Модыг унтаж байгаа үед нь тарих хэрэгтэй.
Арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр cap хүртэл моддын унтаа үе байдаг. Энэ үед нь шилжүүлэн суулгах ёстой. Харин сэрсэн үед нь ойгоос авчраад хотод суулгаад нэмэргүй.
Намар мод тарьж болно, газар хөлдөхөөс өмнө зүгээр. Мод навч, жимсээ гөвж дуусаад, "тайвширсан" байдаг. Энэ үед нь суулгац суулгавал их үр дүнтэй. Ургана, Хэрэв хөлдүү газрыг ухаад чадал тань хүрвэл өвөлжин тарьц суулгасан ч болно. үнэхээр тэгж чадвал бүр л сайн ургана. Мөн хавар мод тарихдаа модны нахиа задарч, навчилж ногоорохоос өмнөамжиххэрэтэй. Навчилж нахиалсан хойно нь тарьвал тэр мод ургахгүй шүү дээ, Айлууд хашаандаа ямар мод тарьвал зүгээр вэ?
-Ер нь жимсний мод тарих нь зүйтэй. Эргээд ашиг шимийг нь хүртэнэ. үхрийн нүд, чацарганын бут тарих хэрэгтэй. үхрийн нүдний нэг буттай айл жил бүр түүнээсээ 4-5 кгжимсавна. Чацарганын нэг бутнаас 25-30 кг жимс хураана шүү дээ. Ашиг шимийг нь ингэж хүртэхийн тулд арчилгаа тордолгоо л их шаардагдана даа. Мөн хашаандаа жорлонгийн ойр, монос тарих хэрэгтэй. Монос цэцэглэхээрээ элдэв үнэрийг орчноосоо зайлуулж байдаг сайн талтай. Иймээс жорлонгийн муухай үнэрийг дарна. Манайхан ер нь жорлонгоо ч зөв барьж чаддаггүй. Жорлонгийн шаланд ганцхан нүх гаргаад, мөн шалнаас доош орсон яндан хийх хэрэгтэй байтал манайхан хоёр гурван хүн зэрэг суух юм шиг хоёр гурван нүх гаргачихдаг. -Бордоог бас л дээр таны дурьдсан мод үржүүлгийн газруудаас авах уу?
.-үгүй ээ. "Гүлмэс" зэрэг бордоо үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд бий. Ер нь бордоог үржил шим муутай, хад чулуу их хөрстэй газарт л хэрэглэдэг. үржил шимтэй газар хэрэггүй.
-Нийслэлд өнөөдөр ямар төрлийн шилмүүст мод таривал ургах вэ?
-Гацуур, жодоо, хар мод буюу шинэс, хуш, эгэл нарс зэрэг мод тарьвал сайн ургана.
-Тэгвэл ямар төрлийн навчит мод таривал сайн бол?
-Улиас, улиангар, хайлаас, хус, өрөл, жигд модыг сонговол илүү үр дүнтэй.
-Ямар төрлийн бут сөөгийг голлон тарьвал сайн бэ?
-Арц, бургас, бүйлс, голт бор, гүйлс, долоогоно, монос, нохойн хошуу, тавилгана, тэрэлж, тэхийн шээг, үхрийн нүд, чаргай, чацаргага, шар хуайс, яргай зэрэг бут сөөгийг голлон тарьвал үр дүнгээ өгнө шүү.
-Тэгвэл ямар цэцгийг чимэглэлийн зориулалтаар тарих вэ?
-Цэцэг нэг ба хоёр наст, мөн олон наст гэж ялгаатай. Та хашаандаа цэцэг тарих гэж байгаа бол олон наст цэцэг сонгох ёстой ба хоёр наст цэцгийг эхлээд нэрлэе. Мандарваа, арслангийн жавж, хилэн цэцэг, гол гэсэр, хулгана сүүл, сараалжин цэцэг, цуваргана буюу хивсэн цэцэг, ташуур өвс, дэмэг, хүмээс, хун цэцэг, төмөрдээ, манжуухай, морин шүд, ангир таваг, гялбалзал, шиваантиг, гүнгүм буюу хумсан цэцэг, энхэлгэнэ, аранзалаа, тайрс өвс, нил цэцэг гээд дал гаруй зүйлийн цэцгийг хотын төв талбайд, хөшөө дурсгалын дэргэд болон баяр ёслолын үөэр цэцгийн мандал байгуулахад тарьдаг. Басл арчилгаа тордолгоо их шаардана. Манайхан хашлага даваад гишгичиж орхидог учир их хэцүү. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар авиргана, арилдий, арши, башир, гувай, сарнай, сэрдэг, хаварсал, хайтан, хумсан будаг, цагаан даль, цахилдаг, шимтэглээ, эрээн, халгай гэх мэт 150 гаруй зүйлийн бэлэг дурсгалын болон тасалгааны цэцэг тарьж, ургуулж болно.
