Та пестицид идэж байгаа юм биш биз? Америк, Австрали зэрэг орнуудын хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох Канола (Рапсын) тос, Шар буурцагийн тос нь пестицидтэй бүтээгдэхүүнүүдийн гол орц юм. Учир нь энэ тоснууд хорхой шавьжийг маш үр дүнтэйгээр устгадаг байна. Нэгэн хортон шавьж устгалын бүтээгдэхүүн 96% канола тосоор хийгдсэн ба дээр нь "Хүн, гэрийн тэжээвэр амьтдад аюултай", "АНХААР: Арьс, хувцсандаа хүргэхээс болгоомжил", "Хүрээлэн байгаа орчны аюул: Ус уруу шууд хийж бохирдуулж болохгүй." гэж бичсэн байна. Тэгээд цааш нь, биедээ хүргэсэн бол бохирдсон хувцасаа тайлж, 15-20 минут шүршүүрт орж арьснаасаа "канола тосыг" арилгаад "Хоргүйжүүлэх төв юмуу эмчтэй холбогдож зөвөлгөө ав" гэсэн байна. Богино видео NaturalNews.TV
Гэтэл энэ тос нь хүнсний бүтээгдэхүүнд маш ихээр хэрэглэгддэг, хүмүүс хямд тос гэж маш ихээр худалдан авдаг тэр л тос шүү дээ.
Шар буурцгийн тос нь пестицидийн идэвхит орц юм. Bayer гэдэг химийн компани Натриа хэмээх "байгалын гаралтай" шавьж устгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба хамгийн гол орц нь (генийн өөрчлөлттэй) шар буурцгийн тос юм. Америкад шар буурцгийн тосоор маш их хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бусад орнууд ч энэ бүтээгдэхүүнүүдийг тодорхой хэмжээгээр импортлож байгаа.
Хэрвээ энэ тоснууд шавьжийг устгаж чаддаг, хүн амьтанд ийм аюултай юм бол яагаад эдгээрийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглээд байгаа юм бэ гэж Майк Адамс дээрх видео бичлэгт асуужээ. Мөн тэрээр "Хэрвээ танд үнэ өртөг багатай ч үр дүнтэй хортон шавьж устгах бүтээгдэхүүн хэрэгтэй бол канола тос аваад цацчих. Бид туршиж үзсэн, болж байсан шүү." гэж зөвлөж байна.
Дэлхийн нөөцийн институтээс пестицидийн бараг 75 хувийг Хойд Америк, Баруун Европ, Япон зэргийн хөгжилтэй орнуудад хэрэглэж байгааг мэдээлжээ.
Олон пестицид цианид, арсений гэхчлэн олон хорт бодис агуулдаг.
Гүзээлзгэнэ дээр цацдаг метил иодид нь дэлхий дээрх хамгийн хорт химийн бодисуудын нэг юм. Метил иодид нь хорт хавдар, хожуу зулбалт үүсэхэд нөлөөлж гүний усыг бохирдуулдаг. Үнэндээ энэ нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь "найдвартай" болохоор эрдэмтэд лабораторид хорт хавдарын эс үүсгэхдээ үүнийг ашигладаг. Гүзээлзгэний талбайд метил иодидыг цацсаны дараа энэ нь хий болж дэгдээд талбайн ойролцоо орших ажилчид, байр сууц, сургууль уруу тарж фермийн ажилчид, хөдөөгийн суурингуудыг өндөр эрсдэлд оруулдаг. Хорт бодис хэрэглэхийн оронд тэсвэртэй сорт, ургац ээлжлэх арга, ургац давхарлах арга, хөрсийг уураар утах гэх мэт янз бүрийн аргыг ашиглаж болно
Газар тариалангийн компани, корпораци, аж үйлдвэрүүд тарьж буй нэгэн төрлийн тариалан уруугаа их хэмжээний хор цацдаг. Цацсан хор хөрсөөр дамжин гүний ус уруу, газрын гүн уруу орно. Тэгээд газар доогуур дамжиж явсаар байгаад Мексикийн булан гэх мэт төгсгөлийн цэг дээр очоод тэр газрыг бүүр юу ч үгүй амьдралгүй аймшгийн газар болгож хордуулж байна, их хэмжээгээр нэг төрлийн ургамал тариалахын хор уршиг энд л байгаа юм. Тэгэхээр хортон шавьж устгах химийн бодисууд буюу пестицид нь нь зөвхөн хортон шавьж устгаад зогсохгүй дэлхийн зарим хэсгийг давхар устгаж байна. Жирэмсэн эмэгтэйн доторх үр хөврөлийг эрүүл авч үлдэхийн тулд пестицидийг хориглох хэрэгтэй, татгалзах хэрэгтэй.
