Thursday, May 9, 2013

Байгалын гаралтай пестицид, хербицид, фунгицид

Байгалын агнуурын арга

Одоогийн газар тариалан химийн гаралтай шавьж болон ургамал устгалын арга хэрэглэдэг. Харин Калифорний Их Сургуулийн судлаачид байгалын агнуурын аргаар энэ проблемыг шийдэж болохыг олж нээжээ. Энэ аргад агнагч шувуу, олзны амьтан шавьж хоёрын хооронд тэнцвэрт байдалд байхад үр дүнтэй юм. Усан үзмийн талбайд шувууны үүр байрлуулахад л энэ арга хэрэгжиж эхэлнэ. Химийн бодис ашигладаг хиймэл арга нь шавьжаар хооллогч шувуудыг ирж идэхээс нь өмнө шавьжийг хөнөөж байгалын циклийг алдагдуулдаг маш муу менежментийн арга юм.

Худалдааны зориулалттай гүзээлзгэнийг органикаар ургуулж болно гэж фермерүүд бараг итгэдэггүй. Харин ингэж болно гэдгийг Калифорний фермер Кокран харуулжээ. Тэр бусдын адил пестицид хэрэглэдэг байсан ч өөрөө хордож эрүүл мэндээрээ хохирсны дараа л органикаар яаж ургуулах тухай судалж эхэлсэн байна. Судалгааны явцад тэр гүзээлзгэнийг нэг нэг эгнээгээр тарихад агаарын эргэлт сайн байдаг гэх мэтээр олж мэдэж туршлага нэмсээр органикаар ургуулж чаддаг болжээ.

Ногоон цэцэрлэгжүүлэлтийн нууц: хор хэрэглэлгүйгээр хорхой шавьжнаас ангижрах. Урьдчилан сэргийлэх арга хэрэглээд болохгүй бол химийн бодисгүй гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох аргыг туршаад бүр болохгүй бол органик пестицид хэрэглэж болно. 

Урьдчилан сэргийлэх
Хортон шавьжны проблемыг эхлэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн шилдэг арга. Үүнд: аль хэдийн өвчилсөн, муу ургамалыг авч хаях, эрүүл хүчтэй ургамал ургуулахын тулд эрүүл хөрс бэлдэх, өвчтэй ургамалд ашиглсан багаж төхөөрөмжийг халдваргүйжүүлэх, хортон шавьж үржих магадлалтай шаардлагагүй газар юм тарихгүй байх. Олон ургамал хольж тариалах, нэг газар давтан ижил ургамал тарилгүй ээлжилж сэлгэх зэрэг нь зөвхөн нэг ургамалаас хамааралтайгаар үүсдэг хортон шавьжийн тархалтыг зогсооно.

Хортон шавьжаар хооллодог ашигтай шавьжийг (агнуурчин шавьж) татах ургамал тариалах юмуу агнуурчин шавьжийг физикээр авч ирж цэцэрлэгтээ тавих. Хамгийн түгээмэл агнуурчин шавьжууд нь алтан цох, торон далавчит (lacewing) хоёр юм. Алтан цох нь цагаан ялааны бүрхүүл хальс, хачиг, ургамалын ширх зэргийг иддэг ба хурц үнэрт танзи (tansy) гэдэг ургамал, хонин нүдэн цэцэг, олон навчит(yarrow) зэрэгт татагддаг. Торон далавчит нь мөн олон навчит(yarrow), goldenrod, гэсэрт цэцэг(aster), Бүлтэн (Rudbeckia hirta) зэрэгт татагддаг. Рөүд Айландын Их Сургуулийн Цэцгийн аж ахуйн хөтөлбөрөөс цэцэрлэгийнхээ 5-10 хувийн зайг ашигт шавьж татах цэцэг ургуулахад зориулахыг зөвлөж байна. Тэд доорх жагсаалтад байх ашигт шавьж татдаг дараах нэг наст цэцгүүдийг ургуулахыг зөвлөж байна:

Хавар: улаан манжин (alyssum), гурвалжин будаа (buckwheat)
Зун эрт: үсүү (coriander), ногоон гоньд (dill), олон навчит (yarrow), гурвалжин будаа (buckwheat) 
Зун дунд: үсүү (coriander), амтат гоньд (fennel), ногоон гоньд, гоньд (caraway), бүлтэн, олон навчит, давжаа наранцэцэг
Зуны сүүл: үсүү, ногоон гоньд, бүлтэн, давжаа наранцэцэг
Намар: улаан манжин, гурвалжин будаа, давжаа наранцэцэг

