Thursday, December 29, 2011

1360 акр ой бий болгосон эрхэм нэгэн

Та хэзээ нэгэн цагт "Танд өөрчлөлт хийх хүч бий" гэж сонсож байсан уу? Үүнийг бодит амьдралд баталж харуулсан нэгэн хүний тухай доор өгүүлнэ. 30 гаруй жилийн өмнө, Жадав "Молай" Паенг гэх залуухан хөвгүүнд хоосон элсэрхэг газрыг баян бүрд болгож хувиргах санаа төржээ. Ийм бодол тээсээр, тэр өөрийн төрсөн газар болох Энэтхэгийн Ассам мужийн ойролцоох энэ газар үр суулгаж эхэлжээ. Тун удалгүй энэ хаягдсан газрыг ой болгон хувиргах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Паенг ийшээгээ нүүж иржээ.

Мөрөөдлөө биелүүлэхээр дараагийн хэдэн жилийн туршид Паенг ихэнх хугацаагаа үр суулгаж, газраа арчилж, ургуулсан үрээ тордож өнгөрөөжээ. 30 жил зориулсны дараа түүний хөдөлмөр үр дүнгээ өглөө. Ойн хорооноос хүртэл ургамал тарихад боломжгүй гэж тооцогдож байсан газрыг хувиргаад зогсохгүй 1360 акр ой бий болгожээ. Та төсөөлж байна уу?

Энэ бүхэн хэрхэн эхлэв. Таймс Индия Паенгийн амьдралын туршид үргэлжилсэн төсөл хэрхэн эхэлснийг олж мэдэхээр ярилцлага хийжээ.

"Энэ бүхэн бүүр 1979 онд эхэлсэн юм. Үер болж элсэрхэг эрэг уруу ихээхэн хэмжээний могой авчран хаялжээ. Ус татарсны дараа тэр үед 16-хан настай байсан Паенг үхсэн могойгоор дүүрсэн газрыг олсон нь түүний амьдралын эргэлтийн цэг байв."

"Халхлах ямар ч мод байхгүй байсан болохоор могойнууд халуунд үхсэн. Би могойнуудын амьгүй биеийн дэргэд доош суугаад уйлж эхэлсэн. Энэ хядлага байсан. Тэгээд би ойн хороонд мэдэгдэж тэнд мод тариач гэж асуусан. Харин тэд тэнд юу ч ургахгүй гэж хариулсан ба намайг хулс ургуулаад үзээч гэсэн. Энэ ч хэцүү байсан л даа, гэхдээ л би хийсэн. Надад туслах хэн ч байгаагүй. Хэн ч үүнийг сонирхоогүй," гэж одоо 47-той Паенг өгүүлэв.

Зөн совин, хүсэл мөрөөдлөө даган зорилгоо биелүүлсэн Паенг зөвхөн ой бий болгоод зогсохгүй, шувууд, буга, хирс, бар, заан амьдардаг халиурсан ногоон зүлэгтэй бүхэл бүтэн эко систем бүтээжээ.

Молайн ой гэгдэх энэ нутаг амьд бүхний төлөө бүхнээ зориулах чин сэтгэлийн тод жишээ юм. Олон хүн түүнийг баатар гэж үзэж байна.

Бидний зорилго тэр дороо биелдэггүй байж болох ч цаг хугацааны аясаар урган төлжиж бие гүйцэн цэцэглэдэг. Ямар жижиг байлаа ч сайн үйл өөрчлөлт авч ирж байдаг. Өөртөө болон бие биедээ үргэлж итгэж байцгаая.

Эх сурвалж: http://www.naturalnews.com/
read more ››

Tuesday, November 8, 2011

Гүзээлзгэнэ тарих


Гүзээлзгэнэ их амттай. Сайхан үнэртэй учир эмчилгээ, тэжээл, гоо сайханд ашигладаг. Тиймээс байгалийн гүзээлзгэнийг тарьж болно. Эхлээд том жимстэй таримал сортуудыг үрээр болон өвслөг ишээр үржүүлдэг. Үрийг хөрсөнд суулгаад жил болно.

Дараагийн жилийн зургадугаар сарын дундуур цэцэглэж эхэлнэ. Үүнээс хойш 35-40 хоногийн дараа жимслэнэ. Эхний 2-3 жилд их ургаж, 4-5 дахь жилээс жимс нь жижгэрч, ургац буурдаг. Тиймээс дахин шинээр тариалах хэрэгтэй болдог. Гүзээлзгэнээс олон тооны өвслөг иш хөрсөн дээгүүр тархан зангилаа үүсгэж үндэс навч бүхий үрсэлгээнүүд ургадаг.

Өвслөг ишний эхний 3-4 үрслэгийг авч 30-45 см зайтайгаар үндэсний дээд хэсгийг хөрсний төвшинтэй нэг байхаар баримжаалан тариална. Гүзээлзгэнийг долоо хоног тутам сайтар усалж, хөрсийг нь үе үе сийрүүлж байх хэрэгтэй.

Үндэс нь 20-30 см гүнд зүг бүртээ тархаж ургасан байдаг учир хөрсийг сийрүүлэхдээ ургамлын үндсийг таслахгүй байхыг анхаараарай. Гүзээлзгэнэ хэвийн байдлаар ургаж байвал түүний гурвалсан нийлмэл навч өнгөлөг байдаг.

Хүйтрэх юм уу олон хоног дараалан хэтэрхий их халвал навчууд нь өнгө зүсээ алдаж хорчийдог. Тиймээс хүйтрэх үед таараар хучиж өвөлжүүлээд тавдугаар сарын эхээр хучлагыг авна.

Эх сурвалж: gogo.mn
read more ››

Thursday, October 27, 2011

Нисдэг сүрэг - зөгий

НИСДЭГ СҮРГИЙН ЭЗЭН
Нүүдэлчин гаралтай монголчууд зөгийн “сүргийг маллаж” эхлээд 60 жил ч болоогүй. Анх манай улс 1959 онд ОХУ-ын Буриадаас 20 бүл зөгий авчирч Шаамарт нутагшуулан зөгийн аж ахуйн үндэс суурийг тавьжээ. Социализмын үед хээрийн 20 гаруй газар 2000 гаруй бүл “нисдэг сүрэгтэй” болсон бөгөөд үүнээсээ жилд 400 гаруй бүл зөгий шинээр гаргаж, 10-18 тонн бал хураан авдаг байжээ.

Харин одоо зөгийн аж ахуйн салбарын ажил үйлсийг хувиар хөдөлмөр эрхлэгчид өдөөд нь татаж явна. Тэдний нэг нь “Лха-мөнх” зөгийн ферм юм. Эднийх Булган аймгийн Сэлэнгэ сумын Энхтолгой сангийн аж ахуйг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Тус зөгийн фермийн аж ахуйг эрхэлдэг Л.Мөнхбаяртай “Хоршоо – жижиг, дунд үйлдвэр – ажлын байр 2011” үзэсгэлэн худалдааны үеэр уулзаж ажил үйлсийг нь сонирхлоо.

-Та хэзээнээс эхэлж зөгийн аж ахуйг эрхлэв?
-Манай зөгийн аж ахуй үйл ажиллагаагаа эхлээд зургаан жил болж байна. Гэхдээ бүр социализмын үед манай аав Шаамараас зургаан бүл зөгий авч өөрийн сонирхлоор тэжээж байсан. Тэгэхээр 1992 оноос бид гэр бүлээрээ зөгий тэжээж өдий хүрлээ. Одоо манайх 250 бүл зөгийтэй. Карпат, итали гэсэн хоёр үүлдэр угсаатай зөгий тэжээдэг. Бид 3 дугаар сарын 20-хорьдоос зөгийнүүдээ өвөлжилтөөс гаргаад 4 дүгээр сарын эхээр буюу бургас гөлөглөх үеэс эхлэн зөгийнүүдээ балт ургамал дээр тавьж эхэлдэг юм. Тэгэхээр 4-9 дүгээр сар хүртэл Булган аймгийн Сэлэнгэ суманд үйл ажиллагаагаа явагддаг гэж ойлгож болно.

-Хэдэн хүн ажилладаг уу?
-Зөгийн аж ахуй улирлын чанартай учраас ид бал авах үед буюу 6 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20 хүртэл гэрээгээр хүн нэмж ажиллуулдаг. Энэ үед балт ургамлууд хамгийн их ургаж, зөгийнүүд бал хураадаг ажилдаа ордог тул нэмэлт хүн хүч их хэрэгтэй болдог л доо. Ер нь бол бид үндсэндээ таван ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.

-Та түрүүн 4 дүгээр сард зөгийнүүдээ өвөлжилтөөс гаргадаг гэлээ. Тэгэхээр танай зөгийнүүд хаана өвөлждөг үү? Ер нь зөгийн аж ахуйн онцлог юу вэ?
-Манай зөгийнүүд Эрдэнэтэд өвөлжиж хаваржаад, оторлохдоо Булганы Сэлэнгэ суманд зун, намрыг өнгөрөөдөг. Манай бүх зөгийн бал тэнд ургадаг балт ургамлуудаас гардаг. Зөгийн аж ахуйн онцлог гэвэл маш их мэдлэг шаарддаг. Зарим талаар эрсдэлтэй ч гэж үздэг. Гэтэл зарим хүмүүс зөгийн аж ахуйг их энгийн, амар гэж төсөөлдөг л дөө. Зөгий худалдаж аваад уулын мухарт цэцэгтэй газар аваачаад тавьчихад л зөгийнүүд өөрсдөө балаа хурааж аваад балтай болчихно гэсэн ойлголттой хүмүүс их бий. Ингэж бодсон хүмүүс зөгийн ферм эрхлэх гэж байгаад бүтэлгүйтсэн тохиолдолд ч их гардаг. Энэ нь зөгий арчлах ажиллагаа асар их мэдлэг шаардагдана гэдгийг батлаад байгаа юм. Ерөөсөө зөгий арчлах бол тусдаа шинжлэх ухаан шүү дээ. Аливаа нэг асуудал үүслээ гэхэд шийдэх шийдэл нь таваас зургаан хувилбар байдаг юм.

-Хэдэн төрлийн зөгийн бал та нар гаргаж байна?
-Булганы Сэлэнгэ суманд их олон төрлийн балт ургамал ургадаг онцлогтой. Хамгийн наад захын жишээ нь монос, долоогоно, туплинцер, хөвөн толгойт гэх мэт олон төрлийн балт ургамал бол бий. Гэхдээ цэцэг болгон балт ургамал биш, цэцэг болгон бал гаргахгүй. Намар цагт манай нутагт гурвалжин будааг тариалдаг. Гурвалжин будаа маань өөрөө будаа болохоосоо өмнө цэцэглэдэг. Цэцэг нь балт ургамал юм. Бид жилийнхээ байдлаас шалтгаалаад 3-4 төрлийн зөгийн бал гаргаж байгаа.
Монос, долоогоно, туплинцер зэрэг олон төрлийн балт ургамлаас гардаг зөгийн балны нэг төрөл бий. Мөн хөвөн толгойд буюу иванчай гэж гадаадаар нэрлэдэг балт ургамлын бас нэг төрөл бий. Тэгээд донник, фацелия гэж (гадаадаар нэрлэдэг) балт ургамлуудын зөгийн бал бас нэг төрөл болно. Донник маань хоёр наст ургамал тул зарим жилд ургадаггүй. Харин манай хамгийн тэжээллэг бал бол гурвалжин будааны цэцгийн хар бал байгаа юм. Хамгийн эрдэс бодисоор баялаг бал тул гадаадынхан ч их хэрэглэдэг бал.

-Дөрвөн төрлийн бал дөрвөн өөр өнгөтэй байх уу?
-Өөр өөр өнгөтэй байна. Харин манай монголчууд зөгийн балыг ерөнхийд нь цайвар шаргал, цагаан байх ёстой ойлгодог л доо. Энэ бол хуучирсан ойлголт. Социализмын үед бол голцуу нэг төрлийн цэцэгнээс бал хурааж авдаг байсан учир тэр балт ургамлыг ялгаруулж байгаа амтат шүүс буюу зөгийн бал нь голцуу цайвар өнгөтэй байсан тул хүмүүс тэгж ойлгодог болсон байх.
Харин манай зөгийн аж ахуйгаас гарч байгаа бал цайвар шаргалаас гүн хар хүртэл өнгөтэй байдаг. Дэлхий дээр их олон төрлийн балт ургамлууд байдаг болохоор зөгийн бал ч их олон төрөл байдаг. Өнгөөрөө, амт, үнэр, ааг гээд бүх юмаараа өөр өөр шүү дээ. Ер нь бол хамгийн их тэжээллэг, эрдэс баялгаар баян бол зөгийн бал бол гурвалжин будааны цэцгийн бал байгаа юм даа.

-Зөгийн балныхаа төрлийг яаж ангилдаг вэ?
-Ихэнх хүмүүс та нар зөгийгөө ямар цэцгэн дээр сууж байгааг нь яаж мэддэг юм бэ? гэж асуудаг. Бид зөгийгөө оторлодог болохоор ямар балт ургамлын цэцгэн дээр аваачиж тавьж байгаагаа сайн мэддэг. Мөн балт ургамлын цэцгүүд цаг хугацааны хувьд ч зөрөөтэй дэлбээлдэг юм л даа. Нэг хэсэг нь 6 дугаар сард, нөгөө хэсэг нь 7 дугаар сард, зарим 8 дугаар сард цэцэглэдэг ургамал ч бий. Бас энэ дашрамд хэлэхэд зөгийн аж ахуйгаас зөвхөн зөгийн бал биш мөн олон төрлийн бүтээгдэхүүн гардаг юм шүү дээ. Жишээлбэл, хүний биед маш сайн, мөөгөнцөр, нянгаас хамгаалдаг, арьсны элдэв өвчин, шарх шархлаа анагаах онцгой чадвартай жилий буюу прополис гэдэг бүтээгдэхүүн гаргана. Энэ нь модны мөчир, зарим өвслөг ургамлаас хурааж цуглуулсан давирхайлаг бодисоо зөгий өөрийн шүүрэлтэй хольж боловсруулсан бүтээгдэхүүн юм. Мөн зөгийн сүүнцэр гэдэг бүтээгдэхүүн бий. Гэхдээ бүгд их хэмжээгээр биш л дээ. Бага хэмжээгээр гаргадаг.