-Ер нь мод тарих ажил цэцэрлэгжүүлэх талбайг засахаас эхэлнэ биз дээ?
-Юуны өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мод, сөөгсуулгах, зүлэгжүүлэх, тохижуулах талбайг засахдаа эхлээд хүмүүсийн урсгал хөдөлгөөнд зохицуулан зам гаргана. Дараа нь талбайнхаа хотгор гүдгэрийг тэгшилж, хөрсийг гишгэн зөөллөж, гарсан шороог шигшин, ширэгжсэн шороо чулуу, өвсний үндэс зэрэг бөөн хатуу зүйлийг тусад нь ялгаж зайлуулна. Мод, сөөг суулгах газраа тэмдэглэн ямар мод, сөөг суулгахаас хамаарч түүндээ тохируулан нүхийг ухаж бэлтгэнэ. Ямар ч нүх шуудуу ухлаа гэсэн гарсан шороог нь шигшиж, чулуу хайрга шавраас нь цэвэрлэж, оронд нь хийх үржил шимт хөрс шороог хүрэлцэхүйц хэмжээгээр татаж дэргэд нь нөөцлөнө. Хэрэв мод, сөөг суулгах хөрс маань элсэрхэг, хайрган бүтэцтэй байвал нүх шуудууны ёроолд ус нэвтрүүлэхгүй байх зорилгоор шаварлаг хөрсийг модны нүхэнд 15 cм, бут, сөөгний нүх шуудуунд 5-6 см зузаантай хийх хэрэгтэй.
-Мод, сөөг тарихдаа тарьц суулгацыг хэрхэн сонгох вэ?
-Байгалиас мод шилжүүлэн суулгахаар бол ойн зах чөлөөнд байгаа 10-15 насны, 1-2 метр өндөртэй, зөв титэмтэй, салаа оройгүй, оройнх нь нахиа гэмтээгүй, ямар нэгэн өвчин хортонд нэрвэгдээгүй эрүүл модыг сонгож авна. Сонгосон модондоо нар руу харсан талд нь тэмдэг тавьж, авч ирж суулгахдаа тэмдгээ баримтлах хэрэгтэй. Байгалиас сөөгийг сонгохдоо шигүү ургасан бутнаас өвчин хортонд идэгдээгүй, цаашид бутлан ургах болоцоотой залуу нахиа найлзуур ихтэй бут сөөгийг сийрэгжүүлэх журмаар сонган авах ёстой.
-Би Мод үржүүлгийн газраас суулгац сонгомоор байна. Юуг нь харвал зүгээр бол?
-Улиас, хайлаас, хус зэрэг навчит модыг сонгохдоо 1.5-2 метр өндөртэй, 2-3 настай, мөчрийн салаалаг ихтэй, цэх шулуун иштэй, үндэсний систем сайтай, өвчин хортонд нэрвэгдээгүй модыг авах хэрэгтэй шүү. Бут, сөөгний хувьд ч үр болон ногоон мөчрөөр үржүүлсэн, бойжуулах талбайд шилжүүлээд 2-3 жил болсон, 0.5-1 метр өндөртэй, бутлалт саитаи, залуу наилзуур ихтэй бут сөөгийг сонгоорой. Мод уржүүлгийн газрын мод сөөг нь хөнгөн, элсэрхэгхөрсөнд ургуулсан байдаг учраас техникээр ухаж авахад үндэс нь шороогүй гардагтул ухаж авсаны дараа үндсийг яаралтай нойтон элс шороогоор яаралтай булж, автомашинд ачих хэрэгтэй.
-Тээвэрлэхэд бас учир байна биз?