Гэрийн нөхцөлд хийх хортон шавьж үргээгч
Урьдчилан сэргийлээд болохгүй бол гэрийн нөхцөлд хийсэн бэлдмэлүүдээр үргээх гээд үз.
Шоргоолж цуу, кофены нунтгаас дайждаг, ширх нь сармис, кайен перцнээс, нялцгай биет өндөгний хальснаас дайждаг. Маш олон янзын шавьж устгалын арга байдаг. Сонгино юмуу сармисыг нунтаглаж нухаш болгоод бүлээн усанд дэвтээж хонуулаад шүүнэ. Энэ шингэнийг сарнай, жимсний мод, цэцэг уруугаа шүршинэ

Бүүр болохгүй бол органик пестицид хэрэглэнэ. Гэтэл органик гэсэн нэртэй л бол байгал орчинд хоргүй гэж ойлгож болохгүй. Харин ч эсрэгээрээ органик пестицид нь заримдаа худалдааны пестицидээс илүү хорт нөлөөтэй байдаг байна. Учир нь органик бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх болдог, мөн органик пестицид хийдэг компаниуд гол орцуудаа л (1-2%) шошгонд бичдэг тул үлдсэн 98-99% нь юу болохыг тааварлашгүй.

Пестицидэд тэсвэртэй шавьжуудыг устгаж ашигтай шавьжуудад хор учруулдаггүй органик пестицид нь нийм тос (neem oil) юм. Байгалд бүрэн задардаг. Устай холихын тулд эмульс хэрэгтэй, органик саван ашиглаж болно.

Байгалын гаралтай шоргоолж устгагч бүтээгдэхүүн
Хуурай дрожжийг адил хэмжээний зөгний балтай холино. Багахаан ус нэмж болох ч шингэрүүлэхгүй өтгөн түрхэц бэлдэх зорилготой. Энийгээ 5 смийн дөрвөлжин картонууд дээр түрхээд хүүхэд, амьтнаас хол газар энд тэнд тавина. 

Шоргоолжны үүр, зам дээр шинэхэн catnip цацаж тавь. Шоргоолж энэ ургамалд дургүй. Бас түрүүтэй гааны навч (spearmint) мөн адил байшингаа тойруулж тавих.

Хогийн ургамалыг хаварын улиралд бага хэмжээтэй байхад зулгаасан нь хамгийн үр дүнтэй, хавар мөн хөрс зөөлөн хогийн ургамалын үндэс богино байх тул зулгаахад амархан. Бороо орсон үед зулгаахад ч мөн хөрс зөөлөрсөн байдаг тул илүү амархан. Хөрсийг зөөллөхийн тулд хогийн ургамалын үндэс уруу ус хийж бас болно. Халуун ус хийж бас болно. Хогийн ургамалыг цэцэглэж, Үр гаргахаас нь өмнө цуугаар устгаж болно. Дахин шинэ хогийн ургамал ургахаас сэргийлнэ. Цуугаар устгахад салхигүй, нартай өдөр илүү тохиромжтой. Учир нь цууг зөвхөн хорт ургамалд түрхэх/цацах ёстой учраас салхиар дамжин өөр ургамал уруу үлээгдэж хүрэхээс сэргийлнэ. Мөн нарны гэрэл цууг идэвхжүүлдэг. Цацсаны дараа нэгээс хоёр өдөр бороо орохооргүй өдөр сонгох хэрэгтэй. Цуу урсаж орсон хөрсөнд дараа ямар нэг юм ургахгүй тул хөрс уруу оруулж болохгүй. Яг устгах гэж байгаа хогийн ургамал дээрээ будаг түрхдэг багсаар болгоомжтой өөр ургамалд хүргэлгүй түрхэнэ. Навч ишэн дээр сайн түрхэнэ. Тэгээд нэг юмуу хоёр өдөр болсоны дараа хогийн ургамал хатсан байна. Дахин түрхэх хэрэг гарвал дахин дахин түрхэнэ. Ямар ч төрлийн цуу байж болно. Жүржийн юмуу нимбэгийн ч юмуу өтгөрүүлсэн эссенциаль тос түрхэж болно.

Эх сурвалж:
http://www.naturalnews.com/032276_gardening_natural_pesticides.html#ixzz2HU238ase
http://www.naturalnews.com/035708_ant_killer_natural_boric_acid.html#ixzz2HU47Tnzf
read more ››
UA-46879708-1