-Зөгийн сүүнцэрийн тухай жаахан тодруулахгүй юу? Уншигчдад сонирхолтой байж магадгүй.
-Эх зөгийн сүүнцэр гэдэг маань зөвхөн эх зөгий буюу хатан зөгийн гол тэжээл байгаа юм. Ажилчин зөгий 40-45 хоног насалж байхад сүүнцэрээр хооллодог эх зөгий 7-8 жил хүртэл насалдаг. Зөгийн сүүнцэр бол ажилчин зөгийн дотоод шүүрлийн булчирхайгаас ялгардаг цөцгий маягийн маш уурагтай шүүрэл. Энэ бүтээгдэхүүнийг хүний бие организмд асар их тустай гэж үздэг. Цацрагт идэвхт бодис агуулсан учир хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй мөн зүрх судас, титэм судасны нарийслалтай хүмүүс хэрэглэвэл их ашигтай тустай. Сүүнцэрт бүх төрлийн амин хүчил байдаг тул дархлаа сайжруулах, эрүүлжүүлэх, залуужуулах байгалийн эх үүсвэр болдог.
-Та нар бүтээгдэхүүнээ хаана зардаг вэ?
-Бид бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг нийслэлийн дэлгүүрүүдээр зардаг. Мөн хөдөө орон нутагт ч борлуулж байгаа. Зөгийн бал маань цагаа агаарын байдлаас хамаарч жил бүр янз янз гардаг л даа. Балт ургамал хэр ургаснаас хамаардаг гэсэн үг. Ерөнхийдөө нэг бүл зөгийнөөс бол дунджаар 25-45 кг хүртэл зөгийн бал нэг улиралд бид хурааж авдаг. Манай бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид маань ч сайн мэддэг болсон.

-Ямар үнэтэй байх уу?
-Бид зөгийн балаа кг-аар нь, эсвэл 500 граммаар зардаг. Ерөнхийдөө бол манай зах зээлийн жишиг үнэ нэг кг зөгийн бал 20 мянган төгрөгийн ханштай байгаа. Хагас кг нь 10 мянган төгрөг гэсэн үг.

-Монголд импортын зөгийн бал их байдаг шүү дээ. Эдгээр зөгийн балаас чанарын хувьд танайх илүү байж чадах уу?
-Чанарын хувьд бол бид илүү гарна уу гэхээс дутахгүй ээ. Нэгдүгээрт, бид цэвэр байгалийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байгаа. Хэдийгээр монголын зах зээл дээр маш олон төрлийн импортын зөгийн бал зарагдаж байгаа ч эдгээр зөгийн бал жинхэнэ гэдэг бас эргэлзээтэй шүү дээ. Яагаад гэвэл манай монголчуудын зөгийн балны тухай ойлголт хомс муу байдаг учраас чихэр амтагдсан болгоныг зөгийн бал гэж ойлгох нь их. Тэгэхээр манай иргэд мэдлэгтэй байх нь хэрэгтэй байна. Хоёрдугаарт, манай улсад одоогийн байдлаар жинхэнэ зөгийн бал мөн үү, биш үү гэдгийг тодорхойлдог диастазын шинжилгээг хийдэггүй. Уг нь бол диастазын тоо 7 гёто буюу түүнээс дээш бол зөгийн бал доош бол зөгийн бал биш гэж олон улсад тодорхойлдог юм л даа.

-Тэгэхээр танайхыг ч гэсэн зөгийн бал мөн эсэхийг тодорхойлоогүй байна гэсэн үг үү?
-Тиймээ. Гэхдээ манайх цэвэр байгалийн бүтээгдэхүүн тул эргэлзэх хэрэг байхгүй. Бид ямар нэг хольц зөгийн баландаа хийдэггүй юм. Бидний нэг хүсч байгаа зүйл бол манай зах зээл дээр зөгийн бал нэртэй янз бүрийн бүтээгдэхүүн зарагдаж байгаа тул үүнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тодорхойлдог л болмоор байгаа юм. Хэрэв тэгэхгүй бол иргэд маань зөгийн бал гэж андуурч аваад эрүүл мэнд, санхүүгээрээ ч хохирох тохиолдол их байна шүү дээ...

Л.Мөнхбаяр бид хоёр ийнхүү ярилцав. Дашрамд сонирхуулахад, манай урд хөрш БНХАУ жилд 255 мянга орчим тонн зөгийн бал үйлдвэрлэдэг тул дэлхийд тэргүүлдэг. Харин АНУ жилд 84 мянга орчим тонн зөгийн бал үйлдвэрлэж Хятад улсын дараа ордог аж.


З.Баянзул: Зөгийн аж ахуй үүсээд хагас зууныг үдсэн ч дотоодын хэрэгцээний 5-10-хан хувийг хангаж байна

-Орхон сум хэчнээн зөгийн аж ахуйтай вэ?
-Манай суманд зөгийгөөр дагнасан хоёр хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Мөн 28 зөгийтэй айл бий. Ер нь гэр бүлийн хэрэгцээнд зориулан ганц хоёрхон бүл зөгийтэй айл нэмэгдэх болсон. Эрдэнэт, Дархан, Багануур зэрэг олон газраас хүмүүс ирж зөгий авдаг. Хүмүүс гэр бүлийн хэрэгцээнд зориулж байгалиас нь шууд зөгийн балаа авах сонирхолтой болж. Харин аж ахуйн чиглэлээр үржүүлж байгаа газар ховор. Зөгийг тэжээхэд хөрөнгө шаардагдана. Ойролцоогоор өнгөрсөн онд нэг бүл зөгийг 450 мянгаар Оросоос оруулж ирсэн. Энэ жил зөгийн үнэ нэмэгдэж магадгүй. Учир нь эрэлт ихэсч байгаа.

-Зөгий нь арчилгаа хэр шаарддаг амьтан бэ?
-Зөгий өвчинд нэрвэгдэхдээ амархан. Туршлагагүй хүмүүс зөгий тэжээхдээ арчилгаанд нь алдаа гаргаж зөгийгөө төрөл бүрийн өвчин, хортон шавьжинд өртүүлдэг. Эхний жилүүдэд ийм бэрхшээл тохиолдоход хүмүүс шантарна. Ашигтай тал нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломж олгоод зогсохгүй илүү гарсан балаа зарж, амьдралдаа нэмэр болгох боломжтой.

-Анх хэрхэн зөгий тэжээж эхэлсэн бэ?
-Манай аавыг Монгол Улсын аварга зөгийчин Ө.Зулаа гэдэг байсан. Монголд нэг л улсын аварга зөгийчин төрсөн нь миний аав. Нэг үгээр удам дамжсан зөгийчин юм. Аавыгаа дагаж ухаан орсон цагаасаа эхлэн зөгий маллаж, зөгийтэй ойр өссөн дөө. Зах зээлд шилжсэнээр зөгийн аж ахуй ашигтай гэдгийг мэдэж зөгийн үр шимийг хүртэх болсон.

-Монголд хэзээнээс зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн юм бол?
-1959 онд Буриадаас 20 бүл зөгий оруулж ирсэн байдаг. Өнгөрөгч онд зөгийн аж ахуй үүссэний 50 жилийн ой болсон. Энэ хугацаанд зөгийн аж ахуй сэргэж бас уналтад орж байв. Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарах болсноор экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа монгол зөгийн балны эрэлт хэрэгцээ нэмэгдэх боллоо. Нөгөөтэйгүүр зөгийн аж ахуйг хөгжүүлэх эрмэлзэлтэй хүмүүс нэмэгдэж байгаа нь энэ салбар хөгжих боломжтойг харуулж буй.

-Бүл зөгий хэдэн гишүүнтэй байдаг вэ?
-Тухайн улирлаасаа шалтгаалан бүлийн гишүүдийн тоонд өөрчлөлт ордог. Доод тал нь 10 мянга байдаг бол 100 хүртэлх мянган гишүүнтэй бүл ч бий. Тиймээс зөгийг тоолох аргагүй. Жинлэж багцаалддаг. Килограмм зөгийнд 10-11 мянган зөгий байна гэж үздэг. Зөгий хавар ургамал цэцэггүй үед цөөрч, зундаа
хурдан үрждэг. Зөгий 25-35 хоногийн настай. Хатан зөгий, эр зөгий, ажилчин зөгий гэсэн бүлэгтэй. Хатан зөгий 2-3 жилийн настай бол ажилчин зөгий 25-35 хоног, эр буюу хаан зөгий 2-3 cap насална. Зөгийн бүл гэдэг нь нэг хайрцаг. Нэг бүлд нэг л хатан зөгий байна. Хатан зөгий өдөрт хэдэн мянган өндөг гаргадаг. Тэгэхээр өдөр бүр хэдэн мянган зөгий төлжих боломжтой. Зөгий нь өндөгнөөсөө гарах хүртлээ 21 хононо. Авгалдай, хүүхэлдэй гэж явсаар зөгий болно. Үүнээс эхний арав орчим хоногт үүртэйгээ танилцана. Манай гэр бүл ямар байдаг болон хаана гал тогоо, хаана өндөгнүүд, хаана хатан зөгий амьдардгийг мэдэж авна. Хэрхэн үүрээ цэвэрлэж, хэрхэн харуул хамгаалалт хийдэг гээд бүх зүйлийг сурдаг.

Дараагийн арван хоног байгаль орчинтойгоо танилцана. Сүүлийн арван хоногт үндсэн ажил болох бал зөөх, цэцгийн тоос цуглуулах зэрэг гадны хийж болох бүх ажлыг хийнэ. Ингээд тухайн зөгийн амьдрал дуусахад дараагийн зөгийнүүд төрж байдаг. Ерөнхий амьдралын хэлбэр нь ийм. Сүүлийн арван хоногт маш шаргуу ажилладаг. Зөгий нь өөрийнхөө үүрэнд л орно. Бусдын үүрэнд ордоггүй. Зөгий болгон онцлог үнэртэй. Үүрэнд нь дөхөж ирсэн ажилчин зөгийг харуул зөгийнүүд үнэрээр нь ялган дотогш нэвтрүүлдэг. Гэхдээ уулын мод урттай, богинотой гэдэг шиг зөгий ч мөн ажилсаг, залхуу гэж бий. Зөгийчин бидний ажлын ганц онцлог гэвэл ажилсаг зөгийг түлхүү үржүүлнэ. Дараагийн бүл байгуулахдаа ажилсаг зөгийнүүдээс шилж авдаг.

-Бүл зөгийнөөс хэдэн кг бал авах вэ?
-Жил жилийн онцлогоос хамаарна. Гантай жил бал авахгүй байхад хур бороо элбэгтэй дэлгэр сайхан зун 10-15 кг бал авдаг. Сүүлийн үед балт ургамлыг тариалдаг болсон. Монгол зөгийн бал олон удаагийн үзэсгэлэн яармагт түрүүлж байсан. Яагаад манай зөгийн балны чанар сайн байна гэвэл байгалийн цэвэр ургамлын шүүс цуглуулдгаараа хамгийн цэвэрт тооцогддог. Хэдийгээр манай оронд зөгийн аж ахуй үүсээд хагас зууныг элээсэн ч дотоодын нийт хэрэгцээний 5-10 хувийг л хангаж байна. Зөгийн балны хэрэгцээ улам нэмэгдэж байхад нийлүүлэлт бага. Нөгөөтэйгүүр цөлжилт, ургамлын бүрхэвчийн доройтлын улмаас гадны орнууд шиг балт ургамал тариалж бал авах хандлагатай болсон. Балт ургамлын 300-400 төрөл байдаг. Манай оронд чийгшил ихтэй, дулаан газар балт ургамал ургах тохиромжтой. Мөн үүлдрээсээ шалтгаалан сэрүүн нөхцөлд ч зөгийг тэжээж болно. Ховдын Булганд Гүржээс оруулж ирсэн зөгийг тэжээдэг. Тэгэхээр бүх газар зөгийг тэжээх боломжтой.

-Танайх хэдэн бүл зөгийтэй вэ?
-28 бүл зөгийтэй. 2008 онд Сэлэнгийн Шаамар суманд зөгийн өвчин гарч манайд нэвтэрсэн. Зөгийн талаар мэргэшсэн эмнэлэг байхгүй болохоор өвчнийг нарийн тодорхойлоогүй. Одоохондоо зөгийнүүд маань ичээндээ байгаа учраас дулаарахаар хэд болж гарч ирэхийг мэдэхгүй байна. Хорогдол өндөр гарах болов уу. Өвчний үед хашир зөгийчид гаднаас эм оруулж ирсэн гэсэн.

-Зөгийн балны зах зээлийн үнэ хэд байдаг вэ?
-Өнгөрөгч онд кг зөгийн бал 20 мянган төгрөг хүрсэн. Гэхдээ худалдаанд байгаа зөгийн балд бүгд цэвэр байдаггүй.

-Сайн чанарын зөгийн балыг яаж таних вэ?
-Бал бол ургамлын амтат шүүс. Түүнийг зөгий зөөж сархиаг буюу жижиг нүхнүүдэд гулгиж оруулдаг. Энэ шүүсийг үүрний бусад зөгий дахин сорж амныхаа хажуу дахь хоёр булчирхайд хийн тусгай бодис ялгаруулан боловсруулдаг. Эл үйлдлээ 200-300 удаа хийнэ. Ингээд балны шүүслэг чанар алдагдаж, өтгөн байдалтай болно. Бүр далавчаараа тогтмол сэвэх үүрэгтэй зөгий ч бий. Үүнийг нь бид авч ашиглана. Харин хадгалалтын горим алдагдсанаас зөгийн балны чанар мууддаг. Зөгийн бал нь цэц-гийн шүүс гэдгийг мартаж болохгүй. 0-ээс +18 градуст хадгалах учиртай. Хүмүүс хөргөгчинд хадгалаад байдаг нь буруу. Мөн ургамлын бүрдлээс хамааран балны өнгө өөр байдаг. Бал ганцхан хүрэн өнгөтэй гэж ойлгож болохгүй. Бал цагаан, шаргал, хар хүрэн ч байна.

-Бал зөгийн аж ахуйгаас шууд хэрэглэгчид хүрдэг үү?
-Эрэлт их байдагтай холбоотой хүмүүс манайхаас ирж авдаг. Хятадаас хуурамч бал орж ирдэг болохоор хүмүүс аж ахуйгаас нь шууд авах сонирхолтой байдаг.

