Friday, March 9, 2012

Байгал уруу буцаад

Ницше нэгэнтээ бид бүгдээрээ туйлын хүмүүс гэж хэлсэн удаатай. Бидний соёл иргэншил одоогийнхоосоо ахиад жоохон байгалаас холдоход л тэр биднийг харь гаригийнхан гэх байсан байх даа. Шуудхан хэлэхэд бид үнэндээ өөрсдийгөө энэ гаригын хэсэг гэж тооцоход ч хэцүү байхаар тэгж их байгалаас холджээ. Ихэнх хүмүүс ингэж харьжсаныгаа ухаарах ч үгүй байгаа нь бүр санаа зовоомоор. Хааяа амралтаараа салхинд гарч, нуурын эргээр зугаалдгаа тэд байгалд хайртай байна гэж ойлгодог. Шавьжинд хазуулж, гэнэтийн хүчтэй бороо ороход л энэ хайр нь тун хурдан замхран одно.

Үнэндээ бид юу мэдэхгүй байгаагаа ч мэддэггүй. Энэ бол Агуу Марталтын нэгээхэн хэсэг юм. Бид асар хурдан, хоёрхон үеийн дотор л мартжээ. Бидний эмээ өвөө нар бээлий доторх гар шиг л Байгалд тун ч зохицолтой амьдарч байжээ. Бидний эцэг эх арай л бага. Тэгээд бидний үе - Байгалын нэгээхэн хэсэг байсан тухай бодит дурсамж бараг байхгүй, бүдэг бадаг, бүүдгэр болтлоо асар их холдож өөрчлөлтийн эргүүлгэнд оржээ.

Өнөө цагт ихэнх хүмүүс тахиа донгодох, хонь малын дуу чимээний оронд сэрүүлэгтэй цагны хангинах чимээнд сэрдэг. Өглөөний цайндаа шинэхэн өндөг, гаднах цэцэрлэгээсээ оруулж ирсэн ногоо, жимсний оронд гялгар уутанд ороосон, хайрцаг саванд багласан зүйлс иддэг болжээ. Өөрийн газар дээрээ, гэртээ ажиллахын оронд өөр хаа нэгтээ ажиллахаар явах болжээ. Ажилдаа зүгээр алхаад ч юмуу дугуйгаар яваад очих ч боломжгүй. Ажил нь хаа нэгтээ маш хол тул цагт 60 милийн хурдтай бензинээр ажилладаг тээврийн хэрэгсэлээр хурдан амжиж очих ёстой. Ажилдаа явах замд анхилах хөршийн сарнайн сайхан үнэрийг дурсах ч хэрэггүй. Ажил дээр очиход байгаа зүйлс нь өдрийн бүүдэг гэрэл, агааржуулагч, хуванцар савтай ус. Нарны гэрэл, цэвэр агаар, цэвэр устай зүйрлэшгүй. Өдрийн хоолны үнэ нь лангуун дээр хэр удаан хадгалагдахаасаа хамаарна. Өдрийн төгсгөлд энэ бүх үйл явц буцаад эсрэгээрээ давтагдана (магадгүй замдаа фитнесс юмуу жим/gym/ хальт орно). Хүний бүтээсэн соёл иргэншилд өдөр тутмын амьдрал гэдэг нь нэгэн хэвд гүн автсан дасгал мэт. Хүмүүсийн хувцас хүртэл нефтийн гаралтай, галд тэсвэртэй гэх мэт химийн бодисуудаар хийгддэг болжээ.

Энэ бүхэн нь соёл иргэншилийн өндөр төлөөс юм.

Миний хүүхдүүд намайг ердөөсөө соёлжиж иргэншээгүй гэдгийг хэнд ч хэлнэ. Үнэндээ миний хүү хээрээс түүсэн эмийн ургамал, ногоон ургамал дээр өссөн. Миний хүү бас мал амьтдын дуу чимээнээр өглөө сэрж өссөн. Хүүд маань хэзээ ч фитнесийн гишүүн болох шаардлага байсангүй. Гэр бүлийнхний маань хэнд ч ийм хэрэг байсангүй, орой болоход бид аль хэдийн хангалттай биеийн тамир хийчихсэн байдаг.

