Зүлэг орлуулах олон ургамал байдаг. Тэдгээрээс зарим хэдийг энд ярилцья:
Ганга: гоё үнэртэй, хөвд юмуу өвс шиг зөөлөн биш, хөлийн аяыг даахдаа муу, жижиг хэсэгт туршиж үзэж болно. Хамгийн зөөлөн нь wooly thyme (Thymus lanuginosus), зундаа ягаавтар цэцэг гарна. Хөл нүцгэн явахад үнэхээр сайхан
Балжингарам (chamomile): уламжлалт зүлэг орлуулагч
dichondra: Хөл нүцгэн алхахад их сайхан, зөөлөн тухтай мэдрэмж. Гэхдээ хортон шавьж цуглардаг тул өөр төрлийн өвс ургамалтай хольж тарих ёстой. Ургамал угаасаа олон янзын зүйлээс бүрдэх цогц экосистемийн салшгүй хэсэг юм. Ногоо тарихдаа дунд нь хэд гурван цэцэг тарихад хортон шавьжийг бууруулдаг гэдгийг цэцэрлэгчид мэддэг.
Хөвдөн зүлэг: Дээр нь алхахад зөөлхөн сайхан ч хөлийн аяыг даахдаа маш муу. Нойтон үед дээр нь явуул эвдэрч шавран дунд явж байгаагаас ялгаагүй болно. Мөн хөвд нь хуурай газар, шууд нарны тусгалд дургүй. Ирланд юмуу Шотланд хөвд (Sagina subulata) нь нарны гэрэлд/ хагас сүүдэр газар ургах чадвартай. Дээгүүр нь харайгаад явдаг мөлгөр чулуунуудтай гоё зохино.
Хошоонгор: Хэдийгээр олон хүн зөвөлдөг ч онцгүй үнэртэй, нялцгай биет ихээр үржүүлдэг
Ороонго өвс: Хэдийгээр олон хүн зөвөлдөг ч нүцгэн хөлөнд арай ширүүн, бас хогийн ургамал болж байгаа бусад ургамалыг сүйтгэдэг, хархны үүр болдог
Мексикийн хонин нүдэн цэцэг (Erigeron karvinskianus): ганд тэсвэртэй
Гаа: хаа сайгүй ургах магадлалтай тул зэрлэг гүзээлзгэнээр хашиж тарих хэрэгтэй
Бусад: Олон олон гоё үнэртэй намхан ургадаг эмийн ургамалыг зүлэг орлуулан тарьж болно. Жишээ нь: нам ургадаг лавандаь орегано, үнэрт маржорам (Origanum, Dittany of Crete/ O. dictamnus), catnip (Nepeta cataria).
Хэрвээ та өөрөө туршилт хийхээр шийдсэн бол шинжлэх ухаанчаар хандаад үзэж яагаад болохгүй гэж. Шинжлэх ухаан гэдэг бол зүгээр л “таамаглалаа туршилт, алдаа”-гаар батжуулахыг хэлсэн гоё үг юм. Дээрх бүх ургамалыг янз бүрийн газар тариад туршаад үзэж болно. Янз бүрийн олон өвс, хөвд, мөлхөө ургамалыг хольж тариад болж байгаа эсэхийг
ажигла. Байгал дээрх загвараар ингэж хольж тарихад таны зүлэгнээс хортон шавьж хол байна.
Хэрвээ аль нь ч болохгүй бол байгаа өвсөө хавтгай болтол нь давтаж зөөллөөд хөл нүцгэн явж болох юм. Бүүр болохгүй бол шороон зам ч зүгээр шүү дээ :)
read more ››