Аж үйлдвэрийн фермээс гаралтай эрдэнэ шишийн печень коллагений эсрэг, цусыг шингэрүүлэх, жирэмслэлтээс хамгаалах эм агуулсан байдаг. Амьтад бас пестицидэд хордож үхдэг. Энэтхэгт генийн инженерчлэлээр гаргаж авсан bt cotton хөвөнгийн ургац хураадаг хүмүүс өвчилж, гений өөрчлөлт орж илүү эрхтэн хүртэл ургасан тохиолдол гарсан, bt cotton хэмээх энэхүү хөвөнг эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, эмнэлгийн боолт зэргийг хийхэд ашигладаг.
Пестицидийг зөвхөн шавьжний эсрэг биш загасанд хүртэл, ялангуяа яргай загасанд, бас ашиглаж байна. Загасны фермүүд маш их загасыг нэг дор шахцалдуулж байлгаснаас загас, хавч бөөстдөг. Тэгээд бөөсийг арилгахын тулд фермерүүд пестицид ашигладаг. Тэгэхэд нялх загас, хавчнууд хорыг даалгүй үхдэг байна. Тэд загасанд ашиглаад үлдсэн пестицидийг далай, тэнгис уруу хийдэг нь бас л тухайн орчиноо сүйтгэх ажиллагаа болдог.
Глифосат хэмээх бодис орсон Roundup гэдэг пестицидийг генийн инженерчлэлтэй ургамалд их ашигладаг ба зарим гений инженерчлэлтэй ургамалын дархлааг устган, тодорхой витамин эрдэс бодисыг шингээж авах чадваргүй болгодог нь тухайн ургамалд нэг ёсны ДОХ шиг өвчин үүсгэж байсан гэсэн үг. Тийм ургамалыг идсэн амьтад ямар байх уу?
Хамгийн их хордуулагчид: хүнд метал, радионуклид, олон үнэрт гидрокарбон (PAH), тогтворгүй органик нэгдэлүүд (VOC), фтор, асбесто, цианид, зогсолтгүй органик хордуулагч (POP: PCB - полихлорт бифенил), пестицид.
Дэлхий дээрх хамгийн их байгал орчныг бохирдуулдаг хоронд алтны уурхайд ашигладаг мөнгөн ус, аж үйлдвэрийн тугалгын бохирдол, газар тариалангийн хортон шавьжийн эсрэг ашигладаг пестицидийн бохирдол ордог. Дэлхийн нөөцийн институт (World Resources Institute) энэ хорт пестицидийн бохирдол 75 хувь нь хөгжилтэй орнуудад, Хойд Америк, Баруун Европ, Япон зэрэг орнуудад байдгийг тогтоосон. Пестицидэд хамгийн их хорддог хүмүүс нь түүнийг хэрэглэдэг фермерүүд өөрсдөө, бас пестицидтэй фермүүдийн эргэн тойронд оршин суугчид, цацсан пестицид гүний усыг бохирдуулж улмаар цааш дамжин гол усыг бохирдуулдаг тул пестицид ус хэрэглэгчид юм. Пестицид цацсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчид ч хорддог нь мэдээж.
Шавьж хөнөөгч, ургамал хөнөөгч зэрэг хөнөөгчидийг газар дэлхий тэнгэр уруу цацлаа гээд эцсийн эцэст хүн өөрөө хохирогч болж байна!