Надад ямар ч сэрүүлэгтэй цаг байхгүй. Би одоог хүртэл тахианууд, морьд хөдөлж явж эхлэхэд сэрдэг. Нар гарахад, шинэ өдөр эхэлдэг. Нарны энерги хэрэглэдэг болсноосоо хойш, би наранд улам бүр гүн гүнзгий талархалтай ханддаг болсон. Бусад сая сая хүмүүсийн л адил нарыг байх л ёстой зүйл мэт үздэг байсныгаа би хүлээн зөвшөөрнөө. Нарны энерги хэрэглэх болсноороо би арай өөрөөр харах болсон. Нар хэзээ ургаж, хэзээ жаргаж байгааг ажигладаг болсон. Нар үүлний цаагуур ороход л ямар хурдан сэрүүсдэгийг ажигласан. Нар гэрэлтэж байхад цэцэг ногоо маань илүү сайхан ургаж, тахианууд маань илүү олон өндөг гаргадгийг анзаарч мэдсэн. Нартай байхад гадаа хатаахаар тавьсан угаасан юм маань ядах юмгүй хурдан хатдагийг анзаарсан.

Би мөн гэр ахуйн хэрэгсэлээ хэчнээн киловатт цахилгаан хэрэглэдгийг мэдээд цахилгаан хэрэглэдэггүй загваруудаар нь сольсон. Сайн найзуудын маань нэг намайг хачин гэж боддог ч гэсэн хүчин чармайлт гарган дэлгүүрээр явж гараар эргүүлдэг өндөг зуурагч, гар ажиллагаатай холигч, утасгүй хавтгай индүү авч бэлэглэсэн юм. Би бас хуучны загвартай радиогоор цаг агаарын мэдээ, мэдээ, хааяадаа бага зэрэг сонгодог хөгжим сонсоно.

Хоол хийхдээ би нарны энергиэр ажилладаг зуух хэрэглэдэг. Шанзтай боов, талх, хучмал, жигнэсэн шөл бүгд маш сайхан болдог. Энэ бүгд юу хэлж байна вэ гэвэл би өдрийн яг аль цагт нар хамгийн хурц байдгийг олж мэдсэн гэсэн үг. Бидний өөрсдөө хийсэн нарны зуух маань хэрвээ өдрийн хамгийн хүчтэй өглөөний туяаг ашиглахад 350 F (176 C) градус хүртэл халдаг.   Мөн нарыг ажигласнаар ногоо жимсээ хаана тарих вэ гэдгээ төлөвлөж болно. Нарны туяаны хүч адилгүй: өглөөний нар үдээс хойшийн нарнаас хоёр дахин илүү. Харин хүнс хатаагчаа ажиллуулж байхад эсрэгээрээ. Эмийн ургамал, хүнсний ногоогоо мэдээж хатаана уу гэхээс болгохыг хүсэхгүй тул үдээс хойшийг сонгодог. Үдээс хойш мөн адуугаа нарлаг жүчээ уруу нь туухад хамгийн сайн. Хөгшин гүүнүүдэд өглөөний хурц нар тийм ч их хэрэггүй.

Бид бас мэдээж нарны шүршүүртэй. Тэдгээр том хар уутнууд халахад 5 орчим цаг өглөөний нарны шууд тусгалд байх хэрэгтэй. Харин халахаасаа хоёр дахин хурдан хөрдөг. Тиймээс үд дөнгөж өнгөрөөгөөд шүршүүрт ороход хамгийн тохиромжтой. Америкийн нийтлэг стандартаар энэ нь шүршүүрт ороход тун тохиромжгүй үе бол харин нарны хэмнэлтэй бүрэн нийцсэн .

Энэ бүгд нь бусад нарны үүсгүүрээр ажилладаг гэрэл, худгийн насос, компьютер гэх мэт гол том ажлуудад маань энерги хэмнэж өгдөг. Цаашилбал, энэ бүх машинуудыг нарны гэрэл хамгийн хүчтэй байхад ажиллуулах юм бол ердийн цахилгаан ашигласнаас хамаагүй илүү байдаг. Дэлхийг хэрсэн цахилгаан соронзон долгионы хэрээснээс ангид амьдарч байгаадаа би тун баяртай байдаг. Үд дундын нар улирал бүрт өөр байдаг. Нарыг дагаж миний бүх хуваарьт өөрчлөлт ордог тул би өөрийн биш нарны хуваариар ажлаа зохицуулдаг. Харин мэдээж хэсэг хугацааны дараа нарны хуваарь миний хуваарь болдог юм даа. Тэгээд л тэр утгагүй бяцхан өөрийгөө гэх үзэл Байгалын Агуу Сүрт Тогтолцоонд  ид шидийн юм шиг сарнин алга болно.

Эх сурвалж: http://www.naturalnews.com/
read more ››
UA-46879708-1