-Ер нь тарих модыг ихэвчлэн алсаас зөөдөг. Тэгэхдээ түүний иш мөчрийг нь гэмтээхгүй, үндсийг нь хатаахгүй, богино хугацаанд тээвэрлэх хэрэгтэй. Мод ачихдаа машины тэвшин дээр хөндлөвч хийж, түүнийгээ эсгий юм уу даавуугаар зөөллөнө. Машины тэвшинд 40-50 см зузаан үртэс, эсвэл 15-20 см зузаан хар шороо, малын бууц дэвсэнэ. Босоогоор нь ачихаддаивалзан ганхсанаас үндэс, мөчир их хэмжээгээр гэмтдэг учир хөндлөвчинд налуулж тавиад сайтар бэхэл. үндсийг нь шуудайгаар ороож, баглан услах, чийглэх шаарлагатай. Мод үржүүлгийн газраас авсан мод ихэвчлэн үндсэндээ шороогүй байдаг тул нойтон элс, хар шороонд үндсийг нь далд ортол булж, замдаа усалж яваарай.
-Мод сөөгний нүхийг том, бага, янз бур л ухдаг?
-Байгалиас бол шилмүүст модыг хөрс шороотой нь ухаж авч ирэх тул ухсан нүх тань шороотой үндэс багтахаар том буюу 0.8-1 метрийн диаметртэй, 50-60 см гүн байх ёстой. Навчит модны хувьд арай бага байж болно. Ухаад гарсан шороог шигшин, элдэв хог, бух хольцоос нь салган зөөж зайлуулна! Ингээд л суулгана даа. Мөн үржил шимтэй хар шороо хийх хэрэгтэй. Бас услахад зориулсан тогоо, хонхор үлдээх ёстой.
-Мод, сөөг суулгах нь бас л нарийн ухаан шингэсэн ажил юм даа?
-Тэгэлгүй яахав. Мод, бутаа суулгахын өмнө нүх, шуудуугаа усалж, чийгшүүлнэ. Бэлтгэсэн нүхэндээ үржил шимт хөрс шороог хийж, ялимгүй хонхойлгоод, дээр нь шороотой үндэс бүхий модоо тэгшхэн тавьж, эргэн тойрон шороогоор сайтар чигжих ёстой шүү. Бут, сөөгөө уртаашаа нэг метрт 8-10 ширхэг байхаар бодож, сөөлжүүлэн өөр хооронд нь 20-25 см зайтай суулгана. Суулгасаны дараа илүү гарсан шороогоор тогоогоо доторлон, хүрзээр давтаж нягтруулах бөгөөд тогооны өндөр 10-15 см байх ёстой. Энэ нь услахад ус гадагш урсахгүй, нэг дор ахиухан ус хийх боломжтой болно гэсэн үг. Мөн гурван талаас нь нарийн бөх уяагаар бэхэлвэл сайн. Ингэхгүй бол ус шингэж, хөрс доош суух үед мод салхинд хазайх, үндэс нь ил гарах, унах нь олонтаа.
-Тэгвэл хэрхэн услах вэ?
-Нэг модонд 70-80 литр, нэг сөөгөнд 20-30 литр ус ногдохоор бодож услана. Хур бороогүй гандуу үед долоо хоногт 2-3 удаа нэг модонд 60-80 литр, сөөгөнд 20-30 литр ус ногдохоор бодож услах ёстой. Модыг өглөө, оройн сэрүүнд, зун бол өглөө есөн цагаас өмнө, орой 10 цагаас хойш харьцангуй бүлээссэн усаар, хавар, намрын сэрүүнд ердийн температуртай усаар услана.
-Тэгвэл талбайгаа зүлэгжүүлэхийн тулд яах ёстой гэж?
-Зүлэгжүүлэх талбайн хөрсийг урьдчилан бэлтгэнэ. Хүрзээр 15-30 см гүн гишгэн, чулуу, хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, талбайн хотгор гүдгэрийг шороогоор дүүргэн тэгшилнэ. үр тарихаас нэг хоногийн өмнө хөрсийг усалж, чийглэх хэрэгтэй. Зүлэгний үрийг салхи багатай тогтуун өдөр жигд цацаж, 0.5-2 см гүн тармуураар хөнгөн самнаж өнгөн хөрстэй холино. Тарьсан үрийг 0.5-1 см зузаан элстэй хучиж, жигд соёолох хүртэл үр, элсийг салхинд хийсэх, хөрс хатахаас хамгаалахын тулд өдөр бур өглөө, оройн сэрүүнд таван см гүнд тогтмол чийгтэй байхаар бодож шүршүүрээр бороожуулан маш зөөлөн услах хэрэгтэй. Хэрэв хүчтэй усалбал тарьсан үр урсч үгүй болох буюу ил гарч хатна. Зүлэг ургаж жигдэрсний дараа ам дөрвөлжин метр талбайд 20-30 литр ус ногдохоор боДож долоо хоногт 2-4 удаа услах хэрэгтэй. Ер нь бороо орохыг угтан салхины хүч сулрах үеийг тааруулан зүлэг тарьвал сайн ургана. Зүлгэнд хэрэглэх олон наст ургамлын үрийг ам дөрвөлжин метр талбайд 30-50 граммаар бодож цацвал нягт шигүү ургана. Зүлгэнд голдуу согоовор, ерхөг, өлөнгө, голын хиаг зэрэг олон наст ургамлын урийг ашигладаг.
