэвчин орж байдаг ч хамгийн аюултай нь хоол, хүнс хийдэг аяга, саваар дамжин биед шууд орох юм.


BPA (BPS ... BPx), PCB, Phthalates зэрэг химийн бодисууд нь бүгд хуванцар, хулдаасан, гялгар материалаар хийсэн сав, уут, бүрээс зэрэг бүтээгдэхүүн хийхэд ордог. Эдгээр нь бүхий л хүний биед байдаг эстроген буюу эмэгтэй гормоныг дууриадаг аюултай. Өөрөөр хэлбэл, эдгээр нь хүний биед орсон хойноо эстрогений очих газар түрүүлж очсон бол эстрогений оронд нь орж байрыг нь эзлэж авдаг ба ингэснээр хүний биеийн гормоны тэнцвэр алдагдаж эрэгтэй хүн илүү эмэгтэйлэг шинжтэй болж "хөх" ургах, харин эмэгтэй хүн хөхний хорт хавдар гэх мэт аюулт өвчин тусах магадлал өндөрсдөг байна. Гормон дууриана гэдэг нь яаж ч бодсон маш аюултай ба таны бие доторх үйл ажиллагааг зохицуулах ёстой гормоны оронд хуванцар урсана гээд төсөөлөхөд л ямар хөнөөлтэй нь ойлгомжтой. Одоо эдгээр бодисуудыг нэг нэгээр авч үзье:

BPA /Бий-Пий-Эй/ (Bisphenol-A): гэдэг нь хүний биед ороод гормоныг дууриадаг, эндокриний системийн (бамбай булчирхай) үйл ажиллагааг алдагдуулдаг бөгөөд маш олон төрлийн хуванцар сав, бүтээгдэхүүн хийхэд ашигладаг химийн бодис юм. Энэ нь хоёр фенолын химийн бүлэгтэй өнгөгүй, хатуу химийн нэгдэл ба хуванцар хийхэд ордог поликарбонат полимер, эпоксидийн резин хийхэд өргөнөөр ашиглагддаг. Өндөр юмуу тодорхой температурт халахаараа хүний бие уруу, үүгээр хийсэн саванд удаан хугацаагаар хадгалахад хоол хүнс уруу нэвчиж ордог. Ингэж арьсаар юмуу хоол хүнсээр дамжин хүний биед нэвчиж орох юм бол эстрогентэй андуурагддаг ба эстрогений оронд нь очиж байрыг нь эзлэснээр гормоны тэнцвэрийг алдагдуулдаг. Энэ бодис орсон бүтээгдэхүүнүүд сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээнд ихээр нэвтэрсэн нь зүрх судас, мэдрэлийн өвчин, хорт хавдар, чихрийн шижин, нөхөн үржихүйн асуудлууд ихэссэнтэй уялдаатай байх өндөр магадлалтай байна. BPA нь өдөр тутмын хэрэглээнд ингэж өргөнөөр нэвтэрсэн болохоор гэр доторх тоос/ агаарт агуулагддаг ба улмаар хүний биед амьсгалын замаар мөн орж хуримтлагддаг. Хуримтлагддаг гэдэг нь хүний биед орчихоод хэмжээ нь удаан хугацааны туршид улам л нэмэгдсээр байдаг гэсэн үг.  Европын Холбоо болон Канадад үүнийг тодорхой төрлийн хүүхдийн зориулалттай бараа, бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон байдагМичиганы их сургуулийн эрдэмтэн судлаачид 6 хүртэлх сартай 50 ургийн элгийг судлахад BPA их хэмжээгээр хуримтлагдсан болох нь тогтоогдсон ба маш олон судалгаагаар BPA нь эндокриний системийг сүйтгэж, гормон ялгаруулалтад сөргөөр нөлөөлдөг гэж тогтоогоод байгаа.

Жирэмсний 16 дахь долоо хоногтойд цусанд нь их хэмжээний BPA агуулагдаж байгаа жирэмсэн эхийн тээж буй ураг төрөөд эхний зургаан сардаа хөхүүл ханиадаар өвчлөх магадлал хоёр дахин илүү байдгийг судалгаагаар олж тогтоожээ. Бага насны хүүхдийн биед BPA тодорхой хэмжээгээр орох нь гормоны болон генийн өөрчлөлт өгөх аюултай гэж зарим эрдэмтэд сануулж байна. Энэ нь тухайн хүүхэд ирээдүйдээ хөхний юмуу түрүү булчирхайн хорт хавдар тусах, наснаасаа эрт биеийн хөгжил явагдах, анхаарал сарних, бусад нөхөн үржихүйн болон мэдрэлийн хямралд өртөх хор уршигтай. BPA болон өөр янзан бүрийн химийн бодисын улмаас 7-10 настай охидуудад хэт эрт бэлгийн бойжилт явагдаж эхэлдэг болсон байна. Гэтэл нэгхэн зууны өмнө энэ нас дунджаар 16 байжээ. Ингэж эрт хөгжиж эхлэх нь гормоны тэнцвэрийг алдагдуулж хөхний хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэгЭндокриний ажиллагааг алдагдуулдаг химийн бодисууд нь үр хөврөлийн генийг өөрчилж, хүүхдийн бодисын солилцоог алдагдуулснаар мөн хэт таргалалтад хүргэдэг.  Ийм хүн хэвийн бодисын солилцоотой хүнтэй яг адил хооллож, яг адил дасгал хөдөлгөөн хийхэд нөгөө хүн нь туранхай хэвээр байхад л таргалаад байдаг. Энэ нь цаашлаад хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, даралттай болох зэрэг эрсдэлүүдийг дагуулдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд болон нялх хүүхдүүд аль болох BPA агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээх хэрэгтэй байна.