-Зөгийн бал эрүүл мэндийн өндөр ашиг тустай гэдэг?
-Ямар өвчинд хэрэглэхээс шалтгаална. Дотор эрхтэн, шарх, түлэнхий, гоо сайханд ч хэрэглэнэ. Өглөө бүр бүлээн сүүтэй хамт уувал дархлаа сайжирдаг. Зөгийн амьдралд хамгийн чухал зүйлийг нь бид авдаг болохоор оронд нь өвлийн улиралд элсэн чихрийн уусмал өгдөг.

М.Хангал
Эх сурвалж: olloo.mn


read more ››

Wednesday, October 5, 2011

Биеэ хөдөлгөөд утсаа цэнэглэ

Байгалын энергийг хурааж авах хэд хэдэн арга бий. Нар, салхи, ус, байгалын хий, тэгээд бас хүний бие. Тиймээ бидний бие өөрөө энергийн эх үүсгүүр ба электрон төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой.

Оранж энд Готвинд хэмээх хөгжмийн компани сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа ба Данс Чарж буюу Бүжгийн цэнэглэгч зохион бүтээжээ. 180г жинтэй энэ төхөөрөмжийг гарандаа зүүхэд таны биеийн хөдөлгөөнөөр үүсэх кинетик энергийг ашиглан таны утсыг цэнэглэж чадна.

http://keyboardmonologues.blogspot.com/

read more ››

Friday, September 30, 2011

Тагтан дээр жимс ногоо тарих

Гэрийнхээ тагтанд жимс, ногоо тарьж болно

Зөвхөн цэцгийг тасалгаанд тарьдаг гэсэн ойлголт байхгүйг Р.Балжинням доктор баталжээ. Тэрээр улаан лооль, өргөст хэмх, чинжүү, сонгино зэргийг тасалгааны нөхцөлд тарих технологийг боловсруулсан нь үр дүнд хүрсэн байна.

Жимс, ногоог цэцэгтэй адил нэг нэгээр нь саванд суулгана. Ингэж суулгасан улаан лооль, чинжүү, өргөст хэмхээс гэр бүлийнхээ жилийн хэрэгцээний ногоог хураачихдаг гэнэ. Р.Балжинням гуайгаас тасалгаанд тарьж ургуулах боломжтой ногооны үрсэлгээг хүмүүс худалдан авдаг.
Тэр нь цаад хүмүүстээ ч үр ашгаа өгсөөр байгаа аж. Р.Балжинням доктор эхнэртэйгээ хамт хүмүүсийн нэрлэдгээр Хайлаастын Зургаан буудалд хашаатай. Тэндээ бүх төрлийн жимсний мод, улиас, хайлаас тарьдаг. Эднийхээ үрсэлгээг хүмүүст худалдаж амьжиргаагаа залгуулдаг юм байна. Тэрээр тасалгаанд хүнсний ногоо тарих туршлагаасаа ингэж хуучлав.

- Монгол оронд 1997 онд Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэ үед бид төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг гэрт, хашаанд тарих ажлыг эхэлсэн. Ер нь хот төв суурин газарт айл болгон ногооны талбайтай байж чаддаггүй. Тиймээс байшингийнхаа тагт, цонхны тавцан дээр жимс ногоо тарих боломж бийг судалсан. Гадаадад ийм ажил нэлээд өргөн цар хүрээтэй хөгжсөнийг олж мэдсэн. Уг ажилд өөрсдийн санаачилгаар оролцсон иргэд нэлээд бий. Тэр дундаа миний багш Цэдэнбалжир гэж нийслэлийн хүндэт иргэн, шинжлэх ухааны тэргүүний ажилтан хүн байдаг. Энэ хүн олон төрлийн ногоо, жимс жимсгэнийг гэрийнхээ тагт, цонхны тавцан дээр тарих ажлыг 1970-аад оноос эхлүүлсэн байдаг. Тэрээр нимбэг, мандарин, алимны жижиг сорт, гүзээлзгэнэ, гашуун болон амтат чинжүү, улаан лооль, өргөст хэмх, сонгинолог ургамлуудыг гэрт тарих тухай ном ч гаргасан. Харин энэ технологийг 2005 оноос эхлэн өргөн хүрээнд дэлгэрүүлж иргэдэд тарааж байна. Цонхны тавцангаас айл өрх хэрэгцээнийхээ ногоог авч чадахуйц үрсэлгээ хийж худалдаалж байна.

- Улаанбаатарт энэ маягаар ногоо тарьж байгаа хичнээн айл байгаа бол?

- Их л бий. Нарийн тоог нь хэлж мэдэхгүй юм. Зарим нь сонирхлын журмаар гэртээ ногоо тарьж байна. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангахаар ч тагт, цонхны тавцандаа ногоо ургуулдаг айлууд бий. Улаан лууванг хүртэл цонхноосоо аваад иддэг болсон байгаа. Мөн гүзээлзгэнэ тарьж байна. Гүзээлзгэнэ уг нь мөнх ногоон ургамал шүү дээ.

- Гүзээлзгэнийг өвөл ч гэртээ тарьж болно гэсэн үг үү?
- Гүзээлзгэнэ үрээрээ, сахлаараа үрждэг гээд олон зүйлтэй. Манайд тодорхой хугацаанд жимсээ өгдөг, мөнх ногооноороо байнга үр жимсээ өгдөг хоёр янзын гүзээлзгэнэ тарьж байна. Гэхдээ үүнийг айлын хэрэгцээнд гаргаагүй. Хятад, Солонгосоос үрийг нь авчирсан. Харин хашаанд тарих гүзээлзгэний суулгацыг айл өрхөд өгч байгаа. Өвлийн 30 хэмийн хүйтэнд тагтан дээрээ ногоо, жимсийг ургуулахад хүндрэлтэй. Хавар 4-10 сар хүртэл тагтаа дулаалаад дотор талд нь шилэн хаалт, хүлэмж хийгээд тодорхой хугацаагаар ургуулж болно. Дулааны асуудлыг сайн шийдээд өгчихвөл хавар гурван сараас намар 10 сар хүртэл жимс, ногоогоо гэртээ тарьж болно. Цонхныхоо тавцанг өргөтгөөд тагтан дээр байгаа ургамлаа шилжүүлж тавьж ч болно. Гэрэл тусдаг хананд ч байрлуулж болдог. Гэрлийг зохицуулахад өрөөнд тусч байгаа нарны байрлалыг даган зарим таримлаа зөөх нь ч бий. Гэхдээ одоо айлуудад тариад байгаа өргөст хэмх улаан лооль, чинжүү бол тухайн айлын цонхны тавцан дээр байхад л цонхоор тусч байгаа нарны гэрлээр хангалттай тэжээгдэж ургац өгөх боломжтой. Сонгинолог ургамлууд ч тэр гэрлээр хангагдана. Нар их тусдаг том цонхтой айлууд нарны гэрэл ихээр шаарддаг жимс жимсгэнийг тарьж болно. Өвөл гэрийн нөхцөлд гүзээлзгэнээс бусад жимс голдуу тайван байдалд буюу үр жимсээ өгөхгүй л дээ. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээгээр арчлаад байхад үхэхгүй, том болж ч ургахгүй. Тасалгааны гэрлээр амьдраад байж чаддаг.Тэдгээр ургамлуудыг айлууд тагтнаасаа аваад гэртээ байрлуулчихдаг. Цэцгийг өвөл зунгүй гэртээ байлгасан ч тэр нь үхэхгүй байдагтай адил гэсэн үг. Ихэнх нь зуны улиралд ургац өгөх учраас тэр үед нь тагтан дээрээ гаргана. Харин өвлийн улиралд дотогш оруулж бага зэрэг арчлаад байхад үхэхгүй байж чадна.

- Гэрт тарьсан жимс, ногоонууд ямар хэмжээний ургац өгдөг бол?

- Жимс ногоог хэр их тарьснаас шалтгаална. Чинжүү, улаан лооль 200 гаруй хоног ургана. Энэ хугацаанд улаан лоолийн нэг иш модноос 8-9 кг-ыг хураана. Долоо хоног тутамд 2-3 удаа хураахад 2-3 ширхэг бөөрөнхий улаан лооль авч хэрэглэх боломжтой. Улаан лоолийг жаахан өнгө ороод ирэхэд нь ишнээс нь салгаад дулаан газар тавьчихад болц нь гүйцдэг. Түүнээс ишинд нь улайхыг хүлээх юм бол хугацаа их шаардана. Дараагийн жимсний ургалт ч удааширна.

- Тасалгаанд тарьж байгаа ногоо, жимс ямар сортынх вэ?
- Тасалгааны ногоо, жимсэнд зориулж гаргасан тусгай сорт бий. Тухайлбал, улаан лооль уг нь хоёр метр гаруй өндөр ургадаг. Харин тасалгаанд ургаж байгаа сорт нь 50-60 см-ээс илүү өндөр болдоггүй. Бүдүүрч, олон салаа болоод арвин ургац өгдөг сорт байгаа. Чинжүү гэхэд 20 см-ээс өндөр ургахгүй. Энэ нь Япон, Америкийн сортууд. Нимбэг бол метр хэртэй ургаж, жимсээ өгнө. Өргөст хэмх 50-60 см өндөртэй мөртөө тасралтгүй жимсээ өгдөг байх жишээтэй. Мөн Орос, Хятадын сонгиныг тасалгаанд тариад иддэг. Монголын жууцайг талбайд зуны турш дөрвөн удаа тасалж хураадаг. Энэ нь олон жил ургадаг. Үүнийг цонхныхоо тавцанд тариад идэх боломжтой. Энэ мэтчилэнгээр яриад байвал олон ногоо, жимсний төрөл байна.

- Тасалгаанд ургадаг сортын жимс, ногоо амт чанарын хувьд ямар вэ?

- Амт чанарын хувьд талбайд тарьдаг сортуудаас дутахгүй.

- Гэртээ тарьдаг ногоонд ямар арчилгаа шаардагдах вэ?
- Нэг ургамалд ногдох тэжээлийн талбайн хөрсийг хангалттай өгсөн байна. Тухайлбал, 20-30 см-ийн голчтой мөн тэр хэмжээний өндөртэй саванд нэг улаан лоолийн үндсийг суулгаад ургуулахад битүүртэл ногоорч ургана. Тасалгаанд тарих ихэнх ногоог ийм хэмжээний саванд тарьдаг. Гэхдээ алимны жижиг сорт, нимбэг зэргийг том саванд буюу аравтын хувингаас арай том 40-50 см-ийн гүнтэй саванд хийвэл илүү сайн ургадаг. Үүний дараа мэдээж тасалгааны агааржуулалт сайн байх ёстой. Гэрлийн хангамж сайн байна. Тиймээс ургамлыг цонхны харалдаа гэрэлд ойр байлгах нь чухал болж байгаа юм. Тусгай цахилгаан гэрэлтүүлгээр ч хангаж болдог. Гэвч энэ талаар нарийн ярина гэвэл барагдахгүй. Үнэхээр гэртээ ногоо тарья гэсэн хүмүүс биднээс ирээд зөвлөгөө авч болно. Мэдээж таримал ногооныхоо ус чийгийн асуудлыг сайтар шийдэх хэрэгтэй. Гэртээ тарьсан ногоог услахдаа савнаасаа ус шүүртэл услахгүй байх ёстой. Хэрэв тэгсэн тохиолдолд шим тэжээлийг нь угааж доош нь гаргаад хөрс угаагдаж ядуурах магадлалтай. Тиймээс ойр ойрхон бага багаар 200-300 грамм усаар услах ёстой. Ер нь хөрс чийглэг, доошоо илүүдэл ус гарахгүй байхад л болж байна гэсэн үг. Мөн хөрсийг нь чулуугаар хучиж болдог. Энэ нь дулаан байлгахаас гадна гоёмсог харагдуулдаг. Үүний дараа ногоог шим тэжээлийн бодисоор хангаж өгөх ёстой. Азот, фосфор, калийн бордоогоор хангана. Ингээд ургамлыг дулаан байлгах нөхцөлийг хангана. Ихэнх таримлууд өдрийн цагт 21-22 градусын дулаанд байх чадвартай. Шөнийн цагт дулааныг 15 хэмээс буулгахгүй байх нь чухал байдаг. Тухайлбал, өргөст хэмх орчны дулаан 15 хэм хүрэхгүй байвал ургац муу өгдөг. Нимбэг мэтийн жимсний ургамлууд нэлээд дулаан нөхцөл шаарддаг л даа. Ер нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд ургаад байгаа ургамал, ногоог хүн арчлахад ургахгүй байна гэж үгүй. Ямар орчин, нөхцөлд ургаж болдгийг л иргэд сайн ойлгох хэрэгтэй. Одоо хот суурин газрын айлууд цонх, тагтан дээрээ жимс, ногоо ургуулж "Атрын аян"-д оролцох боломжтой гэж боддог.

- Та гэрт тарьдаг жимс, ногооныхоо үрсэлгээг хэдэн төгрөгөөр худалддаг вэ?
- Хэд хоногийн настай сорт гэдгээсээ шалтгаалаад бүгдээрээ 2-3 мянган төгрөгийн үнэтэй. Улаан лоолийг жимс өгөхөөс нь өмнө 75 хоног ургуулна. Үүний дараа саванд хийж 30-40 хоносны дараа жимс хураана. Жимс өгөөд эхэлсний дараа долоо хоногт 2-3 удаа хурааж болно. Өргөст хэмх ч адил. Чинжүүг ч гэсэн нэлээд томроод улайхаас нь өмнө хурааж авах хэрэгтэй. Харин түүнийг ургамал дээр нь улайхыг хүлээвэл удна л даа. Чинжүүний нэг онцлог нь үрийг буцаагаад тариад байж болдог. Одоохондоо манайд ирж байгаа сортууд үр байдаггүй. Учир нь гадаадынхан патент алдахгүйн тулд эрлийзжүүлээд үр гардаггүй болгочихоод нааш нь өгөөд байгаа юм. Манайх энэ ногооныхоо үрсэлгээг шууд газраас нь ухаж аваад хүмүүст өгдөг. Үрсэлгээг олон хоногийн өмнө ухаж авчихвал үзүүр нь хатчихдаг. Ийм үрсэлгээ ургахгүй шүү дээ.

- Жимс, ногооны таримал хэдэн жил үр ашгаа өгөх вэ. Үргүй юм бол хүмүүс жил болгон шинэ суулгац авна гэсэн үг үү?