-Манайхан цэцэг тарихдаа орос авгай нараас дор гэж та нэг удаа хэлж байсан. Цэцгийг ер нь хэрхэн тарьж, арчлах ёстой юм бол?
-Цэцгийг нэг, хоёр ба олон наст гэж ангилдаг тухай би дээр хэлсэн. Манай орны хувьд гудамж талбайд голдуу, зуны улиралд, нэг наст цэцгээр мандал байгуулж байгаа. Цэцгийг үр ба үрсэлгээр тарих хоёр арга бий. үрсэлгээр тарихад хоёрдугаар сарын дундаас хүлэмжид, эсвэл гэрэлтэй, дулаан байранд 10 см зузаан холимог шороон хөрсөнд үрийн том жижгээс хамаарч 0.2-1 см гүнд суулгаж үрслүүлнэ. Соёолсон үрийг гурван навчтай болмогц өөр модон хайрцагт 5x5-7x7 см-ийн зайтайгаар шилжүүлэн суулгаж услана. Ингээд цэцэглэж эхлэх буюу зургадугаар сарын эхээр мандалд гаргана. Цаг агаарын мэдээ сонсч, цочир хүйтрэлййг өнгөрүүлж байж гадаа гаргах хэрэгтэй. үрээр тарихдаа хаврын хүйтрэлтэд тэсвэртэй, ургалтын богино хугацаатай, эрт дэлгэрдэг цэцгүүдийг сонговол зүгээр. Шуудтариалах цэцгийн үр нь цэвэр, том, эрүүл байх шаардлагатай. Шууд тарилтыг байшингийн наран талын нөмөр газар, жижигхэн талбайтай цэцгийн мандлын сууринд цацах маягаар суулгаж, элсээр нимгэн хучина. Цэцгийг заавал шүршиж усалдаг.
-Ер нь айлууд хашаагаа хэрхэн тохижуулж, цэцэрлэгжүүлвэл зүгээр гэдгийг хэлэхгүй юу?
-Хашаагаа цэцэрлэгжүүлэх бол газар тань нэгэнт өмчлөгдсөн, суурьшил нь тодорхой болсон байх ёстой. 0.7 га талбайн 50 хувь нь баридга байгууламж байлаа гэхэд үлдсэн 50 хувь нь явган хүний зам, бие засах газар, бохирын цооног, түлээ нүүрсний амбаар байх нь утгагүй. Иймээс хашаандаа улиас, улиангар, хайлаас, хар мод, гацуур зэрэг том модноос 3-5 ширхэг, бие засах газрын орчинд гурван ширхэг монос, улдсэн хэсэгт 10-аас дээш тооны жимсний мод байхаар тооцвол зүгээр.
Жимс, жимсгэнэ, сөөглөг ургамлын онцлог
Жимс, жимсгэнийн бут, сөөгийн суулгацыг хавар, намрын улиралд тарьдаг. Гэхдээ эдгээрийг урьдчилан бэлтгэн бойжуулсан сортын суулгацаар тарих нь илүү тохиромжтой. Тарих хугацаа Сөөгөн ургамлыг намар 9-р сарын 15-наас 10-р сарын 25-ныг хүртэл, хавар 4-р сарын 20-ноос 5-р сарын 25-ныг хүртэл хугацаанд тарьж ургуулна. Учир нь энэ үед ургамал тайван байдалд байдаг тул тарилтын ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой. Сөөгийг усалсан нүхэнд үндсийг нь нугалалгүй зөв байрлуулна. Дараа нь бэлтгэсэн хөрсөө эргэн тойронд бага багаар хийж чигжинэ.
