Friday, January 27, 2012

Эко нойл

Байгалд ээлтэй нойлийн олон шийдэл гарсаар байна. Нэг жишээ нь бордоо нойл. "Humanure" буюу үгчилбэл "Хүний өтөг" гэсэн нэртэй номыг бичсэн Жозеф Женкинс нь "Lovable loo"  (Хайрламаар нойл) загварынхаа цуврал 2 дахийг үйлдвэрлэж эхлээд байна. Түүний номд манай гэр хорооллынхонд авах санаа маш их байдаг. Жишээ нь: бие засах болгоны дараа нойл уруу модны үртэс, янз бүрийн навч, хадсан өвс гэх мэтийг хийхэд азотын үйлчлэлээр үнэр дарагддаг, бас маш зөв давхарга үүсгэж явдаг байна. Үртэсний оронд мөн хүлрийн хөвд, тариа будааны хальсыг ашиглаж болно. Намрын улиралд энд тэнд хөглөрч хэвтээд шатаадаг тэр их навчыг гэр хорооллын айлуудад өгөхөд экологи, эрүүл мэндийн их ач холбогдолтой. Хайран усыг урсгаж үрэхгүй, байгал орчинд ээлтэй, одоогийн байгаа тогтвортой аж ахуйн хамгийн сайн шийдэл болсон энэ нойл нь тун сайн шийдэл ба ноён Женкинсийн хорь гучин жил зарцуулсан хөдөлмөрийн үр дүн юм.

Бас нэг санаа авууштай зүйл бол орчин үеийн нойлын суултуур хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болох тухай сүүлийн үед ихээр бичих болсон. Учир нь хүн суултуур дээр суухад явган сууж байгаатай адил бүрэн сууж чаддаггүй болохоор бүрэн бие засаж чадахгүй эсвэл хүчлэх хэрэгтэй болдогоос олон өвчин үүсдэг гэж үздэг байна. Тиймээс суултууранд зориулсан хөл өндөрлөдөг хөлийн тавиур авч тавих хэрэгтэй гэж зөвлөдөг болжээ. Дэлгэрэнгүй эндээс (англиар) уншиж болно.
read more ››

Wednesday, January 25, 2012

Ирээдүйн ферм (баримтат киноноос түүвэр)

Түлш, шатахуунаас хамаарал багатай фермийн боломжийг судлах хүсэлтэй Ребекка Хоскинг гэгч эмэгтэйн олж мэдсэн зүйлсийн тухай энэхүү кинонд гардаг. Газрын тосны төлөөх дайн, газрын тосны хомсдол, газрын тосноос хэт хамааралтай байдал түүний сэтгэлийг зовоох тул өөр шийдэл байх л ёстой гэж тэр боджээ.

Ургамал бүр өөрийн гэсэн ашиг тустай. Үүнийг ойлгоход хэцүү ч байж магад. Халгай гэхэд хогийн ургамал мэт боловч маш олон эмчилгээний чанартай тэжээллэг ургамал юм. 20 жилийн дотор Английн нэгэн гэр бүл хатсан хуурай газрыг үржил шимтэй жаргалын орон болгожээ. Энэ цэцэрлэг ердийнхөөс илүү нэг л цэгцгүй мэт харагдах ч ойд ямар байдаг шиг ургамал бүхэн өөрийн гэсэн зорилго, үүрэгтэй. Зарим нь хортон шавьжийг үнэрээрээ хөөж явуулна. Зарим нь ус шүүрүүлнэ, зарим нь тоос хүртээх зөгийг татна, зарим урт үндэс гүнээс эрдэс бодис татаж гаргана. Ямар ч хортон шавьж, пестицидгүй. Тэндхийн амьтад өвснөөс гадна модны мөчирнөөс хооллоно. Хөндлөнгөөр биш босоогоор ургуулсан хана, хашлага маягийн ургамалууд маш их ургац өгнө. Нэг хэсэг газарт хөндлөнгөөр ургуулснаас хамаагүй их жимс ургуулах боломжтой. Энэ бүхнийг мэдээж байгалаас л санаа авч хийсэн.

Маш олон давхаргуудтай байх нь бие бие дээрээ давхралдсан 5, 6 талбайтай адил. Ойн цэцэрлэг гэдэг нь илүү олон идэж болох ургамалтай гэсэн үг. Өргөсгүй бөөрөлзгөнө нь хөрсийг өвөл хамгаалдаг гоё ургамал. Зэрлэг ургамал түүх шаардлагагүй. Долоогоно /Hawthorn/, Ялам мод/mulburry/: ургуулахад маш амархан, салатны ногоон навчнууд. Бага зэрэг дээшлээд, алим, лийр, лис /plum/ урган мөчирүүд нь доош унжин доор ургах жимсгэний бутнуудын дээгүүр бүрхэнэ /canopy/. Үндэсний систем нь мөөгөнцөрөөр дамжуулан хэрэгтэй тэжээлийг зөөвөрлөн тэнцвэржүүлдэг. Horse mint ургамал: хэрэгтэй шавьжийг татна. 

Энэ цэцэрлэгийг арчлахад жилд 10-хан өдөр л хэрэгтэй. Ургац хураахад долоо хоногийн хэдэн өдөр л байхад болно. Сайн дизайнтай бол 1 акр газраас 10 хүнийг хооллох боломжтой. Техник ашигласнаас, гар ажиллагаатай ийм ферм нь илүү хөдөлмөр орох ч гэсэн ижил хэмжээний жижиг газраас 5 дахин илүү ургац авдаг. Энд байгаа бүхэн олон төрлийн зорилго, үүрэгтэй. Байгалд бүх зүйл хоорондоо холбоотой байдаг. Бага энерги, бага түлш зарцуулна. Цэцэрлэгжүүлэлт /gardening/ гэдэг бол фермээс ялгаатай, илүү үр өгөөжтэй, илүү энергийн хэмнэлттэй, жаахан газрыг маш үр бүтээлтэй ашиглах боломжтой. Газар бага болохоор ургамалуудад илүү анхаарал хандуулна. Тиймээс том фермээс 5 дахин илүү ургац авах ч боломжтой. Супермаркет бензин тосонд тулгуурладаг бол ийм цэцэрлэгт түлш шатахуун бараг шаардлагагүй.

Одоогийн газар тариалангийн салбар бензин шатахуунаас зуун хувь хамааралтай байдаг тул төгсгөл нь тийм ч холгүй байгаа нь тодорхой. Ийм үед тогтвортой аж ахуйн аргаар ферм ажиллуулах нь маш сайн шийдэл болж байна. Бразил улс хүнсний ногооны тос этанолоос гаргаж авсан түлшийг хэрэглэх болсон нь газрын тосны түлшнээс хамааралтай байдлыг зогсоох бас нэгэн сайн шийдэл юм. 

"A Farm for the future" баримтат киноноос орчуулж товчилсон Permabaigal.
read more ››
UA-46879708-1