Радио идэвхит туяа цацруулдаг төхөөрөмж, эх үүсвэрээс хол бай:
Рентгэн зураг, компьютер томографын зураг авахуулах, бүтэн биеийн рентгэн шалгалт (онгоцонд суухын өмнө), радио идэвхит цацрагаар хордсон ургамлаар хийсэн тамхины утаа, бичил долгионы зуух, цөмийн зэвсэгийн дайралт, атомын цахилгаан станцын осол, угтаа бүгд нэг зүйлээр холбогдож байна. Юу вэ гэвэл бүгд таны, бидний амьдарч байгаа орчин, бие махбодийг хордуулах.
утасгүй хэрэглээгээ багасга:
Утасгүй төхөөрөмжүүд, утасгүй интернэт, үүрэн телефоны хэрэглээгээ багасга. Дэлхий нийтээрээ бид хөдөлгөөнт утас гэнэтийн аюултай үед хэрэгтэй гэсэн сурталчилгаанд автагдчихаад байна. Гэтэл тэр гэнэтийн аюул нь хөдөлгөөнт утас өөрөө болчихоод байна. Утасгүй төхөөрөмж эрүүл мэндэд ямар их гай учруулж болохыг мэдчих л юм бол дэлгүүр хэсэж явахдаа гар утсаараа чалчих нь тийм ч хөгжилтэй биш байх болно. WiMAX төхөөрөмж худалдаж авахгүй байх юм бол мэдээж бид илүү цэвэр орчинд амьдарна.
Хэрэглээгүй үедээ гар утсыг биеэсээ аль болох хол байлга. Хөдөлгөөнт утас хэрэглээгүй үед ч сүлжээнд холбогдохын тулд сүлжээний долгион цацдаг цамхагтай цаг үргэлж холбогдож байдаг тул аюулт цахилгаан соронзон долгионыг байнга цацруулж байдаг. Шөнө гар утсаа цэнэглэж байхдаа биеэсээ доод тал нь 1.5 метрийн зайд байлга. Гар утсаар ярьж байхдаа чихэвч ашиглаж бай.
Амарчилсан хэрэглээ нь одоо өсвөр насныханы донтолт болж байна. Тэд нүүр тулан ярилцахын оронд сарвууны синдром тустлаа эцэс төгсгөлгүй мессэж бичилцдаг болжээ. Ингэхгүй байх боломжтой. Хэрвээ энэ донтолтоо хүн төрөлхтөн өөрсдөө зогсоож чадахгүй бол Байгал эх өөрөө зохицуулчих болов уу. Цацраг идэвхит бодист дасан зохицож чадсан азтай хүмүүс нь үлдэж, чадахгүй нь динозаврууд шиг л мөхөж алга болох байх даа.
цацраг туяаны эх үүсвэрээс хол ажиллаж амьдар:
Цацраг идэвхит туяаны мэдлэгээ зузаатгасан хүмүүс өөрийн эрүүл мэндэд аюул учруулж болохуйц төхөөрөмж суурилуулсан газар ажиллахаас, тийм дэлгүүрээр үйлчлүүлэхээс татгалзаж чадна. Тийм сургуульд хүүхдүүдээ өгөхгүй байх юмуу, сургуулийн захиргааг утасгүй төхөөрөмжөө авахыг шаардаж болно.
Атомын цахилгаан станцад, шумбагч онгоц (submarine) юмуу эмнэлгийн зарим оношлогооны төхөөрөмжтэй ажиллахад ямар нэг осол гараагүй байсан ч гэсэн туяанд өртөж хордож байдаг.
цэргийн бааз байрладаг газраас холхон амьдрах хэрэгтэй.
Мөн атомын цахилгаан станц, нүүрсээр ажилладаг үйлдвэр/ станц, цацраг туяа туршдаг байсан (АНУ-ын Невада, Нью Мексик мужуудад байдаг шиг) газруудын ойролцоо амьдарснаар цацраг туяанд өртдөг. Ураны уурхай, уран плутони боловсруулах үйлдвэр, зэвсэг үйлдвэрлэлд ажилладаг, дайнд оролцоход бол хордлогод бүр их өртдөг. 1985 хүртэл 15 жилийн хугацаанд судалгаа явуулахад барууны 15 оронд 151 цөмийн томоохон осол, 27000 янз бүрийн осол эндэгдэл атомын цахилгаан станцуудад гарчээ.