Ургах онцлог
Бидний хүрээлэн буй орчны ногоон байгууламжийн тохижолтод тариалагдахаас гадна, жимс жимсгэний аж ахуй байгуулахад өргөн хэрэглэгддэг. Иш, навч, цэцэг, үндэс, жимсийг бэлтгэн эмчилгээнд ашигладгаараа өндөр ач холбогдолтой юм. Нөгөө талаас элсний нүүдэл явагдаад байгаа эрс тэс уур амьсгалтай манай оронд тариалахад жимс, жимсгэний болон бут сөөг ургамал нь хамгийн тохиромжтой юм. Бут сөөг ургамал нь үрээр таригдахаас гадна, сайн үржин ургах чадвартай байдаг нь эдгээр ургамлын нэг онцлог юм. Шинээр үржүүлэх бут, сөөгийн үр мөчрийг бэлтгэхдээ эх модыг зөв сонгон авах хэрэгтэй.
Эх модыг сонгохдоо анхаарах зүйл:
- Өвчин хортонд идэгдээгүй
- Ямар нэгэн гаднын нөлөөнөөс механик гэмтэл аваагүй
- Өсөлтийн динамик ургалт хэвийн явагдсан
- Титмийн хэлбэршилт зөв байх хэрэгтэй
Байгалиас мод сонгохдоо: Ойн зах, чөлөөнд байгаа 10-15 насны 1.0-2.0 метр өндөртэй зөв титэмтэй, салаа ороогүй оройн нахиа гэмтээгүй, ямар нэгэн өвчин, хортонд нэрвэгдээгүй эрүүл модыг сонгож авна. Сонгосон модондоо нар луу харсан талд нь тэмдэг тавьж, авч ирээд суулгахдаа тэмдгээ баримталж нар луу харуулж тарина.
Бут сөөг суулгах нүх ухаж бэлтгэх
Бут сөөгний суулгацыг үрээр тарьж 2-4 настайд нь суулгах нь хамгийн тохиромжтой. Сөөг тарих нүхийг бэлтгэхдээ голчоороо 40-50 см, гүн нь 50 см нүх ухаж бэлтгэнэ. Нүхний ханыг доош нь эгцэлж тэгшилсэн байна. Сөөг тарихын өмнө нүхээ усалж бэлтгэнэ.
Хөрс бэлтгэх
Бут сөөгийг тарих нүхний хөрсийг 50%-д нь бор хөрс, 20%-д нь элс, 20%-д үртэс, 10%-д малын бууцыг хольж бэлтгэнэ. Бууц, сангас нь шингэн хэлбэрээр байвал сайн.
Бут сөөгийг үржүүлэх арга
- Үрээр үржүүлэх
- Мөчир салаагаар бэлтгэн үржүүлэх
- Нахиа дарж үржүүлэх /хэвтээгээр, босоогоор/
- Үндэсний шижмээр
- Залгалтын аргаар үржүүлэх гэх мэт олон аргууд байдаг.
Үрээр үржүүлэх: Тухайн ургамлын онцлогоос хамааран үрийг тариалалтанд бэлтгэнэ. Бут сөөгийг үрээр үржүүлэхдээ сонгомол эх ургамлаас бэлтгэгдсэн 1-2 р зэргийн үрийг тусгайлан боловсруулсан хөнгөн хөрсөнд тогтоосон нормын дагуу тарьж ургалтын явцад арчилгаанд хөрс сийрүүлэх, сүүдэрлэх, цөөлөх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэнэ.
Мөчир бэлтгэн үржүүлэх: Энэ нь намар 11-дүгээр сараас 3-дугаар сар хүртэлх хугацаанд модожсон мөчир, зун 6-7 сард ногоон мөчир бэлтгэн тусгай идэвхжүүлэгч бодисын тусламжтайгаар шинээр үндэслүүлж үржүүлнэ.
Нахиа дарж үржүүлэх: Энэ нь ихэвчлэн жимсний бут / үхрийн нүд, тэхийн шээг, чацаргана гэх мэт / чимэглэлийн / голт бор, шар хуайс гэх мэт/ бут сөөгийг ургаа байдлаар нь үндэсний хүзүүнээс дээш 2-30 см хөнгөн хөрсөөр битүү овоолон булахад булагдсан нахиа бүр үндэс аван үржинэ. Мөн үүнтэй адилаар мөчрийг аажим налуулан хэвтүүлж 5-10 см зузаан хөрсөөр хучихад нахиа болгон газраас шинэ ургамал үүсгэн ургана.