Молекул Фармакологийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаагаар судлаач Свандулла бусад эрдэмтэн судлаачидтай хамтран BPA нь хор (хүнд метал зэрэг), зарим хүчтэй эмийн (цусны даралтын болон зүрх хэмнэл алдагдахад уудаг эмүүд) адилаар эсүүдийн кальци зөөхдөө ашигладаг сувгуудийг бөглөдгийг олж мэджээ. Кальцийн ионууд нь нүх мэт “сувгийн уургуудаар дамжин урсаж энзимүүдийн үйл ажиллагаа, булчингийн агшилт (зүрхний булчин ч үүнд орно), болон мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоо харилцаа зэрэг процессуудыг зохицуулдаг. 

Ийм л учираас BPA болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийн үйлдвэрлэлийг тэр чигээр нь зогсоох хэрэгтэй ч ингэж хэрэглээнд хэт их нэвтэрсэн байгаа тул хүний организм, хүрээлэн байгаа орчиноос энэ химийн бодисыг алга болгоход их л удаан хугацаа шаардагдах бололтой гэж Свандулла хэллээ.

Хуванцар саван доторх хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа уруу BPA байнга л нэвчиж шингэж байдаг гэдгийг химичид мэдэх байх. Америкийн Хуванцар Эдлэлийн Зөвлөлөөс гаргасан BPA агуулж болзошгүй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад:
хатуу, тунгалаг хуванцараар хийсэн хүүхдийн угж
хатуу, тунгалаг, заримдаа өнгөтэй байх хуванцар усны сав
хатуу, тунгалаг хуванцараар хийсэн аяга, сав суулга, хоолны хайрцаг сав
хүнсний бүтээгдэхүүн, ундааны лаазны доторх хананд
шүд хорхой идэхээс сэргийлэх түрхлэгүүд, пломбо
электрон төхөөрөмжүүд (гар утас, компьютер), дагалдах хэрэгслүүд (CD/DVD-ний хайрцаг) 
спортын хамгаалах хэрэгслүүд
эмнэлгийн тоног төхөөрөмж
гал намжаах шүршигч 
зэрэг оржээ.


Одоо яах вэ?
Лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах. Лаазны доторх хана BPA-ээр бүрхэгдсэн байдаг. Лаазалсан хүнс хэрэглэхээр бол ядаж усаар зайлах.

Хуванцар саванд хоол, хүнс хадгалахгүй байх. Ямар ч төрлийн гялгар уутаар хүнсний ороож, баглаж, гялгар уутанд хүнсний зүйл хийхээс татгалз.

Бэлэн, савалсан хоол хүнснээс татгалзах: Бэлэн, савалсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд хуванцарын химийн бодисууд хэдийнээ нэвчиж орсон байдаг.  BPA нь янз бүрийн ундаа, хүүхдийн угж, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт савалсан хүнсний бүтээгдэхүүнээс тухайн саванд агуулагдаж буй хүнс уруу нь нэвчиж ордог. Хүүхдийг ийм саванд хийсэн юмуу савалсан хүнсний бүтээгдэхүүнээр хооллох нь нөхөн үржихүйн болон мэдрэлийн хямрал үүсгэх аюултай гэж зарим судлаачид сануулж байна.

Савалж баглаагүй, шинэхэн хоол хүнс хэрэглэхэд л цусан дахь BPA-ийн хэмжээ гуравхан өдрийн дотор 90 хүртэлх хувиар буурдаг. АНУ-ын хөхний хорт хавдарын сан болон Сайлент Спринг Институтээс 5 гэр бүл дээр судалгаа явуулж 3 өдрийн турш бүх савалсан хүнсийг хасаж зөвхөн шилэн юмуу ган саванд хадгалсан органик хүнс хэрэглэхийг зааварласан ба судалгааны өмнө, дундуур, дараа нь хэмжиж үзэхэд шээсэн дэх BPA-ийн хэмжээ 3 өдрийн дараа дунджаар 60%-иар буурчээ. Мөн фталэйтийн нэг хэлбэр болох хүнсний баглаа боодолд ордог DEHP бодисыг хэмжихэд дунджаар 50%, хамгийн ихдээ 90% буурсан. Хэдхэн өдрийн хэрэглээнээс татгалзахад ийм өндөр үр дүнд хүрсэн байна.

Хоол хүнсийг хэзээ ч хуванцар саванд хийж бичил долгионы зууханд халааж болохгүй! Бичил долгионы зуух буюу печинд хийгээд шууд халаагаад идэх зориулалттай хоол, хүнсийг ихэвчлэн BPA орсон саванд хийсэн байдаг! Тэгээд ч хуванцар саванд хоол хүнс хийж халаахад мэдээж хэрэг "хайлж" хоол хүнс уруу нэвчиж орно. 

Аль болох биедээ хүрэлцүүлэхгүй байх. Гялгар уут, receipt, мөнгөний дэвсгэрт зэргийг аль болох удаан барихгүй байх. Мөн нойлын цаасаа ч цэвэр цаасаар хийгдсэн эсэхийг шалгаж байж авах. (10 секундэд л нэлээд хэмжээний BPA биед нэвчиж амждаг) Ер нь аль болох хуванцар эд зүйлсийг удаан барихгүй, хүрэлцэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Худалдагч нар бээлий өмсөх хэрэгтэй, компьютертэй харьцдаг хүмүүс ч мөн адил.

