Тогтвортой аж ахуй гэдэг нь хүнс үйлдвэрлэлт, хотыг шинэчлэх, ус, энерги, бохирдол зэргийн асуудлыг хөндөж шийдэл өгдөг. Энэ нь хүмүүс бид өөрсдийгөө болон эх гаригтаа санаа тавих ёс зүй дээр үндэслэсэн. Өөрийн эрүүл хүнсийг ургуулах, хүрээлэн буй орчиндоо хариуцлагатай байх тухай юм. Тогтвортой аж ахуйн ойлголтууд, дизайны зарчимууд, санаануудыг хотын жижигхэн байрнаас өгсүүлээд томоохон фермд хүртэл хэрэгжүүлж болно.
Билл Моллисоны хэлснээр: тогтвортой аж ахуй нь экологи, органик цэцэрлэгжүүлэлт, архитектур, газар төлөвлөж тохижуулах, ойжуулалт бүгдийг нэгтгэн тогтвортойгоор бие даан элбэг дэлбэг амьдрах аргыг бий болгодог. Энэ нь бага энерги зарцуулж их ургац авахад тохирох төхөөрөмжийг сонгож ашиглаад зогсохгүй, маш тогтвортой мөртлөө олон талын үр ашигтай байгалын нөөц баялаг бүтээж бий болгохыг зорьдог.
Тогтвортой аж ахуйн ёс зүй:
• Эх дэлхийдээ санаа тавих ("Дэлхийгээ хайрлах")
• Хүмүүс болон бусад бүх амьтдад санаа тавих ("Хүмүүсийг хайрлах")
• Хэрэглээг хязгаарлаж; илүүдлийг хуваалцах ("Шударга хуваалт")
Тогтвортой аж ахуйн туршлагыг өөрийн амьдралд хэрэгжүүлэхэд дөхөм болох заавар.
Байгалыг ажиглах зуршилтай болох. Нарны гэрэл, сарны хэмнэл, модны ургах чиглэл, хаана хэрхэн ус цуглардаг, байгаа газрын чинь хаана ургамал сайн ургахгүй байна гэх мэт байгалын элемент, дизайныг сайн ажиглаж эхэл. Ажиглалтаа тэлж хүний мөн чанарыг бас ажиглах хэрэгтэй. Жишээ нь, жижиг хүүхдүүд ямар ажил хийхдээ дуртай, ямарт дургүй, танай ажлынхан төслийн аль хэсэгт ямар зан авир гаргаж байна вэ, өдрийн хэдий үед таны оюун ухаан шинэ санааг илүү хүлээн авах чадвартай байна вэ?
Таны ургуулан өсгөж тордохыг хүсэж буй цэцэрлэг, ургамал, амьтан, найз, бизнесийн түншийн харилцаа гэх мэт юу ч байсан түүний хэрэгцээг ажиглах нь чухал юм. Эмийн ургамал ургуулахыг хүсвэл, ямар нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг олж мэдээд өөрийн бичил цаг агаарыг тэр хэрэгцээнд нь тохируулах хэрэгтэй.
Оюун ухаанаа дизайнд чиглүүлэн хөгжүүл. Өөрийнхөө эргэн тойрныг хараад анзаарч ажигласан бүх зүйлийн дизайнд тогтвортой аж ахуйн ёс зүй, зарчмуудыг хэрэгжүүлэх аргуудыг төсөөлөн бод. Өөрийн хамгийн таалагдсан тогтвортой аж ахуйн зарчмыг сонгож аваад үүнийгээ амьдралынхаа янз бүрийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх гээд үз.
Жишээ нь, танд "нэг дор олон янзын зүйл байх", "бяцхан бас удаан шийдэл" гэсэн зарчмууд таалагддаг бол энгийн, хаягдал багатай аргаар өөрийн өдөр тутмын үйл ажиллагаануудаа янз бүр болгож болох аргуудын жагсаалт гаргах. Дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалтандаа янз бүрийн жирийн, өөрийн нутагтаа ургасан, улиралдаа байгаа хүнсийг оруулж бичих. Дэлгүүрээс юм авахаар явахдаа гэр бүлийн гишүүдэд бүгдэд хийх юм хуваарилах (коммюнити үүсгэх зарчим).
Энгийн тогтвортой аж ахуйн цэцэрлэг бий болгох. Цэцэрлэг нь жижиг ч том ч байж болно. Хашаандаа олон ургамал тарьж экосистем бий болгох нь үнэхээр сайхан:
• Хөрсний үржил шимийг хадгалж сайжруулах
• Ус хурааж хадгалах
• Шавьж, шувуу, янз бүрийн амьтад нутагшуулах
• Жимс, самар, хүнсний ургац өгдөг "мини-ой" бий болгох
Энэ талаар маш олон ном, гарын авлага байдаг.
Тогтвортой аж ахуйн дизайны курст хамрагдан тогтвортой аж ахуйн ойлголтуудыг илүү гүнзгийрүүлэн судлах. Ингэснээр та өөрийн өдөр тутмын амьдралдаа тогтвортой аж ахуйн дизайныг туршин хэрэгжүүлэ, байгалтай холбогдох холбоогоо бэхжүүлж, зөн совин бүтээлч байдлаа хөгжүүлнэ. Мөн бодит байдал дээр хүмүүс хэрхэн энэ ойлголтуудыг хэрэгжүүлдгийг өөрийн биеэр үзнэ. Сонирхол нэгтэй хүмүүстэй танилцаж нөхөрлөнө.
Эх сурвалж: http://www.naturalnews.com/
read more ››