Залгалтын аргаар үржүүлэх: Энэ аргаар ихэвчлэн нэг ургамлыг нөгөө ургамалтай холбон залгаснаар шинэ сортын ургамал гарган авдаг. Өөрөөр хэлбэл энэ нь селекцийн арга юм.
Үндэсний шижмээр ургуулах: Энэ аргаар ихэвчлэн үндэсний шижмээр салж ургадаг ургамлуудыг үржүүлэх боломжтой. Жишээ нь: Бидний хамгийн өргөн тариалдаг чацаргана. Суулгацаар тариалсан ургамал нь үндэсний систем тэлж эх ургамлаас 1-1.5 см орчим зайд эх ургамалтайгаа үндсээр холбогдож шинээр ургамал үүснэ. Ургалтын хоёр дахь хавар эх ургамалтай холбогдсон үндсийг таслан нэг жил энжүүлж дараа жилийн хавар салган авч тусгаарлан өөр нүхэнд суулгаж үржүүлнэ.
Бордолт
Сөөгийг органик болон эрдэс бордоогоор ургамлын үндэс, үндэслэг ишний гол болон салаануудын эрчимтэй өсөлтийн үед хавар 5-сарын 3-р 10 хоногоос 6-р сарын 2-р 10 хоногт, намар 8-р сарын 3-р 10 хоногоос 9-р сарын эхний хагаст хэрэглэнэ. Өсөлт хөгжилт нь хэвийн явагдаж байгаа модыг гурван жилд нэг удаа хавар иж бүрэн бордоогоор бордоход хангалттай.
Усалгаа
Тарьсан модны усалгааг өглөө оройн сэрүүнд хийж гүйцэтгэх нь усны ууршилтыг багасгана. Иймд модыг тарьсны дараа эхний сард 7 хоногт 2-3 удаа 1 ширхэг модонд 30-40 литр ус оногдохоор тооцож нүхний амсрыг дагуулан зөөлөн урсгаж услана.
Хус мод
Хус мод –түргэн ургадаг гэрэлцэг мод юм. Хус мод 100-,150 насалдаг
Модыг хүүхэд шиг асрах хэрэгтэй
МУИС-ийн харьяа Экологийн боловсролын төвөөс "Монгол орноо ногооруулъя" сэдэвт модлог, бутлаг ургамлын үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулахгүй юу?
-МУИС-ийн Экологийн боловсролын төв жил болгоны хавар, намар иргэддээ зориулж мод бут хэрхэн тарих аргачлалын талаар зөвлөгөө өгч үүнийхээ дэргэд үзэсгэлэн худалдааг давхар гаргадаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнгээ ирэх сарын 27-ны өдрийг хүртэл гаргахаар болсон. Манай үзэсгэлэнгийн гол зорилго бол мод бутыг борлуулахаасаа илүү зөв тарих аргачлал, тарихын ач холбогдол, ямар хөрсөнд илүү зохицдог талаар иргэддээ зөвлөгөө өгөх юм. Экологийн боловсролын төв төрийн байгууллага учраас иргэддээ үнэн зөв, бодитой, мэдээлэл өгөх үүрэгтэй. Иймээс иргэд мод худалдаж авахгүй байсан ч манай төвд хандаж зөвлөгөө авах боломжтой. Бид ямар модыг, ямар хөрсөнд таривал илүү сайн ургах талаар зөвлөгөө өгнө.
-Хэдэн төрлийн мод борлуулж байгаа вэ?
-Энэ удаагийн үзэсгэлэнд 13 төрлийн таваас зургаан мянган ширхэг мод бутны үрсэлгээ борлуулж байгаа. Тухайлбал, үхрийн нүд, улиас, хайлаас, шар хуайс гоёлын буюу хэлбэржүүлдэг модыг ургамлын хашлага маягаар тарьж ургуулдаг. Харин улаалзгана, нохойн хошуу, чацаргана, монголын усан үзэм буюу тошлой, сакура, долоогоно, үрэл монос гэх мэт мод бий. Эдгээр модны үрсэлгээгээ 800-25000 мянган төгрөгийн үнээр борлуулж байна. Тарваган хайлаасыг 800 төгрөгөөр борлуулж байгаа. Ийм төрлийн хайлаасын ургах чадвар сайн байдаг бөгөөд хүмүүс ихээр авч тарьдаг. Харин 25 мянган төгрөгөөр үхрийн нүдний бут борлуулж байна. Энэ бут нь сайхан үндэстэй, тариад жимсээ өгдөг.