Герман улс 2020 он гэхэд бүх атомын цахилгаан станцуудаа хаахаар болсон нь сая сая дахин сайшаалтай алхам болсон.
Тамхины утаагаар Радий 226 хэмээх радио идэвхит бодис агаарт цацагддаг, учир нь энэ бодис тамхийг тариалахад ашигладаг фосфатын бордоонд байдаг
зайлшгүй шаардлагагүй л бол цацрагт шинжилгээнд хамрагдах хэрэггүй: Аюулгүй мэт санагдаж болох ч рентгэн болон компьютерийн шинжилгээ, туяаны эмчилгээ нь цацрагаар хордуулдаг аж.
Цөмийн эпидиомологийн нэрт судлаач доктор Алис Стьюарт жирэмсэн үедээ рентген шинжилгээнд орсон эмэгтэйчүүдийн төрсөн хүүхэд бусад хүүхэдтэй харьцуулахад хоёр дахин их цус багадах өвчин тусах магадлалтай болдог гэдгийг олж илрүүлжээ.
Хүүхдийг аль болох рентгэн зураг авахуулалгүй, компьютер томографд оруулахгүй байх хэрэгтэй, учир нь хүүхдийн эс хуваагдаж өсөж байгаа болохоор цацраг туяаны шинжилгээ хийлгэхэд авсан туяаны хордлогоос болж цусны өвчин, хавдар тусах магадлал хүүхдэд 3 дахин өндөр байдаг. Хувийн эмнэлгүүд ашгийн төлөө байдаг тул үнэтэй компьютерийн шинжилгээ хийж үнэтэй аппаратныхаа мөнгийг олж авах сонирхол илүү байдаг тул ийм шинжилгээ хийлгэх бол сайтар судалж, бодож, асууж шалгааж байж шийдэх хэрэгтэй. 20 жилийн дараах хавдарын шалтгааныг хайж олоход амаргүй л байх болов уу.
шаардлагагүй бол онгоцоор аялахаа багасга: Онгоцноос бас цацраг ялгардаг, удаан хугацаагаар байнга ийм цацрагт өртөх нь хожим хойно проблем үүсгэх магадлалтай. Далайн төвшнөөс өндөрт амьдрах, ойр ойрхон онгоцоор нисэх нь иончлогдсон цацраг идэвхит туяанд ихээр өртөх шалтгаан болдог байна.
цэцэрлэг болон өөрсдийгөө агаар, салхиар дамжин ирэх цацрагт туяанаас хамгаалах:
Германы Хайделбергийн Их сургуулийн судалгаагаар агаарт радиоидэвхит бодис их хэмжээгээр бий болоход навчлаг ногоон ургамалынхаас үхрийн сүүнд 15 дахин их, үхрийн маханд 30 дахин их радиоидэвхит материал төвлөрсөн байжээ. Хүнсний гинжин хэлхээнд доогуур байрлах организмаар хооллох нь логикийн үүднээс ч бага хордсон байдаг байна (өвсөөр үхэр хооллож, үхрээр хүн хооллоход өвсөнд хуримтлагдсан цацраг идэвхийг үхэр авч цааш нь дамжуулахад хүнд өвс, үхэр хоёрын хоёуланд нь хуримтлагдсан цацраг идэвх очино гэсэн үг, харин хүн өвс ургамалаар шууд хооллох юм бол зөвхөн тухай ургамалаас л хамаарна).
Цацраг идэвхит туяа агаараар хурдан тархдаг. Цэцэрлэгээ гялгар уутаар ч юмуу бүтээвэл тоос, бороо, манан зэргээр дамжин ирж болзошгүй радио идэвхит бодисоос хамгаална.
Цацраг идэвхит бороонд зогсохгүй байх нь дээр. Гэтэл энэ бороо тарьсан ногоо, өвсөн дээр унаж, амьтад үүнийг идэн бас хордоно. Тийм амьтдын бүтээгдэхүүн илүү хортой. Цацраг идэвхит ус уух, хоол хүнс хэрэглэх нь илүү аюултай. Хүлэмжинд тарьсан ногоо энэ тохиолдолд гадаа ургуулснаас хор багатай болох нь.