Хуванцар саванд савалсан ус, жүүс уухаас аль болох татгалз: Хуванцар савтай ус, ундааг зөөж, тээвэрлэж, хадгалах явцад температурын янз бүрийн өөрчлөлтөд орж байдаг тул BPA/ фталэйт нэвчсэн нь гарцаагүй учираас аль болох хэрэглэхээс татгалзахыг зарим судлаачид зөвлөж эхэлсэн байна.  Шил юмуу бусад урвалд ордоггүй материалаар хийсэн савнаас ууж бай. Мөн түүнчлэн хуванцар саванд савласан жүүсийг ариутгачихаад” бактер орохоос сэргийлж маш хурдан хугацаанд савладаг бол энэ нь температур өндөртэй байхад нь савладаг гэсэн үг ба температур өндөртэй зүйлийг хуванцар саванд хийхэд BPA ялгардаг. 

Хуванцар саванд хэзээ ч сүү хийж болохгүй: Хуванцар саванд хийсэн сүүнд агуулагдах тос нь BPA-ийг ялангуяа маш хурдан шингээж авдагХаашдаа хуванцар саванд сүү, ус хийчихсэн бол нар, тень, паар зэрэг халуун эх үүсвэрээс хол хүйтэн, сэрүүн газар байлгах хэрэгтэй.

Хамгийн өндөр чанарын 304 18/8 хольцгүй ган материалаар хийгдсэн гал тогооны хэрэгсэл хэрэглэж байх.


Бактерийн эсрэг саван ч BPA агуулдаг тул аль болох органик, байгалын гаралтай/ хүнсний ногооны глицеринээр хийсэн хатуу (шингэн бус) саван хэрэглэх

BPA агуулаагүй, байгалд шингэдэг сав, уут, баглаа ашиглаж байгаарай.


BPA-free буюу BPA-гүй бүтээгдэхүүн, эд зүйлс хэрэглэж байх.


BPS... BPx /Бий-Пий-Эс... Бий-Пий-Экс/:
Хамгийн түгээмэл байдаг 8 bisphenol (бисфенол) нэгдэлүүдээсээ био задрал хамгийн муу нь BPS юм. BPA-free” буюу “BPA-агуулаагүй” гэсэн бүтээгдэхүүнүүдэд энэ бодис нуугдаж байдаг байна. BPS нь мэдээж BPA-с дутахааргүй л хорт чанартай ба 2005 оны Японд хийсэн судалгаагаар BPS нь эстроген дууриах чадвараараа BPA-с бараг дутахааргүй гэж гарсан. Мөн түүнчлэн BPA-ээс 19 дахин илүүтэйгээр арьсанд нэвчдэг тул гормоны өөрчлөлтөд илүү хүчтэй нөлөөлнө.

АНУ-ын өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвөөс санхүүжсэн судалгаагаар энэ бодис нь мөнгөн дэвсгэрт, receipt, сэтгүүл, сонин, онгоцны тээшний шошго, нойлын цаас, бичгийн цаас, салфетка гэх мэт 16 төрлийн цаасан бүтээгдэхүүнүүдэд илэрч байгаа нь сая сая хүмүүсийн хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд чимээгүй агуулагдаж байгааг илтгэнэ.



Phthalate /Фталэйт/: нь хүүхдийн тоглоом, гэр ахуйн чимэглэлийн бүтээгдэхүүнүүд, дуслын системийн уут зэрэг поливинил хлорид (polyvinyl chloride - PVC) хулдаасан, гялгар бүтээгдэхүүн хийхэд зөөлрүүлж, уян болгох зорилгоор ашиглагддаг химийн бодис юм. Phthalate нь мөн косметик, гоо сайхан, бие арчилгааны бүтээгдэхүүнүүд, модон эдлэлийн өнгөлгөө, шавьж устгалын хор зэрэгт ордог.

BPA-ийн нэгэн адил гормоны тэнцвэр алдагдуулж, эндокрины системийн ажиллагааг алдагдуулдаг.


Хуванцарын нэгдэлүүдийн бүлэгт багтдаг фталэйт / phthalate / нь обой, шалны хулдаас, тоглоом, үнэртэй ус, шампунь, дуслын систем зэрэгт ордог ба энэ нь хортой бодис юм.
 Бусад бүхий л хорт бодисын адил, энэ бодисоос нялх хүүхэд, жирэмсэн эхчүүд хол байх хэрэгтэй.  Энэ бодис үр хөврөлийн тархи, мэдрэлд нөлөөлж 3 хүртэлх насандахь зан ааш авирт нь сөргөөр нөлөөлнө. Мөн гормоныг алдагдуулж тестоэсторений хэмжээг багасгадаг.

Фталэйт нь хулдаас, хуванцараар хийсэн олон бүтээгдэхүүнд агуулагддаг химийн бодис ба биед орох юм бол эрэгтэй хүүхдийн тархинд илүү эмэгтэйлэг авир гаргах өөрчлөлт оруулж эм хүний шинжтэй болгоход нөлөөлдөг. Хулдаасан шал, PVC шүршүүрийн хөшиг, хуванцар тавилга эдлэл зэргээс олддог.  Жирэмсний үед ийм зүйлсээс хол байх нь ирээдүйд төрөх хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдийн хувь заяанд чухал нөлөөтэй.

“Энтерик (enteric буюу гэдсэнд орж байж задардаг бүрээс) бүрээстэй эм уудаг хүмүүс өөрийн мэдэлгүйгээр фтайлэйт ууж байна гэсэн үг. Жирэмсэн эмэгтэй иймэрхүү эмнээс зайлсхийснээр удахгүй төрөх хүүдээ том хөрөнгө оруулалт хийнэ. Эрэгтэй үр хөврөлийн гормонд өөрчлөлт орох юм бол тэнцвэр нь алдагдаж нөхөн үржихүйн хэвийн бус байдал, үргүйдэл зэрэгт хүргэх аюултай.


