Thursday, May 26, 2011

Ирээдүйн ургамал /Plants for a future/: баримтат кино

Их Британий нөхцөлд ургуулж, хүнсний болон эмчилгээний зорилгоор хэрэглэж болох 7000 ашиг туст ургамалын мэдээллийн сан үүсгэсэн Кэн Фэрн. Хамгийн эхлээд авсан газар дээрээ салхинаас хамгаалах хашлага ургамалууд тарих хэрэгтэй болсон. Кэн ирээдүй хойчийн олон олон үеийнхэнд хүн, ургамалын харилцааг танилцуулж хадгалах зорилготойгоор 1500 төрөл зүйлийн ургамалыг өөрийн 28 акр газартаа ургуулж байна. Түүний газар салхи ихтэй, хулгана, нялцгай биет ихтэй байсан ч одоо ямар ч проблемгүй шувуу жиргэсэн газар болжээ. Түүний тарьж ургуулсан ургамалуудаас зарим нэгийг дурдвал:

Monkey puzzle tree: бүйлсийн (almond) дайны хэмжээтэй үнэхээр амтат үртэй, гоёл чимэглэлийн сайхан мод.
Чацаргана /Seabuckthorn/: тогтмол хэрэглэх юм бол зарим эссенциаль амин хүчил нь хорт хавдраас сэргийлж, эхэн үед нь эмчлэх чадвартай.

Elaeagnus /el-ee-ag-nus/: олон зориулалттай бут, салхи эсэргүүцэх хашлаганы зориулалтаар тарьдаг. Маш эрт 4 сард амтат жимс хураан авах боломжтой. Цэцэрлэгт тарих ёстой ургамалын нэг.

Yellow Day Lily /Lilioasphodelus/: энэ цэцгийг тэр чигээр нь шууд юмуу салат хийж идэж болно. 6 дэлбээтэй.

Chaste tree: эмэгтэйчүүдийн гормоныг тэнцвэржүүлдэг, эхнэр нь жил орчим хэрэглээд сарын тэмдэг нь ирж эхлээд улмаа тэд хөөрхөн хүүтэй болсон.

Ердийн жимсгэнүүд: бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс, хад, bustaberry, jostaberry, долоогоно.
Саванд үрслүүлж ургуулсан ургамалаа гадаа гаргаж шилжүүлэхдээ яг савныхаа хэмжээтэй нүх газарт ухаад савнаасаа шороотой нь гаргаад яг тааруулж хийгээд шороогоор үндсийг хучиж, чигжинэ. Ихэнх мод, бутыг тарьсан л байхад болдог, ургац хураах гэж л ирэхэд болно. Мод, бутнууд өөрсдөө л ургачихдаг. 

Цэцэрлэгтээ цөөрөмтэй байх нь олон талын тустай. Цөөрөмд маш их ойм, хөх ногоон замаг, азот үүсгэнэ, цөөрөмд сайхан бүрхүүл үүсгэнэ.  

Таны идэж; өмсөж; эм, түлш болгон хэрэглэж; байшингаа барьж; дотор нь сууж, амарч болдог цэцэрлэг. Долоо хоногт хэдхэн цаг ажиллахад л та бүх хүнснийхээ хэрэгцээг хангана. Өөрийн хүнсээ ургуулах нь үнэхээр ашиг тустай. Бүх талаараа.

"Plants for a future" баримтат киноноос орчуулж товчилсон Permabaigal.

No comments:

Post a Comment

UA-46879708-1