Органик гэдэг бол пестицид хэрэглээгүй гэсэн үг. Нэг ургамалд маш олон төрлийн пестицид цацдаг. Органик биш алиманд ойролцоогоор 30 өөр хорт пестицид цацсан байдаг. Улиралд 15 хүртэлх удаа цацдаг. Пестицид цацахад хамгийн их шингээж авдаг ногоо жимс: гүзээлзгэнэ (метил иодид: хорт хавдар, зулбалт), алим, лууван, цоохор майлз, бууцай, усан үзэм, өгөрций. Нэгэнт пестицидтэй хүнс идсэн бол хоргүйжүүлэх нь чухал.
Мөөгөнцөр хөнөөгч (fungicide). Түгээмэл хэрэглэгддэг толифлуанид (фторын нуугдсан бас нэг хэлбэр) гэх мэт нь чихрийн шижин, бамбай, бөөр, хорт хавдар үүсгэдэг. Алим, усан үзэм, салатны байцаа, зөрөг цэцэг, улаан лооль зэрэгт хамгийн их цацдаг.
Түүгээр зогсохгүй Америк зэргийн орнуудад супермаркетад пестицидүүдийг зардаг болсон нь хүмүүс пестицидийг аюултай гэж ойлгохгүй энгийн хэрэглээ мэт үзэх бодлыг хүмүүст суулгах гэсэн бодлого ч байх магадлалтай гэж пестицидийн цагдаа үзэж байна. Гэтэл пестицид бол амьтай амьтан шавьжийг хөнөөх зориулалттай арсени, цианид зэргийн маш хорт бодисууд агуулдаг. Та пестицид хэрэглээд зөвхөн шавьж устгаж байна гэж бодвол эндүүрэл. Юм бүхэн холбоотой бас учиртай байдаг болохоор хортон шавьж устгах гэж цацсан хор хүнсний ногоо, жимсэнд нэвчиж орно. Хүнсний ногоо ч гэсэн амьтай амьд биет. Хордсон амьд биетийг идсэн бүхэн ч хордоно, харин хор нь хэзээ ч илэрч магадгүй. Илрэх хэлбэр нь янз бүрийн хорт өвчин, хорт хавдар гэх мэт. Түүгээр ч зогсохгүй жирэмсэн эхийн үр хөврөлд нөлөөлөх аюултай.
Хоол хийхэд ашигладаг канола гэх мэт зарим тосыг бас шавьж устгахад ашигладаг. Учир нь тэр тос жинхэнэ хүн хооллох хүнсний зориулалтын биш юм.
Генийн бохирдол, пестицид гэх мэтээс болоод юу нь мэдэгдэхгүй хүнс, юу нь мэдэгдэхгүй амьтан ургамал үүсэж байна.
Савлаж пакетласан сүү, хүнсний бүтээгдэхүүн хорт химийн бодисоор дүүрэн байгаад зогсохгүй тэр хайрцган дотор юу хийхийг та биш сүүний компани, засгийн газар, том корпорациуд мэднэ. Тэд сүүнд "иод" хийж болно, химийн бодис хийж болно, өнгө оруулагч будаг юмуу цайруулагч хийж болно, эм антибиотик хийж болно, бас өвчин ч хийж магад. Бэлэн савласан зүйл бол таны хяналтнаас гадуурх зүйл. Таны нүднээс далд хэдий хэрийн хугацаанд ямар ямар процесс болж байж таны гар дээр "ямар үнээр" энэ бүтээгдэхүүн байж байгааг ТА МЭДЭХГҮЙ.
Ийм аймшигт аргууд хэрэглэж асар хямдаар ургуулсан зүйлээр хийсэн печень, чихэр, шоколад, чипс, попкорн гэх мэт хогийн хоолнуудын сурталчилгааг хүүхдүүддээ үзүүлэхгүй байх хэрэгтэй.