хоргүйжүүлэх ургамал тарих:
Япон улс хөрсний цацраг идэвхит туяаг арилгахын тулд иргэдээ наранцэцэг тарихыг уриалж байна. Японд болсон цунамигаас болж үүссэн цөмийн аюулын улмаас Фукушимагийн эргэн тойрны хөрсөнд их хэмжээний радиоидэвхит цезий болон бусад хор бий болжээ. Харин энэ бүсээс наранцэцэг ашиглан хорыг нь цэвэрлэхийг саяхнаас уриалж эхэлжээ.
Энэ бүсэд сайн дураараа наранцэцэг тарих иргэд, сайн дурынхан үрийг аваад аль болох олон газар тарих юм. Наранцэцэг ургахаараа хөрснөөс цезийг шингээж авдаг. Украйны Чернобылын ослын дараа радиоидэвхит цэвэрлэгээ хийхэд наранцэцэг болон биологийн адил төстэй бусад ургамалуудыг ашиглажээ.
Гэрийнхээ хөрс, усанд байх багахан хэмжээний цацраг идэвхит бодисыг цэвэрлэхэд наранцэцэг, арвай, альфальфа, гоньд, чихэрлэг хүрэн манжин, бууцай, леттус/ салатны байцаа, гич зэргийг ургуулж болно. Эдгээрийг ургуулаад хурааж авсны дараа ямар нэг хэлбэрээр хэрэглэж болохгүй, бордоо болгож болохгүй, мөн эдгээр ургамалыг ургаж байхад амьтад идэж болохгүй.
Байгалын гаралтай иод, цацрагийг хоргүйжүүлэх супер хүнс хэрэглэх:
Бусад өвчинтэй тэмцдэгийн адил хамгийн сайн тохирох хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Нэгэнт хордлогод орсон бол хоргүйжүүлэх эмчилгээ хийж өөрийгөө эдгээхгүй бол эрүүл мэндийг чинь аажмаар сүйрүүлж яваандаа тайлбарлаж боломгүй ядаргаа, эмгэг нойрсолт, сул дархлаа, хавдар, ойлгомжгүй өвчин, хоолны дуршилгүй болох (анероксиа), шингэний дутагдал, эдийн үрэвсэл (хөөх, улайх, өвчин орох), цус багадалт, хэт цус алдалт (хамар, буйл, амнаас), арьсны доор цус харвах, цусны ялтас буурах, үс унах, генийн гэмтэл, хорт хавдар, цусны өвчин, нүд цийх, согогтой хүүхэд зэрэг аюулд хүргэдэг. Эмэнд ч хариу үйлдэл үзүүлдэггүй ийм ойлгомжгүй шинж тэмдгүүдэд хүргэх аюултай.
Бамбай булчирхай хэвийн ажиллахын тулд тэжээллэг иод хэрэгтэй. Хангалттай хэмжээний иод авч чадахгүй бол иодтой адил бүтэцтэй бодисууд болох фтор, гамма цацрагийг амархан шингээж авдаг. Радиоидэвхит иод-131 (атомын цахилгаан станцаас ууршсан уур) болон цахилгаан соронзон давтамж (гар утас, wi-fi зэрэг) -с хамгаалах хамгийн сайн хамгаалалт бол эрүүл, хүчтэй бамбай булчирхай юм. "Хоол хүнс, эмийн ургамал, амин дэмээр цацраг идэвхит туяатай тэмцэх нь" гэдэг номыг зохиосон Стивэн Шактер хэлэхдээ "Хангалттай хэмжээний байгалын гаралтай иод байхад радиоидэвхит иодыг шингээж авахгүй" гэжээ. Тэр далайн байцаа (келп) хэрэглэхийг зөвлөжээ.
Potassium iodide (калийн иодид) нь хамгийн түгээмэл хамгаалалт, хэт идэвхтэй бамбай булчирхайг эмчлэхэд бас ашиглана. Харин хамаагүй их, удаан хэрэглэвэл бамбай булчирхайг гэмтээх аюултай, харшил, үе мөчний өвчин, бие хөөх зэрэг сөрөг үр дагавартай.
Байгалаасаа иодоор баялаг хүнс хэрэглэх нь бамбай булчирхайг тохирох иодоор хангаж өгнө. Доорх хүнс иодоор баялаг:
• Цэвэр бохирдолгүй далайн ургамал, ногоо
• Цангис жимс, түүний шүүс
• Хальстай төмс
• Шош - ялангуяа тэнгисийн шош (navy bean)
• Гималайн талстат давс (монголын жамц давс)
Цацраг идэвхит туяа генийн төвшинд ч өөрчлөлт оруулах магадлалтай. Кальци, Селени сайн.