- Нэг таримал жилийн хугацаанд үр ашгаа өгнө. Харин сонгинолог, жимсний ургамлууд олон жил ургац өгөх боломжтой. Нимбэг 30-40 жил байх жишээтэй. Гүзээлзгэнэ хэдэн жил ч байж болдог. Жил болгон шинэ үрсэлгээ худалдан авна гэдэг харамсалтай л даа. Тиймээс нэгэнт аваад тарьж байгаа бол түүнийхээ үрийг олж тарих нь чухал юм. Алимны мод 80 гаруй жил үр жимсээ өгөх жишээтэй. Энэ мэт боломжийг манайхан ашиглаж хашаандаа модтой, гэртээ жимсээ хэрэглээд амьдрах боломж байна.

- Та гэртээ ямар жимс, ногоо тарьж байна?
- Манайх хуучнаар Сүхбаатар дүүргийн агропарк гэж байсан даа. Одоогоор тэр зургаан буудалд нэг хашаатай. Тэнд хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэний сортуудыг үрслүүлж байна. Яваандаа тавдугаар дунд сургуулийн урд Ногоон хувьсгал гэж дэлгүүрт үрсэлгээнүүдээ худалдана. Манайх хашаандаа алим, тошлой, үхрийн нүд, бөөрөлзгөнө, чацаргана, нохойн хошуу, мойл, долоогоно, тэхийн шээгийн суулгац тарьсан.

- Ургац арвин биз...

- Бид өөрсдийнхөө идэх хэрэгцээний л жимсийг хураадаг. Борлуулдаггүй. Харин жимс, модны суулгацыг худалддаг юм. Тухайлбал, чацарганаасаа ахиу жимс авах зориулалтаар биш мөчрөөр нь суулгац бэлтгэх зориулалтаар тарьдаг. Харин Цэдэнбалжир багш давжаа алимны нэг модноос 100 гаруй кг, үрэл 40, алим 100, үхрийн нүд, тошлойн нэг бутнаас 5-6 кг, чавга 60-70 кг, интоор 15-20 кг-ыг хурааж авдаг юм байна лээ.

- Танайх ямар ямар мод тарьдаг вэ?
- Хайлаас, улиасыг хэдэн мянгаар нь тарьж байна. Японы сакура, голт бор, шинэс гээд олон мод их хэмжээгээр ургуулж байгаа. Хотын цэцэрлэгжилтэд ч өгдөг.

- Мод тарихад хэдхэн чухал зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнийг анхааралгүйгээр модыг тарих гээд борцлоод үхүүлээд байна. Сүүлийн үед суулгац тариад нэмэргүй болохоор нь уулныхаа модыг сугалж авчирдаг болж. Ер нь модыг услахгүй л үхүүлээд байна. Нэг модыг тарьсан даруйдаа 100 литр ус заавал хийх ёстой. Мод тарьсан эхний сард түүнийг долоо хоногт 80-100 литр усаар усална. Хоёр дахь сард нь хоёр долоо хоногт 70-100 литр ус хийх ёстой. Гэтэл манайхан нэг мод газар суулгачихаад ухсан тогоогоо л усаар дүүргэчихээд орхичихдог. Түүнийгээ усалсан гээд байдаг. Гэтэл уг тогоонд нь 20-30-хан литр ус орж байгаа. Тэр нь таван хуруунаас доош хөрсийг чийглэхгүй. Зөвхөн булсан үндсээ норгох биш 60-100 см хүртэл чиийглэсний дараа нялх үндэс нь чийг авна. Мөн сүүлийн үед машинаар шүршдэг болж. Энэ нь ямар ч нэмэргүй хөрөнгө зарлагадсан ажил. Уг нь улсаас байгууллага бүрийн харалдаа мод тариад өгчих хэрэгтэй. Түүнийг нь тухайн байгууллага байнга усалж байвал зүгээр байгаа юм. Нөгөө талаар, жижиг ч бай том ч байсан модыг газар суулгасны дараа гадаслаж уяж бэхжүүлэх ёстой. Учир нь модны нялх үндэс салхинд жаахан хөдлөхөд л ургалт нь зогсчихдог юм. Түүнчлэн модны суулгацаа холоос зөөж байгаагаас болж үндэс нь хатчихдаг. Нэгэнт үндэс нь хатчихсан суулгац ургахгүй шүү дээ. Энэ технологиудыг мод тарихад анхаарахад л ургана.Баян хошуу зүүн салааны эцэст биокомбинатын захирал байсан Доржсамбуу ногоо тарьдаг.


Эх сурвалж: delgeen.com
read more ››

Monday, September 26, 2011

Давстай, хаягдал усны Устөрөгчөөс гарган авсан эрчим хүч


Устөрөгчөөс энерги гарган авахад чулуужсан түлш хэрэг болдогоос нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар ч ач холбогдолгүй болдог. Харин Пенсильвани мужийн Пенн их сургуулийн нэгэн профессор ердийн хаягдал ус, давстай ус ашиглан устөрөгч гарган авах цоо шинэ арга нээжээ. Нэгэн сайхан өдөр энэ технологийн тусламжтайгаар сэргээгдэх эрчим хүчний хязгааргүй эх үүсвэртэй болж болохоор байна.

Профессор Брюс Логан, хамтран ажиллагч Янгги Ким нар хаягдал ус, давстай ус уруу тодорхой хэмжээний "идэвхжүүлсэн" бактери нэмэхэд дайвар бүтээгдэхүүнээр нь устөрөгчийн энергий үүсдэгийг илрүүлжээ. Тэд энэ судалгаагаа Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Просийдингс сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Цахилгаан гүйдлийн туршилт хийж байхдаа энэ хоёр устөрөгч үүсгэдэг бактериудыг гэнэтийн их цахилгаанаар идэвхжүүлэхэд усан доторх органик нэгдэлүүдийг сайхан идэж эхэлдгийг нээжээ. Хэрвээ үүнийг эрчим хүч их зарцуулдаг хаягдал усыг цэвэршүүлэх үйлдвэрт хэрэгжүүлэх юм бол их хэмжээний усыг ямар ч тог, цахилгаан хэрэглэлгүйгээр устөрөгч болгон хувиргах боломжтой.

Одоохондоо тэр төвшинд хүрч сайжраагүй байгаа ч ямар ч гэсэн чулуужсан түлшгүйгээр их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж болох үүд хаалгыг нээсэн гэдэгтээ Логан итгэлтэй байна. Энерги эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэхэд асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл хамаагүй энгийн аргаар адилхан үр дүнд хүрч болно шүү дээ гэж тэр хэллээ.

Бусад олон олон энергийн эх үүсвэрийн санаачлагуудын адил Логаны санаа амьдралд биеллээ олох уу эсвэл бусдын адил хоосон мөрөөдөл болж үлдэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх.

Эх сурвалж: http://www.naturalnews.com/
read more ››

Thursday, August 18, 2011

Нарс

Нарс нь их зөөлөн төрлийн модонд хамрагддаг. Уур амьсгал хуурай үед аль болох бага чийг ууршуулахыг эрмэлздэг ба  өөрийн үндсээ тэлж ургадаг тул тэжээлийн бодисыг хангалттай хэмжээгээр авч чаддаг байна. Түүний үндэс нь гацуураас 12 дахин урт, жодоогоос 20 дахин урт байдгаар онцлогтой.

Нарсны цорын ганц айдаг зүйл бол харанхуй. Түүний торго мэт дэлбээлсэн мөчир нь гэрлийг доош нь нэвтрүүлж байдаг. Тиймээс л нарсан ой гэрэл гэгээ ихтэй байдаг юм.

"Нарс нас нь ахисан бол хэрэг ч сайн шүү" гэж эрт дээр үед ярьдаг байсан гэдэг. Нарснаас усан онгоцны гол мод, сибирийн цайзын хана туурга, тариаланчдын байшин, уурхайн бэхлэлт, цахилгаан дамжуулах мод, тавилга зэргийг бэлтгэж ирсэн байдаг.
Түүний модноос цаас, хиймэл арьс, торго, давирхайнаас нь шүүс гаргаж авдаг байсан юм.
Харин үүнээс нь төрөл бүрийн лак, будаг, эм тан, канифоль зэргийг үйлдвэрийн аргаар болвсруулдаг юм. Тийм зүйлгүйгээр саван бидний хувцас хунарыг угааж чадахгүй, цаасан дээр ч бэх тогтохгүй.
Холтосноос нь арьс шир боловсруулагч бодис мөн ялгаруулан авдаг байа. Харин үрээс нь иммерсион масло гаргаж түүнийгээ микроскопид ашигладаг гэнэ.
Шилмүүсээс нь витамин гаргаж авна. Нарс нь агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэж өгдөг нэгэн онцлогтой.
100 төрлийн нарс дотроос их өндөр мод тааралддаг ба тэдгээрийн өндөр 75 метрт хүрдэг, түүний нэг нь Хойд Америкт ургадаг Ламбертын нарс юм.
Мексикт хамгийн давжаа нарс буюу өндгөн мод ургадаг юм.
Харин хамгийн сонин нь Өмнөд Азийн Бунге нарс ба түүний холтос цагаан өнгөтэй байдаг.
Хамгийн урт шилмүүстэй нь намгийн нарс ба түүний зүү нь 45 см хүрдэг юм.

Эх сурвалж: unknown
read more ››

Monday, July 4, 2011

Хуш

ХУШНЫ ТАРЬЦ УРГУУЛАХ ЗӨВЛӨМЖ
доктор (Ph.D) Ч.Базарсад Д.Цэндсүрэн
Манай ард түмэн хуш мод гэхээсээ самрын мод гэж сайн мэдэх ба эрт дээр үеэс хушны үр жимс болох самрыг хүнсэнд өргөн хэрэглэж ирсэн билээ. Хуш нь манай гариг дээр зөвхөн Монгол улс, Оросын Холбооны улсын нутаг дэвсгэрт тархсан, экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой, ховор, үнэт модны нэг юм. Манай гариг дээр нарсны төрлийн 70 орчим зүйлийн мод ургадгаас, манай оронд 3 зүйлийн (Pinus sibirica Du Tour; Pinus pumila Reger.; Pinus silvestris L.) нарс бий. Тэдгээрийн нэг нь хуш (Pinus sibirica) юм. Хуш нь манай орны ойн сангийн нийт талбайн 9.2 %-д дангаараа буюу голдуу шинэс, гацууртай хамт ой үүсгэн ургадаг. Хушин ой нь ерөнхийдөө хөгшрөх хандлагатай байгаа хийгээд хушин ойн өсвөр ургац түймэрт өртөх, хортон шавьж, хүний үйл ажиллагаанаас болж сүйдэх зэрэг шалтгаанаар хушин ойн сэргэн ургалт жигд сайн явагдахгүй байна. Тэрчлэн хот суурин, айл өрхийн эдэлбэр газрыг цэцэрлэгжүүлэх ажилд хушны тарьц, суулгацын эрэлт хэрэгцээ өсч байна. Иймд хушин ойг нөхөн сэргээх, ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажилд зориулан хушны тарьц, суулгацыг ургуулах шаардлагатайн дээр энэ талаар гарсан гарын авлага материал ховор байна.