Сийрүүлж орчуулсан Эх сурвалж:
http://www.naturalnews.com/032853_canola_oil_pesticides.html#ixzz2HTw4Wnmu
http://www.naturalnews.com/036337_crop_pesticide_diabetes.html#ixzz2HTwk2Yd5
read more ››

Пестицид бол манай гариг дээрх хамгийн хорт 3 бохирдолын нэг юм гэж ашгийн бус байгууллагууд хэлж байна. Blacksmith Institute (BI) олон улсын ашгийн бус байгууллага, Green Cross Switzerland (GCS) бохирдолыг цэвэрлэхэд тусалдаг групптэй хамтран гурван жилийн туршид бага, дунд орлоготой орнуудын хамгийн их бохирдолтой "халуун цэгүүд"-ийг судалж өгөгдөл цуглуулсны үндсэн дээр ингэж мэдээлжээ.
Тэд хамгийн хорт бодисууд болох хүнд метал, радионуклид, олон-үнэрт гидрокарбон, дэгдэмхий органик нэгдэлүүд, фтор, асбесто, цианид, тэсвэртэй органик бохирдуулагчид (полихлорт бифенил), пестицид зэрэгт гол анхаарлаа хандуулжээ. Өгөгдөлд анализ хийсний үндсэн дээр багийнхан алтны уурхайн мөнгөн усны бохирдол, аж үйлдвэрийн паркийн тугалгын бохирдол, пестицид гурвыг хамгийн аюулт бохирдуулагчид болохыг илрүүлжээ.
Дэлхийн нөөцийн институтээс пестицидийн бараг 75 хувийг Хойд Америк, Баруун Европ, Япон зэргийн хөгжилтэй орнуудад хэрэглэж байгааг мэдээлжээ.
Олон пестицид цианид, арсений гэхчлэн олон хорт бодис агуулдаг.
Зарим пестицид хүний бүдүүн гэдсэнд хадгалагдаж удаанаар хордуулж эхэлдэг. Органик биш нэг алим идэхэд та тэр алим дээр цацагдсан 30 төрлийн хорт пестицидийг бас идэж байна гэсэн үг. Хамгийн их пестицидтэй байдаг жимснүүдэд гүзээлзгэнэ, алим, лууван, цоохор майлз (celery), бууцай, усан үзэм, өгөрций. Та эдгээр жимснүүдийг заавал органик дэлгүүрээс худалдаж авах юмуу өөрөө тарих эсвэл цэвэр байгалаас түүж идэх хэрэгтэй.
Гүзээлзгэнэ дээр цацдаг метил иодид нь дэлхий дээрх хамгийн хорт химийн бодисуудын нэг юм. Метил иодид нь хорт хавдар, хожуу зулбалт үүсэхэд нөлөөлж гүний усыг бохирдуулдаг. Үнэндээ энэ нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь "найдвартай" болохоор эрдэмтэд лабораторид хорт хавдарын эс үүсгэхдээ үүнийг ашигладаг. Гүзээлзгэний талбайд метил иодидыг цацсаны дараа энэ нь хий болж дэгдээд талбайн ойролцоо орших ажилчид, байр сууц, сургууль уруу тарж фермийн ажилчид, хөдөөгийн суурингуудыг өндөр эрсдэлд оруулдаг. Хорт бодис хэрэглэхийн оронд тэсвэртэй сорт, ургац ээлжлэх арга, ургац давхарлах арга, хөрсийг уураар утах гэх мэт янз бүрийн аргыг ашиглаж болно
Шавьж, ургамал, мөөгөнцрийн эсрэг химийн бүтээгдэхүүнүүд маш олон сөрөг дагавартай хортой байгаад зогсохгүй, тэдэнд аюулт фтор хүртэл агуулагдаж байдаг байна. Энэ химийн бодисуудыг ямар ч оронд орж ирэх импортын алим, алимны шүүс, усан үзэм, усан үзэмний шүүс, салатны байцаа, улаан лооль зэргийг шинжлээд илрүүлж болно. Ийм хор цацаж ургуулсан хүнсийг хэрэглэсэн хүмүүс чихрийн шижингээс авахуулаад элдэв бусын өвчинд өртсөөр байна.