Нарс нь их зөөлөн төрлийн модонд хамрагддаг. Уур амьсгал хуурай үед аль болох бага чийг ууршуулахыг эрмэлздэг ба өөрийн үндсээ тэлж ургадаг тул тэжээлийн бодисыг хангалттай хэмжээгээр авч чаддаг байна. Түүний үндэс нь гацуураас 12 дахин урт, жодоогоос 20 дахин урт байдгаар онцлогтой.
Нарсны цорын ганц айдаг зүйл бол харанхуй. Түүний торго мэт дэлбээлсэн мөчир нь гэрлийг доош нь нэвтрүүлж байдаг. Тиймээс л нарсан ой гэрэл гэгээ ихтэй байдаг юм.
"Нарс нас нь ахисан бол хэрэг ч сайн шүү" гэж эрт дээр үед ярьдаг байсан гэдэг. Нарснаас усан онгоцны гол мод, сибирийн цайзын хана туурга, тариаланчдын байшин, уурхайн бэхлэлт, цахилгаан дамжуулах мод, тавилга зэргийг бэлтгэж ирсэн байдаг.
Түүний модноос цаас, хиймэл арьс, торго, давирхайнаас нь шүүс гаргаж авдаг байсан юм.
Харин үүнээс нь төрөл бүрийн лак, будаг, эм тан, канифоль зэргийг үйлдвэрийн аргаар болвсруулдаг юм. Тийм зүйлгүйгээр саван бидний хувцас хунарыг угааж чадахгүй, цаасан дээр ч бэх тогтохгүй.
Холтосноос нь арьс шир боловсруулагч бодис мөн ялгаруулан авдаг байа. Харин үрээс нь иммерсион масло гаргаж түүнийгээ микроскопид ашигладаг гэнэ.
Шилмүүсээс нь витамин гаргаж авна. Нарс нь агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэж өгдөг нэгэн онцлогтой.
100 төрлийн нарс дотроос их өндөр мод тааралддаг ба тэдгээрийн өндөр 75 метрт хүрдэг, түүний нэг нь Хойд Америкт ургадаг Ламбертын нарс юм.
Мексикт хамгийн давжаа нарс буюу өндгөн мод ургадаг юм.
Харин хамгийн сонин нь Өмнөд Азийн Бунге нарс ба түүний холтос цагаан өнгөтэй байдаг.
Хамгийн урт шилмүүстэй нь намгийн нарс ба түүний зүү нь 45 см хүрдэг юм.
Эх сурвалж: unknown
read more ››