1. Үр бэлтгэх арга, хугацаа. Хушны үр намар 9-р сарын хоёр дахь арав хоногоос боловсорч гүйцдэг. Гэхдээ үр боловсрох хугацаа нь тухайн жилийн ба өмнөх жилийн цаг уурын байдлаас шалтгаалан урагшлах буюу хойшлох үзэгдэл ажиглагддаг. Үр бүрэн боловсорсон үед боргоцойг модон мунаар түнших, модонд авирч түүх аргаар бэлтгэнэ. Модыг доргиож боргоцой бэлтгэхдээ түншүүр модныхоо толгойг резин, шир зэрэг зөөлөн эдээр өнгөлж, холтос гэмтээхээргүй болгосон байвал зохино. Модонд гарахдаа хугарч унахгүй, бүдүүн гишүү мөчрийг шат болгон авирахад ашиглахаас гадна, “Белка“ мэтийн зориулалтын дөрөө, бусад хэрэгслийг ашиглах нь зүйтэй. Мөн доод хэсгийн боргоцойг 2-3 метрийн урттай, мод, төмрөн саваагаар цохих, доргиох замаар унагах буюу хавар эрт цас хайлсны дараахан, салхиар унасан боргоцойг газар дээрээс түүж болно. Боргоцойн хайрсыг гараар задлах, эсвэл жижиг гар тээрэмд оруулах зэрэг аргаар цэвэр үрийг цайруулж авна. Ойжуулалтын ажилд хэрэглэх хушны үр буюу самрыг чанар, бүтээмж өндөртэй ойгоос бэлтгэх ёстой. Согогтой ой болон модноос үр бэлтгэхийг хориглоно. Үрийг зохих ёсоор хадгалахын (тарилтанд бэлтгэхийн) өмнө хайрцганд, эсвэл уутанд хийж, хуурай газар байлгах ба чийг авахуулах, хөгцрөх, халахаас сэргийлэх хэрэгтэй. Хадгалах үед үрийн чийгшилт 12-16% байвал зохино. Үрийн гарц 20-25% байдаг.
2. Үрийг тарилтанд бэлтгэх. Хушны үр нь урт хугацаагаар тайван байдалд ордог онцлогтой бөгөөд соёололтыг түргэтгэх урьдчилсан арга хэмжээ аваагүй үрийг хавар суулгавал тэр жилдээ гол төлөв үр ургаж, цухуйц гарч ургадаггүй. Иймд хавар тарих үрийг өвлийн улиралд багтаан тарилтад бэлтгэх хэрэгтэй. Хушны үрийг тарилтанд бэлтгэх стратификацийн буюу цаслах, элслэх зэрэг хэд хэдэн арга байдаг. Үйлдвэрлэлд ашиглаж болох хамгийн энгийн арга нь хавар тарих үрийг намар хуурай хөрстэй өндөрдүүхэн газар хөлдөхгүй үеийг хүртэл (1.5-2.0 м гүн) ухаж нүх бэлдэнэ. Нүхний ёроолд агаарын солилцоог сайжруулахын тулд 10-15 см зузаан үеэр жижиг хайрга дэвсэж, дээгүүр нь мөн зузаантай элсээр хучиж өгнө. Хушны үрийг 1:3 харьцаатайгаар элстэй хольж, энэ хольцоо нүхэндээ тарааж хийгээд банзаар таглана.. Ийм байдалд 80-90 хоног байлгасны дараа үр тарихад бэлэн болно. Үрээ бүлээн усанд хийж, 6-8 хоног дэвтээнэ. Усыг хоног тутамд солих шаардлагатай. Дараа нь голын том ширхэгтэй элстэй 1:2 харьцаагаар хольж, модон хайрцагт (хоёр хажуу, ёроолоороо агааржуулалтын зориулалттай нүхэлсэн, 20 см өндөр) хийж, тасалгааны дулаанд (180-200) байлгана. Хольцыг байнга чийгтэй байлгахын зэрэгцээ, түүний дээд хэсгийг доош, доод хэсгийг дээш нь оруулах маягаар үе үе хутгана. Энэ аргыг хэрэглэхэд 30-40 хоногийн дараа үр нь соёолоно. Цасны зузаан нь 1.5 м байх нь тохиромжтой. Цасан овоо нь байшингийн ард буюу ер нь сүүдэрт байх ба 10 см зузаан үртэс, сүрлээр хучсан байна. Тарихаас 1-2 хоногийн өмнө үрийг цасан дороос, эсвэл хөргөгчөөс гаргана.
3. Тарилт хийх хугацаа. Хушийг намар хаврын алинд ч тарьж болно. Хэрэв хавар тарилт хийвэл үрээ урьдчилан соёололтыг түргэтгэх буюу тарилтад бэлтгэх арга хэмжээ авсан байх талаар дээр бид зөвлөсөн. Урьдчилан тарилтанд бэлтгэж, тайван байдлаас гаргасан /стратификац хийсэн/ үрийг хавар 5-р сарын эхээр тарина. Намар үр түүсний дараа шууд 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр буюу өвлийн тогтвортой хүйтэн эхлэхээс 1.5-2 сарын өмнө суулгана.Намрын тарилт нь хаврын тарилтыг бодвол хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, үр байгалийнхаа аясаар ирэх хавар нь соёолж ургах чадвартай болдог. Түүнийг тарилтад бэлтгэх бүх ажилбар, зардал шаардлагагүй болно. Шинэ тутам суулгасан үр соёолж ургах чадвараар сайн байдаг. Үр суулгасан талбайг жодоо, гацуурын мөчир, үртэс, сүрлээр хучиж болно. Ер нь мод үржүүлгийн талбай, түүний ойролцоох талбайг хог ургамалгүй байлгах, тэрчлэн мэрэгчдийг устгах ажлыг тухай бүр зохион байгуулах хэрэгтэй. Мөн үр тарьсан талбайг тойруулан 50 см өргөн, 50 см гүн, эгц ханатай шуудуу ухаж болно
4. Хөрс бэлтгэх. Хөрсийг 1-2 жил ураншилна. Хөрс нь 30-40 см гүн сийрэг сэвсгэр байх шаардлагатай. Хөрс нь 2%-иас дээш ялзмагтай, 100 г хөрсөнд 10-20 мг фосфор, кали ногдохоор үржил шимтэй, хөнгөн шавранцар, элсэнцэр бүтэцтэй байх шаардлагатай. Хөрсийг боловсруулах үед 1 га-д 5-10 тн бууц нпогдохоор тооцож бордоно. Хөрс бэлтгэх технологи нь тухайн газар орны хөрс, цаг уурын онцлогтой уялдан, янз бүр, тухайн нөхцөлдөө тохирсон байна.
5. Тарилт. Үрийг 1.0 метрийн өргөн, 10-20 см-ийн өндөр даланд 4-6 мөрөөр (ховил) суулгана. Цацаж тарьж болох юм. Тарих гүн нь хөрсний бүтцээс шалтгаалах ба 2-6 см байвал тохиромжтой. Нэг уртааш метр мөрөнд I зэргийн 35-45 гр үр буюу ойролцоогоор 150-200 ш үр орохоор бодож тарина.Үр тарихаас 1-2 хоногийн өмнө хөрсийг 20-30 см-ийн гүнд ханатал усална. Үр тарих ховилын ёроол чийгтэй бөгөөд унасан үр наалдаж байвал зохино. Үрээ мөрөнд жигд тараасны дараа 3-5 см зузаан хөрсөөр хучиж нягтруулна. Дээрээс нь 1 см зузаантай үе бүхий үртсээр хучвал сайн. Үртсээр хучих нь чийг хадгалах, хучаас хөрсний өнгөн үеийг урсгахгүй байх зэрэг сайн талтай. Үр суулгасны дараа 5-10 см-ийн зузаан үеийг жигдхэн чийглэж усалж өгнө.Хушны тарьцыг нийлэг хальсан хүлэмжинд ургуулж болно. Ерөнхий зарчим нь эгэл нарс ургуулахтай адил. Энэ талаар тусдаа зөвлөмж бий.
6. Арчилгаа. Тарилт хийснээс хойш цухуйц гарч иртэл 1 м2-д 5 л ус ногдохоор бодож услана. Хөрсний 10 см хүртлэх гүнд хангалттай чийгтэй байх шаардлагатай.Гэхдээ усалгааны хэмжээ нь хөрсний чийг, хур тунадасны байдлаас хамааран тухай бүр өөр өөр байж болно.Цухуйц гарч, жинхэнэ шилмүүс үүсэх үеэс усалгааг 1 м2-д 10-15 л ус ногдохоор тооцож хийнэ. Энэ нь цухуйцын үндэсний тогтолцоог чийгээр бүрэн хангаж өгөхөд чиглэгдэх учиртай. Хур тунадасны байдлаас хамааруулан усалгааг 2-3 хоногт нэг удаа хийнэ. Гэхдээ 8-р сарын 15-20-ноос хойш усалгаа хийх шаардлагагүй. Энэ нь тарьцны моджиход муугаар нөлөөлдөг. Харин намрын цэнэг усалгааг заавал хийх шаардлагатай бөгөөд хөрс хөлдөхөөс 5-7 хоногийн өмнө 1м2 талбайд 60-80 л ус ногдохоор тооцож цэнэг усалгааг хийнэ. Тарьц ургуулах бүх хугацаанд талбайн хог ургамлыг тогтмол устгаж цэвэрлэж байна. Хэрэв намар тарьцны шилмүүс хатаж шарлах, улмаар хорогдох байдалд орвол намар цэнэг усалгаа хийсний дараа ялангуяа нэг настай тарьцны оройн нахианаас дээш 5 см илүү гарч байх зузаан үеэр үртсээр хучна. Хавар хөрс 20-30 см-ийн гүнд гэсэх үеэр намар хучсан үртсийг авч зайлуулна. Тэгэхдээ тарьцны шилмүүс гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.

1.Хушин ойн тархалт.Хушин ойн манай манай гариг дээр ОХУ, Монгол улсын нутаг дэвсгэрт тархсан, экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой, ховор, үнэт модны нэг юм. Дэлхийн нийт хуш модны нөөцийн 90 гаруй хувь ОХУ-ын Сибирийн ой тайгаар тархсан бөгөөд ойролцоогоор 35 сая га талбайг эзэлдэг. Хушин ой нь Монгол орны Хангай, Хэнтий салбар уулаар тархан ургадаг.

2.Хушин нөөц. Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 9919.9 мян га талбай буюу 7.7 хувийг /нөөц нь 150525 м3 буюу 12 хувь/ эзлэн ургадаг.
Үүнээс Архангай 28.3 мян. га, Булган 51.2 мян. га, Төв 311.5 мян.га, Хэнтий 200.5 мян.га, Өвөрхангай 18.4 мян. га, Хөвсгөл 153.7 мян.га, Улаанбаатарт 36.9 мян. га талбайд тархан ургаж байна.
Хушин ой нь Манай орны ой бүхий уул нуруудын тунадас их унадаг нилээд чийгархаг уур амьсгалтай газруудад алаг цоог тархалттай ургадаг. Хушин ой нь царам, тайга, тайгын ойн бүслүүрт уулын хойд хажуугийн ихэвчлэн дээд хэсэгт дангаар эсвэл голдуу нарс, шинэстэй хамт ургаж холимог ой үүсгэдэг.
Хуш модны таксацын үзүүлэлт нь 2005 оны байдлар дунадаж нас нь 145, нэг га-ийн нөөц 177 м3, нэг га-ийн жилийн өсөлт 1.2 м3 байна.
Хуш задгай газар 25 насандаа, шигүү ургасан ойд 50 насандаа үр өгч эхэлнэ.
Самрын борогцойны давирхай нь арилж, хайрсан бүрхэвч нь амархан салдаг болох нь самар бүрэн болж гүйцсэний  шинж тэмдэг юм. Самрыг 80-150 насны, 0.5-0.6 өтгөрөлтэй хушин ойгоос түүх нь ашигтай.

3.Хушны самрыг ашиглах боломж. Хүн төрөлхтөн самрыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн боловч өнөөг хүртэл хушны самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байна.
Самрын чөмөгний найрлагад тос, тослог 59.9 хувь, уураг 19.6 хувь, нүүрстөрөгч 16.7 хувийг эзлэхийн зэрэгцээ цардууул эрдэс бодис, витамин зэрэг бусад бодис агуулагддаг.
Энэ чанарыг харгалзан самрыг эмчилгээ, гоо сайхан, хүнсний зориулалтаар өргөн хүрээтэй ашигладаг.
Өнөөдрийн байдлаар хушны самрыг тос, цөцгий, майонез, шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хүрээтэй ашигладаг.
Сүүлийн үед самраас хүний биед ашигтай магни, төмөр, зэс, фосфор, иод, эрдэс бодисыг нээн илрүүлээд байгаа нь эмчилгээний зориуулалтаар  ашиглах боломжтойг харуулж байна.
 Мөн түүнчлэн самрын тосыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг шинэ технологи нэвтэрч, ОХУ самрын тосыг АНУ, БНХАУ, БНСУ болон бусад оронд өргөн хүрээтэй экспортолж байна.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр боловсруулсан 1 литр самрын тос 80-90 ам долларт хүрч байгаа мэдээ байна. Оросын эрдэмтдийн тооцоолсноор сибирийн Их тайгаас жилдээ 10-12 сая тонн самар хурааж болох ажээ.

4.Манай орон дах самрын ашиглалт. Манай улсын хувьд хушин ойгоос жилдээ дундажаар бага ургацын жилд 3.0-3.5 мянган тонн, их ургац жилд 5.0-6.0 тонн самрын хураан авч ашиглах боломжтой гэсэн   тооцоо бий.
 Гэвч сүүлийн жилүүдэд тохиосон ган гачиг болон ой хээрийн түймэр, хүний сөрөг нөлөөний улмаас хушин ойн талбай буурах хандлагатай байна. Самрын их ургацын жил нь 3-4 жилд нэг удаа тохиолдох бөгөөд мөн хугацаанд самар огт ургахгүй ч жил бий.
 Иймээс самрын ургацын жилийн давтамжийг урьдчилан тогтоох байнгын судалгаа шинжилгээний ажлыг хийх шаардлагатайгаас гадна тухайн жилд бэлтгэх боломжтой самрын хэмжээг гаргаж байх нь чухал юм.
     Самрын ургацын байдлаас хамаарч нэг модноос дунджаар 80-120 ширхэг боргоцой түүх боломжтой, ургац сайн жил дээд тал нь 250 ширхэг боргоцой түүх тохиолдол бий.
Амьдрал дээр 5 уут боргоцой цайруулж нэг шуудай /45 кг/ самар гарган авдаг. Нэг шуудайнд 350-500 ширхэг боргоцой ордог.
Нэг шуудай боргоцойноос 7-10 кг самар гарган авдаг.
 Нэг модноос дунадажаар 1.5-3.6 кг самар түүх боломжтой. Боргоцой бэлтгэх явцад модны иш гэмтэх, гэмтсэн хэсгээр иш, иш холтосны шавьж нэвтрэн орох замаар хуш мод гэмтэж хатах тохиолдол нилээд хэмжээгээр гардаг.

5.Хуш модыг хамгаалах эрх зүй. Монголчууд дээр үеэс байгаль орчноо хамгаалах, түүний дотор ойн баялагийг хамгаалах, ариг гамтай ашиглах талаар сайхан уламжлалтай билээ. Манай малчид хуш модыг бага хэмжээгээр бэлтгэж, гэрийн мод хийхэд ашиглаж ирсэн билээ.
Хуш модыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирэв. Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хуш модыг бэлтгэж ашиглахыг хориглосон байна.
Байгалийн  ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болохыг заасан.
Хуш модыг Засгийн газрын 1995 оны 153 дугаар тушаалын хавсралтаар ховор ургамал, амьтны жагсаалтанд оруулж  баталсан. 2004 оны Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нарсны төрлийн үр жимсийг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусдаар хэрэглэхийг хориглосон. Нарсны төрлийн модонд хуш орно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15-ын 4-т Төрийн захиргааны төв байгууллага болон Байгаль орчны яам "Хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох" бүрэн эрхтэй билээ.
Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчны сайд 2006 онд 264 дүгээр тушаал гаргаж үйлдвэрлэлийн зориулалтаар хушны самар бэлтгэхийг хориглосон билээ.

6.Хушны самрын ашиглалт. Дээр үеэс манай өвөг дээдэс хушны самрыг зөвхөн ахуйн хэрэглээндээ хүнсний журмаар хэрэглэж ирсэн байна. Харин сүүлийн жилүүдэд хуш модны нөөц бүхий аймгуудад самрыг хулгайгаар их хэмжээгээр бэлтгэж, ойн баялагт нөхөж баршгүй хохирол учруулах болов. Иргэдийн бэлтгэсэн самрыг бэлэн мөнгөөр их хэмжээгээр худалдан авч, БНХАУ-д гаргадаг сүлжээ нэгэнт бий гэсэн мэдээлэл байдаг.
Дэлхийд ховор хушин ойг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг зэрэгцээ өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйл, Байгаль хамгаалах орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх заалт, Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын 2006 онд 264 дүгээр тушаал зэрэг хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг үндэслэн хушны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг хориглоход байгаль орчны болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй.

Нөгөө талаар дээрхи хууль тогтоомжийг  зөрчиж, үе үеийн Засгийн газраас самрыг экспортлох шийдвэр гаргаж байсан зуршлыг эцэс болгох санал болгож байна

Манайд сүүлийн үед хушны самрын үйлдвэр, цех, тасгууд болон хувийн хэвшлийн шугамаар байгуулагдаж байна. Эдгээр нь байршлын хувьд Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн нутгуудад байна.


