Генийн өөрчлөлттэй гэдэг үгийг зориудаар буруу ашиглаж хүмүүсийг төөрөгдүүлдэг
Тэд генийн өөрчлөлттэй хүнсний талаар санаа зовох юу ч байхгүй, яагаад гэвэл бүх юм генийн өөрчлөлттэй гэж тэд үгээр тоглодог. Тэдний хэлээд байгаа юм нь үнэндээ асар удаан хугацааны туршид аажимаар генийн сонголтоор жишээ нь өвс байснаа хэдэн мянган үе солигдоход аажимаар буудай болсон ургамалыг асар богино хугацаанд генийн инженерчлэлээр хиймлээр генийн кодыг (ихэвчлэн амьтны ген) ургамалын ДНК-д нэмж суулгаж байгаатайгаа андуураад байх шиг байна. Тэр чигээрээ хиймэл орчинд хиймэл аргаар ургамалын ДНК-г инженерчилж байгааг генийн селекц буюу сонголтын үйл явцтай яаж ч харьцуулж болшгүй хэрэг. Генийн өөрчлөлттэй гэдэг үгээр, "бүх хүнс угаасаа генийн өөрчлөлттэй" гэж хүмүүсийг, сэтгүүлчдийг төөрөгдүүлдэг.
Генийг сорчлон сонгох арга бол маш энгийн, байгалын жам ёсны зүйл юм. Та буудай тарилаа гэхэд өөрийн сонирхлоосоо хамааруулан хамгийн сайхан амттай ч юмуу хамгийн сайхан харагддаг буудайн үрийг сонгож дараа жил тарихаар хадгалах нь мэдээжийн хэрэг, энэ бол генийн сорчлон сонгох селекцийн арга юм. Энэ бол байгалын хуулийн дагуу.
Гэтэл Генийн инженерчлэлийн аж үйлдвэр хүмүүсийг сайн үрээ хадгалахыг ч зөвшөөрдөггүй, сүйрлийн технологиор хийсэн сүйрлийн үр ашигладаг. Ингэснээр тэд үрийг монопольчилж зөвхөн өөрсдөө эзэмшиж хүмүүст үрийг байнга зарж ашиг олох хорт арга юм. Энэ бол байгалын эсрэг гэмт хэрэг. Генийн инженерчлэлд орсон ургамал зүгээр ургамалыг бас сүйрүүлдэг. Генийн бохирдолд оруулж гэмтээдэг.
Тэднийг зогсоох хэрэгтэй, үрийг бүрэн хяналтанд авч, тэгснээр хүнсийг хяналтанд авч, улмаар хүмүүсийг өлсгөлөнд автуулж боол болгохоос нь өмнө зогсоох хэрэгтэй.
Тэд генийн инженерчлэлийн аж үйлдвэрийн эсрэг хүмүүсийг шинжлэх ухаанч биш гэж дуудан генийн инженерчлэл бол шинжлэх ухаан гэж хүмүүст итгүүлэхийг улайран хичээж байдаг.
Генийн инженерчлэлд орсон үр битгий худалдаж ав, битгий зар. Зөвхөн эрүүл, органик, цэвэр үр л ашиглаарай.
Генийн инженертэй хүнсийг амьтан, бактери, вирус, шавьж, бүүр хүний генээс түүж авсан генийг ургамал юмуу амьтны ДНК уруу шахаж хийдэг. Генийн инженертэй ургамал ердийнхөөс 4%-20% бага ургац өгдөг, яваандаа ургац өгөхөө больж сүйрдэг.
Генийн инженерчлэлтэй ургамал тарьсан газар шавьжнууд эхэлж алга болдог, тэгээд цаашаа гинжин хэлхээгээрээ бусад нь.
Орос ГИ (генийн инженерчлэлтэй) эрдэнэ шишийг импортлохыг хориглосон. Европт ч мөн адил. Эдгээр шийдвэр нь Монсантогийн генийн инженерчлэлээр гаргаж авсан эрдэнэ шишээр төрөхөөс нь авахуулж хооллосон хархнууд хорт хавдартай болсон судалгаан дээр үндэслэсэн. Мөн Оросын эрдэмтэдийн зурам дээр хийсэн судалгаангаар генийн инженерчлэлд орсон шар буурцагаар хооллосон зурамнууд хэд хэдэн үе өнгөрөхөд бүрэн үржилгүй болж байжээ. Австрийн эрдэмтэдийн хулгана дээр хийсэн туршилт ч мөн адил үр дүнтэй, үржилгүй хулганууд. Монсанто бол үргэлж генийн инженерчлэлээр гаргаж авсан ургамалыг уламжлалт сонголтоор бий болсон ургамалтай адил гэх өөрсдийн домогт итгүүлэх гэж зүтгэдэг улс дамнасан корпораци юм. Монсанто дээрх судалгааг дайран хугацаа нь богино гэх мэтээр зүтгэсэн ч энэ нь инээдтэй юм, тэдний өөрсдийн судалгаа 3хан сар үргэлжилсэн байхад дээрх судалгаа бүхэл бүтэн 2 жил үргэлжилсэн байдаг. Хачирхалтай нь, том хэмжээний хорт хавдар хархнуудыг насанд хүртэл нь илэрч эхлээгүй байна. Монсантогийн генийн инженерчлэлд оруулсан эрдэнэ шиш Америкийн хүнсний хэрэглээнд ороод арван хэдэн жил л болж байна, ихэвчлэн өглөөний цайны cereal-д байдаг.
Судалгаанд орсон хархнуудын зарим зургийг доор үзүүлэв:
Хэрвээ генийн инженерчлэлтэй хүнс идээд харх ийм болж байгаа бол зөгийнүүд яах вэ? Хүмүүс бид яах вэ?
Угаасаа өөр төрлийн амьтныг ч гэсэн эрлийзжүүлэхэд цаашдын үр төл гардаггүйг хэн ч мэднэ. Илжиг, морь хоёрын эрлийз луус гэдэг амьтан үр төл байдаггүй. Харин генийн инженерчлэл бол төстэй ургамал, амьтдын хооронд ч биш маш олон ургамал, амьтдыг хооронд нь хольж гаргасан юу нь мэдэгдэхгүй амьд биет юм.
read more ››

Түүвэрлэсэн эх сурвалж: naturalnews.com |