
Харин тогтвортой аж ахуйн сайн дизайнер болохын тулд та аль болох ихийг мэддэг бол сайн, тэр дундаасаа нэгийг онцгой сайн мэддэг бол бусдыг нь хялбархан ойлгоход нэмэртэй. Та ургамал сайн мэддэг бол энэ мэдээж амьтан, хөрсийг ойлгоход дөхөмтэй. Орчин үеийн газар тариалан шиг ганцхан төрлийн ургамалыг нэг дор ихээр тарих нь маш сөрөг үр дагавартай байдаг. Үнэндээ, орчин үеийн газар тариаланд яадаг вэ гэвэл юм тарих гэж байгаа газрынхаа амьд бүхнийг цэвэрлэж хоослоод оронд нь нэг л төрлийн ургамал тарьдаг. Энэ нь цагт 3 сая тонн, жилд 26 тэрбум тонн өнгөн хөрс элэгдэн алга болох шалтгаан болдог. Бид үүнийг засаж, аль болох олон зүйлийг хольж тарих юм бол бүх зүйл буцаад яруу зохицолтой болно.