Хуш модны самар
Сибирь хуш модноос гарах бүтээгдэхүүнд ялангуяа, самарыг хүн төрөлхтөн олон мянган жилийн турш ашиглаж ирсэн байна. Хуш мод, түүний самар нь эмчилгээний олон төрлийн бодис агуулдаг байна. Гэвч өнөөг хүртэл хуш, түүний самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байна. Өнөөдрийн байдлаар Сибирийн хушны самраар Самрын тос, цөцгий, Самрын майноз, ёогурт шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс үзэхэд самрыг хүнсний бус өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх нь давуу болсон байна. Самрын чөмөгний найрлагад Тос тослог 59.9%, уураг 19.6% , нүүрстөрөгч 16.7% байдаг. Самрын уураг нь хүний биед түргэн шингэх онцгой чанартай. Самрын 20 гаруй хувьд байдаг амин хүчил нь нялх хүүхдэд орлуулашгүй бодис болдог. Самрыг юуны өмнө хүнсэнд хэрэглэж заншсан байна. Боргоцойноос нь цайруулж бэлтгэж хайрах эсхүл шарах аргаар боловсруулж ирсэн. Самрын тос нь алтан шаргал өнгөтэй, анхилуун үнэртэй таатай амттай байдаг. Самрын тос нь амьтны гаралтай тосноос халаах чанар өндөр, наранцэцгийн тосноос шингээх чанар сайтай бөгөөд олив модны тостой ижил чанартай болох нь тогтоогдсон байна.
Цөмөөд, цөлмөөд дуусах уу

Газар дэлхий өнгөө засах тэсэн бололтой хэдэн өдөр үе үехэн хүчтэй орсон аадар ажилгүйчүүдийг ажилтай болгож, хэл үг авдаггүй хэнэггүйчүүдийг хатуухан нэг сануулаад авав. Хаа сайгүй гудмаар хөглөрөх элдэв хог, хамаа замбараа нь олдохгүй эрээлжсэн хот төлөвлөлтөд бухимдсан уу, халцгай л байвал шон хатгаж, суурь ухаад барилга байшин барьдаг их хотынхноос “ингээд намайг зовоо” гэсэн янзтэй эвтэйхэн нэг хариугаа авч байна уу гэлтэй, хангай дэлхий бухимдлаа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөлтэй нь биш ирэх бороонд л бэлтгэлтэй байвал болох нь тэр. Дотор давчдуулсан эмзэглэлээсээ эргэж, тойрч жаахан тэрлэлээ. Ингээд гол сэдэв рүүгээ оръё. Дэлгэсэн тэрлэг шиг эх орноо цөмөөд, цөлмөөд дуусах нь гэвэл хилсдэхгүй л болов уу. “Өрөвдөхөөр өрөн дээр гишгэнэ” гэгчээр байгалийн баялгаа манайхан зөв ч хүртэж чаддаггүйг жил жилийн намар эд биелэлээ олох самарны зүй бус ашиглалтаас харж болно. Самар бол жил өнжиж ургадаг жимсний нэг төрөл. Бурхны эдээ ч гэж тодорхойлдог. Самар нүүчихжээ хэмээх яриа манайхны дунд бишгүй байдаг. Самар ихтэй газрыг зориод, түүхээр очиход заримдаа юу ч үгүй алга болчихсон байдаг нь лус савдаг идээгээ хураажээ гэж хүмүүс хэлэлцэж байхыг сонсож байлаа.
Самрыг зүй бусаар түүж, ашиглагсдыг “хэмлэгчид” гэж нэрлэе. Магадгүй оносон ч нэр байх. Хэмлэх хэмлэхдээ хуш модыг нь сүйтгэж хэмлэдгийг бодохоор эдний гэр орныг нураагаад эд зүйлсээс нь хулгайлаад байвал ямар янзтай болцгоох бол гэсэн бодол төрнө.
Хэмлэгчид самар түүх гэж мөчрөөс нь хугална, хажуу хавиргаас нь мундана, өө тэгээд самар унаж л байвал хөрөөдөж тайраад ч хамаагүй түүх нь наад захын хэрэг. Модыг их мундахаар холтос нь хууларч унаад тухайн мод үхдэг. Ингэж мундасны улмаас үхсэн мод, хэмлэгчдийн гар хүрсэн газруудад олноор бий болно. “Алтыг нь аваад авдрыг нь сэгсэрнэ” гэгчээр самраа аятайхан түүгээд явахын оронд шунан тусан хуш мод сүйтгэдэг нь халагламаар.
Самар хэрэмний гол хоол. Хэрэм бүтэн жил идэх самраа нөөцөлж, хураадаг. Хэрэв тэдний нөөцөлсөн самар хэмлэгчдийн гарт орвол хэрэм боож үхдэг гэнэ. Адууны сүүл гэх мэт хялгасаар өөрийгөө боодог байна. Гайхажбайгаабиз. Би ч гэсэн анх сонсоод их цочирдсон. Хүн ч гэсэн дээ, өөрийнх нь хамгийн үнэтэй зүйл үгүй болоход сэтгэлийн хатгүй зарим нь амиа ч хорлох үе гардаг. Тэгэхээр самар бол хэрмэнд ямар үнэтэй зүйл болох нь ойлгомжтой. Байгалиа эвдэж сүйтгэн түүсэн самраа ихэвчлэн хууль бусаар гадагшаа гаргахаар завддаг тохиолдол их гардаг. Жишээлбэл зургадугаар сарын 18 өдөр Замын-Үүдийн гаалиар 13 тонн цөмсөн самрыг хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан байна. Энэ хэрэг одоо Замын-Үүдийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж. Эх орныхоо баялгийг ингэж цөлмөөд хилийн дээс давуулаад байх юм бол өөрсдөө юутай үлдэх вэ. Самар ч үгүй, хуш ч үгүй цаашлаад ой мод ч үгүй болох вий. Манайулс ихэд хуурайшсан, ой мод багатай бүсэд хамаарагддаг болохоор байгаа хэдэн байгалийн модоо сүйтгээд байвал хэдхэн жилийн дараахь ирээдүй бүрхэгээр л төсөөлөгдөнө. Түүхий эдээ ингэж хууль бусаар хил давуулан худалдчихаад эргүүлээд өөрсдөө түүнийг хэд дахин өндөр үнээр эргүүлж авдаг эрүүл бус тогтолцоо манайд бүр газар авсан. Энд хэсэгхэн хүн л баяжихаас өөр үр дагаваргүй.
Жин үдээр жинтэйхэн орох аадар манайхныг нэлээн ниргээд авсан шиг хуш мод руу тэгж мундаж дайраад байвал хэсэгхэн хугацааны дараа самар ч үгүй, хэрэм ч үгүй болох вий. Байгалийн баялгаа одоо л байгаа дээр нь гамнахгүй бол элэг буруу харийнхан хайрлана гэж үү. Цөлмөж дууссан хойно нь халаглахгүйн төлөө ядаж самраа ингэж мундаж үгүйрүүлэхгүй байхсан, дор бүрнээ.
Ж.Саруул

Хуш мод задгай газар 25, шигүү ургасан ойд 50 насандаа үр өгч эхэлдэг гэдэг. Эдүгээ нийслэлийн гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хаа сайгүй болц нь гүйцээгүй түүхий боргоцойг ширхэг бүрийг нь 300 төгрөгөөр борлуулж байна. Уг нь Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүй хуш модыг бэлтгэж ашиглахыг хориглодог.

Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн аравдугаар зүйлд ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болох тухай заалт бий. Болц нь гүйцээгүй самар мөчрөөсөө юу гэж тийм амар салах билээ. Байгалийн жамаараа бол боргоцойны давирхай арилж, хайрсан бүрхэвч нь амархан салах үе буюу 10-12 дугаар сард самар бүрэн болж гүйцдэг байна.

Хүн төрөлхтөн самрыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн боловч өнөөг хүртэл хушны самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байгаа гэнэ. Дэлхийн хуш модны нийт нөөцийн 90 гаруй хувь ОХУ-ын Сибирийн ой тайгаар тархсан бөгөөд ойролцоогоор 35 сая га талбайг эзэлдэг ажээ. Харин манай улсад хушин ой нь Хангай, Хэнтийн салбар уулаар тархан ургадаг бөгөөд ой сан бүхий нутаг дэвсгэрийн 9919.9 мян га талбай буюу 7.7 хувийг эзэлдэг гэх гунигтай мэдээ бий.

Монголчууд дээр үеэс байгаль орчноо түүний дотор ойн баялагийг хамгаалах, ариг гамтай ашиглах сайхан уламжлалтай ард түмэн. Түүнчлэн манай малчид хуш модыг бага хэмжээгээр бэлтгэж, гэрийн мод хийхэд ашиглаж ирсэн ч эдүгээ шиг хэн дуртай нь самрыг нь гүйцэд боловсроогүй байхад "тонож", хайр найргүй хугалж хөрөөдөж явсан түүх үгүй.

Тиймээс хуш модыг хамгаалах эрх зүйн орчныг цаг алдалгүй чангатгах шаардлага бий болж. Ой хэмээх амьд ертөнцийг сүйтгэж байгаа энэ хууль бус үйлдлийг даруй зогсоохгүй бол хушин ойд амьдардаг хөөрхөн хэрэм, жирх, шувууд ер нь ой тэр аяараа уйлж байгаа шүү дээ хүмүүс минь.

Эх сурвалж: Нийслэл таймс, ubpark.mn
read more ››

Thursday, June 23, 2011

Мод тарих

Модыг унтаж байгаа үед нь тарих хэрэгтэй. 
Арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр cap хүртэл моддын унтаа үе байдаг. Энэ үед нь шилжүүлэн суулгах ёстой. Харин сэрсэн үед нь ойгоос авчраад хотод суулгаад нэмэргүй.

Намар мод тарьж болно, газар хөлдөхөөс өмнө зүгээр. Мод навч, жимсээ гөвж дуусаад, "тайвширсан" байдаг. Энэ үед нь суулгац суулгавал их үр дүнтэй. Ургана, Хэрэв хөлдүү газрыг ухаад чадал тань хүрвэл өвөлжин тарьц суулгасан ч болно. үнэхээр тэгж чадвал бүр л сайн ургана. Мөн хавар мод тарихдаа модны нахиа задарч, навчилж ногоорохоос өмнөамжиххэрэтэй. Навчилж нахиалсан хойно нь тарьвал тэр мод ургахгүй шүү дээ, Айлууд хашаандаа ямар мод тарьвал зүгээр вэ?

-Ер нь жимсний мод тарих нь зүйтэй. Эргээд ашиг шимийг нь хүртэнэ. үхрийн нүд, чацарганын бут тарих хэрэгтэй. үхрийн нүдний нэг буттай айл жил бүр түүнээсээ 4-5 кгжимсавна. Чацарганын нэг бутнаас 25-30 кг жимс хураана шүү дээ. Ашиг шимийг нь ингэж хүртэхийн тулд арчилгаа тордолгоо л их шаардагдана даа. Мөн хашаандаа жорлонгийн ойр, монос тарих хэрэгтэй. Монос цэцэглэхээрээ элдэв үнэрийг орчноосоо зайлуулж байдаг сайн талтай. Иймээс жорлонгийн муухай үнэрийг дарна. Манайхан ер нь жорлонгоо ч зөв барьж чаддаггүй. Жорлонгийн шаланд ганцхан нүх гаргаад, мөн шалнаас доош орсон яндан хийх хэрэгтэй байтал манайхан хоёр гурван хүн зэрэг суух юм шиг хоёр гурван нүх гаргачихдаг. -Бордоог бас л дээр таны дурьдсан мод үржүүлгийн газруудаас авах уу?
.-үгүй ээ. "Гүлмэс" зэрэг бордоо үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд бий. Ер нь бордоог үржил шим муутай, хад чулуу их хөрстэй газарт л хэрэглэдэг. үржил шимтэй газар хэрэггүй.

-Нийслэлд өнөөдөр ямар төрлийн шилмүүст мод таривал ургах вэ?
-Гацуур, жодоо, хар мод буюу шинэс, хуш, эгэл нарс зэрэг мод тарьвал сайн ургана.

-Тэгвэл ямар төрлийн навчит мод таривал сайн бол?
-Улиас, улиангар, хайлаас, хус, өрөл, жигд модыг сонговол илүү үр дүнтэй.

-Ямар төрлийн бут сөөгийг голлон тарьвал сайн бэ?
-Арц, бургас, бүйлс, голт бор, гүйлс, долоогоно, монос, нохойн хошуу, тавилгана, тэрэлж, тэхийн шээг, үхрийн нүд, чаргай, чацаргага, шар хуайс, яргай зэрэг бут сөөгийг голлон тарьвал үр дүнгээ өгнө шүү.

-Тэгвэл ямар цэцгийг чимэглэлийн зориулалтаар тарих вэ?
-Цэцэг нэг ба хоёр наст, мөн олон наст гэж ялгаатай. Та хашаандаа цэцэг тарих гэж байгаа бол олон наст цэцэг сонгох ёстой ба хоёр наст цэцгийг эхлээд нэрлэе. Мандарваа, арслангийн жавж, хилэн цэцэг, гол гэсэр, хулгана сүүл, сараалжин цэцэг, цуваргана буюу хивсэн цэцэг, ташуур өвс, дэмэг, хүмээс, хун цэцэг, төмөрдээ, манжуухай, морин шүд, ангир таваг, гялбалзал, шиваантиг, гүнгүм буюу хумсан цэцэг, энхэлгэнэ, аранзалаа, тайрс өвс, нил цэцэг гээд дал гаруй зүйлийн цэцгийг хотын төв талбайд, хөшөө дурсгалын дэргэд болон баяр ёслолын үөэр цэцгийн мандал байгуулахад тарьдаг. Басл арчилгаа тордолгоо их шаардана. Манайхан хашлага даваад гишгичиж орхидог учир их хэцүү. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар авиргана, арилдий, арши, башир, гувай, сарнай, сэрдэг, хаварсал, хайтан, хумсан будаг, цагаан даль, цахилдаг, шимтэглээ, эрээн, халгай гэх мэт 150 гаруй зүйлийн бэлэг дурсгалын болон тасалгааны цэцэг тарьж, ургуулж болно.