Шинэ машины үнэр ч гэсэн хуванцараар хийсэн хяналтын самбар наранд халснаас болж гардаг үнэр ба машины урд шилний дотор талд нимгэн давхарга үүсгэдэг.

Цусанд нь их хэмжээний фталэйт агуулагддаг эмэгтэйчүүд дунджаар ердийнхөөс 2.3 жилийн өмнө цэвэршилт явагдах, цэвэршилтийн шинж тэмдэгүүд илэрдэгийг судалгаагаар үзүүлсэн байна. Пуэрто Рикод хийсэн судалгаагаар хэвийнхээс 7 дахин их фталэйтийн төвшинтэй охидод нас нь болоогүй байхад буюу 8 нас хүрэхээсээ өмнө (хамгийн багадаа 2 настайдаа!) хөхний хөгжил явагдаж байж. Мөн анхаарал тогворгүй, хэт идэвхтэй болоход нөлөөлдөг байж болзошгүй

Фталэйт нь хувийн гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнүүдэд мөн ордог. Ийм бодис орсон бүтээгдэхүүнийг авч, хүүхдэдээ хэрэглүүлж болохгүй. Хумсны будаг, үнэртэй ус, лосьон, үнэр дарагч, шампунь, дезодорант, саван, гоо сайхны бүтээгдэхүүн, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд, хүүхдийн тоглоом, дуслын систем. АНУ-д үүнийг хүүхдийн тоглоомд хийхийг 2008 оноос хойш хориглосон.

Фталэйт-агуулаагүй гэсэн шошгогүй бол янз бүрийн үнэр дарагч, үнэртэй ус авахгүй байх хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүнд фталэйтийг тогтворжуулаг болгон ашигладаг.
Элэг, бөөр, уушгины эд эсийг гэмтээж астма зэрэг өвчлөл үүсэхэд нөлөөлдөг.
 Хувийн гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний жорыг шалгая гэвэл доорх вэб хаягаар орно уу:
www.personalcaretruth.com
эмний орцонд доорх үгс орсон бол фталэйт агуулагдсан байх магадлалтай.
"delayed-release," "controlled-release," "time-release," "targeted-release,"  "enteric coatings"
Эмээр зогсохгүй зарим витаминийг ийм орцтой түрхлэгээр бүрсэн байдаг.

Фталэйтийн өөр янз бүрийн хэлбэрээр байдаг химийн нэрсийг дурдвал:
DBP (di-n-butyl phthalate)
DEP (diethyl phthalate)
DEHP (di-(2-ethylhexyl) phthalate/ Bis (2-ethylhexyl) phthalate) (PVC хуванцар материалаар хийсэн бүтээгдэхүүнүүд. Ж нь: зарим эмнэлгийн төхөөрөмж).
BzBP (benzylbutyl phthalate) (зарим шал, машины тоноглол, гоо сайхан бие арчилгааны бүтээгдэхүүнд)
DMP (dimethyl phthalate): шавьж үргээгч болон зарим хуванцар эдлэл, пуужин хөөргөгч түлш.
Мөн "fragrance" буюу "үнэртэн" гэж бичсэн үнэртэй уснуудын заримд фталэйт агуулагддаг.

1, 2 юмуу 5 гэсэн дахин боловсруулах кодтой хуванцарыг сонгох хэрэгтэй. 3, 7 гэсэн кодтой бол ихэнхдээ BPA/ фталэйт агуулсан байдаг.

PCB /Пий-Сий-Бий/ (polychlorinated biphenyls):
Өмнөд, хойд Америкийн хамгийн өндөр уулнуудын олонх нь PCB(polychlorinated biphenyls) агууламжтай. 2001 оноос хойш дэлхий даяар хорьчихоод байгаа ч одоог хүртэл уул нуруудад их хэмжээгээр байдаг нь тогтоодлоо. 

1980-аад оныг хүртэл PCB нь трансформатор болон конденсаторын тусгаарлагч шингэн хийхэд өргөнөөр ашиглагддаг байжээ. Мөн будаг, цемент, пестицид зэргийг хийхэд маш их хэмжээгээр ашигладаг байж. Хуучин байшингийн модон шалны өнгөлгөө нь хорт хавдар үүсгэх аюултай PCB агуулдаг байж болзошгүй. Энэ бодис нь элэг гэмтээдэг, үр тогтоох чадвар, үс унах зэрэг сөрөг нөлөөтэйг олж тогтоомогц Стокхольмын конвенцийн дагуу дэлхий даяар хориглосон юм. Гэтэл энэ бодис одоог хүртэл өндөр уул нуруудад ихээр агуулагдаж байгаа нь сэтгэл түгшүүлж байна. Дэлхийн дулааралтай холбоотой эдгээр өндөр уул нуруудын цас, мөсөн гол зэрэг хайлж доош урсах юм бол мэдээж газрын гүн уруу зарим хорт бодисын агууламжийг зөөвөрлөх ба ойрын ирээдүйд байгал орчин, хүн төрөлхтөнд ямар хор хөнөөлтэй гэдэг нь сэтгэл зовниулсан асуудал юм. Ялангуяа нөхөн үржихүйн болон төрөлхийн гажигууд үүсгэх хорт химийн бодисын бохирдолтой ирээдүй үе маань тэмцэхээс аргагүй болж байна.  Хүнс, газар тариалан, эм, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн корпорациуд зөвхөн хүмүүс биднийг ч биш амьдарч байгаа гаригаа ч хордуулчихаад байна. Энэ алсын хараагүй химийн сүйрэл нь хүн төрөлхтний оршин байх эсэхэд ч заналхийлж байна. Хиймэл, химийн бодисууд.