ДНК үүнтэй яг адил. Кальци, магни хангалттай байхад хэвийн байна. Кальци, магни дутагдахад ДНК-ийн мэдрэгч хүлээн авагчууд нь адилхан бүтэцтэй радионуклид ионыг андуураад авчихдаг байна. Тиймээс эсийн ДНК-д радиоидэвхит бодис оруулахгүйн тулд Кальци сайн хэрэглэх хэрэгтэй. Кальци Магни хоёр хамтарч ажилладаг болохоор цугт нь хэрэглэх хэрэгтэй. Селени болон цезийн давс (радиоидэвхит цезий 137-с өөр) мөн биеийн бусад хэсэг, булчин, зүрхийг радиоидэвхит цацрагаас хамгаалах тэжээл өгнө.
Ангижруулсан иод (Nascent Iodine) - хүнсэнд хэрэглэхэд аюулгүй өтгөрүүлсэн шингэн иод
Модифилан далайн байцаа/ ургамал
Органик нунтагласан келп/ далайн ургамал
Далайн гоймон - Далайн байцаагаар хийсэн гоймон орлуулагч.
Далайн байцаа
далайн бүтээгдэхүүнийг авч буй далайн ус цэвэр байх хэрэгтэй. Цэвэр бус далайн уснаас авсан бол эрүүл мэндэд тус болохоосоо ус болно.
Зарим хоол хүнс өөртөө радио идэвхит материалыг татаж аваад биенээс ялгадасаар дамжуулж гаргаж чаддаг. Хүрэн замаг (kelp) барий, тугалаг, плутон, цезий, кадмий зэрэг илүүдэл хүнд металлуудыг наалдуулж биеээс авч гардаг. Хамгийн гол нь цэвэр, аюулгүй далайгаас авсан ургамал байх хэрэгтэй.
Иодын бэлмэлүүд/Калийн иодыг өндөр тунгаар уух нь бамбай булчирхайг хамгаална, харин биеийн бусад хэсгийг цацрагийн аюулаас хамгаалж чадахгүй. иодын харшилтай хүмүүс өөр арга хайх хэрэгтэй, гэнэтийн аюулын үед л илүү зүгээр өдөр тутам биш, иодын агууламж нь стандартын үүднээс маш бага нэмэгдэл олон дүүргэгч элементүүд агуулсан нэг таблет нь. доод тал нь хагас жилийн хүнс, эмийн ургамал, эмийн нөөцтэй байх нь юмыг яаж мэдэхэв гэсэн үүднээс.
Спирулина, Клорелла хэмээх хоёр гоё суперхүнс аюулт цацраг туяанаас баттай хамгаалдаг. Энэ хоёр нь цацраг туяанд өртсөний дараа биеийг хоргүйжүүлж, иодоор хамгаалагдаж чаддаггүй биеийн бусад хэсгийг үр дүнтэйгээр хамгаалдаг тухай доор дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.
Антиоксидант холимог бэлдмэл: Канадын Торонтогийн Их Сургуулийн судлаачид эмнэлгийн шинжилгээний цацрагт аппаратуудад (рентген, компьютер томограф) оруулахын өмнө антиоксидантуудын холимог бэлдмэл уусан өвчтөнүүд бусад уугаагүй өвчтөнүүдээс ДНК нь хамаагүй бага, тодруулбал 50 хүртэлх хувиар бага гэмтдэг. Тэд энэ бэлдмэлээ патентжуулахах гэж байгаа ч суперхүнсэнд байдаг олон төрлийн антиоксидантуудыг хольж ихээр хэрэглэх нь тустай гэж байна.
Антиоксидант тэжээллэг бодис, энзимүүд ихээр хэрэглэх нь цацраг идэвхит бодист хордсоноос үүссэн чөлөөт радикалуудыг устгана. Тийм хүнс тэжээлд: спирулина, клорелла, навчлаг ногоон ургамал, тоонолжин ногоо (байцаа, брокколи), зөгийн тоос (өдөрт 2 удаа 2 амны халбага), сонгино сармис, сибирийн хүн орхоодой, хүн орхоодой, розмарий. Органик, ургамалын гаралтай хоол хүнс хэрэглэж бие махбодио шүлтлэг болгох хэрэгтэй. Эсийн шингэн ялихгүй илүү шүлтлэг байхад цацраг идэвхит туяанаас эсийг хамгаалж байдаг. Шүлтлэг хоол буюу амьд хоол болох ургамалын гаралтай хоол нь энэ зорилгод хамгийн сайн нийцдэг.
