Monday, February 22, 2010

Зэп Холцер

Ихэнх хүмүүс гэрлийн чийдэн зохиож юмуу органик бүтээгдэхүүн худалдаж авснаараа дэлхийд тулгарсан асуудлуудыг засаж шийдвэрлэхэд туслаж байна гэж боддог бол, тэднээс илүү ач холбогдолтой өөрчлөлт хийж байгаа мянга мянган хүмүүс байдаг. Тэдгээр мянга мянган хүмүүсээс хэдхэн арав нь гэрэлт зам татуулан явж байдаг. Харин тэр хэдхэн арав дотроос ГАНЦХАН хүн л бусдаас хол түрүүлж байна. Тэр бол бахадмаар, цуут, агуу Зэп Холцер юм. 

Зэп Холцер "тогтвортой аж ахуй" (permaculture) гэдэг үгийг сонсохоосоо хамаагүй өмнө үүнийг амьдралдаа хэрэгжүүлж байжээ. Түүний өөрийнх нь гэр бол тогтвортой аж ахуйн хамгийн сайн жишээ юм. Тэр өөрийн гэр-диваажингаа  бүхий л амьдралынхаа туршид УХААЛГААР хөдөлмөрлөн бий болгосон юм. Тиймээс ч түүний амьдралын асар баян туршлагыг "Sepp Holzer's permaculture" буюу Холцерийн стиль, Холцерын арга гэж нэрийдэх болжээ.

Тэр зөвхөн дэлхийг аврах сайн үйлсэд маш том жинтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй, үүнийгээ хэрхэн бизнес болгож мөнгө олох боломжтой вэ гэдгийг үлгэрлэн харуулж чадсан гавъяатай.

Хамгийн гайхалтай нь, тэр Альпийн нурууны тэсгим хүйтэн уулын өндөрт байх өөрийн гэрийн нэгээхэн хэсэгт Ойрхи Дорнодын уур амьсгалын нөхцөлийг бүрдүүлж нимбэг, жүрж тариалан ургуулдаг. Цөөрөм хийхэд түүнийг гүйцэх хүн байхгүй.

Зэп Холцерт талархалаа илэрхийлж түүнээс суралцья!

Эх сурвалж: http://www.richsoil.com/
read more ››
UA-46879708-1