-Танайхаас зөвлөгөө авах сонирхолтой хүн хэзээ ирвэл болох вэ?
-Зөвлөгөө авах сонирхолтой хүмүүс ажлын өдрүүдэд өглөө 9 цагаас оройны 19 цагийн хооронд Экологийн боловсролын төв дээр ирээд манай мэргэжилтэнтэй уулзаж болно. Тэгээд манай төв ганц энэ үзэсгэлэнг гаргаад зогсохгүй. Цаашдаа улаан лооль, өргөст хэмхний үрсэлгээ гаргана. Мөн иргэдэд зөвлөгөө өгсөөр байх юм.
-Модыг хэрхэн арчлах талаар манай уншигчдад зөвлөгөө өгөөч?
-Модыг өглөө эрт эсвэл орой нар жаргасны дараа усалбал илүү үр дүнтэй байх юм. Ингэхдээ модны навч руу усаа цацаж болохгүй. үүнээс болж мод үхэх аюултай байдаг юм. Тиймээс модныхоо тогоо руу л усаа хийх хэрэгтэй. Модыг хүүхэд шиг асрах хэрэгтэй. Бүлээн усаар услах нь чухал. өнгөц усалгаа хийж болохгүй. Хүмүүс хөрснийхөө өнгөн хэсгийг услаад модоо үхүүлчихдэг дутагдалтай. Тиймээс үүнийг анхаарах хэрэгтэй юм. Хамгийн гол нь нэг мод дунджаар 30-40 литр усаар усалдаг гэдгийг мартаж болохгүй.
Эрдэмтдийн үзэж буйгаар халуун бүс нутагт зонхилдог ой мод нь агаарыг сэрүүцүүлж байхад өндөрлөг газарт эсрэгээрээ цаг агаарын хэмийг нэмэгдүүлж дулаацуулдаг байна.
Эх сурвалж: tsagtur.mn, olloo.mn
read more ››

МОДЫГ ИНЭЭЖ ТАРИВАЛ САЙН УРГАДАГ
“Ховдын толь” сонины сурвалжлагч Б.Хоролсүрэн
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин, 85 настай Борондонгийн Лувсан гуай 60 гаруй жил улсад ажил хөдөлмөр эрхлээд гавъяаныхаа амралтад гарсан хэдий ч зүгээр суусангүй. Хань Б.Баяраагийн хамтаар мод тарьж, байгаль дэлхийгээ хамгаалах буянтай үйлсэд бусдыг үлгэрлэж явна. Ажилсаг энэ буурал Ховд аймгийн Манхан сумын төвд 170 га газарт мод, жимс тарьж “Буян тохой” нэртэй төгөл бий болгожээ. Мөн дахин 17 га газарт 40000 мод, жимс тарьж, “Буян энгэр” нэр өгч 35000 мод үржүүлж байгаа юм байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан дурсгалын цргцолбор бий болгож түүндээ 11 орны 1000 мод тарьсан байна.
- Та анх хэдэн настайгаасаа мод тарьсан бэ?
- Би найман настайдаа эцгээсээ өнчин хоцорч, аргал түүж амьдардаг байлаа. 10 наснаас эхэлж тариачин болж, багийн бүлгэмд сууж, бичиг үсэгт тайлагдаж , улмаар 15 настайдаа Эвлэлийн үүрийн дарга болсноос хойш 60 нас хүртлээ улсад ажилласан. Анхны тариа тарьсан хүрз маань одоо надад бий. Надад Чулуун гэдэг мундаг дархан хийж өгсөн юм. Ер нь миний амьдрал цаг ямагт байгальтайгаа шүтэлцэж , түүний тайлагдашгүй нууцыг таньж мэдэхийн төлөө тэмүүллээр дүүрэн байсаар ирсэн. Тэтгэвэртээ гараад энэ нутагт хөгшинтэйгээ хамт 1.500.000 мод, 67.000 чацарганы модыг хамт олныхоо хүчээр ургуулсан. Булган суманд 10 гаруй жил ажиллах хугацаандаа хамт олныхоо хүчээр 30.000 улиас, бургас, 15.000 чацаргана, алим, жимсний мод тариалсан байна.