-Ер нь мод тарих ажил цэцэрлэгжүүлэх талбайг засахаас эхэлнэ биз дээ?
-Юуны өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мод, сөөгсуулгах, зүлэгжүүлэх, тохижуулах талбайг засахдаа эхлээд хүмүүсийн урсгал хөдөлгөөнд зохицуулан зам гаргана. Дараа нь талбайнхаа хотгор гүдгэрийг тэгшилж, хөрсийг гишгэн зөөллөж, гарсан шороог шигшин, ширэгжсэн шороо чулуу, өвсний үндэс зэрэг бөөн хатуу зүйлийг тусад нь ялгаж зайлуулна. Мод, сөөг суулгах газраа тэмдэглэн ямар мод, сөөг суулгахаас хамаарч түүндээ тохируулан нүхийг ухаж бэлтгэнэ. Ямар ч нүх шуудуу ухлаа гэсэн гарсан шороог нь шигшиж, чулуу хайрга шавраас нь цэвэрлэж, оронд нь хийх үржил шимт хөрс шороог хүрэлцэхүйц хэмжээгээр татаж дэргэд нь нөөцлөнө. Хэрэв мод, сөөг суулгах хөрс маань элсэрхэг, хайрган бүтэцтэй байвал нүх шуудууны ёроолд ус нэвтрүүлэхгүй байх зорилгоор шаварлаг хөрсийг модны нүхэнд 15 cм, бут, сөөгний нүх шуудуунд 5-6 см зузаантай хийх хэрэгтэй.

-Мод, сөөг тарихдаа тарьц суулгацыг хэрхэн сонгох вэ?
-Байгалиас мод шилжүүлэн суулгахаар бол ойн зах чөлөөнд байгаа 10-15 насны, 1-2 метр өндөртэй, зөв титэмтэй, салаа оройгүй, оройнх нь нахиа гэмтээгүй, ямар нэгэн өвчин хортонд нэрвэгдээгүй эрүүл модыг сонгож авна. Сонгосон модондоо нар руу харсан талд нь тэмдэг тавьж, авч ирж суулгахдаа тэмдгээ баримтлах хэрэгтэй. Байгалиас сөөгийг сонгохдоо шигүү ургасан бутнаас өвчин хортонд идэгдээгүй, цаашид бутлан ургах болоцоотой залуу нахиа найлзуур ихтэй бут сөөгийг сийрэгжүүлэх журмаар сонган авах ёстой.

-Би Мод үржүүлгийн газраас суулгац сонгомоор байна. Юуг нь харвал зүгээр бол?
-Улиас, хайлаас, хус зэрэг навчит модыг сонгохдоо 1.5-2 метр өндөртэй, 2-3 настай, мөчрийн салаалаг ихтэй, цэх шулуун иштэй, үндэсний систем сайтай, өвчин хортонд нэрвэгдээгүй модыг авах хэрэгтэй шүү. Бут, сөөгний хувьд ч үр болон ногоон мөчрөөр үржүүлсэн, бойжуулах талбайд шилжүүлээд 2-3 жил болсон, 0.5-1 метр өндөртэй, бутлалт саитаи, залуу наилзуур ихтэй бут сөөгийг сонгоорой. Мод уржүүлгийн газрын мод сөөг нь хөнгөн, элсэрхэгхөрсөнд ургуулсан байдаг учраас техникээр ухаж авахад үндэс нь шороогүй гардагтул ухаж авсаны дараа үндсийг яаралтай нойтон элс шороогоор яаралтай булж, автомашинд ачих хэрэгтэй.

-Тээвэрлэхэд бас учир байна биз?
-Ер нь тарих модыг ихэвчлэн алсаас зөөдөг. Тэгэхдээ түүний иш мөчрийг нь гэмтээхгүй, үндсийг нь хатаахгүй, богино хугацаанд тээвэрлэх хэрэгтэй. Мод ачихдаа машины тэвшин дээр хөндлөвч хийж, түүнийгээ эсгий юм уу даавуугаар зөөллөнө. Машины тэвшинд 40-50 см зузаан үртэс, эсвэл 15-20 см зузаан хар шороо, малын бууц дэвсэнэ. Босоогоор нь ачихаддаивалзан ганхсанаас үндэс, мөчир их хэмжээгээр гэмтдэг учир хөндлөвчинд налуулж тавиад сайтар бэхэл. үндсийг нь шуудайгаар ороож, баглан услах, чийглэх шаарлагатай. Мод үржүүлгийн газраас авсан мод ихэвчлэн үндсэндээ шороогүй байдаг тул нойтон элс, хар шороонд үндсийг нь далд ортол булж, замдаа усалж яваарай.

-Мод сөөгний нүхийг том, бага, янз бур л ухдаг?
-Байгалиас бол шилмүүст модыг хөрс шороотой нь ухаж авч ирэх тул ухсан нүх тань шороотой үндэс багтахаар том буюу 0.8-1 метрийн диаметртэй, 50-60 см гүн байх ёстой. Навчит модны хувьд арай бага байж болно. Ухаад гарсан шороог шигшин, элдэв хог, бух хольцоос нь салган зөөж зайлуулна! Ингээд л суулгана даа. Мөн үржил шимтэй хар шороо хийх хэрэгтэй. Бас услахад зориулсан тогоо, хонхор үлдээх ёстой.

-Мод, сөөг суулгах нь бас л нарийн ухаан шингэсэн ажил юм даа?
-Тэгэлгүй яахав. Мод, бутаа суулгахын өмнө нүх, шуудуугаа усалж, чийгшүүлнэ. Бэлтгэсэн нүхэндээ үржил шимт хөрс шороог хийж, ялимгүй хонхойлгоод, дээр нь шороотой үндэс бүхий модоо тэгшхэн тавьж, эргэн тойрон шороогоор сайтар чигжих ёстой шүү. Бут, сөөгөө уртаашаа нэг метрт 8-10 ширхэг байхаар бодож, сөөлжүүлэн өөр хооронд нь 20-25 см зайтай суулгана. Суулгасаны дараа илүү гарсан шороогоор тогоогоо доторлон, хүрзээр давтаж нягтруулах бөгөөд тогооны өндөр 10-15 см байх ёстой. Энэ нь услахад ус гадагш урсахгүй, нэг дор ахиухан ус хийх боломжтой болно гэсэн үг. Мөн гурван талаас нь нарийн бөх уяагаар бэхэлвэл сайн. Ингэхгүй бол ус шингэж, хөрс доош суух үед мод салхинд хазайх, үндэс нь ил гарах, унах нь олонтаа.

-Тэгвэл хэрхэн услах вэ?
-Нэг модонд 70-80 литр, нэг сөөгөнд 20-30 литр ус ногдохоор бодож услана. Хур бороогүй гандуу үед долоо хоногт 2-3 удаа нэг модонд 60-80 литр, сөөгөнд 20-30 литр ус ногдохоор бодож услах ёстой. Модыг өглөө, оройн сэрүүнд, зун бол өглөө есөн цагаас өмнө, орой 10 цагаас хойш харьцангуй бүлээссэн усаар, хавар, намрын сэрүүнд ердийн температуртай усаар услана.

-Тэгвэл талбайгаа зүлэгжүүлэхийн тулд яах ёстой гэж?
-Зүлэгжүүлэх талбайн хөрсийг урьдчилан бэлтгэнэ. Хүрзээр 15-30 см гүн гишгэн, чулуу, хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, талбайн хотгор гүдгэрийг шороогоор дүүргэн тэгшилнэ. үр тарихаас нэг хоногийн өмнө хөрсийг усалж, чийглэх хэрэгтэй. Зүлэгний үрийг салхи багатай тогтуун өдөр жигд цацаж, 0.5-2 см гүн тармуураар хөнгөн самнаж өнгөн хөрстэй холино. Тарьсан үрийг 0.5-1 см зузаан элстэй хучиж, жигд соёолох хүртэл үр, элсийг салхинд хийсэх, хөрс хатахаас хамгаалахын тулд өдөр бур өглөө, оройн сэрүүнд таван см гүнд тогтмол чийгтэй байхаар бодож шүршүүрээр бороожуулан маш зөөлөн услах хэрэгтэй. Хэрэв хүчтэй усалбал тарьсан үр урсч үгүй болох буюу ил гарч хатна. Зүлэг ургаж жигдэрсний дараа ам дөрвөлжин метр талбайд 20-30 литр ус ногдохоор боДож долоо хоногт 2-4 удаа услах хэрэгтэй. Ер нь бороо орохыг угтан салхины хүч сулрах үеийг тааруулан зүлэг тарьвал сайн ургана. Зүлгэнд хэрэглэх олон наст ургамлын үрийг ам дөрвөлжин метр талбайд 30-50 граммаар бодож цацвал нягт шигүү ургана. Зүлгэнд голдуу согоовор, ерхөг, өлөнгө, голын хиаг зэрэг олон наст ургамлын урийг ашигладаг.

-Манайхан цэцэг тарихдаа орос авгай нараас дор гэж та нэг удаа хэлж байсан. Цэцгийг ер нь хэрхэн тарьж, арчлах ёстой юм бол?
-Цэцгийг нэг, хоёр ба олон наст гэж ангилдаг тухай би дээр хэлсэн. Манай орны хувьд гудамж талбайд голдуу, зуны улиралд, нэг наст цэцгээр мандал байгуулж байгаа. Цэцгийг үр ба үрсэлгээр тарих хоёр арга бий. үрсэлгээр тарихад хоёрдугаар сарын дундаас хүлэмжид, эсвэл гэрэлтэй, дулаан байранд 10 см зузаан холимог шороон хөрсөнд үрийн том жижгээс хамаарч 0.2-1 см гүнд суулгаж үрслүүлнэ. Соёолсон үрийг гурван навчтай болмогц өөр модон хайрцагт 5x5-7x7 см-ийн зайтайгаар шилжүүлэн суулгаж услана. Ингээд цэцэглэж эхлэх буюу зургадугаар сарын эхээр мандалд гаргана. Цаг агаарын мэдээ сонсч, цочир хүйтрэлййг өнгөрүүлж байж гадаа гаргах хэрэгтэй. үрээр тарихдаа хаврын хүйтрэлтэд тэсвэртэй, ургалтын богино хугацаатай, эрт дэлгэрдэг цэцгүүдийг сонговол зүгээр. Шуудтариалах цэцгийн үр нь цэвэр, том, эрүүл байх шаардлагатай. Шууд тарилтыг байшингийн наран талын нөмөр газар, жижигхэн талбайтай цэцгийн мандлын сууринд цацах маягаар суулгаж, элсээр нимгэн хучина. Цэцгийг заавал шүршиж усалдаг.

-Ер нь айлууд хашаагаа хэрхэн тохижуулж, цэцэрлэгжүүлвэл зүгээр гэдгийг хэлэхгүй юу?
-Хашаагаа цэцэрлэгжүүлэх бол газар тань нэгэнт өмчлөгдсөн, суурьшил нь тодорхой болсон байх ёстой. 0.7 га талбайн 50 хувь нь баридга байгууламж байлаа гэхэд үлдсэн 50 хувь нь явган хүний зам, бие засах газар, бохирын цооног, түлээ нүүрсний амбаар байх нь утгагүй. Иймээс хашаандаа улиас, улиангар, хайлаас, хар мод, гацуур зэрэг том модноос 3-5 ширхэг, бие засах газрын орчинд гурван ширхэг монос, улдсэн хэсэгт 10-аас дээш тооны жимсний мод байхаар тооцвол зүгээр.



Жимс, жимсгэнэ, сөөглөг ургамлын онцлог
  Жимс, жимсгэнийн бут, сөөгийн суулгацыг хавар, намрын улиралд тарьдаг. Гэхдээ эдгээрийг урьдчилан бэлтгэн бойжуулсан сортын суулгацаар тарих нь илүү тохиромжтой. Тарих хугацаа   Сөөгөн ургамлыг намар 9-р сарын 15-наас 10-р сарын 25-ныг хүртэл, хавар 4-р сарын 20-ноос 5-р сарын 25-ныг хүртэл хуга­цаанд тарьж ургуулна. Учир нь энэ үед урга­мал тайван байдалд байдаг тул тарилтын ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн тохиромж­той. Сөөгийг усалсан нүхэнд үндсийг нь нугалалгүй зөв байрлуул­на. Дараа нь бэлтгэсэн хөрсөө эргэн тойронд бага багаар хийж чигжинэ.

Ургах онцлог
  Бидний хүрээлэн буй орч­ны ногоон байгууламжийн тохи­жолтод тариалагдахаас гадна, жимс жимсгэний аж ахуй байгуулахад өргөн хэрэглэгддэг. Иш, навч, цэцэг, үндэс, жим­сийг бэлтгэн эмчилгээнд ашиг­ладгаараа өндөр ач холбогдолтой юм. Нөгөө талаас элсний нүүдэл явагдаад байгаа эрс тэс уур амьсгалтай манай оронд тариалахад жимс, жимсгэний болон бут сөөг ургамал нь хамгийн тохиромжтой юм. Бут сөөг ургамал нь үрээр таригдахаас гадна, сайн үржин ургах чадвартай байдаг нь эдгээр ургамлын нэг онцлог юм. Шинээр үржүүлэх бут, сөөгийн үр мөчрийг бэлтгэхдээ эх модыг зөв сонгон авах хэрэгтэй.

Эх модыг сонгохдоо анхаарах зүйл:
- Өвчин хортонд идэгдээгүй
- Ямар нэгэн гаднын нөлөөнөөс механик гэмтэл аваагүй
- Өсөлтийн динамик ургалт хэвийн явагдсан
- Титмийн хэлбэршилт зөв байх хэрэгтэй

Байгалиас мод сонгохдоо: Ойн зах, чөлөөнд байгаа 10-15 насны 1.0-2.0 метр өндөртэй зөв титэмтэй, салаа ороогүй оройн нахиа гэмтээгүй, ямар нэгэн өвчин, хортонд нэрвэгдээгүй эрүүл модыг сонгож авна. Сонгосон модондоо нар луу харсан талд нь тэмдэг тавьж, авч ирээд суулгахдаа тэмдгээ баримталж нар луу харуулж тарина.

Бут сөөг суулгах нүх ухаж бэлтгэх
  Бут сөөгний суулгацыг үрээр тарьж 2-4 настайд нь суулгах нь хамгийн тохиромжтой. Сөөг тарих нүхийг бэлтгэхдээ голчоороо 40-50 см, гүн нь 50 см нүх ухаж бэлтгэнэ. Нүхний ханыг доош нь эгцэлж тэгшилсэн байна. Сөөг тарихын өмнө нүхээ усалж бэлтгэнэ.

Хөрс бэлтгэх
  Бут сөөгийг тарих нүхний хөрсийг 50%-д нь бор хөрс, 20%-д нь элс, 20%-д үртэс, 10%-д малын бууцыг хольж бэлтгэнэ. Бууц, сангас нь шингэн хэлбэрээр байвал сайн.