Хамгийн өндөр уулнаас авахуулаад хамгийн гүн далайг хүртэл хүн төрөлхтөн энэ гаригийг бүхэлд нь хордуулчихаад байгаа юм шиг.

Байгалд шингэдэггүй хуванцараас татгалзаж эх гаригаа аваръя. 

Сийрүүлж орчуулсан лавлах холбоосууд:
http://www.naturalnews.com/036497_BPA_BPS_chemical.html 
http://www.sciencedaily.com/releases/2012/07/120711210241.htm
read more ››

Saturday, November 30, 2013

EMF - Цахилгаан соронзон долгион/ цацраг (хэсэг 3)

Цахилгааны шугамын ойр амьдрах, цахилгаан шугамтай ойр өрөөнд унтах
Төмөр хүний цусанд байдаг, мөн тархинд хадгалагддаг. Энэ төмрөнд цахилгаан соронзон долгион ихээр нөлөөлдөг. Мөн мэдрэлийн судлын тусгаарлагч мембран хана, судас, арьс, болон бусад эрхтэнүүдэд, тэр ч бүү хэл ДНК-д муугаар нөлөөлдөг. Үнэндээ биеийн биомеханикийн бүх үйл явц цахилгаан соронзон давтамжийг мэдэрдэг атом, молекул, ионы хөтөлбөрчилөгдсөн хөдөлгөөн байдаг. Транцформатор, дамжууллын дэд станц, цахилгааны шугам, өндөр хүчдэлийн шугамын ойролцоо амьдрахад хүүхдүүд хорт хавдар, цусны өвчин тусах магадлал ихэсдэг. Цахилгаан соронзон орчин ихтэй газар ажилладаг хүмүүс ч мөн адил. Гауссметр ашиглаж орчин тойрны цахилгаан соронзон давтамжийг хэмжиж үзэж болно. Цахилгаан соронзон талбай болон давтамжийг (field strength, frequency,) хоёуланг үзүүлж чаддаг Гауссметр байх хэрэгтэй, хүний бие хоёуланг нь мэдэрдэг учир. 0.5 mG /миллигаус/ -аас дээш байх юм бол хүний эрүүл мэндэд маш аюултай. 0.3mG байх юм бол зөвшөөрөгдөхүйц, 0.1mG нь аюулгүй стандарт.

Цахилгаан соронзон төхөөрөмжүүд:
Цахилгаан болон соронзон гэдэг нь үндсэндээ адил шахам ойлголт. Соронзонг тойруулан утас орооход цахилгаан гүйдэл үүсгэдэг бол өндөр хүчдэлийн шугам соронзон талбай үүсгэдэг.

Цахилгаан соронзон долгион нь гэрт болон гэрийн ойролцоох электрон төхөөрөмжүүдээр үүсгэгдэж байгаа нь мэдээж. Цахилгаан соронзон долгионууд нь таны биеийн өөрийн цахилгаан системд саад болж нөлөөлж байдаг. Үүнээс болж олон өвчин, таагүй байдал үүсдэг. Хэрэглээгүй үедээ цахилгаан төхөөрөмжүүдийг салгаж байх хэрэгтэй, компьютер гар утаснаас аль болох хол байх хэрэгтэй. Цахилгаан соронзон бохирдолыг үүсгэдэг эх үүсвэрүүд:

• Smart meters (ухаалаг тоолуур)
• Mobile phones (гар утас)
• Wi-fi broadband (утасгүй интернэт)
• Circuit breaker boxes (гал хамгаалагч)
• Power supplies to computers and appliances (цахилгаан тэжээл үүсгүүрүүд)
• Treadmills and exercise equipment (гүйлтийн зам болон бусад дасгалын төхөөрөмжүүд)
• Cell phone towers (гар утасны цамхагууд)
• Commercial radio and TV transmissions (радио телевизийн долгион дамжуулагчид)
• Hair dryers, blenders and other high-amperage home appliances (үс хатаагч, холигч, бусад гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд)

цахилгаан халаагууртай хөнжил, усан ор: зэрэг цахилгаанаар ажиллаж халдаг ор, хөнжил нь хүний бие уруу нэвт ордог цахилгаан соронзон талбай үүсгэдэг. Асаагаагүй ч залгаатай байх үедээ ялгаруулсаар байдаг. Цусны өвчин, зулбалт зэрэгтэй холбосон судалгаа байдаг.

электрон цаг: нь мөн 1 метр орчим зайд цахилгаан соронзон долгио ялгаруулдаг тул электрон цаг, утас зэргийг орноос доод тал нь 2 метрийн зайтай хол тавьж унтаж байх хэрэгтэй.

цахилгаан сахлын машин, үс хатаагч: нь мөн маш хүчтэй долгион ялгаруулдаг тул хүүхдээс хол байлгах ёстой

өдрийн гэрэл: нь ердийн чийдэнгээс илүү долгион ялгаруулдаг. Диодон гэрэл хамгийн аюулгүй (www.EcoLEDS.com).

микродолгионы зуух (печь) болон цэргийн/ нислэгийн зориулалтын радар: нь бас эрүүл мэндэд маш аюултай цацраг долгион ялгаруулдаг. Ойр зогсохын хэрэггүй.

утасгүй холбооны төхөөрөмжүүд:
Том хотод эргэн тойрон 5 км орчим радиуст ойролцоогоор 30-100 микродолгионы цамхаг/ гар утасны антен байдаг. Ийм газар 10-аас дээш жил амьдрахад хүнд өвчнүүд тусах аюултай. Ямар ч төрлийн утасгүй төхөөрөмж гэрт байх нь мини цахилгаан станц/ гар утасны цамхаг байгаагаас ялгаагүй. Wi-Max (Worldwide Interoperability for Microwave Access) бол бүр ч аюултай. утасгүй технологи гэдэг бол шинэ төрлийн тамхи л гэсэн үг.