Спирулина: Спирулина бол Чернобылын хохирогч хүүхдүүдийг эмчлэхэд хэрэглэдэг байсан эмчилгээний хүнс юм. Энэ хөх ногоон замган хоол нь амин дэм, эрдэм бодис, антиоксидантаар баялаг байдаг нь хөгшрөлт, хорт хавдарын эсрэг өндөр үр дүнтэй супер хоргүйжүүлэх хүнс юм. Үүний радио идэвхит цацрагаас хамгаалдаг шинж чанарыг тэр болгон мэддэггүй. Хамгаалаад зогсохгүй эмчлэх увидастай. Ясны чөмөг нь шинэ цусны эс бий болгож, тунгалгийн системийн хэвийн ажиллуулдаг. 1989 онд Хятадын Газар тариалан Технологийн коллежийн судлаачид хордсон хулганы чөмгөн дэх гамма цацрагаас үүдэлтэй бичил бөөмийн давтамжийг эрс бууруулж байгааг илрүүлсэн. 1993 онд Беларусыт радио идэвхит цацрагаар бохирдсон хүнсийг хэрэглэхэд биеийн хүлээж авах хордлогыг спирулина үр дүнтэйгээр бууруулж байгааг мэдээлсэн. Өдөр бүр 5 грамм спирулина уусан хүүхдүүд хорьхон хоногийн дараагаас шээсэнд нь илрэх радио идэвхийн төвшин 50 орчим хувиар буурсан. Украйны Одессын Их Сургуульд 2000 онд хийсэн судалгаагаар 14 хоногийн дотор үхэлд хүргэх аюултай цацрагт хордсон хархнуудад спирулина өгөхөд бие дэх фосфат, антиоксидантын төвшин нэмэгдэж үхлийн аюулаас аврагдсан байна. Гамма цацраг, химийн эмчилгээний хордлогоос үүдэх хор нөлөөнөөс хамгаалдаг. Чернобылын сүйрлээр хордсон хүүхдүүдийн дархлааг сайжруулсан тул 1995 онд Оросод спирулинаг патентжуулжээ. Олон хүүхэд хордлогын улмаас архаг өвчин, иммуноглобулин E (IgE)-ийн төвшин өндөр, харшилын мэдрэг чанар өндөр болсон байж. Харин 45 хоногийн туршид өдөрт 5 грамм Спирулина уугаад хүүхдүүдийн иммуноглобулин, харшилын мэдрэг чанар нь буцаж хэвийн болжээ. Спирулинаг өдөр тутам хэрэглэхэд дархлааны системийг сайжруулж, хэвийн болгон цацраг идэвхийн хордлогыг багасгадаг, эрүүл мэндийн өөр олон ач холбогдолтой.
Клорелла: Клорелла нь Спирулинатай адил биеийг радиоидэвхит цацраг, хүнд металын хордлогоос хоргүйжүүлэх олон олон амин дэм, эрдэс бодис, тэжээл агуулдаг. Энэ нэг эст замаг нь ДНК-гийн гэмтэлээс сэргийлж, засах, биеийн хүчил шүлтийн төвшинг тэнцвэржүүлэх, үрэвсэлтэй тэмцэх, хоолны шингэцийг сайжруулах, дархлааны үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг. Радиоидэвхит цацрагийн гэмтлээс урьдчилан сэргийлж хордсон бол эмчлэх чадалтай. 1989 оны Чехсловакын Шинжлэх Ухааны Академийн судалгаагаар Клорелла ясны чөмөгний эсүүдийг үр дүнтэйгээр бий болгож ихэсгэж байсан.
