Эх дэлхийн өдрийн мэнд хүргэе! Эх дэлхийгээ хайрладаг хүн бүхэн энэ өдрийг дэлхийн 192 гаруй оронд жил бүр тэмдэглэдэг. Энэ өдрөөр дэлхийг хайрлах ухамсрыг нэмэгдүүлэх, дэлхийн төлөө хийж чадах бүхнээ хийхийг хичээдэг. Та ч бас гялгар тор хэрэглэхээ больж даавуун тор хэрэглэж заншвал маш их хувь нэмэр оруулж байна гэсэн үг шүү. Энэ өдөрт зориулж хийсэн анимэйшнийг маань сонирхоно уу.
read more ››
Tuesday, April 22, 2014
Thursday, February 20, 2014
Бүсгүйчүүдийг 307 төрлийн ажил эрхлэхийг хориглов
Молдав улсын хууль тогтоогчид эмэгтэйчүүдийг 307 төрлийн ажил эрхлэхийг хориглосон байна. Тус улсын парламентаас хүнд, хортой, аюултай нөхцөлд эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон хуулийг баталсан аж.
Хуулийн дагуу эмэгтэйчүүд хүнд хүчир зүйл өргөх, газрын гүнд, төмөрлөг боловсруулах үйлдвэрт ажиллах, гагнуурчин, малчин, чулуучин, зүтгүүрийн машинч, цахилгаанчин, ачааны машины жолооч зэрэг ажил хийж болохгүй гэнэ. Тиймээс ажил олгогчид дээрх ажилд эмэгтэй хүн ажиллуулах боломжгүй болж байна.
read more ››
Хуулийн дагуу эмэгтэйчүүд хүнд хүчир зүйл өргөх, газрын гүнд, төмөрлөг боловсруулах үйлдвэрт ажиллах, гагнуурчин, малчин, чулуучин, зүтгүүрийн машинч, цахилгаанчин, ачааны машины жолооч зэрэг ажил хийж болохгүй гэнэ. Тиймээс ажил олгогчид дээрх ажилд эмэгтэй хүн ажиллуулах боломжгүй болж байна.
Эх сурвалж: http://www.olloo.mn/
Wednesday, February 19, 2014
Оросод синтетик материалтай дотуур хувцас импортоор оруулахыг хориглов
Манай хойд хөршийнхөн синтетик материалтай эмэгтэй хүний дотуур хувцас улс орондоо нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргажээ. Чанар муутай барааг хориглох зорилгын хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан байна. Дээрх шийдвэр Гаалийн холбоонд нэгдсэн Казахстан, Белорусь улсад мөн хамаарна. Агаар нэвтрүүлдэггүй материал нь эрүүл мэндийн шаардлагад тэнцэхгүй хэмээн дээрх шийдвэрийг гаргасан шийдвэрт онцолсон байна. Зургаан хувиас дээш орцтой синтетик материалаар хийсэн бүтээгдэхүүнд ор дэрний хэрэгсэл бусад хувцас ч хамаарах аж.
Эх сурвалж: Оллоо.мн
read more ››
Эх сурвалж: Оллоо.мн
Subscribe to:
Posts (Atom)