Телевизийн хиймэл дагуулын таваг нь нэг талын хүлээн авах учраас утаснаас арай хор багатай байж болно. 1 метрийн зайтай байх нь зүгээр.

Хөргөгчнөөс бусад бүх гал хамгаалагчийг шөнөд унтраах
төмөр/метал пүрштэй ор хэрэглэж болохгүй. метал оролцсон ор нь антен гэсэн үг. тиймээс ялангуяа жирэмсэн эхчүүд натурал ор гудас хэрэглэх шаардлагатай.
http://www.youtube.com/profile?user=CHIMESTERDOTCOM#p/u/2/yyrdEswSHPM

жирэмсэн үед долгион цацруулдаг үүрэн утас, компьютер хэрэглэх нь төрөх хүүхдийг анхаарал тогтохгүй, юм тогтоохдоо муу болгох аюултай

Хор нөлөө:
ургамалд:
Недерландын Wageningen их сургуулийн судалгаагаар wi-fi сигнал ойролцоох моднуудын (ash tree) холтос, мөчир хэлбэрээ алдаж навчны зарим хэсэг үхэж, харагдах байдал нь өөрчлөгдсөн болохыг тогтоожээ.

хүний эрүүл мэнд/ гоо сайханд:
Цахилгаан соронзонд мэдрэмтгий хүмүүсийн утсаар байнга удаан ярих гэх мэт цахилгаан соронзон цацрагт удаан хугацаагаар өртөхөд толгой шалтгаангүй өвдөж, толгой эргэх, зүрх цохилох, чих дүнгэнэх, жингэнээ сонсогдох, санах ой муудах, үе мөч өвдөх, нуруу өвдөх, хэл яриа өөрчлөгдөх зэргийн олон өөрчлөлт илэрдэг.

Мөн утас, компьютер их ширтэхэд царай сонин болж, арьсны уян чанар нь алдагдаж булчин суларч өөрчлөгддөг байх магадлалтай. Мөн дүрсээр чатлахдаа өөрсдийн царайг байнга хардаг хүмүүс илүү их гоо сайхны мэс засал хийлгэх сэдэл төрдөг байна.

Солонгон өнгөт хулд загасны нам давтамжийн цахилгаан соронзонг мэдрэх чадвартай байгаа нь биологийн систем цахилгаан соронзонг мэдрэх чадвартайг харуулж байна. Солонгон хулд загасанд илэрсэн энэ чадвар бас тагтаа, харх, туулайнд байдаг нь батлагдсан. Солонгон хулд загасны мэдрэх чадвартайг үндэслэн хүнийг соронзон мэдрэх эстэй гэж үзвэл тус тусад нь авч үзэхэд зүгээр мэт санагдах энэ бүгд төхөөрөмж нийлээд хүний соронзон мэдрэх эсийн мэдрэх төвшингөөс хэтрэх магадлалтай. Ингэж үзвэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь боломжит зүйл. Цаг агаарын байдал өдөр шөнөөс хамааралгүйгээр хойд зүгийг мэдрэх чадвартай хүмүүс байдаг.

Хамгаалах:
EMF filter буюу цахилгаан соронзон долгион шүүгч төхөөрөмж: Энэ төхөөрөмжөөр өөрийгөө хамгаалж болно. Цахилгаан нь хэд хэдэн өөр давтамжаар үүсгэгддэг, хүнд хортой давтамжаар үүсгэгдсэнийг нь Бохир Цахилгаан гэж нэрлэдэг. Цахилгаан соронзон долгион шүүгч нь ийм бохир цахилгаан соронзон долгионыг шүүж цэвэрлэдэг. Дунджаар 20 ширхэг шүүлтүүр нэг айлд хэрэг болдог. Анх залгахад оч гялалзаж магадгүй, түүнээс биш дуу чимээ гаргадаггүй, эвдрэхээс нааш солих шаардлагагүй.
http://www.zerosurge.com/twooutletmodels.cfm

цахилгаан соронзон цацраг (EMR) шүүдэг хамгаалалттай хувцасбайшингийн хананы хамгаалдаг будаг: EMF шүүгч гар утас/ гар утасны цамхагийн цацрагийг шүүж чадахгүй. Цацраг давтамж (RF filter) шүүгч будаг үүнийг шүүдэг ч нэг литр нь маш үнэтэй.

Faraday cage:
Faraday cage орныхоо гадуур бүрхэх мөнгөн/ мөнгөлөг утастай шумуулны тор. Энэ нь өндөр давтамжийн цахилгаан соронзон цацрагийн 99%-ийг шүүдэг. Микродолгионыг бас шүүнэ.


Гэртээ утсан интернэт ашиглаж байх:
Мөн зөөврийн компьютер. Тэжээлийн блок нь шаардлагатайгаас илүү хэмжээний гүйдэл цацруулах нь бас нөлөөтэй.

• Зөөврийн компьютерийг хэрэглэж байхдаа цэнэглэхгүй байх
• Бие компьютерийн хооронд аль болох их зайтай байх

Утсан телефон ашиглаж байх (гэр дотор барьдаг утасгүй телефон ч гар утасны дайтай цацраг ялгаруулдаг тул дан утсан телефон байх хэрэгтэй). Утасгүй төхөөрөмжүүдийн хэрэглээг багасгах, зөвхөн текст мессэж бичихээр хязгаарлах. Израйлийн компани Tawkon компани гар утасны цацрагийг хэмждэг программ бүтээснийг Apple компани App Store-д нэмэхээс татгалзаж байна. Зөвхөн jailbreak хийсэн утсан дээр л нэмж болно.