1993 онд Энэтхэгийн Жавахарлал Неругийн Их Сургуулийн судлаачид Клореллаг хурц болон архаг хэлбэрийн радиоидэвхит хордлогоос үүдэлтэй өвчлөлийг үр дүнтэйгээр бууруулж байгааг тогтоосон. Энэ мэтчилэн Клореллагийн хоргүйжүүлэх чадвар нь зөвхөн мөнгөн ус, хөнгөнцагаан, фтороор хязгаарлагдахгүй цацрагийн хордлогыг ч эмчилдэг гэдгийг судалж байна. Хүнд металыг цэвэрлэдэгтэйгээ адил Клорелла радиоидэвхит хэсгүүдийг наалдуулж аваад биеэс гадагшилдаг.
Спирулина, Клореллаг хэмээх энэхүү хоёр далайн гаралтай тэжээлүүд нь биед гэмтэл учруулахуйц цацрагийн болон өөр олон хорыг гадагшлуулдаг.
Розмари: Энэ эмийн ургамал цацраг идэвхит туяаны эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй ургамалуудын нэг юм. Энэ ургамалд байдаг карносийн хүчил, карносол нь тосонд уусдаг тул бусад усанд уусдаг антиоксидантуудаас илүү гарч гамма туяанаас үүсэх гэмтлээс хүртэл хамгаалдаг байна. (Британий радиологийн сэтгүүл, 2 сарын 2ны дугаар). Мөн розмарийн хүчил нь хэт ягаан туяанаас болсон арьсны өөрчлөлтийг дардаг байна. Шинэхэн розмари эмийн ургамалыг хэрэглэх нь цацраг туяаны хордлогоос хамгаална. Карносик, розмарийн хүчил агуулсан розмарийн бэлдмэл ууж болно.
Алим, нимбэгний төрлийн жимсүүд, брокколи гэх мэт тоонолжин овгийн ногоонуудад байдаг каффейн хүчил мөн гамма туяанаас үүдэлтэй эсийн өөрчлөлтөд сайн гэж Энэтхэгийн эрдэмтэд судалжээ. Мөн улаан дарс. Долоо хоногт хэд хэдэн удаа шинэхэн ногооны шүүс гаргаж гэр бүлээрээ уух нь маш тустай. Ногооны шүүсний ихэнх нь брокколи, байцаа гэх мэт тоонолжин овгийн ногооны шүүс байх хэрэгтэй. Шүүсэндээ бага зэрэг цагаан гаагаар амт оруулж болно. Болж өгвөл өөрийн орон нутагт ургасан органик хүнсний ногооноос шүүсээ гаргаарай.
Туяаны хордлогоос үүдэлтэй хорт хавдраас хамгаалахад олон төрлийн гүн ногоон навчлаг ургамал, улбар шар өнгийн цардууллаг хүнс (амтат төмс, өвлийн хулуу/ winter squash, лууван зэрэг) сайн.
Цацраг идэвхит туяаны хордлого болоход Кали, Магни, Зэс, Кальци, Селени(иодтой хамтран эсийг дахин төлжүүлж хамгаалдаг) зэрэг амин чухал эрдэс бодисийг биеэс түлхэж гаргадаг. Бие махбод тэр чигээрээ синергетикээр буюу нэгдмэл ажиллаж байж эдгэрч өөрийгөө хамгаалдаг тул янз бүрийн органик байгалынхаараа байгаа олон өнгийн ургамал хүнс хэрэглэвэл антиоксидант авч чөлөөт радикалуудыг гаргана.
Мультивитамин нь тун арга ядсан үед дутагдаж байгаа амин дэмийг орлуулахаар хэрэглэнэ.
Биед хангалттай эрдэс бодисоор дүүрэн байхад эсүүд эрүүл эрдэс бодисоор ханатлаа дүүрдэг. Эрдэс бодисыг ингэж эсийн төвшинд хангалттай авсан байхад радио идэвхит эрдэс бодисууд бие махбодь уруу орох боломжгүй бараг байхгүй.
Нэмэлт хамгаалалт:
• Milk thistle - батлагдсан хоргүйжүүлэгч
• Сибирийн хүн орхоодой - ерөнхий эсийн эрүүл мэндийг дэмжиж, бие махбодыг бүх төрлийн стрессийн (хорт хавдрын эмчилгээ) эсрэг тамиржуулна.
