Wednesday, April 25, 2012

Жимсэн "ногоон" машин

Арай л жимслэг сонсогдож байж магадгүй ч тун удахгүй банан, хан боргоцойгоор хийсэн машин худалдаанд гарч мэдэх нь байна.

Эдгээр жимс болон бусад ургамалын ширхэглэгийг одоогийн хэрэглээнд байгаагаас хамаагүй хөнгөн, бат бөх, байгалд ээлтэй автомашины хуванцар болгож хувиргэх өндөр үр ашигтай аргыг Бразилийн эрдэмтэд олж нээжээ.

Жимсний ширхэглэг хэр их бөх вэ? Ийм нано целлюлоз ширхэглэгийн зарим нь хатуугаараа алдартай Кевлар гэх мэт материалтай эн зэрэгцэхүйц гэнэ. Кевлар маш бөх учраас хуяг, сумны хамгаалалттай хантааз хийхэд ашигладаг ч үүнийг бензин, байгалын хийнээс гаргаж авдаг. Харин нано целлюлоз ширхэглэгийг жимснээс гаргаж авдаг учраас нөхөн сэргээгдэх боломжтойн дээр 30 хувь хөнгөн, 3-4 дахин бат бөх юм. Тиймээс машины жинг бууруулж, улмаар түлш хэмнэх гэнэ. Мөн халуунд илүү тэсвэртэй, дээр нь бензин асгарах, ус, хүчилтөрөгчид ч илүү тэсвэртэй.

Үүнийг зүгээр л мөрөөдөл гэж бодож байвал эндүүрэл. Хоёрхон жилийн дотор хэрэглээнд нэвтрүүлэхээр автомашин үйлдвэрлэгчид аль хэдийнээ туршаад эхэлсэн байна. Зохион бүтээгчид үүнийг одоохондоо автомашины хуванцар хэсгүүдэд ашиглахаар ажиллаж байгаа ч ирээдүйд бусад төмөрлөг хэсгүүдийг орлуулах боломжтой байхаар зорилго тавьж байна.

Эх сурвалж: http://www.naturalnews.com/
read more ››
UA-46879708-1