Бага насны хүүхдэд яаж ч байсан гар утас өгөх хэрэггүй
• Текст мессэж бич, битгий ярь. Илгээх товч дарахдаа утсаа биеэсээ аль болох хол барь
• Чихэвч/ чихэвчтэй төст зүйлс эсвэл speaker дээр нь тавьж ярих, товч богино ярих
• Сүлжээ сайн барьж байгаа үед л ярих, сүлжээ муу үед утас илүү их цацраг ялгаруулдаг
• аль болох телефон утас ашиглаж байх

Байгалд хөл нүцгэн явах: Хамгийн хялбар чөлөөт радикалаас салах арга бол аль болох өдөр бүр гадаа хөл нүцгэн явах эсвэл газардуулах иж бүрдэл худалдаж авах

Антиоксиадант агууламж ихтэй хүнс хэрэглэх хэрэгтэй: Байгалынхаараа түүхий, чанаж болгоогүй какао, гранат, нэрс, брокколи соёолж нь антиоксидантаар баялаг. Гэртээ олон ургамалтай байх нь мөн цацрагийг шингээж авдаг.
Цацрагаас хамгаалдаг гэх зүүлт, төхөөрөмжүүд: http://safespaceprotection.com/
read more ››

Sunday, July 7, 2013

Гоёмсог анахай загварын байшин

Та бүхэн миний Уэйлс дэхь гэр бүлийнхэндээ зориулан барьсан байшингийн зургийг харж байна. Энэ байшингаа би хадам аав, хааяа зочлох найз нөхөд болон зарим нэг сайн дурын хүмүүсийн тусламжтайгаар барьсан юм. Барьж эхэлснээсээ хойш 4 сарын дараа бид тохилог байшиндаа нүүж орсон. Миний тооцооллоор үүнийг барихад 1000-1500 цаг, 3000 фунт стерлинг зарцуулсан. Байшин худалдаж авахтай харьцуулахад энэ нь тийм ч их биш (хөдөлмөрийн хөлсийг тооцолгүйгээр 1м. кв нь 60 фунт стерлинг). Энэ байшингаа бид хүрээлэн буй орчин, хүн байгалын хоорондын шүтэлцээг дээд зэргээр тооцож барьсан тул байгалтайгаа ойр амьдрах хосгүй боломжтой олгосон юм.
read more ››

Thursday, May 9, 2013

Байгалын гаралтай пестицид, хербицид, фунгицид

Байгалын агнуурын арга

Одоогийн газар тариалан химийн гаралтай шавьж болон ургамал устгалын арга хэрэглэдэг. Харин Калифорний Их Сургуулийн судлаачид байгалын агнуурын аргаар энэ проблемыг шийдэж болохыг олж нээжээ. Энэ аргад агнагч шувуу, олзны амьтан шавьж хоёрын хооронд тэнцвэрт байдалд байхад үр дүнтэй юм. Усан үзмийн талбайд шувууны үүр байрлуулахад л энэ арга хэрэгжиж эхэлнэ. Химийн бодис ашигладаг хиймэл арга нь шавьжаар хооллогч шувуудыг ирж идэхээс нь өмнө шавьжийг хөнөөж байгалын циклийг алдагдуулдаг маш муу менежментийн арга юм.

Худалдааны зориулалттай гүзээлзгэнийг органикаар ургуулж болно гэж фермерүүд бараг итгэдэггүй. Харин ингэж болно гэдгийг Калифорний фермер Кокран харуулжээ. Тэр бусдын адил пестицид хэрэглэдэг байсан ч өөрөө хордож эрүүл мэндээрээ хохирсны дараа л органикаар яаж ургуулах тухай судалж эхэлсэн байна. Судалгааны явцад тэр гүзээлзгэнийг нэг нэг эгнээгээр тарихад агаарын эргэлт сайн байдаг гэх мэтээр олж мэдэж туршлага нэмсээр органикаар ургуулж чаддаг болжээ.

Ногоон цэцэрлэгжүүлэлтийн нууц: хор хэрэглэлгүйгээр хорхой шавьжнаас ангижрах. Урьдчилан сэргийлэх арга хэрэглээд болохгүй бол химийн бодисгүй гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох аргыг туршаад бүр болохгүй бол органик пестицид хэрэглэж болно. 

Урьдчилан сэргийлэх
Хортон шавьжны проблемыг эхлэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн шилдэг арга. Үүнд: аль хэдийн өвчилсөн, муу ургамалыг авч хаях, эрүүл хүчтэй ургамал ургуулахын тулд эрүүл хөрс бэлдэх, өвчтэй ургамалд ашиглсан багаж төхөөрөмжийг халдваргүйжүүлэх, хортон шавьж үржих магадлалтай шаардлагагүй газар юм тарихгүй байх. Олон ургамал хольж тариалах, нэг газар давтан ижил ургамал тарилгүй ээлжилж сэлгэх зэрэг нь зөвхөн нэг ургамалаас хамааралтайгаар үүсдэг хортон шавьжийн тархалтыг зогсооно.

