Friday, May 4, 2012

Хөдөө амьдрах нь хотод амьдрахаас хамаагүй эрүүл

Сайхан хоол, хөдөлгөөнт амьдрал, хангалттай нойр, хотын амьдралын цементийн жунглаас хол байх. Эдгээр бүгд нь эрүүл, удаан, стресс багатай амьдралын хүчин зүйл гэдгийг саяхны судалгаагаар харуулсан байна.

Том хотын амьдралыг юу тийм эрүүл бус болгодог юм бол? Стресс, сэтгэл хөдлөлийг зохицуулдаг тархины хэсэг олон хүний бөөгнөрөлтэй бас холбоотой байжээ. Тийм ч учраас том хотод төрж өссөн хүмүүс илүү их депрессэнд ордог, санаа зовнидог, шизофрени тусах магадлал өндөртэй байдаг аж.

Судалгаагаар, хотын хүмүүс сэтгэл зовних өвчлөлд 21 хувь, мэдрэл сэтгэлийн өөрчлөлтөд 39 хувь илүү, шизофренид өртөх магадлал 2 дахин илүү байдаг гэж Канадын Квебэк мужын Даглас Сэтгэл Мэдрэлийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн доктор Жэнс Прусснэр хэллээ.

Прусснэр Германы Хайделбергийн Их Сургуулийн нөхөдтэйгээ хамтран дарамт шахалтанд математикийн шийдэл бодох хүмүүсийн тархины долгионыг компьютерийн соронзон давтамжит зураглалын төхөөрөмжөөр ажиглсан ба хүний тархинд байдаг сэтгэл хөдлөл, ааш зантай холбоотой байдаг боргоцой хэлбэрийн амигдала хэмээх эрхтэн хотын хүмүүст илүү идэвхтэй ажиллагаатай болсон байхыг ажиглажээ. Энэ эрхтэн хүнийг айх, стрессдэхэд илүү эрчтэйгээр ажилладаг.

Харин хөдөө амьдардаг хүмүүс эдгээрээс гадна зүрхний шигдээс, цус харвалтад өртөх нь бага байдаг байна.

Британий Эссэксийн Их Сургуулийн нэгэн судалгаагаар ердөө 5хан минутыг ногоон орон зайд өнгөрүүлэх нь стрессийг багасгадагийг харуулжээ.

Тэгэхээр тун энгийн: Хэрвээ та санаа зовнилтоо багасгаж урт удаан амьдармаар байгаа бол магадгүй хотын амьдралыг ардаа орхисон нь дээр байх.

Эх сурвалж: http://www.naturalnews.com/
read more ››
UA-46879708-1