- Мод ургуулах хэцүү юу?- Модыг өдрийг нь олж тарих хамгийн чухал. Нар, сарны зохилдлогоор тарих хэрэгтэй. Сарын эхээр модны хүч буюу ургах чадвар нь угтаа буюу үндэстээ, сарын дундуур үндэснээс дээш гарсан байдаг юм. Тэр хоёрыг тохируулбал мод тарих тийм ч хэцүү биш ээ. Модыг ер нь инээж тарьвал их сайн ургадаг юм шүү дээ. Тарьснаас хойш таван жил маш сайн арчлахгүй бол ургахгүй. Дараагийн таван жил малд идүүлэхгүй байж чадвал 10 жилээс хойш мал идсэн ч мод өөрөө ургана. Мод тарих хүн уйгагүй хөдөлмөрлөх ёстой. Дээр үед бид чинь зуун мянгаар нь мөчрийг тайрч үржүүлдэг байлаа. Эхлээд эх модыг, эх модноосоо мөчрийг гаргаж авна. Мөчрөө мананжуулах аргаар ургуулна. Мананжуулна гэдэг нь мөчрөө элсэнд суулгаад дээгүүр нь хиймлээр бороо оруулж, манан үүсгэнэ гэсэн үг. Жилийн хугацаатай ургуулаад дараа онд нь авч өөр газарт суулгаад тарина даа. Тэгэхдээ тарих газраа эхлээд сайн усжуулж хөрсөн дэх марааг нь урсгаж алга болгох хэрэгтэй. Тарьсан модоо байнга услах шаардлагатай. Гэхдээ нэг төрлийн мод тарихгүйгээр гадаад орны олон төрлийн модноос суулгац авчирж суулгавал зүгээр. Мод амьд амьтантай адилхан. Цус ойртвол яадаг билээ дээ. Нэг төрлийн мод тариад, үржүүлээд байвал муу ургадаг юм. Урд талбайд “Баян Энгэр” гээд 10 гаруй улсын 30-аад төрлийн мод байгаа. Ер нь 1000 мод тарихад нэг худаг хангалттай. Бусад модондоо нөлөөлж хамгийн хурдан ургадаг нь давжаа алим, чавга, бэсрэг алимны мод. Энэ гурав бол эрдэнийн гурван мод байгаа юм. Бэсрэг алимны нэг ширхэг мод нь 1230 ширхэг жимс өгдөг байсан. Бид яг тоолоод нэг жилд 27 тонн жимс авч байсан юм. Бид чинь Ховд аймгийн хэрэгцээг хангаад Говь-Алтай руу явж борлуулах газар хайдаг байлаа шүү дээ.
- Танай хашаанд олон төрлийн мод ургажээ.
Хэдэн жилийн өмнө тарьсан бэ. Ер нь амарч тухлах цаг гарах юм уу? -Хүмүүс их залхуу болж дээ. Би сууж амрах дургүй, суухаар амралт биш залхуу өвчин тусна. Би өдөрт 30 км газар явган явдаг.
Энэ хашаандаа 10 жилийн өмнө хөгшин бид хоёр ач хүүгийнхээ хамт мод тарьсан. Одоо манай хашаанд 1000 мод ургаж байна. Сибирийн болон монгол улиас мөн эрлийзжүүлсэн улиас гээд аль болох олон төрлийн, олон газрын мод тарихыг боддог. Хамгийн өндөр ургасан нь сибирь, монгол улиас хоёрын эрлийз. Өндөр нь 50 метр. Энэ жил хашаандаа чацарганы мод суулгасан. Мөн эмчилгээний ач тустай нохойн хошуунаас эхлээд олон мод бий.
- Эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах талаар залуус хүүхдүүдэд хандаж юу хэлэх бол?- Хүн, байгаль хоёрыг хэзээ ч салгаж ойлгож болохгүй. Байгалиа хамгаалахгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнож, амьдрал сайхан болохгүй. Тэгэхээр байгаль дэлхийгээ ээж аав, үр хүүхдүүддээ хайрладаг шиг хайрлаж хамгаалж яваач гэж нийт иргэддээ захиж хэлмээр байна. Байгалиа хамгаалъя, сэргээе гэж яваа та бүхэндээ баярлалаа. Байгалиа шүтэж байгалиа хамгаалбал байгаль эх бидэнд ихийг өгөх болно.
Эх сурвалж: tsagtur.mn, olloo.mn