Хортон шавьжаар хооллодог ашигтай шавьжийг (агнуурчин шавьж) татах ургамал тариалах юмуу агнуурчин шавьжийг физикээр авч ирж цэцэрлэгтээ тавих. Хамгийн түгээмэл агнуурчин шавьжууд нь алтан цох, торон далавчит (lacewing) хоёр юм. Алтан цох нь цагаан ялааны бүрхүүл хальс, хачиг, ургамалын ширх зэргийг иддэг ба хурц үнэрт танзи (tansy) гэдэг ургамал, хонин нүдэн цэцэг, олон навчит(yarrow) зэрэгт татагддаг. Торон далавчит нь мөн олон навчит(yarrow), goldenrod, гэсэрт цэцэг(aster), Бүлтэн (Rudbeckia hirta) зэрэгт татагддаг. Рөүд Айландын Их Сургуулийн Цэцгийн аж ахуйн хөтөлбөрөөс цэцэрлэгийнхээ 5-10 хувийн зайг ашигт шавьж татах цэцэг ургуулахад зориулахыг зөвлөж байна. Тэд доорх жагсаалтад байх ашигт шавьж татдаг дараах нэг наст цэцгүүдийг ургуулахыг зөвлөж байна:

Хавар: улаан манжин (alyssum), гурвалжин будаа (buckwheat)
Зун эрт: үсүү (coriander), ногоон гоньд (dill), олон навчит (yarrow), гурвалжин будаа (buckwheat) 
Зун дунд: үсүү (coriander), амтат гоньд (fennel), ногоон гоньд, гоньд (caraway), бүлтэн, олон навчит, давжаа наранцэцэг
Зуны сүүл: үсүү, ногоон гоньд, бүлтэн, давжаа наранцэцэг
Намар: улаан манжин, гурвалжин будаа, давжаа наранцэцэг

Гэрийн нөхцөлд хийх хортон шавьж үргээгч
Урьдчилан сэргийлээд болохгүй бол гэрийн нөхцөлд хийсэн бэлдмэлүүдээр үргээх гээд үз.
Шоргоолж цуу, кофены нунтгаас дайждаг, ширх нь сармис, кайен перцнээс, нялцгай биет өндөгний хальснаас дайждаг. Маш олон янзын шавьж устгалын арга байдаг. Сонгино юмуу сармисыг нунтаглаж нухаш болгоод бүлээн усанд дэвтээж хонуулаад шүүнэ. Энэ шингэнийг сарнай, жимсний мод, цэцэг уруугаа шүршинэ

Бүүр болохгүй бол органик пестицид хэрэглэнэ. Гэтэл органик гэсэн нэртэй л бол байгал орчинд хоргүй гэж ойлгож болохгүй. Харин ч эсрэгээрээ органик пестицид нь заримдаа худалдааны пестицидээс илүү хорт нөлөөтэй байдаг байна. Учир нь органик бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх болдог, мөн органик пестицид хийдэг компаниуд гол орцуудаа л (1-2%) шошгонд бичдэг тул үлдсэн 98-99% нь юу болохыг тааварлашгүй.

Пестицидэд тэсвэртэй шавьжуудыг устгаж ашигтай шавьжуудад хор учруулдаггүй органик пестицид нь нийм тос (neem oil) юм. Байгалд бүрэн задардаг. Устай холихын тулд эмульс хэрэгтэй, органик саван ашиглаж болно.

Байгалын гаралтай шоргоолж устгагч бүтээгдэхүүн
Хуурай дрожжийг адил хэмжээний зөгний балтай холино. Багахаан ус нэмж болох ч шингэрүүлэхгүй өтгөн түрхэц бэлдэх зорилготой. Энийгээ 5 смийн дөрвөлжин картонууд дээр түрхээд хүүхэд, амьтнаас хол газар энд тэнд тавина. 

Шоргоолжны үүр, зам дээр шинэхэн catnip цацаж тавь. Шоргоолж энэ ургамалд дургүй. Бас түрүүтэй гааны навч (spearmint) мөн адил байшингаа тойруулж тавих.

Хогийн ургамалыг хаварын улиралд бага хэмжээтэй байхад зулгаасан нь хамгийн үр дүнтэй, хавар мөн хөрс зөөлөн хогийн ургамалын үндэс богино байх тул зулгаахад амархан. Бороо орсон үед зулгаахад ч мөн хөрс зөөлөрсөн байдаг тул илүү амархан. Хөрсийг зөөллөхийн тулд хогийн ургамалын үндэс уруу ус хийж бас болно. Халуун ус хийж бас болно. Хогийн ургамалыг цэцэглэж, Үр гаргахаас нь өмнө цуугаар устгаж болно. Дахин шинэ хогийн ургамал ургахаас сэргийлнэ. Цуугаар устгахад салхигүй, нартай өдөр илүү тохиромжтой. Учир нь цууг зөвхөн хорт ургамалд түрхэх/цацах ёстой учраас салхиар дамжин өөр ургамал уруу үлээгдэж хүрэхээс сэргийлнэ. Мөн нарны гэрэл цууг идэвхжүүлдэг. Цацсаны дараа нэгээс хоёр өдөр бороо орохооргүй өдөр сонгох хэрэгтэй. Цуу урсаж орсон хөрсөнд дараа ямар нэг юм ургахгүй тул хөрс уруу оруулж болохгүй. Яг устгах гэж байгаа хогийн ургамал дээрээ будаг түрхдэг багсаар болгоомжтой өөр ургамалд хүргэлгүй түрхэнэ. Навч ишэн дээр сайн түрхэнэ. Тэгээд нэг юмуу хоёр өдөр болсоны дараа хогийн ургамал хатсан байна. Дахин түрхэх хэрэг гарвал дахин дахин түрхэнэ. Ямар ч төрлийн цуу байж болно. Жүржийн юмуу нимбэгийн ч юмуу өтгөрүүлсэн эссенциаль тос түрхэж болно.

Эх сурвалж:
http://www.naturalnews.com/032276_gardening_natural_pesticides.html#ixzz2HU238ase
http://www.naturalnews.com/035708_ant_killer_natural_boric_acid.html#ixzz2HU47Tnzf
read more ››
UA-46879708-1