• Curcumin/ Куркумин - антиоксидант, шинжлэх ухаанаар баталгаажсан үрэвслийн эсрэг, эдийг эдгэрэхэд тустай
• Өдөрт хангалттай хэмжээний цэвэр ус уух нь хорыг гадагшлуулна
• Төсөөлөн бодох: өөрийгөө эрүүл сайхан байна гэж өөдрөгөөр төсөөлөн бодох нь хүчтэй
Физик бус эмчилгээ: Хайр
Хүн Физик бие махбодтойгоо гадна бас сэтгэлээр амьдардагтай хэн ч санал нийлнэ бизээ. Тиймээс дээрх физик биеэ хамгаалах аргуудаас гадна сэтгэлээ хамгаалж цэвэрхэн байлгах юм бол цацраг туяаны хордлогонд өртөхгүй хамгаалагддаг гэнэ. Гэгээрсэн хүмүүс хордлогод өртдөггүй гэнэ. Оюун ухааны өндөр чадамжтай хүмүүсийг атомын хорт хэсгүүд тойрон өнгөрөх юмуу бие махбод нь хордлогыг хэрхэн зайлуулахаа мэддэг гэнэ.
Хүнийг гэгээрсэн гэдийг яаж мэдэх юм бэ? Хүний зүрх сэтгэл гэрэлтэж байгааг бид анзаарч мэдэрдэг, нүүрэн дээр нь л бичээстэй байдаг. Цэвэр, чөлөөт зүрхэн дотор тунгалаг гол урсаж байдаг, амьдрах эрмэлзэлээр дүүрэн байдаг, ямар ч эмтэй зүйрлэшгүй эдгээх увидас байдаг. Хүний эрүүл мэндийн хамгийн агуу хамгаалагч нь хүний зүрх сэтгэл юм. Хайр бол хамгийн "хямд" эм юм.
Бидний эргэн тойронд маш их хорт бодис байгаа учраас хоргүйжүүлэх, цэвэрлэж, бие махбодоо эрдэсжүүлж байх нь өөрийгөө хайрлахын салшгүй хэсэг.
Зөв хоол тэжээл хэрэглэж, дасгал хийж, амин дэм эрдэс бодис хэрэглэж, гэдэс дотроо цэвэр эрүүл байлгаж, эм танг тохируулж хэрэглэн, арьсаараа дамжуулан хоргүйжүүлж, зүү тавиулах, аарцаг нурууны бариа засал, массаж гээд маш олон арга байна. Энэ бүгд физик бие махбодыг анхаарч буй хэлбэрүүд юм.
Гэтэл "хайр" хэмээх чухал хэсгийг ихэнхдээ орхигдуулдаг. Гэтэл хайр нь дархлалын системийг эрүүлжүүлэхэд маш чухал нөлөөтэй. Болзолгүй хайр хамгийн сайн дархлаажуулагч. Доктор Берни Сийгэл. Хайрын эмчлэх энергийг физик эмчилгээтэй хослуулах хэрэгтэй.
Сэтгэл, бие махбод хоёр салшгүй холбоотой. Хүн гуниглаж, cтрессдээд байх юм бол бие махбодод илэрч зүрх өвдөж эхэлдэг. Баяр хөөртэй, аз жаргалтай байхад маш түргэн эдгэрдэг.
Бидний бие махбод эрүүл сайхан явахад бидэнд физик хэрэгцээнээс гадна итгэл, хайр, ойлголцол, дулаан сэтгэл хэрэгтэй.
Хэсэг 1,
Хэсэг 3
Эх сурвалж:
http://www.naturalnews.com/026079_radiation_exposure_rosemary.html#ixzz2HI1QKVaR
http://www.naturalnews.com/019910_ultrasound_infant_health.html
http://www.naturalnews.com/028853_ultrasound_fetus.html#ixzz2HI1h78sd
http://www.naturalnews.com/031730_iodine_radiation_poisoning.html#ixzz2HI4eqP00
http://www.naturalnews.com/027361_chlorella_natural_detox.html
http://www.naturalnews.com/031779_spirulina_radiation.html#ixzz2HI5GoCEj
http://www.naturalnews.com/032087_radiation_sickness_symptoms.html#ixzz2HI5pN747
http://www.naturalnews.com/032747_phytoremediation_radiation.html#ixzz2HI644FYN
http://www.naturalnews.com/032747_phytoremediation_radiation.html#ixzz2HI67MKqI
http://www.naturalnews.com/034142_radiation_damage_protection.html#ixzz2HI6MUEyD
http://www.naturalnews.com/036492_radiation_protection_natural_remedies.html#ixzz2HI9emf5C