Tuesday, February 10, 2009

Permaculture буюу тогтвортой аж ахуй гэж юу вэ?

Permaculture буюу тогтвортой аж ахуй буюу үгчилбэл тогтвортой хөгжих соёл гэдэг нь хүн, байгал, дэлхий, амьтан, ургамал гэх мэт бид бас бидний эргэн тойронд байгаа бүхнийг хооронд маш зөв зохилдолгоотойгоор уялдуулан холбож хүнээс байгал буцаад байгалаас хүн гэсэн циклийг үргэлжид тасралтгүй эргэлтэд байлгахыг эрмэлздэг амьдрах соёл юм.

Энэ ойлголт нь саяхныг хүртэл буюу ялангуяа аж үйлдвэржилт, супермаркет, ашиг орлогын хойноос хөөцөлдөх болсон 20-р зууны эхэн үе хүртэл хүний өдөр тутмын амьдралд салшгүйгээр байнга байдаг байлаа. Гэтэл техник, технологи үсрэнгүй хөгжиж технократ хөгжил давамгайлах болсноор сүүлийн зуухан жилд л хүн, байгалын хоорондын эргэлтэт холбоос энд тэндээ янз бүрийн хэлбэрээр тасран тойрог биш зүгээр нэг эрчгүй тасархай шулуун болж хувирчээ. Байгалын тэнцвэрт байдлыг алдагдуулсан үйлдэл бүхэн тойргийн тасралтын цэг юм.

Тасралтууд: үйлдвэрүүдээс гарах бохирдол, шил цементэн байшинд амьдрах хүмүүсийн масс ялгадас, хиймэл бүтээгдэхүүнүүдээс гарах асар их хог хаягдал, хүн байгалын дундуур орсон супермаркет гэх мэтийн системүүд, хүний улам ихийг хүсэх сэтгэлгээ буюу "хэрэглээн" дээр дөрөөлсөн маркетингийн бодлогууд гэх мэт. Ерөнхийдөө, хүний үйл ажиллагаа, хүний бүтээсэн зүйлс байгалд шингэхгүй хор учруулах бүрт тэнцвэрт байдал алдагдаж хүн байгалын эргэлтэт холбоос тасарч байдаг. Permaculture буюу тогтвортой аж ахуйн гол зорилго нь энэ эргэлтэт холбоосыг буцаан сэргээж, тасарсан газар бүрт нь залгаж буцаан эргэлдүүлэх юм.

Энэ ойлголтыг томъёолон "permaculture" гэсэн нэр оноож, хүмүүст хүргэж эхэлсэн гавъяатай хүнийг Билл Моллисон гэдэг. Харин бас нэг агуу хүн бол Зэп Холцер юм. Манай блог та бүхэндээ permaculture буюу тогтвортой аж ахуйтай холбоотой мэдээллийг хүргэж Монголдоо энэ ойлголтыг таниулахад оршино. Хэдийгээр энэ нь бидэнд зарим талаараа танил мэт боловч нүүдэлчин амьдралын соёл үндсээрээ өөр гэдэг нь тодорхой. Дараагийн нийтлэлд Билл Моллисон, Зэп Холцер.
read more ››
UA-46879708-1