Saturday, November 3, 2012

Халим хүний хэлийг дууриан дуугарчээ


Халим хүний хэлийг дууриаж сурсан нь оюун ухаант амьтдад чөлөөт хүсэл байдгийг баталж байна. 1984 онд далай тэнгисийн биологич Сэм Рижуэй болон бусад ажилчдад Калифорний Сан Диего дахь Далайн Хөхтөн Амьтдын Үндэсний Хүрээлэнгийн усан санд байрлах халим, дельфинүүд амандаа бөвтнөн ярих шиг сонсогддог байжээ.

Тэдний сонссон дуу авиа алс хол хүмүүс ярилцаж байгаа мэт сонсогддог байснаас ойлгогддоггүй байв. Харин нэг өдөр, усан сан уруу орсон шумбагч гарч ирээд "Хэн намайг эндээс гар гэсэн бэ?" гэж асуужээ.

Тэд удалгүй хэн "ярьж" байсныг олж тогтоосон нь усан сан дахь халимнуудын нэг болох НОК нэртэй белуга төрлийн цагаан эр халим байжээ.

Урьд нь дельфинийг хүний хэл яриаг дууриахад сургаж байсан ч НОК ямар ч дасгал, сургалтанд хамрагдаагүй байжээ. Үүний дараа далайн амьтан хэдийгээр ярихад зориулагдсан эрхтэн байхгүй ч ярьж чадна гэдгийг шинжлэх ухааны үүднээс батлахаар Сэм түүний багийнхан дөрвөн жилийн туршид НОК-ын дуу авиаг бичжээ.

Халиманд төвөнх байдаггүй. Тэд хамрын хөндий, үлээдэг нүхнийхээ тусламжтай чанга гангинан хашгирах мэт дуу гаргадаг ч НОК хүнийг дууриаж "ярихын" тулд дуу хоолойгоо ердийнхөөсөө хамаагүй нам болгож өөрчилж байж. Ус дууг сайн дамжуулдаг тул гадаргуугаас доош байсан ч халимнууд гадарга дээр байх асран халамжлагч нарынхаа болон бусад хүмүүсийн хоорондоо ярилцаж байгааг сонсож чадна. НОК ингэж сонссоор хэрэгтэй үгээ сурсан бололтой.

Халим болон дельфинүүд удаан хугацааны туршид бусадтайгаа гэр бүл шиг хамт байж хоол хүнсээ олж иддэг амьтад аж. Тэд цагт 50 км хүртэл хурдлаж, маш хурдан хугацаанд хэдэн зуун метрийн гүнд шумбах чадвартай. Аквариумд харин тэд ингэж хүссэнээрээ байж чаддаггүй. Хийх ёстой зүйлээ хийж чадахгүйгээс бие махбодид нь ч өөрчлөлт ордог байна. Ингэж хөдөлгөөн дутагдан гунигт автсанаас болж тэд маш богино насалдаг. Жишээ нь, белуга халим далайдаа 60 хүртэл насалдаг бол аквариумд 20 л хүрдэг байна. НОК харин 30 хүрчээ. Магадгүй тэр "эндээс гар" биш харин "намайг эндээс гаргаач" гэж хэлэх гэсэн байж болох юм.

Эх сурвалж: http://www.naturalnews.com/

read more ››

Thursday, November 1, 2012

Байгал нуур


Байгал нуур (орос. озеро Байкал; бур. Байгал нуур), мөн Байгал далай (бур. Байгал далай) нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад Улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн (хамгийн гүнзгий хэсэгтээ 1642 метр гүн), цэнгэг устЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нуур  юм. Дэлхийн гадаргын цэвэр усны 20% болох 23,000 шоо километр эзлэхүүнтэй. Энэ нь ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болно.




read more ››
UA-46879708-1