Бут сөөгийг үржүүлэх арга
- Үрээр үржүүлэх
- Мөчир салаагаар бэлтгэн үржүүлэх
- Нахиа дарж үржүүлэх /хэвтээгээр, босоогоор/
- Үндэсний шижмээр
- Залгалтын аргаар үржүүлэх гэх мэт олон аргууд байдаг.

Үрээр үржүүлэх: Тухайн ургам­лын онцлогоос хамааран үрийг тариалалтанд бэлтгэнэ. Бут сөөгийг үрээр үржүүлэхдээ сонго­мол эх ургамлаас бэлтгэгд­сэн 1-2 р зэргийн үрийг тусгайлан боловсруулсан хөнгөн хөрсөнд тогтоосон нормын дагуу тарьж ургалтын явцад арчилгаанд хөрс сийрүүлэх, сүүдэрлэх, цөөлөх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэнэ.

Мөчир бэлтгэн үржүүлэх: Энэ нь намар 11-дүгээр сараас 3-дугаар сар хүртэлх хугацаанд модожсон мөчир, зун 6-7 сард ногоон мөчир бэлтгэн тусгай идэвхжүүлэгч бодисын тусламжтайгаар шинээр үндэслүүлж үржүүлнэ.

Нахиа дарж үржүүлэх: Энэ нь ихэвчлэн жимсний бут / үхрийн нүд, тэхийн шээг, чацаргана гэх мэт / чимэглэлийн / голт бор, шар хуайс гэх мэт/ бут сөөгийг ургаа байдлаар нь үндэсний хүзүүнээс дээш 2-30 см хөнгөн хөрсөөр битүү овоолон булахад булагдсан нахиа бүр үндэс аван үржинэ. Мөн үүн­тэй адилаар мөчрийг аажим налуулан хэвтүүлж 5-10 см зузаан хөр­сөөр хучихад нахиа болгон газ­раас шинэ ургамал үүсгэн ургана.

Залгалтын аргаар үржүүлэх: Энэ аргаар ихэвчлэн нэг ургамлыг нөгөө ургамалтай холбон залгас­наар шинэ сортын ургамал гарган авдаг. Өөрөөр хэлбэл энэ нь селекцийн арга юм.

Үндэсний шижмээр ургуулах: Энэ аргаар ихэвчлэн үндэсний шижмээр салж ургадаг ургам­луудыг үржүүлэх боломжтой. Жишээ нь: Бидний хамгийн өргөн тариалдаг чацаргана. Суулгацаар тариалсан ургамал нь үндэсний систем тэлж эх ургамлаас 1-1.5 см орчим зайд эх ургамалтайгаа үндсээр холбогдож шинээр ургамал үүснэ. Ургалтын хоёр дахь хавар эх ургамалтай холбогдсон үндсийг таслан нэг жил энжүүлж дараа жилийн хавар салган авч тусгаарлан өөр нүхэнд суулгаж үржүүлнэ.

Бордолт
  Сөөгийг органик болон эр­дэс бордоогоор ургамлын үндэс, үндэслэг ишний гол болон салаа­нуудын эрчимтэй өсөлтийн үед хавар 5-сарын 3-р 10 хоногоос 6-р сарын 2-р 10 хоногт, намар 8-р сарын 3-р 10 хоногоос 9-р сарын эхний хагаст хэрэглэнэ. Өсөлт хөгжилт нь хэвийн явагдаж байгаа модыг гурван жилд нэг удаа хавар иж бүрэн бордоогоор бордоход хангалттай.

Усалгаа
  Тарьсан модны усалгааг өглөө оройн сэрүүнд хийж гүйцэтгэх нь усны ууршилтыг багасгана. Иймд модыг тарьсны дараа эхний сард 7 хоногт 2-3 удаа 1 ширхэг модонд 30-40 литр ус оногдохоор тооцож нүхний амсрыг дагуулан зөөлөн урсгаж услана.


Хус мод
Хус мод –түргэн ургадаг гэрэлцэг мод юм. Хус мод 100-,150 насалдаг

Модыг хүүхэд шиг асрах хэрэгтэй
МУИС-ийн харьяа Экологийн боловсролын төвөөс "Монгол орноо ногооруулъя" сэдэвт модлог, бутлаг ургамлын үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулахгүй юу?
-МУИС-ийн Экологийн боловсролын төв жил болгоны хавар, намар иргэддээ зориулж мод бут хэрхэн тарих аргачлалын талаар зөвлөгөө өгч үүнийхээ дэргэд үзэсгэлэн худалдааг давхар гаргадаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнгээ ирэх сарын 27-ны өдрийг хүртэл гаргахаар болсон. Манай үзэсгэлэнгийн гол зорилго бол мод бутыг борлуулахаасаа илүү зөв тарих аргачлал, тарихын ач холбогдол, ямар хөрсөнд илүү зохицдог талаар иргэддээ зөвлөгөө өгөх юм. Экологийн боловсролын төв төрийн байгууллага учраас иргэддээ үнэн зөв, бодитой, мэдээлэл өгөх үүрэгтэй. Иймээс иргэд мод худалдаж авахгүй байсан ч манай төвд хандаж зөвлөгөө авах боломжтой. Бид ямар модыг, ямар хөрсөнд таривал илүү сайн ургах талаар зөвлөгөө өгнө.

-Хэдэн төрлийн мод борлуулж байгаа вэ?
-Энэ удаагийн үзэсгэлэнд 13 төрлийн таваас зургаан мянган ширхэг мод бутны үрсэлгээ борлуулж байгаа. Тухайлбал, үхрийн нүд, улиас, хайлаас, шар хуайс гоёлын буюу хэлбэржүүлдэг модыг ургамлын хашлага маягаар тарьж ургуулдаг. Харин улаалзгана, нохойн хошуу, чацаргана, монголын усан үзэм буюу тошлой, сакура, долоогоно, үрэл монос гэх мэт мод бий. Эдгээр модны үрсэлгээгээ 800-25000 мянган төгрөгийн үнээр борлуулж байна. Тарваган хайлаасыг 800 төгрөгөөр борлуулж байгаа. Ийм төрлийн хайлаасын ургах чадвар сайн байдаг бөгөөд хүмүүс ихээр авч тарьдаг. Харин 25 мянган төгрөгөөр үхрийн нүдний бут борлуулж байна. Энэ бут нь сайхан үндэстэй, тариад жимсээ өгдөг.

-Танайхаас зөвлөгөө авах сонирхолтой хүн хэзээ ирвэл болох вэ?
-Зөвлөгөө авах сонирхолтой хүмүүс ажлын өдрүүдэд өглөө 9 цагаас оройны 19 цагийн хооронд Экологийн боловсролын төв дээр ирээд манай мэргэжилтэнтэй уулзаж болно. Тэгээд манай төв ганц энэ үзэсгэлэнг гаргаад зогсохгүй. Цаашдаа улаан лооль, өргөст хэмхний үрсэлгээ гаргана. Мөн иргэдэд зөвлөгөө өгсөөр байх юм.

-Модыг хэрхэн арчлах талаар манай уншигчдад зөвлөгөө өгөөч?
-Модыг өглөө эрт эсвэл орой нар жаргасны дараа усалбал илүү үр дүнтэй байх юм. Ингэхдээ модны навч руу усаа цацаж болохгүй. үүнээс болж мод үхэх аюултай байдаг юм. Тиймээс модныхоо тогоо руу л усаа хийх хэрэгтэй. Модыг хүүхэд шиг асрах хэрэгтэй. Бүлээн усаар услах нь чухал. өнгөц усалгаа хийж болохгүй. Хүмүүс хөрснийхөө өнгөн хэсгийг услаад модоо үхүүлчихдэг дутагдалтай. Тиймээс үүнийг анхаарах хэрэгтэй юм. Хамгийн гол нь нэг мод дунджаар 30-40 литр усаар усалдаг гэдгийг мартаж болохгүй.


Эрдэмтдийн үзэж буйгаар халуун бүс нутагт зонхилдог ой мод нь агаарыг сэрүүцүүлж байхад өндөрлөг газарт эсрэгээрээ цаг агаарын хэмийг нэмэгдүүлж дулаацуулдаг байна.

МОДЫГ ИНЭЭЖ ТАРИВАЛ САЙН УРГАДАГ

“Ховдын толь” сонины сурвалжлагч Б.Хоролсүрэн
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин, 85 настай Борондонгийн Лувсан гуай 60 гаруй жил улсад ажил хөдөлмөр эрхлээд гавъяаныхаа амралтад гарсан хэдий ч зүгээр суусангүй. Хань Б.Баяраагийн хамтаар мод тарьж, байгаль дэлхийгээ хамгаалах буянтай үйлсэд бусдыг үлгэрлэж явна. Ажилсаг энэ буурал Ховд аймгийн Манхан сумын төвд 170 га газарт мод, жимс тарьж “Буян тохой” нэртэй төгөл бий болгожээ. Мөн дахин 17 га газарт 40000 мод, жимс тарьж, “Буян энгэр” нэр өгч 35000 мод үржүүлж байгаа юм байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан дурсгалын цргцолбор бий болгож түүндээ 11 орны 1000 мод тарьсан байна.

- Та анх хэдэн настайгаасаа мод тарьсан бэ?

- Би найман настайдаа эцгээсээ өнчин хоцорч, аргал түүж амьдардаг байлаа. 10 наснаас эхэлж тариачин болж, багийн бүлгэмд сууж, бичиг үсэгт тайлагдаж , улмаар 15 настайдаа Эвлэлийн үүрийн дарга болсноос хойш 60 нас хүртлээ улсад ажилласан. Анхны тариа тарьсан хүрз маань одоо надад бий. Надад Чулуун гэдэг мундаг дархан хийж өгсөн юм. Ер нь миний амьдрал цаг ямагт байгальтайгаа шүтэлцэж , түүний тайлагдашгүй нууцыг таньж мэдэхийн төлөө тэмүүллээр дүүрэн байсаар ирсэн. Тэтгэвэртээ гараад энэ нутагт хөгшинтэйгээ хамт 1.500.000 мод, 67.000 чацарганы модыг хамт олныхоо хүчээр ургуулсан. Булган суманд 10 гаруй жил ажиллах хугацаандаа хамт олныхоо хүчээр 30.000 улиас, бургас, 15.000 чацаргана, алим, жимсний мод тариалсан байна.

- Мод ургуулах хэцүү юу?- Модыг өдрийг нь олж тарих хамгийн чухал. Нар, сарны зохилдлогоор тарих хэрэгтэй. Сарын эхээр модны хүч буюу ургах чадвар нь угтаа буюу үндэстээ, сарын дундуур үндэснээс дээш гарсан байдаг юм. Тэр хоёрыг тохируулбал мод тарих тийм ч хэцүү биш ээ. Модыг ер нь инээж тарьвал их сайн ургадаг юм шүү дээ. Тарьснаас хойш таван жил маш сайн арчлахгүй бол ургахгүй. Дараагийн таван жил малд идүүлэхгүй байж чадвал 10 жилээс хойш мал идсэн ч мод өөрөө ургана. Мод тарих хүн уйгагүй хөдөлмөрлөх ёстой. Дээр үед бид чинь зуун мянгаар нь мөчрийг тайрч үржүүлдэг байлаа. Эхлээд эх модыг, эх модноосоо мөчрийг гаргаж авна. Мөчрөө мананжуулах аргаар ургуулна. Мананжуулна гэдэг нь мөчрөө элсэнд суулгаад дээгүүр нь хиймлээр бороо оруулж, манан үүсгэнэ гэсэн үг. Жилийн хугацаатай ургуулаад дараа онд нь авч өөр газарт суулгаад тарина даа. Тэгэхдээ тарих газраа эхлээд сайн усжуулж хөрсөн дэх марааг нь урсгаж алга болгох хэрэгтэй. Тарьсан модоо байнга услах шаардлагатай. Гэхдээ нэг төрлийн мод тарихгүйгээр гадаад орны олон төрлийн модноос суулгац авчирж суулгавал зүгээр. Мод амьд амьтантай адилхан. Цус ойртвол яадаг билээ дээ. Нэг төрлийн мод тариад, үржүүлээд байвал муу ургадаг юм. Урд талбайд “Баян Энгэр” гээд 10 гаруй улсын 30-аад төрлийн мод байгаа. Ер нь 1000 мод тарихад нэг худаг хангалттай. Бусад модондоо нөлөөлж хамгийн хурдан ургадаг нь давжаа алим, чавга, бэсрэг алимны мод. Энэ гурав бол эрдэнийн гурван мод байгаа юм. Бэсрэг алимны нэг ширхэг мод нь 1230 ширхэг жимс өгдөг байсан. Бид яг тоолоод нэг жилд 27 тонн жимс авч байсан юм. Бид чинь Ховд аймгийн хэрэгцээг хангаад Говь-Алтай руу явж борлуулах газар хайдаг байлаа шүү дээ.

- Танай хашаанд олон төрлийн мод ургажээ.

Хэдэн жилийн өмнө тарьсан бэ. Ер нь амарч тухлах цаг гарах юм уу? -Хүмүүс их залхуу болж дээ. Би сууж амрах дургүй, суухаар амралт биш залхуу өвчин тусна. Би өдөрт 30 км газар явган явдаг.

Энэ хашаандаа 10 жилийн өмнө хөгшин бид хоёр ач хүүгийнхээ хамт мод тарьсан. Одоо манай хашаанд 1000 мод ургаж байна. Сибирийн болон монгол улиас мөн эрлийзжүүлсэн улиас гээд аль болох олон төрлийн, олон газрын мод тарихыг боддог. Хамгийн өндөр ургасан нь сибирь, монгол улиас хоёрын эрлийз. Өндөр нь 50 метр. Энэ жил хашаандаа чацарганы мод суулгасан. Мөн эмчилгээний ач тустай нохойн хошуунаас эхлээд олон мод бий.

- Эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах талаар залуус хүүхдүүдэд хандаж юу хэлэх бол?- Хүн, байгаль хоёрыг хэзээ ч салгаж ойлгож болохгүй. Байгалиа хамгаалахгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнож, амьдрал сайхан болохгүй. Тэгэхээр байгаль дэлхийгээ ээж аав, үр хүүхдүүддээ хайрладаг шиг хайрлаж хамгаалж яваач гэж нийт иргэддээ захиж хэлмээр байна. Байгалиа хамгаалъя, сэргээе гэж яваа та бүхэндээ баярлалаа. Байгалиа шүтэж байгалиа хамгаалбал байгаль эх бидэнд ихийг өгөх болно.

Эх сурвалж: tsagtur.mn, olloo.mn

read more ››
UA-46879708-1